Author: admin

  • НЭРТ ТӨГӨЛДӨР ХУУРЧ ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД

    The Corporate Hotel & Convention Centre- ийн хамт олон Монгол Улсын урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг ашиглалтанд орууллаа. Энэхүү танхимынхаа нээлтэнд зориулж дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж, ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД элит тоглолтыг The Corporate Hotel & Convention Centre болон KAWAI Mongolia компанийн хамт олон хамтран зохион байгуулж байна. Төгөлдөр хуурч Эльмар Гасанов Оросын нэрд гарч яваа RusQuartet хийлийн квартетийн хамт Монголд ирэх юм.

    Тоглолтоор, сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховены Sonata 23 op.57 “Appassionata”, Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманиновын Variations on a Theme of Corelli, Германы хөгжмийн зохиолч Брамсын Piano quintet f moll op.34 дэлхийд ховорхон тоглогдсон сонгомол бүтээлүүдийг хүн төрөлхтний сэтгэл зүрхийг 90 жилийн туршид хөглөсөн гайхамшигт KAWAI EX concert series төгөлдөр хуураар тоглох сонгодог үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтын үеэр нэрт төгөлдөр хуурч болон Монголын урлаг соёлын одод, нийгэм улс төрийн хүндтэй эрхэмүүдтэй хамт хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцох боломжтой.

    Эльмар Гасанов нь 1999 онд “Прокофьевын төрсөн нутагт” олон улсын тэмцээний дээд шагнал, 2000 онд Олон улсын Крайнев тэмцээний тэргүүн байр, 2006 оны Лист- Барток тэмцээний тэргүүн байр, 2010 онд Солонгосын Исангюн Төгөлдөр хуурын тэмцээний 3 байр, 2011 онд Хонг Конгийн олон улсын тэмцээний 3-р байр, 2012 онд Цюрих хотын Геза Анда тэмцээний Шуманны шагналыг тус тус авсан нэрт төгөлдөр хуурч юм. Тэрээр Унгар, Герман, Франц, Голланд, Австри, Англи, Турк, Бразил, АНУ, Словак, Словения, Украйн, Швейцари зэрэг дэлхийн 20 гаруй улсуудад соло болон концерто тоглолтуудаа хийгээд байна.

    Русквартет нь 2006 онд Шостаковичийн 100 жилийн ойн тэмцээний 1-р байр, 2008 онд Шостаковичийн нэрэмжит Олон улсын уралдаан, Тромп Олон улсын хөгжмийн уралдаанд тус тус шалгарч байжээ. 2008 онд Олон Улсын Хөгжимчдийн Нийгэмлэг болон Хөгжмийн Ассоциацийн Танхимаас Гайдамовичийн “Ансамбль тоглолтын амжилт” гэсэн шагналаар шагнагджээ.

    The Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхим нь 72 замтай пульттэй дууны техник, SENNHEISER микрофон, EVO брэндийн гэрэл, HD LED дэлгэц avolite media server, динамик хөдөлгөөнт тайз бүхий бүрэн дижитал удирдлагын системтэй, 1200 хүний суудалтай дэлхийн стандартын тайз бөгөөд дэлхийн ямар ч од Монголд ирсэн шаардлагыг бүрэн хангах тайзтай болсон нь Монголчууд бидний нэг бахархал боллоо.

    Ийнхүү дэлхийн тоглооч, дэлхийн брэнд төгөлдөр хуураар, дэлхийн тайзнаас тоглох гайхамшигт үдшийг Монголчууддаа бэлэг барьж байна.

    Тоглолт 2015 оны 10-р сарын 30-ны 19:00 цагт The Corporate Hotel & Convention Centre-ийн Концертын танхимд болно.

    Дэлгэрэнгүй мэдээллийг: 99123319

    www.corporatehotel.mn

    https://facebook.com/KAWAIMongolia

  • GLOBAL HR FORUM- 2015

    Энэхүү үйл ажиллагааг шинэлэг, бүтээлч, үр дүнтэй болгох талаас нь зохион байгуулалтын багт орж, төлөвлөлт, зохицуулалт, зар сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллаа.

    Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг GLOBAL HR FORUM- 2015 үйл ажиллагаа “УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ- АМЖИЛТЫН ҮНДЭС” сэдвээр 10-р сарын 2-нд болно.

    Монголын топ компаниудын удирдлага, судлаачид, HR менежерүүдийн шилдэг туршлага, ололтыг нэг доороос сонсож, хүний нөөцийн салбарын хөгжлийн чиг хандлага, туршлага, кейс, монгол удирдагч бэлтгэх загварыг мэдэж, салбарын хүрээлэлээ нэмэгдүүлэх боломжийг та бүү алдаарай. Энэ жилийн хувьд нийт оролцогчдын оролцоог хангасан багийн ажил, ток шоу, илтгэл хэлбэрээр явагдах онцлогтой.

    Форумд байгууллагын удирдах ажилтанууд, HR менежерүүд, шинэ бизнес эрхлэгчид, баг хамт олноо удирдах арга барилаа хөгжүүлэхийг хүссэн ажил хэрэгч таныг урьж байна.

    GLOBAL HR FORUM-2015 by CREATIVE MONGOLIA

    https://www.facebook.com/inhr.mn

    ИЛТГЭЛҮҮД

  • “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” коллекци – “Өрнийн гүнж” загвар

    Төслийн хүрээнд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг болон эртний Хүннү гүрэн, 13-15-р зууны үеийн түүхэн баримтат археологийн судалгаанд тулгуурлан орчин үеийн Арт-Кутюр чиглэлийн хувцас загварын Монгол брэнд коллекцийг бүтээн олон улсын загварын нэр хүндтэй тайзнаа толилуулна. Эзэнт гүрний эрдэнэсийн сан коллекци нь нийт 50 загвар байх бөгөөд энэ удаад эхний загвар болох “Өрнийн гүнж” загварыг танилцуулан санхүүжилт босгож байна.


    ТАНИЛЦУУЛГА

    Төслийн үндэслэл

    Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн олон орныг эзэлж, эзэнт гүрнийг хэд хэдэн удаа байгуулж байсан Монголчууд бид өвөг дээдсийнхээ үеэс үед уламжлан дамжуулж үлдээсэн арвин их үнэт зүйлс, өв соёлоо нандигнан дээдэлж, улам баяжуулан хөгжүүлж, хойч үедээ үлдээх үүрэг хариуцлагатай юм. Монгол үндэсний дээл хувцас нарийн ур хийц, чамин тансагаараа дэлхийд шагшигдан гайхагдсаар ирсэн билээ. Баруун европоос Монголд ирсэн анхны европ Ппано КарпиниМонголын эзэнт гүрний баян тансагийг “Монголчуудын түүх” номондоо магтан дуулсан байдаг бол алдарт “Star Wars” киноны Naboo гаригийн залуу хатан Padmé Amidala-ийн /жүжигчин Натали Портман тоглосон/ хувцсыг Монгол хатны хувцасны загвараас сэдэвлэн бүтээсэн байдаг.

    Өнөөдөр загвар зохион бүтээгч Ариундэлгэр миний бие энэхүү өнө эртний түүхтэй Монгол хувцасныхаа соёлын өв, үндэсний хувцасны өвөрмөц онцлог, ур хийц, уламжлалт түүхэн хэв маягийг нэн орчин үеийн загвар дизайнаар дамжуулан чамин хээнцэр, хурц содон, өвөрмөц хийц зохиомж, шийдэл бүхий “Эзэнт гүрний эрдэнэсийн сан”загварын коллекцио бүтээн туурвиж байна.

    Уг брэндийн загварууд нь Эзэнт гүрний ордны эрхэмсэг тансаг болон баатарлаг догшин дүр төрхийг дизайнерын сэтгэмжтэй уялдуулан хурц содон шийдлээр тодотгон илтгэх ба өвөг Хүн гүрнээс өнөөг хүртэлх эдийн соёлын өв бэлгэдэл, ардын урлал, хээ чимэглэл, археологийн бодит олдворуудыг нарийвчлан судалсаны үндсэн дээр зохиосон.

    Эдгээр хувцасны гоёл чимэглэл, тоног, олон төрлийн нарийн уран хийц, ажилбарыг мэргэшсэн уран дархан, чулуу засалч,үйлчин, оёдолчин, гоёл чимэглэлч нарын нарийн мэргэжлийн урчуудын баг гүйцэтгэн ажиллана. Мөн “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” загварын коллекц бүрийн бүтэж буй байдлыг түүхчлэн хадгалах ажлыг хийж гүйцэтгэнэ.

    “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” загварын коллекцийн ач холбогдол

    • Монголынхоо түүх, соёл уламжлалыг сэргээн хадгалах, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах,
    • Монгол үндэсний хувцасны соёлыг шинэ хэв маягаар олон улсын нэр хүндтэй талбарт сурталчлах, Монгол брэндийг бий болгох, олон нийтэд загвараар дамжуулан түүх өв уламжлалаа танилцуулах,
    • Монгол үндэснийхээ гэсэн бүхий л зүйлсийн үнэлэмжийг дээшлүүлэх, нандигнан хайрлаж, эрхэмлэн дээдэлж явах ухамсрыг үлдээх, бахархуулах, хоногшуулах,
    • Монгол үндэснийхээ хувцсаар бахархан омогших сэтгэхүйг хойч үедээ үлдээх, мөн эртний түүхтэй, төгс төгөлдөр, бардам ихэмсэг, сүр жавхааг дэлхий дахинаа сурталчлах ач холбогдолтой.

    Төслийн явц

    25 жилийн судалгаан дээр тулгуурласан энэ төсөл маань 2010 оноос эхэлсэн:

    1-р шат: 2010-2014 оны хооронд Эзэнт гүрний эрдэнэсийн сан коллекцийн нийт 50 бүтээл зурагдаж бэлэн болсон.
    2-р шат: Төсөл амжилттай хэрэгжээд нийт коллекцийн 50 хувь нь бэлэн болоход түүхийн эрдэмтэн судлаачид, археологичид, гадаад дотоодын хувцасны загвар судлаач мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. Уг хурлын эмхэтгэлийг 5 орны хэл дээр хөрвүүлэн архивлан хадгална.
    3-р шат: 50 загварыг биет соёлын өв (хувцас) болгож, Монгол улсаа сурталчлах зорилгоор дэлхийн олон оронд загварын үзүүлбэрээ зохион байгуулна. Нэг хувцас бүтээхэд 4-6 сарын хугацаа орно.
    4-р шат: “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” үндэсний өв соёлын музейг байгуулж, гадаад дотоодын жуулчдыг татна.

    “Өрнийн гүнж” загвар

    Зургийн тайлбар:

    Хүч чадал, эрх мэдлийг бэлгэдэн толгойн заслын төв зохиомжид шонхор шувууны ерөнхий хэлбэрийг ашиглан өөрийн уран сайхны хэтрүүлгээр үүсмэл амьтан бий болгож зохиомжилсон бөгөөд аманд нь эртний хөх мана зуулгаж, үнэт металлаар уран дарханы аргаар урлана.

    Уг хувцасны бүрдэл хэсгүүд болох бусад хэрэгсэл /аксессуар/ бугуйвч, үсний засал нь ямар нэгэн амьтны анатомийн ясны уран бүтцээс санаа авч, уг загварын онцлогт уялдуулан зохиомжилсон бөгөөд шүр, оюу, хөх мана, хар мана, сувд зэрэг эрдэнийн чулуугаар чимэглэнэ. Үсний үзүүр хэсэгт нүүдэлч язгуурын тулааны зэвсэг болох сумны зэвээр нүүдэлчдийн омог бардам, эзлэн захирагч дүр төрхийг тодотгохыг зорьсон билээ.

    Хүзүүний зүүлт, бүс зэрэг нь орчин үеийн гоёл чимэглэл, үнэт эдлэлийн зах зээлийн шаардлагад нийцэхүйц шинэлэг дүр төрх бүхий шинэ брэнд хийц бий болгох үүднээс Монгол уламжлалт хээг өөрийн уран сайхны зохиомжтой хослуулсан.

    Уг хувцсанд үндсэн суурь хээгүй цулгай пүүсүү – торгон дээр өөрийн зурж төлөвлөсөн шинэ маягийн арт загварын хээг уран хатгамалчид гараар урлана.

    Уг загварыг хийж бүтээсний эцэст харахад ерөнхийдөө Их эзэнт гүрний үеийн агуу их хааны хайрт гүнжийн хувцас мэт харагдах учиртай билээ.





    ТӨСЛИЙН БАГ

    Төслийн удирдагч: У.Ганцэцэг

    Загвар зохион бүтээгч: Д.Ариундэлгэр /Ariuka/

    Төслийн баг: Уран дархан – 6, хатгамалчид – 10, оёдолчин – 3


  • Бид Израильд маш их ажилладаг. Амралт авна гэдэг бол цаг дэмий үрж буй хэрэг. Би 90 хүрсэн ч хэзээ ч амралт авч байгаагүй

    Израилийн ес дэх ерөнхийлөгч, 93 настай Шимон Перес Украины нийслэл Киев хотод болж өнгөрсөн Ялтын Европын Стратег (YES) арга хэмжээнд оролцогсдын үзэж байгаагаар хамгийн урамтай сайхан үг хэлжээ. Украины “Новое время” сонин түүний хэлсэн үгийг нийтэлсэн байна.


    Бид Израильд маш их ажилладаг байсан. Үүнд муу нь юу байна? Мэдэхгүй… Хүмүүс амралтаа аваад л явцгаадаг. Энэ бол цаг дэмий үрж буй хэрэг. Би 90 хүрсэн ч хэзээ ч амралт авч байгаагүй. “Чи чинь солиотой юм уу? Яаж амардаг байна аа?” гэлцдэг. Харин би ажиллахыг илүүд үздэг. Би ажлаасаа баяр баясгаланг хүртдэг


    Бид газар нутагтай болохыг мөрөөддөг байсан. Гэвч бидэнд олдсон газар мөрөөдлийн нутаг биш байлаа. Энэ бол Ойрхи Дорнодын мянганы нэг хэсэг, бяцхан орхидос байлаа. Энэ нутаг бидэнд тийм ч таатай хандаагүй ээ. Тэнд намаг, шумуул, өмнөд хэсэгт нь цөл, чулуу л байсан. Шумуул, чулуу хоёроос сонгох хэрэгтэй байв. Хоёр нууртайгийн нэг нь сөнөсөн, нөгөө нь сөнөж байв. Алдартай голтой ч тэр нь усгүй байв. Өөрөөр хэлбэл ус огтхон ч байсангүй. Ямар ч байгалийн баялаг, алт ч, газрын тос ч байсангүй. Тэр үед Ойрхи Дорнодод газрын тосны орон, ариун орон гэсэн хоёр хэлбэрийн улс оршдог гэж хэлцдэг байлаа. Манай орон юу ч үгүй учраас туйлын ариун орон байв.

    Бид ганцаардмал байсан. Шашны ахан дуус, хэлний эгч дүүс, түүхэн хөрш гэж байсангүй. Энэ бүхэн Холокост(Жүүдүүдийг Фашистын Герман ялгаварлан гадуурхаж, хоморголон устгасан үйл явц – Орч.)-ын дараа болсон юм. Бид тэнд очоод юу хийхээ огтхон ч мэдэхгүй байлаа. Жинхэнээсээ огт мэдэхгүй байсан.

    Яаж эрч идэвхтэй байх вэ гэж хүмүүс надаас асуудаг. Маш амархан. Өөрийнхөө мөрөөдөл, ололтыг тоолоод үз. Мөрөөдөл чинь илүү бол та залуухан хэвээр байна гэсэн үг.

    Байгалийн хамгийн том баялаг бол хүн гэж бид боддог байсан. Газар хүмүүсийг биш, харин хүмүүс л газрыг баян болгосон.

    Бид бүгдээрээ эрдэмтэд болцгоосон юм. Израилийн фермер бүр, хамтрал (кибуц) бүр усгүй, хөрсгүйгээр хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлэхийг судлаж эхэлсэн. Хөгжүүлж ч эхэлсэн. Энэ бол хай-тект суурилсан дэлхийн анхны хөдөө аж ахуй байсан юм. Би тэр үед Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан байсан. Бид услалт хийх гэж оролдож, бүлээн усаар модоо усалдаг байв. Тэгвэл илүү ургана гэж бодоцгоосон юм.

    Үнэхээр гайхалтай нь хөдөө аж ахуй газарт түшиглэхээс гадна хай-текэд суурилж болох нь тодорхой болсон. Өнөөдөр манайд ус хангалттай байна. Усыг ер нь олдог болохоос олборлодоггүй. Харин бид олборлож эхэлсэн. Амжилтанд ч хүрсэн. Бид усыг цэнгэгшүүлж, “ус бага уудаг” хүнсний ногоо эрж, селекц хийж байлаа. Та бүхэнд жинхэнэ нууцыг дэлгэе: Таны юу олж байгаа биш, харин юуг бий болгож байгаа чинь л ирээдүйд чухал.

    Бидэнд хүмүүс байсангүй, зэвсэглэл байсангүй. Бид хэзээ ч байлдаж байсангүй. Бид ердөө 450 мянган хүнтэй, генералуудгүй, цэрэг дайны туршлагагүй улс байлаа. Израиль улс байгуулахаар НҮБ шийдсэн ч хэрэг дээрээ дайн болж байлаа. Бид юу хийж чадах байв? Хоёр л зүйл хийж чадах байлаа.

    Нэгдүгээрт, хүмүүс маань эрэлхэг зоригтой болох ёстой байлаа. Бидэнд сонголт байхгүй, бид зөвхөн ялах л ёстойг тэд ойлгох ёстой байлаа. Бид нэг л удаа ялагдвал бүх зүйл дуусах байсан юм.

    Хоёрдугаарт, бид зэвсэггүй учраас түүнийг хийж эхэлсэн. Армийг төгс сайн болгохын тулд IT-г хөгжүүлэх хэрэгтэй болсон. Израилийн IT салбар армийнхаа төлөө ажиллаж эхэлсэн. Яагаад гэвэл бид дайсагнасан хүрээн дотор ганцаараа байсан юм.

    Энэ бүхнийг би яагаад яриад байна вэ? Найзууд минь, та нарт бодож байгаагаас чинь хавьгүй их зүйл байгаа гэж би залуус, бүсгүйчүүдэд одоо ч хэлдэг. Битгий залхуурцгаа. Та нарт газар шорооны санал болгож чадахаас хавьгүй илүү зүйл байгаа. Өөрсдөд чинь өгөөгүй зүйлийг та нар бий болгож болно. Энэ бол бүгдэд хэлэх сургамж.

    Украин бол хөдөө аж ахуйн салбар дахь дэлхийн хамгийн чухал орнуудын нэг. Та бүхэн үнэхээр ихийг нийлүүлдэг. Та бүхэн хөдөө аж ахуйгаасаа татгалзаж болохгүй. Та нар ард түмнийхээ авьяас, нөөцийг нэгтгэж, шинэтгэн сайжруулах ёстой.

    Хүмүүст маш их боломж бий. Гэвч тэд бүгдээрээ жаахан залхуу юм. Ямар нэгэн зүйлд хүрье гэвэл ажиллах ёстой. Тэнгэрээс юу ч унаад ирдэггүй. Бид Израильд маш их ажилладаг байсан. Үүнд муу нь юу байна? Мэдэхгүй… Хүмүүс амралтаа аваад л явцгаадаг. Энэ бол цаг дэмий үрж буй хэрэг. Би 90 хүрсэн ч хэзээ ч амралт авч байгаагүй. “Чи чинь солиотой юм уу? Яаж амардаг байна аа?” гэлцдэг. Харин би ажиллахыг илүүд үздэг. Би ажлаасаа баяр баясгаланг хүртдэг. Бас гутранги дорой байх хэрэггүй. Энэ бол цаг дэмий үрж байгаа хэрэг. Тэр тусмаа цаг үе өөрчлөгдөж байгаа үед.

    Шинжлэх ухааны хойноос хөөцөлдөх хэрэгтэй. Шинжлэх ухаанд хил, хязгаарлалт байхгүй. Шинжлэх ухаанд рефлекс байдаггүй. Өнгөрсөн үеийн асуудлыг шийдэх гэж оролдох хэрэггүй. Ингэж болох эсэхийг би огт мэдэхгүй. Өнгөрсөн цаг ямар ч үүрэггүй. Хуучин алдааг давтахгүйн тулд л та бүхэн түүнийг судал. Өнгөрсөн цагт ирээдүй байхгүй, итгэл найдвар ч байхгүй.

    Ихэнх хүмүүс төсөөлөхийг биш, дурсахыг эрхэмлэдэг нь хамгийн том алдаа. Та юуг дурсахыг хүсч байна? Алдсан бүхий л алдаагаа юу? Түүхэнд тулгуурлаж болохгүй.Түүхчид чинь эрх мэдлийг гартаа атгаж байсан хаад ноёдын дуу хоолой, тэд юу ярих хэрэгтэйг л ярьдаг байсан.

    Хүмүүс ямар нэг юмнаас айдаг… Бидний хэрхэхийг гагцхүү Бурхан л мэднэ.

    Эргээд харвал таны хамгийн том алдаа юу байсан бэ гэж надаас заримдаа асуудаг. “Бид агуу их мөрөөдөлтэй гэж бодоцгоодог байсан. Тэгвэл одоо тэр мөрөөдлүүд маань тийм ч их зүйл байгаагүйг ойлгоцгоож байна. Илүү ихийг мөрөөд. Мөрөөдөл чинь том байх тусам илүү ихэд хүрнэ” гэж би хариулдаг.

    Танай залуу үе гайхамшигтай байна. Гэвч тэд улстөрчдийг ад үзэж байгаад уур минь хүрч байна. Тэд улстөр авлигажлаа, бидэнд хэрэггүй гэцгээж байна. Та бүхэн шудрага үнэнч юм бол, шудрага улстөрийг хүсч байгаа юм бол очоод шудрага улстөрийг бий болго гэж би тэдэнд хариулах байна.

    Энэ бүхэн өнгөрсөн цагаас миний өөрөө тээж ирсэн сургамж юм шүү.

    Хүмүүс хэрхэн эрч идэвхтэй хэвээр үлдэх вэ гэж надаас асууцгааж байна. Маш амархан. Өөрийнхөө мөрөөдөл, ололтыг сэтгэл дотроо тоолоод үз. Мөрөөдөл чинь илүү бол та залуухан хэвээр байна гэсэн үг. Хэрвээ эсрэгээрээ бол та хөгширчээ.

    Эх сурвалж © duuren.mn

  • ДУРЛАСАН ЗҮЙЛЭЭ ЭХЛЭХЭД ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ!

    Хийж бүтээе гэвэл хэзээ ч оройтохгүй

    Өчигдөр урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Намар” хэмээх уран зургийн үзэсгэлэнг сонирхож явахдаа хөрөг зургийн нэрт мастер Орхоны “Хүүхэд ахуй нас” гээд зургийг бахархан үзэж зогстол “Ямар гоё зурдаг юм бэ? Зураг зурмаар санагдчихлаа. Уг нь намайг зурах авьяастай юм байна гэж дунд сургуулийн багш маань хэлж байж билээ. Даанч одоо зурж сурна гэхээр оройтжээ” гэж өмнө минь зогсож байсан гуч орчим насны залуу хамт яваа бүсгүйдээ хэлэхийг санамсаргүй сонсоод өмнөөс нь ичив.
    Ямар тэр залууд “Монголчуудын маань сайн мэдэх алдарт зохиолч нобелийн шагналт Рабиндранат Таагүр 70 настайгаасаа зураг зурж эхэлсэн, одоо түүнийг Энэтхэгийн орчин үеийн уран зургийн үндэслэгч гэж үнэлдэг” гэж үзэсгэлэн үзэж буй олны дунд хэлж, зураг зурж эхлэхэд оройтоогүй шүү гэж ятгалтай биш
    Бас Америкийн нэрт зураач Энн Мосе 80 настайдаа зураг зурж эхлээд нийтдээ 1500 зураг зурсны 400 шахмыг нь зуун наснаасаа хойш зурсан юм шүү гэлтэй биш.
    Лучианна Паворотигийн дуулдаг “Аве Мария” гэдэг сонсоод баймаар сайхан дуу байдаг даа. Италийн дуурийн хамгийн нэртэй хөгжмийн зохиолч Жозеппи Верди энэ дуугаа 80 насандаа зохиосон, харин “Отелло” дууриа 75 насандаа зохиосон гэж бас тэр залууд хэлэлтэй биш.
    Хөөрхий тэр залуугийн буруу гэж юу байхав. Ер нь одоогийн залуучуудын дунд “Гуч хүрчихлээ дээ. Одоо ч сурах хөг нь өнгөрсөн дөө. Дөч хүрч байна. Ямар нэг зүйл шинээр эхлэх гэдэг тэнэг хүний ажил даа “ гэх мэтийн сул яриа бишгүйдээ сонсогддог болохоор энэ талаар өөрийнхөө бодол санааг тэрлэж ядаж байгаа минь энэ юм.
    Залуу байж иймэрхүү сэтгэлгээтэй байх юм бол юу ч эхэлж чадахгүй, юу ч бүтээхгүй. Яагаад гэвэл боломжгүй гэж бодож байгаагаас нь болоод тэр хэзээ ч эхлэхгүй, эхэлсэн ч хийж бүтээх аргыг чин сэтгэлээсээ хайхгүй. Харин нас ахисан ч гэсэн хийж бүтээж чадна, оройтоогүй гэж бодвоос мэдээж аргыг нь олоод ч юм уу сураад ч юм уу хийж бүтээх нь мэдээж.
    Тодорхой амжилтанд хүрээгүй, амьдралдаа сэтгэл хангалуун биш явдаг зарим хүн амьдралаа өөрчлөхийг үе үе боддог ч амьдралынхаа хэв маягийг нөгөө л хуучин хэвээрээ үргэлжлүүлсээр байдаг. Нас дэндүү явчихлаа даа гэх мэтийн олон шалтаг шалтгаан тоочиж, амьдралаа өөрчлөх алхам хийж зүрхлэхгүй байгаагаа зөвтгөдөг. Үнэхээр наснаас боллоо гэж үү. 70 настайдаа Рабиндранат Таагүр, 80 настайдаа Энн Мосе зурж эхлээд гайхам амжилтанд хүрч байгаа юм чинь үзэсгэлэнгийн танхимд “Даан ч оройтсон” гэж дуу алдсан тэр залууд сэтгэлгээгээ л өөрчилбөл ямар ч амжилтанд хүрч чадна гэж хэлмээр санагдсан юм.
    Одоогоос хоёр гурван жилийн өмнө манай Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийг \ хуучин нэрээр Монос дээд сургуулийг\ 60 настай эмэгтэй төгссөн. Гайхалтай байгаа биз. Эм зүйч болох эрхэм мөрөөдлөө биелүүлэх гэж 55 насандаа манай сургуульд элссэнийг нь би төгсөлтийн шалгалт авч байхдаа мэдээд гайхаж, бас биширч бахадсан даа. Шалгалтын асуултанд золбоотой хариулж байгаа бас биеэ авч явж байгааг зэргээс нь харахад хэн хүнээс гарахгүй зориг гарган эзэмшсэн дуртай мэргэжлээрээ дор хаяж арван жил сэтгэл хангалуун аз жаргалтай, харамсах зүйлгүй ажиллах нээ. Ленинград хотноо олон жилийн өмнө киноинженерийн ангийг төгссөн , тэр мэргэжлээрээ ч сайн ажиллаж байсан хүн шүү дээ.
    Монголчууд маань “Оргүйгээс оройтсон нь дээр “ гэж ярьцгаадаг даа. Үнэхээр хүсэл байвал хийж бүтээхэд хэзээ ч оройтдоггүй юм байна.
    Бас нэг жишээ хэлэхэд аав маань 83 настай байхдаа Сонгино дахь биокомбинат руу хос цэнэгтэй вакцинаа хийх гээд Улаанбаатараас өвлийн ид хүйтэнд автобусаар явж байсан сан. 20 жилийн өмнө тэтгэвэрт гарахдаа ажлаа өгсөн залууст хос цэнэгтэй вакцинаа хийж амжсангүй, дуусгаарай гэж захиж хэлсэн боловч хийгээгүй болохоор нь өөрөө хийх гэж зүтгэж байсан нь тэр аж. “Аав аа, бидэнд хэлээд унаа аваад явахгүй яасан юм” гэхэд “Ажилтай та нарт унаа энэ тэр гэж садаа болоод яахав, автобус гээд бэлэн унаа байхад. Тэгээд ч би олон олон удаа явна шүү дээ” гэж байж билээ. Миний бодлоор аав маань хийдгээ хийчихсэн, олон сайхан шинэ вакцин зохион бүтээсэн, Монголын шилдэг зохион бүтээгч цол тэмдэгтэй , төрийн шагналд нэр дэвшиж явсан гавьяаныхаа амралтыг санаа амар эдэлж байх хүн шүү дээ.
    Хүн бол өөрийнхөө бодлын, бас үйлдлийн бүтээгдхүүн гэж би боддог. Тийм болохоор “Хүн хөгширсөн гэж бодсон үедээ хөгширдөг” гэж Жан Ануигийн хэлсэн үгийг санаж явахад илүүдэхгүй л болов уу.
    Миний хамгийн их шүтэж хүндэлдэг , бүтээлийг нь амтархан уншдаг эрдэмтдийн нэг болох Ламарк амьтан судлалын сонгодог бүтээл болох “Сээр нуруугүй амьтдын байгалийн түүх”-ээ 78 настайдаа бичиж дуусгасныг сүүлд нь мэдээд хөдөлмөрч бүтээлч занг нь биширч билээ.
    Бахархаад баршгүй гайхамшигт бүтээл болох Фаустыг Гете 83 насандаа нас барахаасаа өмнөхөн дуусгасныг бодоход бас л гайхамшигтай. Хэрвээ тэр нас өндөр болсон гээд орхисон бол тэр алдартай бүтээлийг унших, сонсох хувь бидэнд төдийгүй хүн төрөлхтөнд дутах байжээ гэж бодохоор тэр аугаа хүнээр, түүний аугаа хөдөлмөрч төрх, авьяас билгээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
    Стравардийн хийл гэхээр сонсоогүй мэдэхгүй хүн ховор биз. Харин Страварди дэлхий даяар алдаршсан тэр хийлүүдийнхээ анхныг 60 насандаа хийсэн гэдгийг ихэнх хүн мэдэхгүй дээ.
    Тийм ээ, эдгээр хүмүүсийн хувьд физиологийн нас гэдэг ердөө л тоо төдий юм. Зөвхөн энэ хүмүүсийн хувьд ч биш, бүх хүний хувьд нас бол тоо гэж хэлж болно . Аливаа зүйлийг хийе гэсэн хүсэл, итгэл байвал эхлэхэд хэзээ ч оройтдоггүй юм байна, хийж бүтээж болдог юм байна гэдгийг дээр дурдсан хэдхэн жишээ илтгэж байна. Ийм жишээ үй олныг дурдаж болно. Гэхдээ тэр үлгэр жишээнүүдийг монгол залуус та нар минь өөрсдийнхөө хийсэн бүтээснээр улам олон болгоно гэдэгт би гүн итгэлтэй байна.

    Лувсангийн ХҮРЭЛБААТАР
    Эх сурвалж: https://www.facebook.com/Khurelbaatar-Luvsan-26256…

  • Монгол хүний оюунаар бүтээгдсэн 24 бүтээл #CREATIVEMONGOLIA

    Монголчууд биднийг оюуны чадвар өндөртэй, бүтээлч сэтгэлгээтэй ард түмэн гэдэг. Үнэхээр сүүлийн хэдэн жилд салбар бүрт монголчууд дэлхийд оюуны цараагаараа гайхуулж байна. Хүн төрөлхтний чихийг сортойлгож, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг 24 бүтээлийг хүргэе.

    1. Лхамсүрэнгийн Баяржаргал хэмээх монгол эрдэмтнээр ахлуулсан Франкфуртын их сургуулийн эрдэмтэд шохойн чулуунаас алмаз гарган авснаар дэлхий дахинд 60 жилийн турш оролдоод чадаагүй зүйлийг хийж чадлаа. Л.Баяржаргал өдгөө 38 настай бөгөөд зургаан жилийн туршид энэ судалгаагаа хийсэн гэдэг. Түүнийг Нобелийн шагнал хүртэх нь тодорхой гэж Германы хэвлэл мэдээллээр шуугисаар байна.

    2. Монгол эрдэмтэн Б.Баасансүрэн цаа буганы орооны нуугдмал булчирхайг судалж, түүнийгээ уламжлалт монгол, түвдийн анагаах ухаантай хослуулан үргүйдлийг эмчилж, эдүгээ дэлхийн 177 гэр бүлд үрийн заяа бэлэглэжээ. Түүний анагаах ухаанд оруулсан энэ их гавъяаг үнэлэн Австрийн алдарт Хофбургийн ордонд шагнал гардуулсан юм.

    3. АНУ-ын Филадельфи мужид байрлах “Ametros solution” компанид ажилладаг Н.Дорждэрэм, Д.Тулгабаатар нарын монгол залуус дэлхийд анх удаа орон зайн цэнэглэгч бүтээжээ. Энэ бол таны гар утсыг ямар нэгэн хүлээн авагчгүйгээр цэнэглэж чадах хамгийн анхны уян хатан, зөөлөн, утасны гэр юм.

    4. Япон улсын Токиогийн их сургуулийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр дүүргэсэн Д.Баяраа гэх залуу Монголын эмнэлэгүүдийн тоног төхөөрөмж дутагдалтай, өндөр үнээр гадаадаас худалдан авдаг, хүртээмж муу зэргийг судалж умайн хүзүүний дуран, ангиографикийн төхөөрөмж гэх мэт 21 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээжээ. Үүнд судсан дотор мэс засал хийж, элэгний хавдар болон бусад төрлийн хавдрыг зогсоох олон төрлийн төхөөрөмж багтсан байна.

    5. Монгол Улсын зөвлөх инженер, “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайханы санаачилгаар монгол инженерүүд “Ж-800” маркийн 28 хүний суудалтай автобус бүтээсэн байна. “Цахилгаан тээвэр” компанийн монгол инженерүүд электробус, дуобус монбус зэрэг гурван тролейбусыг монголдоо амжилттай үйлвэрлэж байгаа билээ.

    6. МУИС-ийн оюутан С.Бат-Очир хараагүй хүмүүст зориулж “Мэдрэгчтэй таяг” зохион бүтээжээ. “Мэдрэгчтэй таяг” нь батерейны таг, чичирхийлэгч, асаах товчлуур, хэт авиа болон ус мэдрэгч, чанга яригч зэрэг үйлдлийн системүүдтэй. Гаднын улс орнуудад мэдрэгчтэй таяг байдаг ч С.Бат-Очирын бүтээл өмнөх саадыг мэдрэх, автобусны хаалга олох, ус шалбааг туучихаас сэргийлдэг гэдгээрээ дэлхийд анхных нь гэнэ. Түүний энэ бүтээл “Залуу зохион бүтээгч” 2012 нэвтрүүлэгт тэргүүн байрын шагнал хүртсэн юм.

    7. “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн энэ жилийн ялагчаар “Танан импэкс” компанийн өрмийн цахилгаанчин Б.Батзаяагийн хийсэн “Хог ачих автомашины тоноглол” бүтээл шалгарсан юм. Түүний бүтээл нь 250 кг жинтэй, гурван метр өндөр бөгөөд машины тэвшинд байрлах зориулалттай. Төхөөрөмжийн гар нь 50-80 см-ийн голчтой бүх зүйлийг хавчин хогны машинд ачих чадвартай гэнэ.

    8. В.Дашням гэх залуу Монголдоо анх удаа суудлын автомашин бүтээсэн байна. Тэрээр, өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн бүтэн долоон сарын турш уйгагүй хөдөлмөрлөсний дүнд энэхүү төмөр хүлгээ бүтээжээ. Машины загварын хувьд Баруун Европт, Америкад 1920-1935 онд үйлдвэрлэсэн “ford-coupe”-ыг дууриалган хийсэн бөгөөд chaser-ын мотортой тул бензин зарцуулалтын хувьд ч адилхан гэнэ.

    9. Монгол инженерүүдийн оюун ухаан, ур чадвараар бүтсэн 008, 009, 010 дугаартай “Хоёр загал” илчит тэргүүд энэ оны зургадугаар сард анхны аялалдаа гарсан юм. Илчит тэргүүдийг “Монгол модернизаци” төслийн хүрээнд 2005-2013 онд “Хоёр загал” серийн 7 зүтгүүр зохион бүтээж, төмөр замын зорчигч, ачаа, тээврийн ажилд ашиглаж байна. Түлшний банкны багтаамж 75 хувиар нэмэгдсэн, татах хүч нь сайжирсан, компьютер удирдлагын системтэй, камерын системээр тоноглогдсон, 1500 цаг найдвартай ажиллах LED гэрэлтүүлэгтэй зэрэг маш олон давуу талтай аж.

    10. Герман улсын Мюнс­тэрийн их сургуулийн хүн молекул-вирус судлалын хүрээлэнд ажилладаг Д.Анх­лан гэх монгол доктор томуугийн эсрэг шинэ вакцин гаргажээ. Энэ­хүү ажлыг Германы тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд цаашид судалгааны ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.

    11. Японы алдарт Тоёото корпораци өнгөрсөн оны 12 дугаар сард “Crown Athlete” хэмээх Crown-ний шинэ загвараа танилцуулсан юм. Энэ автомашины загварыг О.Энхжин хэмээх залуу зохиожээ. Тэрээр Toyoto Motor East Japan.Inc компанид гэрээт инженерээр ажилладаг бөгөөд түүний гаргасан загвар илүү тансаг, спортлог болсноороо онцгойрч байгаа гэнэ.

    12. Өөрийн оюуны бүтээлүүдээрээ дэлхийд гайхагдсан нэгэн эрхмийг энд дурьдалгүй өнгөрч болохгүй нь. Тэр бол Оюун Ухааны Олон Улсын Музейг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьят зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч Зандраагийн Түмэн-Өлзий юм. Тэрбээр 3000 шахам хувилбар оньсон бүтээл бүтээж, 5000 шахам хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг хийж, баталгаажуулж, зохиогчийн эрх патент аваад байна.

    13. Монгол хүн анх удаа бодлоор удирддаг робот бүтээжээ. Энэ бүтээлийг анх жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг залуу багш, оюутнуудын “Эврика 2013” эрдэм шинжилгээний бага хурал дээр танилцуулсан юм.

    14. Монгол эрдэмтэд адууны яснаас нано кальци гарган авч түүгээрээ шүдний “оо” хийх технологи боловсруулаад байгаа аж. Малын гаралтай органик кальцийг тэр чигээр нь боловсруулж, нано хэмжээнд химийн боловсруулалт хийн цэврээр нь гаргах юм байна.

    15. Судлаач эрдэмтэн З.Гэрэл өндөрлөгийн өвчнийг оношлох стандартыг боловсруулан, дэлхийн анагаах ухаанд “Хөх нуурын стандарт” хэмээх нэрээр батлуулжээ. Тэрээр өдгөө БНХАУ-ын Чингхай муж буюу бидний нэрлэж заншсанаар Хөх нуур мужийн Анагаах ухааны их сургуульд багшлан судалгааны ажлаа хийж байна. Өндөрлөгийн өвчин гэдэг нь өндөрлөг газар хүчилтөрөгч дутагдсанаас цусны даралт ихсэх, зүрхний ачаалал нэмэгдэж үйл ажиллагаанд нь өөрчлөлт орох гэх зэргээр илэрдэг үхэх ч аюултай өвчин аж.

    16. Статистикийн бүх мэдээллийг цаг алдалгүйгээр IPad төхөөрөмжөөрөө дамжуулан хүлээж авах “EZ stat” программыг Энэтхэгт сургууль төгссөн Б.Эрдэм гэдэг залуу зохион бүтээсэн байна. Тэрээр IPad-ын Монголын анхны программыг бүтээсэн нь энэ юм. Уг программыг татсанаар санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг IPAD-аараа хүлээн авахаас гадна программыг “Apple store”-иос үнэгүй татаж авах боломжийг олгоод байна.

    17. “Apple” компаниас гаргасан хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утсанд зориулсан дохиоллын системийг Монгол улсын иргэн н.Батчулуун зохиожээ. Уг программ нь гэр машин зэрэг биет обьектод гадны халдлага өртөхөд гар утсанд дохиолол очихоос гадна тухайн хэрэглэгчийн байршлыг нь тодорхойлж чаддаг давуу талтай аж. Интернэтэд байршуулсан уг программыг хэрэглэгчид ихэд сонирхож байгаа төдийгүй “Apple”-ийн брэнд болно гэж үзэж байна.

    18. ШУА-ийн Физик, тех­нологийн хү­рээ­лэн­­гийн захирал, академич Б.Чадраа­ тэргүүтэй Монгол физикчид алсын удирдлагатай гэр халаагч зохион бү­тээ­жээ. Энэ халаагч гэрт хоёр кв цагийн хүчин чадалтай цахил­гаан зар­цуулах бөгөөд уг төхөөрөмжид то­хи­руулга хийж эзгүй үедээ унтраа­чи­хаад, гэртээ ирэх дөхөөд ирэхээрээ асаа­­­­­чих­аж болно. Энэ нь цахил­гаанд маш хэмнэлттэй арга юм.

    19. Дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн, академич Х.Намсрай тэргүүтэй эрдэмтэд эрин зууны гэхээр нээлт хийсэн нь дурын тооноос интеграл авах гайхамшигт томьёонуудыг олжээ. Физик, математикийн алинд нь ч хэрэглэгдэх эл нээлт нь дэлхийн шинжлэх ухаанд Гаусын, Эйлерийн, Нейманы интеграл гэдэг шиг Намсрайн интеграл хэмээн нэрлэгдэх ажээ.

    20. Өнгөрсөн онд ШУТИС-ийн технологийн багш Э.Бат-Эрдэнэ хаягдал зүү, тариураас бензин гаргаж авах туршилтыг амжилттай хэрэгжүүлжээ. Тэрээр нийслэл хотын хэмжээнд өдөрт 2,4 тонн тариурын хаягдал гардаг бөгөөд энэ хаягдлаар 0,6 тн бензин үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоог гаргасан байна.

    21. Англи, Япон, Тайван зэрэг улс оронд ажиллаж байгаад ирсэн Б.Алдар гэх монгол эрдэмтэн 2000 онд ДОХ-ын эсрэг бэлдмэл гарган авч түүнийгээ Тайландад туршжээ. Туршилтад хамрагдсан хориод хүн эдгэж энэ талаар дэлхий нийтэд хүргэхээр олон жил хөөцөлдсөн тоогоогүй байна. Мөн тээрээр элэгний гепатит В, С-гэмчлэх вакцин гарган, түүнийг нь дэлхийн олон орон хүлээн зөвшөөрүүлээд байгаа аж.

    22. Монгол залуус “Nikel Gamba, DG57 хэмээх цахилгаанаар ажилладаг унадаг дугуй бүтээсэн байна. Уг дугуй нь шатахуун хэрэглэхгүй, зөвхөн цахилгаанаар ажиллах юм. Дугуйны рам, обуд, руль, хэгээс, булыг хөнгөн цагаанаар хийсэн бөгөөд рамыг матаж гагнуураар бэхэлсэн. 220 квт-д залгаж цэнэглээд 30 км зам туулах хүчин чадалтай эл дугуй цагт 40 км/цаг хурдалдаг аж.

    23. “Оллоо” ХК-ний монгол инженерүүд, GPS /General positioning system/ зохион бүтээжээ. Энэхүү авсаархан хэрэгслийг машиндаа болон биедээ авч явж Монгол улсын аль нутаг дэвсгэрт газрын зураггүйгээр хэрэгтэй газраа хамгийн дөт, хамгийн оновчтой, замаар саадгүй хүрч очих, түүнчлэн Улаанбаатарын гудамж талбай гэр хорооллуудад төөрч будилахгүй явах нөхцөл бүрдэх гэнэ.

    24. Цаашлаад монгол залуус дэлхийн алдартай компаниуд болох Microsoft, Apple зэрэг олон компанид амжилттай ажиллаж байна.

    Эх сурвалж: www.24tsag.mn
  • ЦЭГЭЭР НААДЪЯ хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл, сургалтын аргазүй

    Цэг холбодог бичвэрийн дэвтрээр дамжуулж, СӨНХ-ийн гарын жижиг булчинг хөгжүүлж, зурж бичих дадал олгохоос гадна математикийн болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 40 аргачлал.

    Хүүхэд судлаач, Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ын тэргүүн Жамсранжавын ХОРЛООгийн сүүлийн 5 жилийн хугацаанд 2000 гаруй хүүхдийг хамруулсан туршилт судалгаа, үзүүлэх ажил зохион байгуулсны үндсэн дээр “Бичвэрийн дэвтэр”-т ШИНЭЧЛЭЛ хийлээ.
    Хүүхдүүдийн хувьд ядардаг, залхдаг, шаардуулдаг, албадуулдаг цаг үе ард өнгөрч энгийн хялбар аргаар, зугаатай сонирхолтой аргаар, зурж будангаа боддог, сэтгэдэг, бүтээдэг боллоо. Зугаатай сонирхолтой аргаар зурж бичих дадал олгохоос гадна СӨНХ-ын оюун ухаан сэтгэлгээг интеграцчилсан нэгдмэл байдлаар хөгжүүлэх боломжийг таниулсан “Цэгээр наадъя- хүүхэд хөгжүүлэх 40 аргачлал” арга зүйн гарын авлагатай боллоо.

    Цэгээр наадъя аргазүй одоогоор 100,000 хүүхдэд хүрсэн.


    ХОЛБОО БАРИХ
    Утас: 9915-8825, 9122-4555
    sub.shinechlel@gmail.com
    horloo_j@yahoo.com
    www.twitter.com/jhorloo
    www.facebook.com/jhorloo
    www.facebook.com/SUBSHNGO

  • ХЭЛБЭРДСЭН БОЛОВСРОЛООР ХЭНЭЭРХЭХИЙН ОРОНД ЭХЛЭЭД ХҮҮХДЭЭ ХҮН БОЛГО!!!

    Өнөөдөр хүүгийхээ хичээлийн нээлтэнд очлоо. Нээрээ хүүхдийн хүмүүжил гэснээс би ганц хүүгээ өндөр төлбөртэй сургуульд сургаж байсан юм. Нэг л хичээл даалгаварын араас босохгүй, бие даах чадваргүй, сулдуу, нүдний шил зүүсэн, олинпиадад орсон, дүнд чухал өгсөн, ах дүү нарын хүүхдээс юмаа харамласан, хов хэлсэн, машинаар хүргүүлээд машинаар гэртээ буудаг вакум нэг биш болоод байхаар нь ноднин жилээс чи ирээдүйд эр хүн болно амьдрал үз, амьдрах ухаан суу, хаана ч биеэ аваад явж сур, сайн мууг биеэрээ туул дархлаатай бол гээд жирийн сургуульд 50 гаран хүүхэдтэй ангид оруулчиваа. Тэгсэн яасан хичээл нь хөнгөдсөн ч заалгасан хичээлээ мартдаггүй болсон. Нэг л өөр өөр сэдэв хөндөж яридаг болвоо. Эхнэр үглээл хичээлээ хийгээч гэхээр ээж минь дээ амьдрах ухаантай болж байна шүүдээ гэдэгийн ккккк. Нэг удаа сургуулийх нь гадаа эхнэртэйгээ явж байсан чинь хүү сургуулийхаа гадаа 3 бандитай дээр доороо ороод зодолдоод пойлдуулж байнаа эхнэр хүүе хаая очооч гэнгүүт зүгээрээ үеийн юм байна зодуулж сураг гээл хараал байлаа. Нэгий нь дороо хийцэн нөгөө 2 нь дээрээс нь балбаад сайхан нүдэлцсэн ккккк. Босоол гар баричаал яваад өгнө лээ. Орой нь нүүр ам улайчихсан байхаар нь. Яасан гэсэн зүгээрээ л гэж байна лээ. Бид 2 дуугүй л байсан. Өвөл хүү маань чихэр барьсан орж ирлээ. Яасан гэсэн аан сайн үйл хийгээдээ. Аав өчигдөр орой хичээлээ тараад явж байсан чинь манай ангийн 3 охинийг 2 банди утасы нь авах гээд дээрэлхээд би хамгаалаад тэднийг зугтаалгасан юмаа. Тэгээд өнөөдөр баярлалаа гээд өгсөн юм гэлээ. Би дотроо баярласан бас айсан гэхдээ сайн байна гээд үнссэн.

    Би хүүгээ энэ сургуульд оруулсандаа баярладаг хүү маань сайн мууг мэддэг болсон, бие биенээ хайрладаг болсон, манай ангийн жижигхэн охин 1 дүгээр хорооллоос автобусаар ирдэг юм байна гээд өөрөө өглөө босоод автобусаар сургуульдаа явдаг болсон, аав манай ангид утас ч үгүй хүүхэд байдаг аниагийн хуучин утас болноо гэдэг болсон, өөрт хэрэггүй хуучин хувцас хичээлийн хэрэглэл тоглоомоо ах дүүгийн хүүхдэд өөрөө өгдөг болж илүүцийн шуналгүй болсон, одоо байгаадаа сэтгэл хангалуун болж элдэв хэрэггүй юм нэхдэггүй болсон, манай найз зайлуул хол явдаг муу гуталтай юм гээд илүү гутлаа өгдөг болсон, өөрийхөө мэдлийн мөнгийг өөрөө зөв зарцуулж хүргэдэг болсон гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхэдтэй авгайг хараад өдрийхөө лимитний 1000 төгрөгөө өгдөг болсон миний хүү өөр болсоон. Хүү маань Монголдоо л амьдрана насан туршдаа энэ нийгэмд оролцож амьдрана хүүгээ туг ч барисан онгиролгүй тугал ч хариулсан гундалгүй байгаа байгаадаа сэтгэл хангалуун байж түүнээсээ аз жаргал мэдэрч сэтгэл хангалуун явж нинжин сайхан сэтгэлтэй бие биенээ хүндэлдэг эхнэр хүүхэддээ элбэрэлтэй хариуцлагатай хүн болоосой л гэж бодох юм нээх онц сурах хэнд хамаатайн хүн болгон босс, улс төрч, инженер болох алба ч үгүй харин бүгд л аав ээж болдог ажилаа тараад гэрлүүгээ инээмсэглээд яарсан л өрхийн тэргүүн болоосой л гэж боддог баярлалаа.

    Эх сурвалж: А.Чимид-Очирын хувийн хуудаснаас
    https://www.facebook.com/chimedochir.anaad