Author: admin

  • Аюушжавын ЭНХМАА

    Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүйн 3-р курсын оюутан. Бүтээлч Монгол нэгдлийн дэмжигч гишүүн.

    “UBS телевиз”, “Зууны мэдээ”, “Хүмүүн ухаан” сонинд дадлагажигчаар ажиллаж байсан туршлагатай. Мөн сэтгүүл зүйн оюутнуудын дунд зохиогддог “Алтан үзэг- 2014” наадмын нийтлэлийн төрөлд тусгай байр, “Алтан үзэг- 2015” наадмын нийгмийн рекламын төрөлд 2-р байр хүртэж байсан.

    Нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах боломж, гарцыг эрэлхийлж бичихийг эрмэлздэг. Одоогоор Бүтээч Монгол нэгдэлтэй хамтран нийгмийн сэтгэлгээнд эерэгээр нөлөөлөх “Монгол бахархал, Монголдоо бүтээв” сэдвийн хүрээнд мэдээ, мэдээлэл, ярилцлага бэлтгэн цахим орчинд нийтлэж байна.

  • ЯЗГУУР МОНГОЛ ХҮН ЯМАР БАЙДГИЙГ МЭДЭХТҮН! [МОНГОЛОО НЭХЭЖ БУЙ МОНГОЛ]

    Монгол хүний үнэлэмж, ёс зүйн цогцын талаарх эргэцүүлэл…
    1970-аад оны сүүлчээр юмдаг, манай нутгийн нэг айлд зочилсон хүн гэрийн эзэнтэй сүрхий ам зөрөөд, гарч явахдаа гэрийнх нь хошлон бүсийг тас тас огтолж орхиод явчихжээ. Үүнийг сонссон эмгээ маань “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА, АРАЙ Ч ДЭЭ” хэмээн халаглаж байсансан.
    Өширхөл, хонзогнолоо тайлж байж санаа амардаг зан бол, тэр тусмаа энэ мэтээр хорлонтой, ёсон бусаар тайлна гэдэг бол олиггүй өчүүхэн хүний явдал юм. Эмгээгийн “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА, АРАЙ Ч ДЭЭ” гэсэн үгний цаана Монгол хүн ийм болчимгүй, муухай, аргаа барсан юм хийх ёсгүй юм гэсэн сэтгэлгээ байна.
    Мөн тэр үед билээ. Сумын төвийн Худалдаа бэлтгэлийн ангид бараа татаж явсан ачааны машин зам зууртаа онхолдож, бараа нь газраар нэг цацагджээ. Сүрхий бэртсэн жолоочийг замын тэрэг цааш нь аймгийн төв рүү авч явсны дараа сумаас комисс томилогдож, өнөөх талын нэг тарсан бараа таваарыг нь тоолж, бүртгэх, данс бичигтэй нь тулгах ажил хийхээр явсан юм. Гэтэл тэрхэн жаахан эзгүй чөлөөнд бас нэг замын нөхөр өнөөх бараанаас нэлээдийг хусчихсан байсан гэдэг. Хулгайлсан хэрэг л дээ. “Чоно борооноор, муу хүн дүйвээнээр” гэдэг л юм болохгүй юу. Тэр комисст явсан аав маань эргэж ирээд энэ явдлыг ихэд эгдүүцэн ярьж, өнөөх завшигч нөхрийг “МОНГОЛОО АЛДСАН ХОГ” гэж дамаа загнаж байсныг санаж байна.
    Бусдын зовлон, бэрхшээл, цаг зуурын үймээн сиймхийг ашиглан өөртөө ашиг завшаан авах нь зүй бус явдал. Хөгийн муу хүмүүс л ийм зүйлийг үйлддэг. Аавын “МОНГОЛОО АЛДСАН ХОГ” гэсэн үгний цаана хэн нэгний зовлон бэрхшээлийг далим болгон өөрт ашиглах нь Монгол хүнд байж болшгүй явдал гэсэн сэтгэлгээ бас харагдана.
    1990-ээд оны эхээр юмдаг. Саахалтын ах эмээгээсээ үлдсэн хуучны эхнэр хүний толгойн мөнгөн хэрэгсэлийг аймгийн төвийн нэгэн дарханд аваачиж, өөртөө найман талт усан гинжтэй, соёо цохилуур зэрэг тамхины хэрэгсэл хийлгэж билээ. Гэтэл сар ч болоогүй байтал өнөөх мөнгөн соёоных нь үзүүр гэнэт улайрч, шаргалтаад иржээ. Гайхсан ах хутганыхаа мөрөөр шудраад үзвэл гуулиар хийгээд мөнгөөр бүрчихсэн байсан гэдэг. “Гууль нь цухуйна” гэдэг жинхэнэ бодит утгаараа болсон нь тэр. Тэгээд хуурамч соёо цохилуураа аваад, ажил явдал болгон аймаг орж, өнөөх дархандаа үзүүлтэл “Би таны өгсөн мөнгийг л хайлуулж хийсэн дэг. Гуулиар хийгээгүй. Энэ миний хийсэн хэрэгсэл биш байна” гэж гүтгээд огт хавьтуулсангүй. Үүнийг сонссон нутгийн хөгшид тэр дарханыг “ЯАДАГ МУУ МОНГОЛОО АЛДМАР ВЭ?” хэмээн гайхан шогширцгоож байсансан.
    Энэ үгний цаана бусдыг хууран мэхлэх, завших, гүтгэх зэрэг муу явдал хийдэг хүн бол МОНГОЛ хүнийхээ язгуур шинжийг алдчихсан, МОНГОЛ ХҮН биш болчихсон гэсэн үзэл санаа ханхална.
    Өгөөмөрийн талд мотоциклоор бөхөн хөөж бахардуулаад, амьдаар нь эврийг нь тайрч аваад явчихсан хэрэг гарч, хөгшид “Тэр лавтай монгол хүн биш дэгээ” гэлцэн халаглаж байсансан. Булаг шандын усанд цагаан идээ оруулах, шинэхэн зүлэг ногоон дээр хөөтэй тогоо тавих, унаа морио хазаартай нь услах гэх зэргээс болж хөгшдөд “Боль чи, Монголоо алдмар минь” хэмээн зандчуулж явав. Ер тэр цагт хөгшид болчимгүй, бусцар зүйл хийсэн нэгнийг “Монгол хүн байна даа, ийм ч юм хийх гэж” хэмээн харуусан халагладаг, ёсон бус муухай явдалтай хүнийг “Монголоо алдмар” гэж загнан ширүүлдэг нь олонтаа байсансан. Энэ үг бараг хэлц үг шахуу байж…
    Өнгөрдөг цагаан сараар, цагаан хуучраагүй байхад тавгын идээнийхээ ул боовыг хог дээр гаргаад хаячихсан явдал болж, нүүр хуудаснаа хэдэн мянган хүн эгдүүцэн дургүйцэж буйгаа илэрхийлж байв. Тэгэхэд ойрд сонсогдоогүй “Монгол хүн байна даа, арай ч дээ” гэсэн өнөөх халаглал мэр сэр харагдаж билээ.
    .
    ***
    Уншигч та хөгшдийн энэ хэлцээс нэг зүйлийг тод анзаарсан байх гэж найдна. Энэ бол Монгол хүний үнэлэмж юм. Үнэхээр монгол хүн л юм бол,
    – Муу аргаар өш хонзонгоо тайлдаггүй байх нь,
    – Хэн нэгний зовлон, золгүй тохиолыг ашигладаггүй байх нь,
    – Хуурч мэхэлдэггүй, муу ов залиар хүнийг хохироож, ашиг завшаан олдоггүй байх нь.
    – Байгал дэлхийдээ өр зөөлөн сэтгэлээр ханддаг байх нь гэх мэт гаргалгаа эдгээр жижигхээн жишээнүүдээс харагдана.
    Ардын ахуй амьдрал, зан үйл, явдал суудал, хууч түүх, судар ном, хэлц ярианаас сэргээн харваас энд дурдагдаагүй өөр олон сайхан чанар монгол хүнд бас бий. Үүнд:
    – Нэг нэгэндээ ээл түшигтэй, нөмөр нөөлөгтэй, тус дэмтэй, эв найртай амьдарч ирсэн байх юм, Монголчууд бид. “Хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа хувааж” явдаг сэтгэлгээ бий.. Хатуу ширүүн байгалийн эрхшээл, гэнэтийн огцом өөрчлөлт, хувирал дор аж төрдөг нүүдэлчид тэр хатуу ширүүнийг хамтын ухамсар, тус дэмийн хүчинд даван гарахаас өөр ямар ч арга нөхцөлгүй юм. Эс бөгөөд бүгд мөхөх болно. Тиймээс Монгол хүнд тусч чанар заавал байх ёстой зүйл гэж үздэг, тусч бус хүнийг “монголоо алдсан” гэж үздэг байжээ. Самуун цаг зуурт Монголчуудын энэ язгуур шинж нь бүдгэрэн, буурайж ирэхэд өөр хоорондоо тэмцэлдэн, өрөөл бусдын эрхшээл дор ортлоо ядарч явсан түүх бий. Гэхдээ тэр нь цаг зуурынх болохоос яс язгуурынх биш юм.
    – Тусыг зөвхөн тусынх нь тулд бүтээдэг, хариу харам, барьцтай тус болохыг цээрлэдэг байж. Хэн нэгэнд хэрэгтэй үед нь цагийг нь олж тус болсон бол хэрэг бүтлээ гэж үздэг, ач тус болсоноо эргэн сануулж, энд тэнд гавьяа мэт хөөрөн явахыг муу муухай, зүй бус явдал гэж үздэг байжээ. Тус дэмийг нь хүртсэн тал нь ч “Ачийг ачаар” гэдгийг ямагт марталгүй санаж, талархан явах бөгөөд боломж, шаардлага гарваас ач тусыг нь хариулах, бүр нугалж хариулахыг эрхэмлэдэг байж. “Тусыг усаар” хариулах нь энэ насны цөв хэмээн ихэд цээрлэнэ.
    – “За бол ёогүй” гэдэг. Хэлсэн ярьсандаа хүрдэг итгэлтэй, найдвартай чанарыг ихэд эрхэмлэдэг байж. Монгол эр хүн бол хэлсэн, санасандаа заавал хүрдэг гэсэн тогтсон ойлголт бидний өвөг дээдэст гүн шингэсэн байжээ. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг үг зүгээр нэг толгой холбосон хэлц биш, зан суртхууныхаа үнэ цэнэт талыг томьёолсон нь болно.
    – Овилгогүй, ойворгон зан араншинтай хүнд таагүй ханддаг, ноён нуруутэй төлөв түвшин хүнээ хүндэтгэдэг, тэднийхээ үг зөвлөгөөг авдаг, буруу гачуу зүйл хийвэл тэднээсээ жийрхэг дөлдөг байж.
    – Зусарч, бялангач занг жигшин зэвүүцдэг, тийм хүмүүсийг ангийн адаг үнэгтэй зүйрлэдэг байжээ. Хөдөөгийн Пэрлээ абугайн бичсэнээр “Тал нутгийн эзэд үнэг шиг зусардаж явснаас баатрын ёсоор үхсэн дээр” гэдэг сэтгэлгээтэй..
    – Монголчууд бол их энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, өрөвч уяхан хүмүүс юм. Бас найрсаг тусч, өгөөмөр чанар бол монгол хүний үндсэн имидж, нэрийн хуудас нь байв. Энэ талаар Оросын алдартай судлаач Н.М.Пржевальскийгаас эхлээд XVIII, XIX зуун болон XX зууны эхэн үед Монгол орноор аялсан жуулчид, судлаачид бүхэн толгой дараалан бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг. Жишээ, баримт татвал барагдашгүй ихийг бичиж болох билээ. Хаалга үүдэндээ цүү цуургагүй байсан явдал мөн саяханых даа. Хаа холын нүүдэлчдийг цай идээгээ бариад угтдаг байсан заншил өчигдөрхөнийх дөө.
    – Аминч, бэртэгчинг зан, хувиа бодсон явцуу сэтгэлийг, Биеийн амрыг харах, бэлэнчлэх, Бусдыг хуурч мэхлэх, Авах завшихийг эрхэм болгох зэргийг жигшин цээрлэдэг, Би-гээ ихэд бодсон, бусдыг үгүйсгэн дорд үздэг хүмүүст таагүй ханддаг байж,
    – Овилгогүй дээрээ шуналтай, далд давхар санаатнаас бол ихэд жийрхэн цээрлэдэг, “дотор санаатай, дотуур тамиртай муу хүн” гэдэг, Эе эвийг эвдэгч, хов жив зөөгч, яс хаягч, ярдаг, хахир зантай хүнд таагүй ханддаг байж…
    – Монгол хүн нэгнийхээ алдаа эндэлд улай үзсэн хэрээ мэт баярлан баясах биш, харин харуусан халагладаг байж. Амжилт бүтээлд нь хорсон жөтөөрхөх биш баясан баярладаг байж…
    – Ядарсан, сул доройдоо ихэрхүү дээрэлхүү зан авир гаргах, тэр ч бүү хэл харж халамжлахгүй байхыг монгол хүний явдал биш гэж үздэг байж. “Муу муудаа, муна гадсандаа” гэж томъёолдог..
    – Эд хөрөнгөөр баярхах, хий хоосон сагсууран сагсалзахыг ч элэглэн шоолно. “Шинэ баян цээж өвчтэй”, “Адаг баян эд хөрөнгө” гэх мэт.
    – Байгал орчиндоо ухаалаг, ээлтэй хандах, эсрэгцэн эзэмших бус зэрэгцэн зүй зохистой зохицож орших арга ухаантай байх…
    – Ахуй амьжиргааны үндэс болсон эрдэнэт мал сүргээ эрхэмлэн дээдлэх бүхэл бүтэн цогц үнэлэмж, ёс уламжлалтай
    Гэх мэтчилэн ардын дунд уламжлагдаж байсан зан суртхууны хандлагуудыг шүүж үзвэл хар аяндаа хатуу бат тогтсон, ихээхэн ул суурьтай бүхэллэг цул цогц ойлголтын хэлтэрхий, үлдэгдэл болох нь харагдана. Яг л эртний маш нарийн бүтэц зохион байгуулалт бүхий хот балгадын туурийн нэгээхэн хэсэг мэт…
    Эндээс үзэхэд Монгол хүний үнэлэмж хичнээн өндөр байгаа вэ??? Бидний өвөг дээдэс өөрсдийгээ ямар эрхэм сайхнаар үнэлж, дээдэлдэг байгаа вэ??? “Монгол хүн” гэдэг ойлголт ямар их үнэ цэнэтэй байгаа вэ?
    .
    ***
    Энэ бол ямар ч үндэстэнд хэзээ ч байж л байдаг хойч үедээ сэтгэл дундуур ханддаг өвгөд хөгшидийн үглэл, гоморхол, тунирхал биш. Харин ч өнө эртнээс улбаатай Монгол түмний ёс журам, зан суртхууны цогц системийн үлдэгдэл, санамж болно.
    Монголчууд нэн эртний ард түмэн. 2200 гаруй жилийн өмнө Хүн гүрний их хаан Модун Төрт улсаа байгуулснаар нүүдэлчдийн Монгол төрийн үүсэл тавигдсан гэж үздэг тал бий. Гэвч Модун хаанаас ч өмнө нүүдэлчдийн улсад Төр байсан. Модун хааны эцэг Түмэн ч төрт улсын хаан байсан ба тэр мөн эцэг дээдсээсээ төрт улсаа өвлөн авсан байдаг. Модун хаан харин нүүдэлчдийн үндсэн хуульт анхны хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй. Зарим эрдэмтдийн үзэхээр Төв Азийн нүүдэлчдийн хаант төрийн түүх 2000 мянганаар зогсохгүй, манай тооллын өмнөх X зууны эхээр үүссэн хятадын Жоугийн төрт улстай нас чацуу гэх нь ч бий. Юутай ч манай өвөг дээдэс нүүдэлчид лавтайяа 3000 орчим жилийн өмнөөс төрт улсыг байгуулж ирж…
    Баруун тийш ойн гарч, хүчирхэг Ромтой зиндаархаж, европ дахинд боолын эрин үеийг халж, феодалийн дундад зууныг эхлүүлсэн Хүн гүрний хүнчүүд өөрсдийгөө Төв Азийн Их Хүн гүрний үргэлжлэл, хаадын хаан алдар цуут Аттила өөрийгөө Модун хааны залгамжлал гэдгээ сайтар мэддэг байсан гэдэг.
    Чанчун бомбын гарын туслах Ли Жичаны тэмдэглэлд өгүүлэхээр Чингис хаанаас Чанчун бомбод илгээсэн зарлигийн захидалд “…зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэл улс болон дагаад байнам. Сэтгэхүй, энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг болвой” гэсэн мөрүүд буй юм. Модун шаньюйгаас Чингис хааны үе хоорондох зай даруй 1400 гаруй жил. Энэ урт цагийн түүхийн улбааг, Шаньюйн улс буюу Хүн улсыг өөрсдийн дээдэс гэдгийг XIII зууны үеийн монголчууд сайтар мэддэг байсны баталгаа нь энэ болно.
    XIII зуунд монголчуудын бүтээн босгосон дэлхийн эзэнт гүрний оршин тогтнохуйн үндэс нь цэрэг зэвсгийн, техник технологийн, арга стратегийн давамгайлал, хамгийн чухал ёс зүйн, үүрэг хариуцлагын давуу тал байлаа. Чухам тиймдээ л Монголын эзэнт гүрэн бүхний сэтгэлийг татсан, олон соёл, шашин, үзлийг тэгшээр хөгжүүлсэн, орчин цагийн даяарчлалын эх суурь болсон ер бусын шинж төрхтэй эзэнт гүрэн байсан хэрэг.
    Г.В.Вернадский бичихдээ “Чухамхүү эзэнт гүрний үзэл санаа л монголчуудын … ялан дийлсэн оюуны онцлог шинж байсан юм. Монголын их хаад бүх нийтийн энх амгалан, олон улсын тогтвортой байдлыг бий болгох тов тодорхой зорилготойгоор дайн тулаан хийж байсан бөгөөд эл зорилгоо биелүүлсний дараа хүн нэг бүр болон нийтээрээ төрдөө байнга хүчин зүтгэх нь хүн төрөлхтний аюулгүй байдлын үнэ цэнэ болж байлаа” гэжээ.
    Энд дурдагдаж буй “.. хүн нэг бүр болон нийтээрээ төрдөө байнга хүчин зүтгэх”-ийн цаана ямар нэгэн үнэт зүйл, үзэл санааг тойрон нягтарсан итгэл үнэмшил, зарчим байсан нь нэн тодорхой. Их Эзэнт гүрний үед Монгол хүний ёс зүй гайхамшиг болж байсныг түүх гэрчилнэ.
    Өгөөдэй хааны үед хааны харуулд гарч байсан монгол цэрэг унтаж орхижээ. Харуул унтах нь шууд алах ялтай байж. Унтсаныг хэн ч харсангүй, мэдсэнгүй. Мөн түүнээс болж ямар нэгэн хэрэг зөрчил ч гарсангүй байна. Гэтэл өнөөх цэрэг өөрөө унтсанаа илчилж, цаазын ялруу сайн дураараа очжээ. Өөр газар хэзээ ч ийм зүйлийг олж харахгүй байсан тухай үйл явдлыг нүдээр үзсэн хүн бичиж үлдээсэн. Энд өнөө цагийнхан бол хичнээн оролдовч тэнэглэл гэхээс өөрөөр тайлж үл чадах үүрэг хариуцлагаа гүнзгий мэдэрсэн ухамсар, аминаас нь үнэтэй зарчим, итгэл үнэмшил байсан хэрэг.
    Монголчуудын эвсэг найрсгийн талаар Плано Карпиниас эхлээд гайхан шогширсон нь олон. Тэр бичихдээ “Монголчуудын эв найртай нь гайхалтай. Тэд нэг нэгэнтэйгээ тэмцэлдэж, тэрсэлдэх, зодолдох нь бүү хэл дуугаа ч өндөрсгөж харилцах нь үгүй. Дээрэмчин, хулгайч гэж үгүй учраас үнэт эдлэлийн хайрцаг, агуулах, гэр оронд хэзээ ч цоож цуурга үгүй” гэж бичиж үлдээсэн. Рашид-ад-Дин “Судрын чуулган”-даа, Жувейни “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”-дээ Монгол хүний ёс зүй, үнэ цэнийн талаар гайхамшигтай жишээ баримтуудыг нэг бус бичиж үлдээсэн байдаг.
    Нэгэн үе хүчирхэгжин, нэгэн үе сарнин буурч байсан ч энэ урт удаан хугацааны түүхийн туршид нүүдэлчдийн дунд бүрэлдэн бий болж, хатуу тогтсон ёсзүйн үнэлэмж, үнэт зүйлсийн бүхэл бүтэн цогц бий болсон гэдэг нь нэн тодорхой юм. Ер тохиолдлын бус хүчирхэг гүрэн улсын суурьт чухам тийм ёсзүй, үнэт зүйлсийн цогц заавал байж таардаг. Хүн гүрний үеэс бий болсон энэ цогц үзэл, хандлага дараа үеүдэд ч бүрмөсөн тасарчихсангүй, уламжлагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл 3000 орчим жилийн түүхтэй төрт улсуудыг байгуулж явсан үндэстэнд өөрийн дотоод үзэл хандлага, ёс зүйн цогц систем гарцаагүй байж таарна. Түүхч Г.Гонгоржав энэ талаар нарийн судалж, олонтаа бичсэн дээ. Сүүл үед С.Нарангэрэл гуай ч хөндөн бичиж байгаа. Гадаадын эрдэмтэд ч үүнийг анзааралгүй өнгөрсөнгүй.
    Монгол хүний эдгээр үнэлэмжид эрдэм мэдлэг, чадварын талаасаа ёсзүйн утга агуулга нь илүү түлхүү байдаг нэг онцлог бий. Байгалийн эрхшээл дор аж төрөн оршдог нүүдэлчид – байгалийн түгээмэл хуулийн дор төрт ёс, ахуй байдлаа цогцлоодог, ертөнцийг үзэх өвөрмөц үзэл, итгэл үнэмшилтэй, нүүдлийн онцгой ахуй соёлтой. Байгал бол хамгийн ёс суртхуунч мөн чанартай оршдог, ямар нэгэн засдаг хуурамч, зусарч, ашигч завшаанч, өчүүхэн дорд эрх ашгийг эрхэмлэх хандлага үгүй гэж нүүдэлчид /бид/ үздэг. Энд байгал гэдэг нь зөвхөн хүрээлэн буй байгал орчин төдийгөөр хязгаарлагддаггүй, ил болон далд орших бүхий л орчлон ертөнцийг илэрхийлж буй. Чухам бидний дээдсийн тэнгэр шүтлэгийн эхлэл энд бий. Байгал өөрөө хүний ертөнцөд байх ёс суртхууны хуулийн мөн чанар, хэм хэмжээ нь. Тиймээс байгалийн хууль бол хүний ертөнцийн бүхий л хуулийн язгуур анхдагч, суурь юм гэсэн үзэл санаа эндээс урган гарна. Монгол хүний үнэлэмжид ёсзүйн тал илүү түлхүү байдаг нь энэ суурь үзэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хүний нийгмийн оршихуйн суурь нь ёс зүй, ёс суртхуун болно гэсэн гаргалгаа, үзэл хандлага болно. Харин “Хэн хүчтэй нь сул доройгоо барьж иддэг ширэнгийн баларлаг хууль” хэмээн байгалийн хуулийг хэт өрөөсгөлөөр харьшуулан, хялбаршуулан ойлгож тайлбарладаг үзэл нь байгалийн оршихуйн дотоод зүй тогтлыг, билэг талыг нь сайтар мэдрээгүй суурин иргэншлийн зүгээс гаргасан төөрөгдөл. Говийн ганц шанд усан дээр ямар ч амьтад биеэ биеэ барьдаггүй юм.
    .
    ***
    “Тамын тогооны монголчууд”, “Нүүдэлчид бол язгуурын бэртэгчид юм”, “Зэрлэг бүдүүлэг монголчууд”, “Эвлэж нийлж чаддаггүй монголчууд”, “Урт гарт монголчууд”, “Хүний мууд дуртай, ядарсандаа ноён зант монголчууд” гэх мэтээр өнөөгийн бидний өөрсдийгөө, бие биесээ үргэлжийн доордод үздэг үзэл хандлага бол яавч өнө эртний тэрхүү өв соёл, итгэл үнэмшилээс үүдэл гарвалтай биш юм. Энэ бол бид өөрсдөө үнэт зүйл бүхий дотоод ертөнцийнхөө хамгаалалтын кодыг санаатай болон санамсаргүйгээр эвдэлсний, эвдүүлсний, мөн гадны колоничлолын олон зуун жилийн шургуу хатгаас, зарим тохиолдолд хүч түрэн хэрэгжүүлсэн аймшигт үр урхагтай соёлын геноцитээс үлдсэн шарх сорви, хорт хавдар болно. Өнөөдөр ч яг тийм үйл явц үргэлжилж байна. Сүүлийн үед үндэстнийхээ сэтгэлгээний онцлог, уламжлалт өв соёлыг гүйцэд сайн ойлгож ухаараагүйгээс гадны буруу үзэл хандлагын нөлөөнд орж “Нүүдэлчин монголчууд бол язгуурын бэртэгчид” юм гэсэн үзэл хүчтэй дэлгэрч, олныг итгүүлэн үнэмшүүлээд зогсохгүй, онол ном болохоо шахан, төрийн бодлого, нийгэм-эдийн засгийн бодлогын суурь болон хэрэгжиж байгаа харамсалтай явдал ч бий.
    Монгол хүний үнэлэмж сулран бүдгэрсэн цагтаа задрал бутрал, доройтолд унаж, бусдын хараан дор хэдэн зуунаар бөхөлздөг гашуун түүх нэг бус давтагдсан болно. Гэсэн хэдий ч мянга мянганы тэртээгээс хүчирхэг эзэнт гүрнүүдийг ээлж дараалан байгуулж явсан ой санамж, мэдээлэл нь бүрэн арчигдсангүй, МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ҮНЭЛЭМЖ нь ор тас мартагдсангүй, зан заншил, ёсзүйнх нь харилцааны гүнд ямар нэгэн хэмжээгээр хадгалагдаж ирсний ул мөр бол эхэнд дурдсан мөнөөх “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА”, “МОНГОЛОО АЛДСАН” гэх мэт хэллэг, ойлголт, хандлага болно.
    “Монголоо алдсан”-ийн цаанаас ёс бусыг жигшсэн жигшил, зэвүүцэл, ёс зүйн хувьд “монгол хүн биш” болвоос Монголоо бүхэлд нь АЛДАХ аюултай гэсэн айдас, түгшүүртэй хослон сонсогдоно.
    Ашигч, завшаанч, залтай, зусарч, хорон, хонзогнуур, товчхондоо ёсзүйгүй хүмүүн бол дотоод мөн чанараараа “Монгол хүн” биш гэж үзэж, тойргийн гадна гаргадаг сэтгэлгээний муруйлт нь өнөөдөр “эрлийз хурлийз” гэх мэтээр илэрдэг. Яах аргагүй цус холилдсон эрлийз атлаа монголчуудын эрхэмлэдэг ёсзүйн хэм хэмжээг зөрчихгүй, үнэт зүйлийг эвдэхгүйгээр барахгүй харин ч баяжуулж байдаг хүмүүс бий. Ялангуяа утга зохиол, урлаг соёлын салбарт олны хайр хүндлэлийг хүлээсэн нэр цуутай эрлийз хүмүүс цөөнгүй… Тэднийг ад шоо үзэх нь ер үгүй. Харин монголчуудын өөрсдийгөө үнэлдэг хэм хэмжээг зөрчдөг, монголчуудын хувьд ёсзүйгүй этгээдийг бол хэдий хэдэн үеэрээ монгол боловч “эрлийз”-ээр тодруулан, гадуурхдаг. Тэгэхээр эрлийзийн асуудал бол угтаа үнэхээрийн эрлийзжсэн, цус холилдсонд ч биш, Монгол хүнд байх учиртай тэрхүү язгуур шинж чанараа алдсан, эсэхэд байх шиг ээ.
    .

    ***
    Япон самурайд “Бушидогийн ёс” хэмээх ёсзүй, ертөнцийг үзэх үзлийн цогц систем бий. Өнөөдрийн хүчирхэг Япон улсын хөгжлийн нэгэн тулгуур хүчин бол “Бушидо” мөн юм гэдгийг тэр нийгмийг нарийн ажигласан судлаачид хэлдэг. Бушидог мэдэхгүйгээр япон орны хөгжлийг тайлбарлах боломжгүй, Бушидог мэдэхгүйгээр Япон хүнийг таних боломжгүй. Бушидо бол япон хүний дээд эрхэмлэл.
    Үзэн ядалт, үл тэвчих үзлээр буцалсан Палестиний элсэн цөлд цөөхөн хэдэн Еврейчүүд төрт улсаа цоо шинээр бүтээн босгохдоо чухам Еврей хүний эрхэм дээд үнэт зүйл, үзэл санаа, эв нэгдэл дээр суурилсан байдаг.
    2000 жилийн турш эх оронгүй тэнүүчилж, хаа газраа гадуурхагдан, алуулж, хядуулж явсан еврейчүүдийг мөхүүлчихээгүй авч үлдсэн тэр их тэсвэр тэвчээрийн шавхагдашгүй эх ундрага нь өөрсдийгөө “Бурхнаас сонгогдсон цор ганц үндэстэн” гэдэгтээ бат итгэсэн итгэл, иудейн шашиндаа суурилсан ертөнцийг үзэх үзэл, өөрсдийгөө үнэлэх асар өндөр үнэлэмж, үнэ цэнэ нь юм.
    Үүн лугаа адил, Монгол хүний эрхэм дээд үнэлэмж, үнэ цэнэ нь болсон ёсзүй, ертөнцийг үзэх үзлийн цогц бидэнд бас бий билээ. Бүр хангалттай бий. Өөр хаана ч үгүй, маш өвөрмөц цогц систем болно.
    Хэдийгээр өнөөдөр бидний ёс зүй байж болох уналтынхаа доод түвшинд хүрчихээд буй ч, “Монгол хүн байна даа, энэ чинь. Арай ч дээ” гэж халаглан харамсаж, монголоо нэхэх дуу хоолой маш сул сонсогддог болсон ч нүүдлийн соёл, сэтгэлгээний төрүүлж буй болгосон энэхүү өвөрмөц ёсзүйн хэм хэмжээний цогц үзэл, систем маань бүрэн эвдэрчихээгүй, биднээс тийм ч их алсран холдчихоогүй байна. Боломж байна.
    Манай үндэстний өнөө цагийн өвгөд хөгшид маань бидний багад байсан шиг “Монгол хүн байна даа, тэгдэггүй юм” хэмээн хойч үедээ сануулж, сэрэмжлүүлж, Монголоо цаг ямагт нэхэж байгаасай.
    Манай үндэстний сэтгэн боддог, эрж хайдаг хэсэг нь энэхүү Монгол хүний ёсзүйн цогц, үнэлэмжийг дахин сэргээж, системчлэн бүрэн бүтэн болгоход хүч чадлаа шавхаасай.
    Манай үндэстний зохиолч, уран бүтээлчид, оюуны сан хөмрөг баяжуулагчид жинхэнэ үлгэр загвар болсон язгуурын монгол дүр олныг бүтээгээсэй.
    Манай үндэстний сэхээтнүүд нь монгол хүн гэсэн нэр төр, бахархал, үнэлэмжийг өндөрт өргөн, нийгмээ араасаа дагуулаасай.
    Монгол төр маань анхаарч, хөгжлийн бодлогодоо тусгаасай. Тухайлбал,
    – Монгол хүний үнэлэмжийг тод томруун илэрхийлэн харуулсан, яруу сайхнаар бахдан дуулсан, үндэстнийхээ зан суртхууны тайлал, үлгэр загвар болохуйц дүр бүтээсэн утга зохиол, урлаг, уран сайхныг бодлогоор дэмжих.
    – Боловсролын системд, ялангуяа дунд, бага анги, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт монгол хүний ёс зүйн хэм хэмжээ, үнэлэмжийн талаарх үр бүтээлтэй сургалт оруулах.
    – Ерөнхийлөгчийн тангаргаас эхлээд төрийн алба, эмч, цэрэг, цагдаа, тусгай албаны тангарагт монгол хүний үнэ цэнэ, үнэлэмжийг илэрхийлсэн, эрхэмлэсэн утга агуулга оруулах.
    – Төрийн болон хувийн байгууллагуудын боловсон хүчний бодлого, тавих шалгуурт энэхүү монгол хүний ёсзүйн цогц, үнэлэмжийн агуулга оруулах гэх мэт…
    .
    ***
    Гудамж зам дээр ч, төрийнхөө ордонд ч ялгалгүй эвлэж ойлголцоод эвтэйхэн зохицчих зүйл дээр эвдрэлцэж уралцсаар хамаг хүч чадал, нөөц боломжоо салхинд тавьж туух нь их болжээ. Нэг нэгнээ дэмжиж туслахаасаа илүүгээр тэрсэлдэж тэмцэлдэх нь их харагдах юм. Ялангуяа улс төрийн талбарт.
    Эрхэм сайхан язгууртэй Монгол хүмүүс маань нэгнээ үгийг муугаар харааж, гутаан доромжлох нь их байх юм.
    Бусдынхаа ололт амжилтад баясдаггүй атлаа алдааг хараад хар хэрээ мэт бархиран цуугилдах нь их болжээ. Монгол хүн Монгол хүндээ хамгаас эрхэм байх ёстой байтал харин ч монгол хүн монгол хүндээ хог новш шиг харагдаж, сэтгэгддэг болжээ. Эх нутагтаа бүү хэл харь оронд монгол хүн монгол хүнээсээ хальширч зугтаах нь их болжээ.
    Нэг нэгэндээ ихэрхэж, бардамнаж, цамаархах нь их харагдана. Интернэтийн ард, нэргүй сэтгэгдэл бичээд суухаараа мэдэхгүй чадахгүй юмгүйн дээр хараал зүхлээр тайвширч тайтгардаг, адгийн дорд боолчууд шиг л аашлах юм. Уг нь бид чинь сайны билэгтэй, сайныг түшиж явдаг Монгол түмэн юмсан.
    Шувуун цээжтэй, шувтан ташаатай, шоорон явдалтай, ойр зуурын ашигч, олон үгт, омог түргэн, ойворгон залуус их олон үзэгдэх болжээ. Харахад зүс царай нь монгол боловч хахь хол, танил бус сэтгэлгээтэй хүүхэд залуус их олон болжээ. Харийн соёлд хараа хяналт, бодлого сэрэмжгүйгээр хандсаны гор л байх даа.
    Монгол эр хүн хэзээ тийм байлаа. Монгол эх хүн хэзээ тийм байлаа. Монгол хүн хэзээ тийм байлаа гэх эмзэглэл харуусал, үл эвлэрэл өдрөөс өдөрт зузаарна.
    Энэ бүхэн бол өнөөх “МОНГОЛОО АЛДАЖ” гээсний л гор, гай. Монголчууд бидний ёсзүйн цогц ихээхэн задралд орж, Монгол хүний үнэ цэнэ гундан буурсны үр дагавар. Та бид Монголчуудаасаа Монголоо маш бага нэхдэг болсны хариу болно.
    Товчхондоо энэ цаг үеэсээ МОНГОЛОО нэхэл хатуутай нэхэх цаг болчихоод байна даа.

    Б.Номинчимэд
    Эх сурвалж: http://greathistory.blogspot.com/

  • ОЮУН МУНХАРЧ НАС БОГИНОСОЖ, ХООЛ НЬ ХОР БОЛСОН ӨНӨӨГИЙН ЦӨВҮҮН ЦАГИЙГ ГЭТЛЭХ ӨВГӨДИЙН ГЭРЭЭСЛЭЛ

    Богдын бошго буюу цөвүүн цаг, түүнийг гэтлэх өвгөдийн гэрээслэл

    1911 оны 12-р сарын 29-нд 8-р Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч Наран гэрэлт түмэн наст гэгээн хаанаар өргөмжилж тусгаар улсаа тунхаглан зарласан бахдам түүхтэй ард түмэн билээ бид.

    Өнгөрсөн цаг хугацаанд Монголчууд өвөг дээдсийнхээ үлдээсэн сайхан соёлыг орхигдуулан гээгдүүлснээс болж маш их зүйлээ алдсан. Ялангуяа өөрсдийн Цогт эрдэнэ болохуйц монголчуудын соёлын тусгаар тогтнол, эв нэгдэл нягтрал, ирээдүйд хөгжих сайн сайхны гэрээслэл бүхнийг умартсан нь тун харамсалтай юм. Богд маань жирийн хүн биш байсан. Богдтой адилхан мянга мянган эрдэмтэн мэргэд, суутнууд Монголд байсан гэдгийг батлах жишээг би өнөөдөр нэг зүйл дээр тодруулан ярих гэсэн юм. Аливаа зүйлийг урьдчилан зөгнөж буюу ирээдүйг бошголж, бошголсон бошго нь үнэн гэдэг нь батлагдаж үлдсэн хүн тун цөөхөн байдаг юм. Ирээдүйг урьдчилан харна гэдэг агуу хүмүүсийн хийх зүйл, энэ бол маш их мэргэн ухаан, уг хүний эрдэм шидийг илтгэж байгаа явдал юм. Бурхны шашинтай холбоотой олон сайхан эрдэмтэн бошгууд байдаг. Нострадамус бошго айлдсан гээд бид бүхэн яриад, номыг нь орчуулж уншаад, баримтат кино хийгээд үзэж байна. Хэдийгээр бошгууд нь байдаг ч он цаг нь тодорхойгүй, аль оронд хэзээ болохыг тодорхой заасан нь ховор, тийм муу цаг болоход түүнээс яаж урьдчилан сэргийлэх арга зам нь байдаггүй.

    Монголчуудын бошгуудын талаар Монголчууд ерөнхийдөө мэддэг хэрнээ тодорхой сайн мэддэггүй. Ингээд би одоо Богдын ирээдүй цагийг бошголсон бошгыг та бүхэнд хүргэе.

    Энэ бошгоор энэ хүн эгэл хүн биш байсан гэдэг нь нотлогддог юм. Муу цаг буюу 5 цөвүүн дэвэрсэн цагт голчлон бошгоо зориулсан байдаг. 5 цөвүүн гэдэг нь 5 зүйлийн муу зүйл ирэх цагт миний гэрээслэлийг та бүхэн санаарай, даган мөрдөөрэй, тэгвэл та бүхэн аврагдана шүү, ийм ийм аюул ирнэ, та нар ингэж
    ингэж аврагдаарай гэж гэрээслэсэн байдаг. 5 цөвүүн гэж юу байдаг талаар тодруулж хэлье:

    Амьтан цөвтөх. Амьтдын бие нь багасаж дүрс нь гуа болох, хийж буй ажил үйл нь
    муу юманд автагдах биеийн тэнхээ тамир нь хомсдох, залхуу нь ихдэх, оюун нь
    мунхрах, наснаасаа эрт хөгшрөх, сэтгэл нь их омогтой болох, эцэг эх танил садан хань нөхөдтэйгээ таарахаа болих, хувраг хүмүүс нь бурхан номондоо сүсэглэх дургүй болж худлаа дүр эсгэх цаг болохыг амьтан цөвтөх цаг гэдэг.

    Нисваанисаар цөвтөх буюу сэтгэлийн гэмээр цөвтөх. Хүний хүсэл тачаал, урин
    мунхаг уур хилэн, омог харам их түргэдэх буюу давамгайлах, гал мэт бадрах цаг
    болохыг нисваанисаар цөвтөх гэдэг.

    Нас цөвтөх буюу амьтан наслах насаа насалж чадахгүй богиносох. Их дороо үхэх, зарим нь төрөөд үхэх, ихэнх нь нас залуудаа цаг бусаар нас нь барагдаж үхэх цаг ирэхийг нас цөвтөх гэдэг.

    Үзэл цөвтөх буюу амьтны үзэл буруутах. Гурван эрдэнэ хийгээд үйлийн үр зэрэг зөв юманд итгэхээ болиод эргэлзэж тээнэгэлзэх нь олшроод сүүлдээ түүнийг худал гэж санаад, эрдэм ном заасан багш дээдэс, эцэг эхийнхээ ачийг мэдэхээ болиод өргөн хүндэтгэх нь байтугай басамжлан шоолох, зодож нүдэх буруу үзэлд автагдах, зөв юмнаас зугтааж муу юманд автагдах, сайныг муу, мууг зөв гэж эндүүрэх цаг ирэхийг үзэл цөвтөх гэдэг.

    Цаг цөвтөх. Одоо цагийн хүний нас 50 байгаа. Энэнээс хойш нас нь улам улам ахар болохын цагт 4 цагийн эх адаг солигдоно гэдэг. Хүний нас 50 хүрнэ гэдгийг ингэж ойлгох хэрэгтэй: хуучин хүн 8 түм насалдаг байсан. 60 жил тутамд нэг нэгээр хорогдсоор байгаад хүнийг 100 насалдаг болох үед Бурхан багш хорвоо ертөнцөд мэндэлсэн гэдэг юм. Бурхан багш 2500, 2600 жилийн өмнө ертөнцөд ирсэн гэвэл одоо хүний нас 50 руу дөхөж яваа. Үүнээс цааш хүний нас 10 хүртлээ богиносох юм.

    Түүний дараагаас жаран жарнаар нас нь эргэж нэмэгдсээр 8 түм хүрэхэд Майдар бурхан залрах цаг ирэх юм. 4 цагийн эх адаг солигдоно гэдэг нь зун хавар мэт, өвөл намар мэт, намар зун мэт болох, магадгүй өвөл гэх цагийн тойм байхгүй болох, хур ус цагтаа орохгүй, салхи хийгээд цас мөндөр хяруу ихдэх, ган турханууд болох, цэргийн хямрал, дайсан хулгай араатнаар хорлогдох, төрөл бүрийн өвчин зовлонгууд хур мэт буух цагийг цаг цөвтөх гэдэг.

    Энэ 5 цагийн шинж тэмдэг гарвал 5 цөвүүн дэвэрлээ, муу цаг боллоо гэдэг.Богдын бошгоороо ирээдүйг зөгнөж хэлсэн 13 бошгууд дотроос өнөөдөр хэр биелсэн байна, ирээдүйд биелэх магадлалтай ямар бошгууд байгаа, тийм цаг ирэхэд яаж өөрсдийгөө хамгаалж тэр аюулаас зайлуул гэж хэлсэн байна вэ гэдгийг яръя.

    .. “Төмөр хулгана жилээс усан бичин жил хүртэл Халх Монголын хойд зүгээс хүн дүрстэй адгуусны байдалтай янз янзын шар нүүртэй, Са.., На.., Я.., Э.. хэмээх нэртэй хүмүүс ирж Монголын дотоод цогт эрдэнийг булааж авна. Энэ үед лам хүн хар хүний боол болно. Лам хүн цэрэгт мордоно. Ядуу гуйланч түшмэл болно. Ноёдууд нохой мэт болно. Хутагт гэгээнтнүүд хар хүний боол болно. Хууль байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй. Энэ цагт хүрээ хийд цэргийн балгас болно. Энэ цагт Монголын төр шашин нэрийн төдий болно.” …

    Энэ бол 1900-1992 оныг хэлж байгаа. Хүмүүсийн нэр нь хүртэл таардаг шүү, их сонин. Хойд зүгээс ирсэн шар нүүртэн гэж хэн билээ, Оросууд. Олон жил төр засгийн удирдлагууд маань тэдний хараат явсан нь нууц биш. Монголын тусгаар тогтнол бидний цогт эрдэнэ шүү дээ. Энэ цаг үед бид овог язгуураа умартаж, цуутай эрдэмтэн хуврагуудаа толгой дараалан хядаагүй юу? Үлдсэн хуврагуудыг
    цэрэг, үйлдвэрт албадан явуулаагүй юу? Ядуу гуйланч ард төр барьж ноёдууд нохой мэт болоогүй юу? Монголчуудын шүтэн дээдэлж явсан үнэний дээд сургаалыг амьтныг мунхруулагч, түүнийг дамжуулагч хуврагуудыг шар феодал, язгууртнуудаа хар феодал болгож, үүнтэй хамт Монголчуудын өвлөн үлдсэн арван их ухаан бүгд хаягдсан.

    Эмнэлэг, зурхай, урлаг, яруу найраг, бүх соёлууд байхгүй болсон. Өвөг дээдсээс шүтэн дээдэлж ирсэн бүх оюуны үнэт эрдэнэ болсон ном судар, бурхан тахилаа бүгдийг үнсэн товрог болгож харийн нутаг руу ачуулсан гээд олон юмыг ярьж болно.

    Энэ бүгдийн хор уршгаас өнөөдөр ч бид салж чадаагүй байна. Энэ хэлмэгдүүлэлтээр монголчууд бид маш их юмаа алдсан. Үгсийн сангийнхаа гуравны нэгээр л өнөөдөр ярьж байгаа. Ирээдүйд найдвартай оршин тогтнох, тусгаар тогтнолын баталгаа амин сүлд, цогт эрдэнэ болсон зүйлээ бид алдсан юм. Үндэсний соёл уламжлалаа алдсан ард түмэн үндэсгүй ногоо шиг мөхдөг, түүхийн хөрснөөс арчигддаг. Монголыг түүх шашин хоёроос нь салгавал Монгол Монгол биш болно гэсэн зорилгоор энэ их ажлыг гүйцэтгэсэн байдаг. Өвөг дээдэс, түүх шашинаасаа урвасан хүмүүс коментерний боол болсон. Өнөөдөр бид буруу шашинд урваж, үндэснийхээ шашин соёлын эсрэг буруу зүйл хийж байгаа нь 37 оны Коминтерний бодлогыг хэрэгжүүлсэн урвагч нараас ялгаа юу байна?. Монгол хүн Монгол хүнийхээ гараар энэ бүгдийг хийсэн. Энэ цаг үеийг Богд ямар гайхамшигтай хэлсэн байна аа?.

    … “Хонин жилд хийд сүмийн хуврагууд айн зугтааж, хонин бичин жилийн завсар их хаан буурч хойд зүгээс тэрсүүдийн эсэргүү нар Халх орныг хямруулан үйлдэнэ. Хүмүүний суудаг орон бүхэнд цусан гол урсана. Амьтныг зэтгэр эзлэх, сүм хийдийг тагтаа эзлэх, бурхны сүмийг тэмцлийн хороо болгож зандалчид хэрнэ, аяга тахилга гэргий авч, харц бээр хан орыг барина. Хан бээр ха рц болон буурна.” …

    Хонин жил гэдэг нь 1931 он, бичин жил нь 1932 он юм. 1931 он гэхэд ихэнх сүм
    хийдүүдийг эдийн засаг буюу татвар төрөл бүрийн хураамжаар хяхан хавчиж Монголын сүм хийдүүдийн 90 хувь нь яг энэ үеэр эзгүйрч байсан байна. Энэ үед коментернүүд бодлогоо маш эрчимтэй хэрэгжүүлж, сүм хийд рүү ид дайрч байсан үе юм. Олон зуун хуврагуудыг буудан хороож хэлмэгдүүлснийг бид мэднэ шүү дээ. 20 мянга гаруй лам нарыг буудаж алаа биз дээ. Энэ бол цагаатгах албанаас гаргасан албан ёсны мэдээллийн л тоо шүү. Бүртгэгдэж тоологдоогүй хэдэн зуун мянган хүн алагдсаныг бид мэдэхгүй. Сүм хийдийг тагтаа эзлээгүй гэж үү? Бурхны сүмийг тэмцлийн хороо болгоогүй юу? Зандалчид буюу улаан коментернүүд хэрээгүй юу? Аяга тахилчид хар болж эхнэр авч байж нүүр буруутгахгүй бол амьд гарах аргагүй байсан шүү дээ. Ардууд Монголын төрд гарч харц бээр хан орыг бариагүй юу?

    … “Хятад орны чананад буй Япон хэмээх нэгэн хүчирхэг гүрэн Хятад орныг боолчлон улмаар Монгол орны зүг хандсанаар төмөр хонин жилийн намрын эхэн сарын 10 ба 15, мөн сүүл сарын 22 ба 25-ны өдөр Монголчууд хавчлагаар хямран байлдах болно.” …

    1931 он буюу төмөр хонин жил Япончууд Манжуурт хөл тавьсан байдаг. Энэ өнгөрсөн бошго бүхнийг айлдвал өнөөдрийн цаг богино, хэлэх гэсэн санаа арвин тул их нарийвчлахаа болъё. Түвдийн Мажиглодмаа гээд мундаг зоч эмэгтэй байдаг. Тэр хүний бошго гайхамшигтай. Яг энэ он цагт ийм юм болно гэж хэлсэн байдаг.

    … “Дайсан садан солигдох, сайн муу солигдох, буян нүгэл солигдох, ноён албат, түшмэл зарц солигдох, ажил явдал зан журам бүгд солигдох, үйлдвэр үйлдэх бүгд солигдох, ярих үг чихний гол сонсгол бүгд солигдох, чимэг хэрэгсэл хувцас идээ бүгд солигдох, идээ эд хурааж нөөцлөгдөх бүгд солигдох, нүгэлт баатарлаг зандалчныг магтан хүндэтгэх болно.”..

    Үнэхээр дайснаа садан гэж эндүүрээд, садангаа дайсан гээд Монголчууд ах дүү
    нараа, лам хуврагуудаа алаа биз дээ. Монголыг устгах гэсэн коментерн буюу харийнхантай садан гэж нөхөрлөөд анд болсон шүү дээ. Зөв номлолоо буруу гээд, буруу юмыг зөв гээд өчнөөн олон хүн алсан Сталин, Чойбалсанг хүндэтгэж байгаагүй юу? Оросыг дагаж идэх уух, өмсөх зүүхээ, бичиг үсгээ хүртэл солиогүй юу бид?

    Бошгуудын цаг үе ийм нарийн таарч байна шүү дээ. 1532 он буюу хүний нас 60 байх үед цөвүүн цаг эхэлсэн гэдэг юм. Энэ бол Монголын Тогоон төмөр хаан Бээжингээс хөөгдсөнөөс хоёр жарны дараа буюу 120 жилийн дараагаас Монголчууд маш их хямарч эхэлсэн цаг үе байдаг. 2013 оноос улам бүр цаг цөвүүднэ гэж байгаа. Цөвүүн цагийн талаарх 23 бошгуудыг би эх хэл дээрээ орчуулж хооронд нь харьцуулж үзсэн. Манай эриний 8-р зууны үед амьдарч байсан Энэтхэгийн том бандида ловон Бадамжунай ингэж зөгнөсөн байдаг.

    … “Хийд сүмийн эд таваарт хомголзон үйлдэж, гурван шүтээнийг хулгайлж үнэлж
    худалдана. Эхнэрүүд нялх үрээ алах цаг. Хүн бүхний зүрхэнд нэжгээд нэжгээд
    чөтгөр орох, үүний шинж нь биедээ элдэв зүйлийг хувцас хунарыг олон хэлбэр маяг оруулж өмсөнө. Тойд нар хээнцэрлэж санваартаа эзэн болохгүй. Шямнуус (эмэгтэй лам) нар толинд царайгаа үзэж бас будаж шунхадна. Газрын эзэн хан ад хийгээд гар хөлчин тийрэн дэлгэрснээр жил бүр өөр өөр үг хэлэлцэн элдэв зүйлийн чимэг хувцсаар хувцаслах болно. Эгэл төрөлхтөн ном номлоно. Засалч нар худлаар авшиг өгнө. Мэхлэгч нар их бясалгагч болж хуурна. Хурц хэлтэн хурдан амьтныг цэцэнд тооцно. Эгэл хар хүн хувцас өмсөж тойдын дүр барина. Тойдууд нь ердийн хувцас өмсөөд эхэлнэ. Эмс нь өөрийн эрээсээ үл айна, өглөг өгсөн эрийг шүтэх. Нэг эм есөн эрийн хойноос гүйнэ. Эр нөхрөө захирах, эцэг эхээ үл хүндлэх, бурхны дүрийг үзэвч бишрэхгүй, будаг шунхтай хайрцагандаа үлэмж баясна. Алт мөнгөөр чимэн тойд хуврагуудын хийд дор ороод тачаал сэтгэл төрүүлж хуврагуудыг хүртэл уруу татах хүүхнүүд хүртэл их гарна. Хүүхдүүдэд тийрэн чөтгөр шунан орсноор ном заахад үг сонсохгүй, бие нь бага хэрнээ үг нь том, ахмад хүмүүсийг үг хэлэхэд өмнөөс нь хэдэрлэнэ, босоо шээж, явж байгаад идэж ууна. Ажилд зарвал өвчин туссан мэт, өөрийн дураар тоглохдоо тийрэн мэт. Хов живийн үгэнд дуртай, түүнийг дамжуулахдаа авъяастай. Эцэг эхийн өгсөн өмчийг бараад гуйранч болно. Наадамд баясах эрх нь ихдээд эцэг эхээсээ айхгүй. Муу үйл явдлаа өөрөө хүртэл мэдэхгүй. Тариа үр жимс, хүнсний бүх зүйл үндсэндээ хор болно. “…

    Өнөөдөр хулгай ороогүй хүрээ сүм хийд алга. Хэлмэгдлийн үед буулган тарааж харь нутаг руу зөөж авч яваа биз дээ? Өнөөдөр хэвлий дэх үрээ хороогоогүй эмэгтэй хүн ховор болж. Одоо гэлэнмаа нарын байдаг сүм хийдээр орохоор сайхан будаж шунхадсан хүүхнүүд хонх дамар начигнуулаад л сууж байх вий дээ. Өнөөдөр жил жилээр бүү хэл сар сараар л янз бүрийн юм ярьдаг болсон шив. Элдэв янзын халимагтай хүн телевизээр ард түмнийг янз янзаар заналхийлээд л суух юм. Мундаг бясалгагч болсон хүн худлаа ярьж хүмүүсийн толгойг эргүүлээд л байна шүү дээ. Дуртай нь хуврагын хувцас өмсөж хөдөө гадаагаар тэнэж, лам нар хурлаа тарангуут хар хувцас өмсөж, хар нүдний шил зүүж аваад гадуур давхилдчихаж л байна. Гэх мэтээр цаг цөвтсөний шинж бүгд байгаа биз дээ. Өнөөдөр хүнсний аюулгүй байдал маань маш их түгшээж байна. Жимс ногоог муутгахгүй гэж төрөл бүрийн бодис түрхээд, тарьж ургуулж байна гээд төрөл бүрийн химийн бодис хэрэглээд, тэр нь шингэсэн хорыг нь бид нар идэнгүүт биед ороод биенээс зайлахгүй хавдар рак төрөл бүрийн өвчин үүсгээд гай болоод явж байна шүү дээ. Хөдөө алтан тариан гурил аваачсан чинь хөдөөний хүн “дээш нь тавиа, хулгана тэсгээхгүй” гэж байна гэнэ.

    Хаяанд нь нэг шуудай гурил байгаад байх юм гэнэ. Тэр доор байгаа гурилаа тоохгүй ямар сонин юм гэсэн чинь “наадах чинь Хятадын гурил, хулгана иддэггүй юм” гэсэн гэнээ. Хулгана идэхгүй гурилыг Монгол хүн бид идээд сууж байгаа байхгүй юу.Мөн 8-р Богд ингэж хэлсэн байна.

    … “Хулгана, нохой, тахиа, гахай, илжигний мах битгий ид. Хэрэв идвэл бузарлагдана. 3-р сард тахианы өндгийг хоолонд бүү хий. Орос Хятадын хор
    хүрнэ.”…

    Өнөөдөр тахиа шувууны өвчин гараад байна, гахайны махнаас ч өвчин гарах юм
    байна. Монголчууд хулгана, нохой, илжигний мах иддэггүй нь л зол болж дээ. Одоо зарим хүн биед сайн гээд чоно адгуусны махыг түүхийгээр нь идэж байна. Энэ бол байгаль дэлхий ийм хэцүү болчихсон үед уг амьтанд үүссэн өвчин хүнд шууд халдах аюулыг өөрсөддөө авчирч байгаа хэрэг байхгүй юу. Энэ цагт ялангуяа түүхий мах энэ тэрээс бид их болгоомжлох ёстой юм билээ.

    … “Энэ цагт үхсэн хүн амьтанд ном буян сайн үйлд. Цөвүүн цагт төрийн ноёдын эв эвдрэх, хуулийг буруу барина. Дээрэмчин хулгайчдаас ноён түшмэл болж төрийн эрхийг барина. Гадаад дотоод хэрэг эрхэлсэн түшмэд, зарлиг зөвшөөрөл олгогч нар нь төрийн хэргийг салхин адил задруулснаас дотночлох, гадагшлуулах, нууцлах, ил тавих нь цус сүүтэй холилдсон мэт булингартан ялгаж салгахын аргагүйд хүрээд учраа олохоо болино. Яамдын түшмэд нар таслан шийдэх, засаглан цаазлах хүрээнүүдийг огцроон, олон хүнийг халж сольсноос болоод хүний аймаг тоглоом наадмын газар мэт болно. Тэгээд тэр цагт хаан нь түшмэдийн эдэнд хөнөөгдөнө. Дор нь байгаа хүний хахууль дээдэхүүд нь хөнөөгдөнө гэсэн үг. Түшмэд нь яам газрын эдийг хөнөөнө. Засаг яамны газартан бээр эрхмүүдийнхээ эдийг хөнөөнө. Эрхмүүд бээр нь орон нутгийнхаа хүмүүсийн эдийг хөнөөнө. Ёс цаазат, ичгүүр сонжурт бүгдийг алдсаны харгайгаар орон нутгийн хүмүүс эрхтэний хэлснийг сонсохгүй. Эрхтэнгүүд нь яам тамгынхаа газрын үгийг сонсохоо болино. Засаг захиргаа баригчид нь түшмэдийнхээ хэлийг сонсохгүй. Энэ мэт орны журам бүр хувьсан солигдож одсоноос хамаг юмны журам шүтэн барилдлага самууран одно.” …

    Заримыг нь бүр уншмааргүй байна. Ямар аймшигтай вэ. Ингэж ил тодоор хэлсэн ийм бошготой ард түмэн байхгүй шүү дээ. Ингэж хэлсэн бошго хаа байна?.

    … “Тэр цагт энэ лүгээ адил элдэв нүгэлтэн болох нь цөв орж цөвүүн муудсаны
    шинж мөн. Сайн хүн нэг нь нөгөөдөө дайсан болно. Хамаг хот орныг хулгайч худалч этгээд эзлээд, гадаадынханд толгойгоо мэдүүлж, гадаадын эзэнт хүн хавь ойр улсыг эзлэх, тэр мэт муу үйлс гарахын цагт Маанийн ёдор буюу Хийморийн дарцагийг байгуулах хэрэгтэй. Энэ цагт сангасваа нарт албин шингэсэн тул та нар бүү шүт. Хар зүгийн тарнийн ном эрхэлдэг бөө сангасуудыг хэлж байгаа юм. Хэрвээ шүтвээс үхээрийн бузар болно. Түүнээ хойно мэдэвч тус үгүй. Бөө хэмээх хар тарнич шашны номын сан онгойж, хар зүгийн тэнгэрийг авралын орон хэмээн шүтэх болно. Ар халх нар минь ээ, та нарын тамхины утаа огторгуйн наран сарны гэрлийг бүрхэж байна. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй болсон байна.

    Цөвүүн цагт цагаан тамхи үнэд хүрснээр алт мөнгө нүдээ өгч тэр тамхийг авч татах болно. Хар тамхийг хэлж байна. Хятад Оросын элдэв тамхи гурван зоос хүрсэн ч хямд гэж бүү ав. Хэрвээ авбал Хятад Оросын хор хүрмүй. Эдний олон янзын архи зуун зоос хүрэвч хямд гэж бүү бод. Ууж болохгүй. Хамаг газрын амьтан намайг гэж санаваас архи тамхийг тас хорих хэрэгтэй. Харин согтууруулах зүйлд эзлэгдвээс хэл ам болж, тангараг эвдэрч бузар буртаг явдалд холбогдох болно шүү.” …

    Улаанбаатарын утааг хар даа. Бүрхээгүй гэж үү?. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй болсон байна гэж байна шүү дээ. Богдын энэ гэрээслэлийг эвдсэнээс болж өнөөдөр нийгэмд ямар хор уршиг ирчихээд байгааг та бүхэн мэднэ. Улаанбаатар хотын хог тортог үнэхээр нар сарыг харанхуйлж байгаа бишүү.

    … “Оймс гутлаа гаднаа бүү босго. Монгол хүний тэнэгийг түйвэр мэдмүй. Эм хүн хөнгөрч чадахгүй аюул, нярайлахдаа түүртэх ба хойтох нь бэрхшээх. Эмэгтэйчүүд мэс хагалгаагаар хүүхдээ төрүүлж байгааг хэлж байна. Зуд турхан болж хүн хоосрохын зовлон үлэмж ихэснэ. Хөдөө гэрийн эзэд харчуул ихэнх нь муу явдалд орно. Ажилгүй, архи уугаад, авгай хүүхдээ дарамталсан харчуулыг хэлж байна. Гал ус ба дээрэм хулгайн аюул, ханиадны өвчин, хур цахилгаан гэнэт буух, мэсний аюул, салхи тэргүүтний аюул үлэмж олширно. Даалуу хөзөр, хөгжим наадам, найр хурим, архи уух тэргүүтэн гэм бүхэн тасралтгүй гарна. Монгол шиг их баяр наадам тэмдэглэдэг улс ховор болов уу даа гэж би боддог. Хайнагийн дөрвөн хөл газар гишгэсэн мэт муу улсууд маш ихээр хуралдан чуулж худалдаа үйлдэх үеэр тоог шинээр зохиож толгой эргүүлэх цаг болно. Өнөөдрийн зах зээлийг хэлж байна даа. Одоо энэ цөвүүн цагт миний сургаал номонд эс орвоос тэнгэрийн дууны аюул, мэсийн аюул, нэртэй нэргүй гэнэтийн үхэл, галын аюул, салхины аюул, усны аюул гэх мэт олон зовлон учрах болно. Ямар нэгэн хүн үүнийг худал хэмээн санаж хэлвээс хамар амнаас нь цусан гарч үхмүй.”… хэмээн сануулсан байна.

    Улаанбаатар хотын тухай их юм хэлсэн байдаг.

    … “Хойд энгэр нь хүүрээр дүүрнэ, хотгор газар нь шавраар дүүрээд, үлээгээд
    хийсэхгүй, үүрээд барахгүй их шавар оромжуудтай болно. Төмөр шоргоолж, төмөр аалзны шүлс хот хүрээг бүрхэнэ.” …

    Нэгэнт хийсэн үйлийн үр нь гарчихсан ийм хэцүү цагийг залгаад ирээдүйд гарах
    гамшигт нь анхаарал тавиад энэ гамшигаас гэтлэх аргыг нь бас Богд маань бидэнд хэлсэн байгаа.

    … “Би та бүгдийг өдөр шөнийн дөрвөн цагт эргэдэг шүү. ” …

    Гэр оронд нь байгаа хог шороо, дотоод сэтгэлийг нь бүгдийг болгоож байгаа гэсэн үг. Иймэрхүү нарийн бошгыг би дараа эх номоор нь дуудаж өгмөөр санагддаг юм.

    … “Миний бошгыг цөвүүн цаг ирсэн үед олон хувилж тараа, сонсго. Миний бошгыг нэгэн удаа дуудахад нэг гэрт байдаг муу барцад бүхэн арилна. Хоёр удаа дуудвал хот газрын зовлон арилна.”…

    Гурав уншвал ингэж ингэж тус болно гээд бошгоороо ард түмнээ аврахаар өөрөө
    тангараг өргөөд гэрээслэсэн байдаг юм. Тиймээс үүнийг уншсан төдийгөөр бидэнд ухаарал орж, гай барцадаасаа салж байх нь. Ирээдүй цаг гэж хэлсэн байдаг ч, өнөөдөр тэр цаг ирчихээд байна шүү дээ.

    … “54 зүйлийн үл зохилдох муу харгис будрангуйг ертөнц дор үлдээж тун
    болохгүй. Тийм муу явдалтан хүмүүсийг цөмийг үхүүлж, элдэв хорт явдлаар хамах
    хэрэгтэй.” …

    Дээд тэнгэрт их хуралдаан болж, Богд хүртэл оролцоод хурал чуулганаас нь батлан тогтоосон тогтоол хүртэл байдаг юм. Гайхамшигтай. Энэ 54 зүйлийг бүгдийг нэг нэгээр нь дурдсан байдаг юм. Нүгэл хийсэн, мууг хийсэн бүгдийг хамах хэрэгтэй гэсэн байдаг. Үнэхээр буянтан байвал үлдээнэ гэсэн үг.

    … “Будаа гурил байвч идэх уух хүнгүй болно. Хувцас байвч өмсөх хүнгүй, зам
    байвч явах хүнгүй. Тав зургаан сард харгис муу хүн үхэж дуусах.” …

    Энд бол муу үйл хийсэн хүнийг энэ аюул тойрч гарахгүй. Энэ аюулаар бүгд сүйрнэ гэдгийг сануулж хэлсэн байдаг.

    … “Муу цөвүүн цаг болж дэвэрсэн хийгээд хамаг амьтныг сүйтгэх хэмжээ ирсэн тул 10 хүнээс 9 нь үхнэ. Түмэн хүнээс 900 нь үхнэ гэсэн байдаг.” …

    Цөвүүн цаг бас цэвэрлэгээний үе байх нь. Муу юмны хэмжээ хязгаар ихдээд,
    байгалийн хууль, сансар огторгуйн хууль буюу тэнцвэр алдагдсанаас одот ертөнц
    өөрсдийгөө цэвэрлэж тэнцвэртээ орох нь. Сансар огторгуйн эргэлтэд хүртэл
    өөрчлөлт орсныг шинжлэх ухаан тогтоочихоод байгаа.

    … “Мэдэх мэдэхгүй өвчин тахал их гарах. Зуд турхан найман зүгт элбэгшинэ. Уул хөдөөгүй ус эзэлнэ. Дулаарлаас болоод далайн түвшин 3, 4м-ээр нэмэгдэхээр vнэхээр ус эзэлнэ дээ. Хуй салхин орон гэрийг унагана. Олон амьтан их дуугаар уйлан орилж, гашуун зовлонгоор энэлэн, амар амгалан бүгд үгүй үнэхээр бэрхтэй. Хүн амьтан гэнэт үхэх аюул олон гарна.” …

    Зөвхөн Монгол биш дэлхий дахиныг хамарсан бошгыг хүртэл айлдсан байна. Манай дэлхий дээр 30 сая зүйлийн ургамал амьтан бүртгэгдсэн байгаа. Жил болгон хэдэн мянгаар тоологдох зүйлийн ургамал амьтан үгүй болж байгааг эрдэмтэд тооцоолоод гаргачихсан байгаа шүү дээ. Яагаад гэхээр, дэлхийн хүчилтөрөгчийн том эх үүсвэр болсон халуун орны ширэнгэн ой 7.7 сая км кв талбайг эзэлдэг юм байна. Мөн далайн ногоон ургамлаас хүчилтөрөгч нөхөгддөг. Далайдаа хамаг бохироо хийгээд бохирдуулснаас замгууд нь үхжээд, ой ширэнгээ түймэрдээд хүний гараар устгаснаас байгалийн хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг орчин хүнд байдалд орчихсон. Бохир юманд нь зохицсон ургамал амьтан бий болж байна бас. Далайн шүр ой шугуйгаараа үхжиж байна гэнэ. Дээр нь энэ айхтар нүүрсхүчлийн хийн давхарга орж ирсэн нарны гэрлийн халууныг гадагшаа гаргахгүйгээс болоод дэлхий маань хүлэмжийн байдалд орж Гималайн цас, хойд мөсөн далай хайлж байна. Ингэхээр далайн ерөнхий түвшин 5м нэмэгдэнэ, эрдэмтэд энийг зарлачихсан. Тэгэхээр хуурай газрын хэдэн хувь усан дор орох уу? Улсууд хаашаа явах уу? Хүний нүүдэл, цагаачлал чинь дэлхийг хамарсан асуудал болно шүү дээ. Энэ бүгдийг хэлчихсэн байдаг. Аймшигтай.

    … “Бас бус ороолон чөтгөр шөнө үүд цохиж дуудна. Өдрийн цагт хүнд үзэгдэх.
    Үхсэн амьтны сүнс тонилохгүй газар усны эзэдтэй нөхцөөд догшин хортой чоно лугаа адил болж хүн мал дор халдана. Энэ цагт буян мэдэхгүй явснаас үхсэн амьтны сүнс газрын эзэд лүгээ нөхөрлөж бузар болсноор лусууд мунхарч төөрнө. Энэ учираар хур бороо цаг цагтаа буухгүй, тэнгэр нар хилэгнэж, газар лусын эзэд найман аймаг лусын хаадыг хар одны номын үсэгт чулуугаар харвасан мэт болно.”…

    Өнөөдөр бид чинь буян нүглээ мэдэхгүй, үхэлээ ч мэдэхгүй, энэ биедээ энэ
    амьдралдаа тачаасаар байгаад үхсэн хойноо сүнс нь тонилж чадахгүй газар усны эзэдтэй нөхөрлөөд энэ бүх цаг бусын юмнууд гарах нь байна шүү дээ. Энэ бидний өөрийн амьдралын тухай үнэн бодит зүйлээс хэтэрхий холдож, өөрийгөө мөнх гэж атгалан баримтлаад, сэтгэлийг ямар байдалд хүргэсний жишээг л хэлж байна. Бидний нас нэмэгдэнэ гэж байхгүй шүү дээ, өдөр хоног нас насаар бид үхэлдээ ойртоод байгаа нь үнэн биз дээ?. Хэзээ үхэхээ ч мэдэхгүй, хэд наслахаа ч мэдэхгүй. Тэгсэн хэрнээ даахгүй нохой булуу хураана гэгчээр юуг бодож юуг сэтгэж эд мөнгийг хурааж авахын төлөө хязгааргүй тэмүүлдэг юм бэ.

    …. “Догшин араатан уулнаас бууж амьтныг хорлох, хорт могой амьтны үйлийн үрээр боловсрон гарч замыг бүрхэнэ. Орон ертөнц байвч амьдрахад маш бэрхтэй буй. Энэ 10 аюулыг амсахгүй гэтэлгэхгүй байхын аргагүй.”

    Бидний хийсэн үйлийн үрээр муу юманд тэсвэртэй, муухай амьтад бий болох нь
    байна. Зохистой юмыг зориуд эвдвэл зохисгүй зүйл араар нь гардаг гэдэг байгалийн хуулийг хэлж байна.

    … “Нар сарны гэрэл буурна. Огторгуй дор билэгт одон гараад сонсохуйяа муу үг яриа ярих, улс бүхэн дор зуд турхан муу үйлс дэлгэрэх, элдэв үхэл ихсэх, хүн идсэнээ хүртэл шингээхгүй болно.” …

    2005 оны 1 сарын 25-нд НАСА-аас сүүлийн 2 жилд манай дэлхий дээр ирж байгаа нарны гэрлийн хэмжээ буурч байгааг тооцоолон мэдээлсэн байдаг.
    Ер нь зөн билэг, мэргэ төлөг гэдэг үнэн мэдлэг, аливаа юмс үзэгдлийг шинжлэн
    мэдэх ухаан байдаг. Урьд хураасан сэтгэлийн билгээр бид хүн биеийг авсан ч гэсэн дотоод сэтгэлийн билэг чанараар бидний гадна талын биеийн хэлбэр дүрс, дуу авиа,зан төлөв тогтдог. Тиймээс бид хүнийг гаднаас нь хараад, хийж байгаа үйл, явж байгаа явдлаар нь, гарын алгыг нь ч юмуу хараад ийм тийм заяатай байна гэж хэлж болдог. Хийсэн үйлийн үр дагавар боловсорч ирээдүй гардаг учраас хийж байгаа үйлийг нь ажиглаад ойр зуурын зүйлийг шинжлээд хэлж болно. Гэхдээ Богд шиг олон зуун жилийнхийг хэлж чадахгүй. Энэ бол хамгийг айлдагчийн эрдэм юм даа. Хамгийг болгоогч бол өнгөрсөн одоо ирээдүйг гарын алган дээр тавьсан будаа шиг айлддаг юм. Богд маань өөр олон айхтар зүйлийг хэлсэн байдаг. Үүнээс заримыг нь бас болгооё.

    … “Иргэн Хятадаас Монгол орны ариун газарт хижиг хараал гарах явдал буй. Шар луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Хятадын бүтээсэн есөн жил болсон чонон толгойтой эр мангас эмтэйгээ хоёул ханьсан хараал оруулж ирж магадгүй. Тэр үед ард бүгдэд энэ насны хорлол болоод бас зуурдын төрлийг төөрүүлэх их хорлол үйлдэнэ. Ийм учраас хамаг амьтан сүсэг битгий алдаарай. Хэл ам зарга тэмцэл бүү үүсгэ. Тэр нь хоосон тэвшинд хураасан хуурай өвсөнд гал оруулсан мэт болно. Энэ ёр гарах юм бол тустай гүрэм нь гэрийн дөрвөн зүгт Манзушир бурхны алдрыг бичиж хийсгэ. Модон хулгана жилд Монгол орны нар шингэж харанхуй болно. Тэр цагт Хятад оронд нар ургах. Монгол оронд цэргийн хямралдаан болж хүн мал адгуусны хүүрийг овоолбоос уул мэт өндөр, цусан далай мэт болъюу. Тэр цагт Монгол оронд рид хувилгаантай лам залрах бөгөөд Монголын хойд зүгт Очирваанийн хувилгаан гарч, түүнтэй уулзсан бүхэн шамбалд хүрэх нь дамжиггүй. Ялангуяа Хятад Оросын зовлон гашуун болохын цагт Хятад Орос лугаа дэмий бүү зөрөлдөгтүн. Монголчууд эм хүн нь цагаан өмд, эр хүн нь хар өмд өмсөх хэрэгтэй. Гэнэт өвчин тахал тохиолдвоос цагаан үзмийг адислан буцалгаж ууваас түргэн эдгэеү. Энэ муу цагт эм засал үйлдэвч тус болохгүй. Оточ бурхан өөрөө заларч эм баривч хилэнц нүглийн үйлдэгч дор эм нь туслахгүй. Харин буянтад туслах. Сэтгэл харгалзаж өвчин ирнэ. Сэтгэл харгалзаж бас эм тус болох. Гэвч та нар минь үйлдсэн арван хар нүгэл хийгээд хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт тоо томшгүй элдэв өвчин тахал болж хар аюул болно гэгчийг мэдэхгүй байна. Ийм учраас хараал зүхлийг аль болох багасгах хэрэгтэй. Түүний хүчин чадлыг бууруулж амирлуулахын тулд хүрэх дараалан тогтоолын хураангуй буюу Сундуй, найман мянгат буюу Жадамба, эхэд тонилгогч буюу Тарвачимбуу, Очироор огтлогч буюу Доржзодов, өлзий хутгын хурыг буулгагч буюу Дашчийрав, адиститын дээдийг хайрлагч буюу Жанлавцогзолмаа, зуун үсэгт буюу Эгжаа, Дарь эх, санасныг зөнд нь бүтээгч Цамбалхүндэв зэрэг номуудыг түм бумаар нь уншин залбирч байхтун.” …

    Зарим улс төртэй холбоотой зүйлүүдийг маш их ёгтолсон байдаг. Хятадын 9 жил
    бэлдсэн, чонын толгойтой эр мангас гэж хэнийг ёгтолж хэлсэн хэн байна?. Буруу
    номонд Монголчуудыг уруу татах нь байна. Аймаар аа. Төрлөө аварч чадахаа байтлаа толгой эргэх аймаар юм болох нь. Тийм учраас энэ зүгийн номыг түлхүү сурталчилж байгаа улсыг бид анхаарч ажиглах хэрэгтэй. Японы эрдэмтэн Masaru Emoto аягатай усанд хараал хэлэхэд тэр ус тэр дороо үхжээд, талст нь эвдрээд аймаар юм болж байна гэж байна. Баярлалаа гэж хэлэхэд тэр ус тастжаад, улам бүр рашаанлаг болж байна гэнэ. Ус гэдэг сайн юм хэлэхэд тэгж хувирдаг, мэдэрдэг байна. Хүн бид биеийн 70 хувь нь уснаас бүрдсэн амьтад. Биднийг муу юм битгий бод, муу юм битгий хий гээд байдаг нь бид өөрөө өөрсдийнхөө бие махбодио эвдлэхгүй байхыг хэлээд байна шүү дээ. Шинжлэх ухаан ч, Богд ч үүнийг гэрээслээд хэлээд байна. Хятад Оросын хямрал болох цагт энэ хоёр улсын явдалд битгий оролц, битгий зөрөлд гэсэн байна.

    … “Адын зүйлээр хан төрд харшил хүртэл ирнэ. Усны аюул, галын аюул, салхины
    аюул, садангаасаа салж хагацах, ганцаараа төөрч тэнэж үхэхийн аюул, хорт утаа
    мананд сөгдөж үхэхийн аюул, ам тангараг буруудан хагацалдахын аюул, янз бүрийн хүйтэн ба усан шуурганд үхэхийн аюул, дэлхий дахинаа таван тарианы үр боловсрохгүйн аюул, муу догшин салхи бороо болж луу догшрон хилэгнэх, дэлхий дахинаа цэрэг дайны аюул нөмрөхийн зовлон, өөрийн эдийг хүнд эдлүүлэхийн зовлон, өлсөн ундаасч өлбөрч үхэхийн зовлон бүгд ирнэ.”…

    Энэ бүхэн зарим нь биелчихсэн, зарим нь аль хэдийн биелэх магадлалтай болчихсон байж байна. Экваторын халуун бүсийн дулааны урсгал хойд туйлд хүрч цэвэр ус нь мөсжөөд давс нь хүндрээд битүү эргэж байдаг. Дэлхийн цаг уурын халуун хүйтнийг зохицуулж байдаг дулааны урсгал саарч багасаад ирэхээр халуун газраа хэт халуун, хүйтэн газраа маш хүйтэн болж дэлхийн цаг уур үндсээрээ өөрчлөгдөх магадлалтай болчихоод байна шүү дээ. Бараг одоо биелчихээд байна.

    …. “Хэрэв ийм хэцүү цаг үе тулбал хар архи бүү уу, муу царайтай дуу бүү дуул, муу билэгтэй үг бүү хэл, бурхныг чулуу мэт бүү сана, эмийг өвс мэт бүү бод, өглөггүй эм бүү уу, тэнгэрээ хургүй гэж бүү хараа, хэрүүл бүү хий ялангуяа гэр орондоо”…

    Чоно үүрэндээ өлзийтэй гэж. Чонын үүрэнд ороод эх чонын нүдэн дээр бэлтрэгийг нь алж суйлж байхад эх чоно гийнаад хөдөлж чаддаггүй гэнэ. Гэтэл өнөөдөр зарим эрчүүд яаж байна. Гэр орондоо агсан согтуу тавьж араатнаас дор болчихсон юм бишүү. Хүний хамгийн амгалан байх газар чинь гэр орон мөн биз дээ.

    … “Онгод бүү тахь, дөрвөн зуун дөрвөн өвчнөөр өвдөхийн цагт лам багш нарт
    хүндлэл үйлдээрэй. Энэхүү зарлигийг дуулж мэдэн бушуу түргэн сэтгэлээ засан
    буяны сэтгэлийг хүчтэй болгож, хамаг амьтныг өөрийн амь лугаа адил үзвээс энэхүү аюулаас гэтэлж болно. Гагцхүү чин зориг мэдмүй. Ийм учраас олон түмэн бушуу түргэн буруу явдлаа сэтгэлээсээ засах хэрэгтэй. Тэнгэр дэлхийг тахих ба эцэг эхийг асран хүндлэх, ариун журмыг сахих хэрэгтэй. Удирдсан түшмэлээ эрхэмлэх хүндлэх хэрэгтэй. Доорд ардыг асран тэтгэж, үгээгүй ядуу боловч хэм ёсыг сахиж байх хэрэгтэй. Хулгай бүү хий, худал бүү хэл, шударга журмыг барь, баян сайн бөгөөс ядарсан амьтанд туслах хэрэгтэй. Номч мэргэн бол мунхаг мэдээгүй хүмүүстээ сургаж мэдүүлэх хэрэгтэй. Олон бүгдийг ертөнцийн арван аюулаас гэтэлгэж гарах буяныг үйлд. Үүнийг худал хэмээн бодвол энэ арван зүйл аюулд өртөнө. Энэ зарлигийг үзээд амьтан хүнд бичиж тарааваас нэгэн биеийн зовлонг хамгаална. Олон удаа бичиж тараан энэ номыг буяныг дэлгэрүүлж чадваас тоо томшгүй мал адгуус амьтан буяныг олоод насан насалж жаргана. Энэхүү зарлигийг хэвлэж сийлээд олон хувь болгож бүтээн тарааваас түүний нэгэн гэрийн хүслэн бүгд бүтээд элбэг болъюу. Монголд илбэ мэт тус болох ном гүрэм Очирваанийн тарни тул үүнийг Монгол хүн бүр уншиж бай. Ум базар ваани хум пад.”…

    Монголд илбэ мэт тус болно гэж Богд өөрөө хэлсэн байна шүү. Гурвалжин даавуун дээр бичээд таван адынхаа зүгт хийсгэ. Хүний суусан суудлаас хамаарч таван адын зүг тогтоно. Тэр зүгүүд рүүгээ хийсгэ гэсэн байна.

    … “Бум санг тасралтгүй тавьж байх хэрэгтэй. Алтангэрэл, Намсрайн даллагыг олон удаа авахуулж бай. Шашин түгэхийн ерөөл Дамбажавын Моломийг олон уншваас аливаа харшлах дайсан ба өвчний аюул ирэхгүй болно. Чин үнэн сүжгээр тахиж чадваас би сахья. Энэ зарлиг худал эндүү гэж санаваас арван орон хийдийн номын сахиус бүгдээр буруугаар үзэх болно шүү. Оточ бурхны лагшин олныг бүтээ. Манал бурхныг хэлж байна. Явах замын бэлчир дээр маанийн үсгийг босгож тавь. Хиргүй бурхны суврагыг олон бүтээ. Энэ мэтээр ном буян үйлдэж байвал муу цагийн ба олон аюул бүгдээс гэтэлж чадна. Эм ма хо ум ма паани паани суухаа тарнийг бичээд эрэгтэй хүн баруун мөрөн дээрээ, эмэгтэй хүн зүүн мөрөн дээрээ зүү. Энэ бол Майдар бурхныг иртэл сахих тангарагтай тарни байгаа юм. Энэ мэт үйлдвэл сайн төрлийг олно. Бичин уншиж сүжиглэн үйлдэх юм бол орчлонгийн зовлон, цусан далайгаас ч гэтэлгэх нь сэжиггүй. Огторгуй ба газар завсрын хүмүүс нигүүлсэж, цаг бусын үхэл зовлонгоос машид амарлих болно. Нэгэн хүн бичвээс нэгэн хот балгадад тусалюу. Нэгэн балгадынхан бичвэл орон даяар тусална. Хүмүүсийн буян арвижах хийгээд харш зэтгэр буцна. Тамын зовлон бүгд тонилох болно. Энэ цагийн өтөл өвчин, хар хорын муу аюулыг буцаах арга нь сэтгэлийг засах болоод энэ буяны номд сайн шамдах юм. Ялангуяа Жанрайсэг бурханд хатуу сүжиглэх юм бол хамгийн авралтай гэсэн байгаа. Дээд эр хүн бол Ядам бурхныг шүтээрэй, дунд зэргийн эрэгтэй хүн бол эгэл мөргөлд шамдаарай, адгийн эр хүн маань тарниа уншиж байгаарай. Тэгвэл би аварна шүү.” гэсэн байдаг.

    Халхын их хутагтууд цаг цагаар Монголоо авран хамгаалахаар гэрээслээд хуваарилан авсан байдаг. Энэ үеийг нь би хамгаална, тэр үеийг нь чи даа гээд. Гайхамшигтай яа. Тэр бошгыг нь би эхээр нь уншиж өгье гэж бодож байна. Үнэхээр нүдний нулимс гармаар. Хөөрхий дөө, 37 онд тэр олон хуврагууд бидний төлөө өөрсдийгөө золионд өгч байсныг бодоход үнэхээр биднийг аймаар аюулаас өөрсдөөрөө халхалсан юм билээ. Ийм хүмүүсээ бид хайрлахаас яах билээ. Гэтэл зарим хүн лам нар арчаагүйдаа алуулчихсан гэж бах таваа хангаад, оршуулж хойтын буяныг нь мөнхлөхөд яаж дайрч байлаа даа. Би энэ бошгыг уншаад үнэхээр Монголчууд хэдэн зуунаараа гарч чадахгүй бусдын боол болж, бүх юмаа талхлуулж, ахиж Монгол улс сэргэн мандахгүй байх аюулыг хааж, өөрсдийгөө зольсоныг ойлгосон. Одоо бол 8-р Богдын маань дааж авч яваа цаг үе юм байна.

    … “Миний энэ сургаалийг нэгэн сар дотор нэгэн удаа дуудваас гэрийн барцад арилна. Хоёр удаа дуудвал гадна талаас ирж байгаа саад барцадууд чинь бүгд арилна. Гурван удаа уншвал гурван муу зайд унахгүй. Сардаа 3 буюу шинийн 8, 15, битүүндээ уншиж бай гэж байна. 33 төрөлдөө бурхны оронд надтай учирч төрнө. Шавь нар минь цөвүүн цагт энэ сургаал номонд орж явбаас аливаа хорт дайсантай уулзахгүй элдвийн аюул бүгдийг гэтэлж гарна. Аав ээжийгээ асарч өргөж хүндэлж явбаас хоёр насандаа амны хишиг буян заяа чинь үргэлж дэлгэрнэ.”…

    Миний үзэж судалсан 23 бошгоос 13 нь Богдтой холбоотой юм. Богд бошгуудаа одоо хэлж байгаа юм биш. 5, 6, 7 гээд урьд төрлүүддээ бас хэлсэн. Та нар миний бошгыг санахгүй байснаас ийм юм болоод байнаа гэж зэмлэсэн нь хүртэл байдаг. Монголчууд бид өнөөдөр эв эеэ бодож нэгдэн нягтрах, өвөг дээдсийнхээ үлдээсэн соёлыг хайрлан хамгаалах, тэрэндээ үнэнч байж, гэрээслэлийг нь биелүүлж байж л бид сайн сайханд хүрнэ. Эд нар маань зүгээр хүмүүс биш. Ийм гайхамшигтай, ирээдүйг нэвт харж болгоож, юу гарахыг урьдчилан сануулж, өөрсдийгөө зольж биднийг даасан гайхамшигтай улсууд байна шүү дээ. Бид мартахын аргагүй, монгол хүн бүр үүнийг мэдэж байх ёстой өв соёлын маань нэг хэсэг юм гэж би хэлмээр байна.

  • Чингис хаан тансаг зэрэглэлийн брэндийг дэлхийн брэндүүдтэй хамтарч бүтээнэ

    “ЧИНГИС ХААН” ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН БРЭНД БҮТЭЭХ ТӨСӨЛ

    Дэлхийн “luxury” ангиллын хэрэглээ буюу маш өндөр зэрэглэлийн худалдан авагчдын хэрэгцээнд дэлхийн томоохон дизайнерууд өрсөлдөн ажилладаг салбар юм. “Luxury” хэрэглээнд зориулж бүтээдэг бүтээгдэхүүнүүдийн талаар манайхны ойлголт жаахан буруу байдаг. Тэрбумтанууд, саятнууд гэсэн ангилал байгаагийн тэрбумтануудын ангилалд одоогоор 3240 тэрбумтан бүртгэгдсэн байдаг. Гэхдээ энэ салбарын хэрэглээ өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байна. Тэрбумтануудын хэрэглээ хязгаарлагдахгүй, эдийн засгийн хямралд өртөхгүй салбар. Бид үйлдвэрлэл дизайны салбарт, дэлхийн топ брендүүдтэй Дэлхийд танигдсан Их хааныхаа нэртэй хамтатган үнэт эдлэлийн зах зээл дээр гарах л зорилготой энэхүү төслийг санаачлан ажиллаж байна. “Чингис хаан” гэдэг машиныг дээд зэрэглэлийн ангиллын, цөөхнөөр үйлдвэрлэгддэг бренд болгох талаар MERCEDES BENZ-д санал тавихад нэр төрийн хэрэг гэж хүлээн авсан. Мөн CARTIER, HUGO BOSS брэндүүдтэй уулзаж санал солилцоход маш их сонирхон дэмжиж хүлээж авсан.

    CHINGGIS KHAAN LUXURY BRAND PROJECT

    World “Luxury” brand category or use a high-end customers need, industry works to compete with the major designers of the world. Ours understanding of the products which for “Luxury” use a little wrong. There is two categories: billionaires and millionaires that class of billionaires are recorded 3240 people in the world. However, this class consumption is growing every day. Billionaires consumption is limitless and not affects by the economic crisis.

    We have initiated this project aims to export the world’s top brands jewelry market in conjunction with outstanding the world famous Great Khan named industrial design.

    They honorary allowed to receive our request when we submitted to the Mercedes-Benz to produce limited edition premium class car named by Chingis khaan design. And very interested in receiving support for the exchange offer with Cartier, Hugo Boss brands

    ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Д.Эрдэмбилэгийн загварыг нь гаргасан “Чингис хаан” нэртэй автомашиныг “Мерседэс бенз” тэргүүтэй гадны машин үйлдвэрлэгч компаниуд ихэд сонирхож, үйлдвэрлэхээр болсон тухай мэдээ нийтлэгдэх болсон. “Их майдар” цогцолбор болон “Морин хуур” цамхагийн дизайн дээр ажиллаж буй түүний загварыг үнэхээр гадны нэр хүнд бүхий компаниуд үйлдвэрлэх болсон эсэх талаар түүнтэй ярилцлаа.

    – Таны загварыг нь гаргасан автомашиныг гадны томоохон компаниуд сонирхож, үйлдвэрлэхээр болсон тухай мэдээлэл үнэн үү?

    -Өнгөрсөн долоо хоногт “Мерседес бенз” компани Чингис хаан нэртэй машин үйлдвэрлэхээр боллоо гэдэг мэдээ гарсан юм билээ. Тэр мэдээний дагуу маш олон хүн хандсан. Би өөрөө цахим ертөнцийг төдийлөн сайн ашигладаггүй, сураагүй, тоймтой хэдэн мэдээ сэлт л үздэг хүн. Гэтэл манай ажлынхан, миний ойр дотны хүмүүс надад энэ мэдээллийг дуулгасан. Тэгэхээр нь хайж байж олж уншсан. Гэтэл нийгмийн идэвхитэй хэсэг залуус миний 10 гаруй жилийн өмнө зурж байсан загварыг тавьчихсан байна лээ. Үүнээс болоод би эдгээр залуусыг олж уулзсан. Би тэдэнд бага зэрэг буруу мэдээлэлтэй байгааг нь хэлж өгөөд, “Чингис хаан” нэртэй машины талаар зөв ойлголт өгсөн. Одоо тэр залуустай хамтарч ажиллахаар болж байна.

    – Тэгвэл зөв ойлголт нь юу юм бэ?

    -Ийм идэвхитэй залуус их олон байдаг боловч мэдээлэл жаахан дутуу. Тиймээс хүмүүсийн дунд болоогүй байхад баярлах, сэтгэл хөөрөх асуудлууд гарч байна. Зарим нь болоогүй байхад л муулах, эсэргүүцэх, хувь хүнийхээ араншинг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан харуулах зэрэг хандлагууд ажиглагдаж байсан. Гэхдээ энэ мэдээлэл олон нийтэд цацагдсанаар хаа очиж хүмүүсийн бодол санаа ямар байгааг мэдрүүлсэн их зөв юм болжээ гэж би бодож байгаа. Чингис хаан гэдэг машин яг хийх гээд байгаа биш юм. Харин “Мерседес бенз” компанид хандсан минь үнэн. Би өөрийн биеэрээ Германы “Stuttgart” хот дахь компанийн төв дээр очиж уулзсан юм. Уулзаад “Чингис хаан” гэдэг машиныг дээд зэрэглэлийн ангиллын, цөөхнөөр үйлдвэрлэгддэг бренд болговол ямар вэ? гэсэн санал тавьсан. Тэд зөвшөөрсөн. Түүнээс “Мерседес бенз” гэдэг компани Чингис хаан гэдэг машин үйлдвэрлэх гэж байгаа юм биш. Ойлголцлын зөрүү нь энд байгаа юм. Монгол талаас би санал тавихад тэд зөвшөөрсөн. Зөвшөөрлөө гэдэг нь захиалга өгөх юм бол гүйцэтгээд өгөхөд бэлэн л гэсэн үг юм.


    – Яагаад заавал дээд зэрэглэлийн, цөөхнөөр үйлдвэрлэгддэг бренд гэж?

    -Дэлхий дээр “luxury” ангиллын хэрэглээ гэж байдаг. Энэ нь маш өндөр зэрэглэлийн худалдан авагчдын хэрэгцээнд дэлхийн томоохон дизайнерууд өрсөлдөн ажилладаг салбар юм. “Luxury” хэрэглээнд зориулж бүтээдэг бүтээгдэхүүнүүдийн талаар манайхны ойлголт жаахан буруу байх шиг байгаа юм. Тухайлбал, бизнес ангиллын бүтээгдэхүүнүүд энд ордоггүй. Тэрбумтанууд, саятнууд гэсэн ангилал байгаагийн тэрбумтануудын ангилалд цөөн хэдэн хүн багтдаг. Гэхдээ энэ салбар өсч байгаа. Одоогоор 3240 тэрбумтан бүртгэгдсэн байдаг. Бидний зах зээлийн хувьд энэ салбарынхан маш хурдан өсөн нэмэгдэж байдаг гэж үздэг. Дэлхий дээр саятнууд сая саяараа байгаа. Энийг юуны өмнө ойлгох хэрэгтэй. Тэгээгүй байж “Luxury” ангиллын бүтээгдэхүүнүүдийг “Ямар үнэтэй юм”, “Хэн наадахыг чинь худалдаж авдаг юм” гэх мэт ойлголтууд байдаг. Ялангуяа монголчууд. Тэрбумтануудын хэрэглээ хязгаарлагдахгүй, эдийн засгийн хямралд өртөхгүй салбар. Ингэснээр бид үйлдвэрлэл дизайны салбарт, дэлхийн топ брендүүдтэй өөрийнхөө топ өндөр зэрэгт гарсан хааныхаа нэрийг ашиглан, дэлхийн үнэт эдлэлийн зах зээл дээр гарах л зорилготой. Би өөрөө Москва хотын Үйлдвэр урлалын дээд сургуулийг төгссөн учраас үйлдвэрлэлийн дизайны салбарынхаа ажлыг л хийж, концепц хөгжүүлээд сууж байгаа хүн.

    ТЭД “ЧИНГИС ХААН” НЭРЭЭР БИДЭНД ХАНДАЖ БАЙГААГ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ ГЭСЭН

    -“Чингис хаан” нэрийг ашиглах болсон тухайгаа ярихгүй юу?

    -Чингис хаан гэдэг нэрийг яагаад ашиглах болсон гэдэг их чухал. Чингис хааныг зэрлэг балмад, эзлэн түрэмгийлэгч гэж ойлгодог нэг хэсэг байна. Яг нарийн судалгааны, эрдэмтдийн багийн ойлгоц их өөр. Дэлхийн хөгжилд энэ хүний оруулсан хувь нэмэр, дэлхийн даяаршил, эдийн засагт нөлөөлсөн нөлөө, торгоны зам буюу олон улсын хоорондын санхүүгийн харилцаа гээд маш их үр нөлөө үзүүлсэн. Энэ талаасаа үнэхээр дэлхийн хүн. Тэгэхээр энэ дэлхийн том хааны үр хойч болсондоо бид бахархах ёстой. Сүүлийн үед жаахан эвгүй яриа гараад байгаа нь “Чингис хаан гэж цээжээ хий хоосон дэлдэхээ больё” гэсэн утгатай. Энэ бол нэг талаасаа үнэн, нөгөө талаасаа бид Чинис хааны нэрийг зөв ашиглах ёстой. Чингис хаан өөрөө тансаг дээд зэрэглэлийн хэрэглээтэй байсан хүн. Дэлхийн цөөн хаадын оргилд байдаг. Бид ийм хааныхаа нэрийг дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдтэй хамтарч, цаашид хөгжүүлье гэсэн маркетинг барьж ажиллаж байгаа юм. Хоёрдугаарт бид Чингис хаан гэдэг машин л ганцхан хийх гээд байгаа юм биш. Өмнө ярьсанчлан “Luxury” ангиллын бүтээгдэхүүнүүдийн эгнээнд “Чингис хаан” гэдэг бүтээгдэхүүнүүд нэмж гаргах. Тухайлбал, би бугуйн цагны томоохон брендүүдтэй уулзаж, ярилцлага хийсэн байгаа. Тэд ч мөн захиалга авахад бэлэн гэдгээ хэлж зөвшөөрсөн. Мэдээж хэрэг Адольф Гитлер гэдэг ч юм уу, зарим хүмүүсийн нэр бүхий бүтээгдэхүүн гаргахыг зөвшөөрөхгүй байх. Гэтэл дэлхийн энэ том брендүүд зөвшөөрч байна гэдэг энэ хүний нэр хүнд дэлхийд ямар вэ гэдэг нь батлагдчихаж байгаа юм. Мөн эрэгтэй хүний үнэтэй хослолууд байна. Тухайлбал, зангиа, пиджак гэх мэт. Энэ компаниудын бүгдийнх нь хэлж байсан нэг нийтлэг үг байгаа. Энэ бол “Чингис хаан гэдэг нэрээр бидэнд хандаж байгааг бид нэр төрийн хэрэг гэж бодож байна” гэж бүгд хэлж байсан. Тэгэхээр энэ Чингис хаан гэдэг хүнийг гадаад ертөнцөд, юм ойлгодог салбартаа бол маш өндрөөр хүлээж авдаг. Энд Монголдоо харин зарим хүмүүс эсэргүүцээд муулаад байдгийг би гайхаад байдаг юм.

    -Одоогоор захиалга орж ирсэн үү?

    -Яг “Чингис хаан” гэдэг машиныг бүтээгээд ирэх юм бол шууд худалдаж авна гэсэн хоёр хүн бий. Намайг Европоор уулзалтууд хийгээд явж байхад үйлдвэрийнх нь өөрийнх нь эзэд, тэрбумтанууд “Би нэг номерынх нь захиалагч болно шүү” гэж байсан. Жишээ нь, Швейцарийн нэг тэрбумтан нэг номерын захиалагч болно гэдгээ хэлсэн. Ромд явж байхад нэг баян бас нэгийг худалдаж авахаа хэлсэн. Ингэхээр Чингис хааныг муулаад байдаг хүмүүс чинь эцэст нь бид л өөрсдөө. Гадаад ертөнцөд бол шүтдэг, хүндэлдэг байх жишээтэй. Тэгэхээр энэ бренд өөрөө бэлэн захиалагчтай гэж ойлгож болно.

    -Таны загварынхаа талаар жаахан дэлгэрүүлж ярхгүй юу? Та загвартаа Чингис хаан гэсэн ойлголтыг хэрхэн шингээсэн бэ?

    -Чингис хаан лого дизайныг гаргаад, Монгол улсын оюуны өмчийн гэрчилгээгээ авсан. Энэ логог “Сони”, “Адидас” гэдэг шиг эхний ээлжинд хоногшуулах шаардлагатай болсон. Энийг дэлхийн хүмүүст хоногшуулахын тулд эхний таван жил ажиллана. Тэрнээс бид юу юугүй машины загварыг өөрчлөөд байх юм бол нэгдүгээрт, захиалгын үнэ өртөг маш өндөр тусна. Тиймд эхлээд зөвхөн логогоо “Мерседес бенз” юм уу, “Картер” цагтай, “Хюго босс”-той хослож байршуулах тохироонууд хийчихсэн явж байна. Энэ зөвшөөрлийг авна гэдэг маш том алхам. Ийнхүү дараагийн таван жилээс эхлэн дотор салоны бага зэрэг өөрчлөлтүүд орж ирнэ. Дөрөвдүгээр шатанд гадна талын хэлбэр форм дээр өөрчлөлтүүд орж ирэх боломжтой. Гэхдээ энэ мэдээж захиалагчаасаа шалтгаална. Ингэж маркетинг, бүтээгдэхүүн, бизнесийн хөгжүүлэлт явагдана.

    -Цахим ертөнцөд явж байгаа зургаас өөрчлөгдөнө гэсэн үг үү?

    -Тэр бол арваад жилийн өмнө хийж байсан анхны судалгааны концепц. Өөрөөр хэлбэл, судалгаа, эрэл хайгуулын үед зурж байсан зураг. Тухайн үеийнхээ цаг үе, чиг хандлагуудаас болоод машины дизайн өөрчлөгдөх жамтай. Магадгүй 10 жилийн дараа цахилгаан машин дэлхий дээр зонхилох болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр хэлбэр, форм нь өөрчлөгдөх л болж таарлаа. Бид одоогоор 2017, 2018 оны загвар дээрээ ярилцаад сууж байгаа.

    -Мэдээллийг залруулж өгсөн танд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл бий юу?

    -Миний эцсийн зорилго бол Монгол улс хөдөө аж ахуйн орон болно гэсэн зорилттой. Харин үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд дизайны урлаг нь зэрэг хөгжөөд явах ёстой. Дизайны урлаг хоцроод, аж үйлдвэрийн бодлого нь түрүүлж “давхиад” байвал болохгүй. Аж үйлвэрийн бүтээгдэхүүн гарч л байвал дизайнаар хэлбэр хийцийг нь тодорхойлдог. Үгүй бол бид ахиад л гадны дизайнеруудыг өндөр үнэ төлж авчирна. Үүний тод жишээ нь манай зарим ноолуурын үйлдвэрүүд гадаад дизайнеруудтай сууж байдаг. Бид ноолуур болон сүлжмэлийн дизайнеруудыг маш сайн бэлдсэн бол өдийд гадаад дизайнер өндөр цалин өгч ажиллуулахгүй л байсан. Яг л үүнтэй адил үйлдвэрлэл өөрөө хөгжил гэж байгаа бол үйлдвэрлэлийн салбар дизайны урлагтайгаа зэрэгцээд явах ёстой. Одооноос л бид бодлогоор дизайнеруудаа бэлдэх ёстой. Тун удахгүй ган хайлуулах үйлдвэрүүд, нефтийн үйлдвэрүүд ашиглалтад ороод ирэхээр нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүнүүд гарч эхэлнэ. Тэр үед монгол дизайнерууд маань бэлтгэгдчихсэн ажиллаж байх ёстой юм. Миний цаад санаа бол энэ суурийг бэлтгэж, дэлхийн топ брендүүд, том дизайнеруудтай одооноос нэг логогоороо ч болтугай хамтраад явж байх юм бол энэ салбарт нэмэр болох юм болов уу гэж бодоод байгаа юм. Магадгүй 50 жилийн дараа гэхэд бид эх орондоо машин үйлдвэрлэдэг, машин угсардаг үйлдвэрлэл бий болгох бодлого л явж буй юм.

    Эх сурвалж: medee.mn

  • АЛТАЙ ХАМТЛАГ | ALTAI BAND- Язгуур урлагийн хамтлаг

    Монгол үндэсний язгуур урлагийн өв тээгч хамтлаг. Продюсер Дагваны Ганпүрэвийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан.

    Алтай хамтлагын оролцсон төсөл, хамтын ажил

    • – 2014 оны 4-р сарын 9-д “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд анх удаа Алтай ятгыг эгшиглүүлсэн.
    • – 2014 оны 5 сарын 16-д “Алтай ятгыг дуурьсуулах их ёслол”-д амжилттай оролцсон.
    • – 2014 оны 6 сарын 16-д МУ-ын Ерөнхийлөгч өргөөндөө хүлээн авч уулзсан.
    • – 2014 онд Якут улсын Соёлын яамны сайд Борисовын урилгаар Якут улсын филармонид бие даасан тоглолтоо хийсэн.
    • – 2014 онд Якут улсад болсон “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцсон.
    • – 2014 онд Орсын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадамд ажилттай оролцсон.
    • – 2015 онд Америкийн “Old Grey Goose” хамтлагтай хамтран тоглосон.
    • – 2015 онд Герман улсад аялан тоглолт хийж байсан.
    • – 2015 онд Парисын “ЮНЕСКО”-ын төв танхимд уран бүтээлээ танилцуулсан.
    • – 2015 онд Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд зориулсан тусгай арга хэмжээнд урилгаар оролцсон
    • – 2015 оны өвөл Сэлэнгэ аймгийн бүх сумдаар язгуур урлагийг сурталчилж бүтэн сарын аялан тоглолт хийсэн.
    • – 2015 онд Шотландын уран бүтээлчидтэй хамтарч тоглосон.
    • – 2016 онд нэрт ятгач Ч. Мөнх-Эрдэний Буриад улсад зохион байгуулагдсан “Королёва Ятка” тоглолтонд амжилттай оролцсон
    • – 2016 оны хавар МУ-ын шилдэг зохион бүтээгч, хөгжим урлаач Л. Дэмчиггаравын уран бүтээлийг дэмжиж Архангай аймгийн төв болон сумуудаар язгуур урлагаа сурталчилан аялан тоглолт хийсэн.
    • – 2015 – 2016 онуудад олон улсын жазз хөгжмийн GMUB төслийн үйл ажиллагаанд амжилттай оролцож дэлхийн нэр хүндтэй профессор багш нарт Монголын язгуур өв соёлыг танилцуулж байсан.

    2016 оноос Домогт нүүдэлчид – эртний нүүдэлчдийн дуу хуурын асар өргөөг байгуулж Алтай ятга, Аху ятга, Тойром бүжиг зэрэг эртний өв соёлуудыг танилцуулж байна.

    ГАВЪЯА, ШАГНАЛ

    • – 2012 оны UBS телевизийн “Ногоон ирээдүй” төслийн Эко элч хамтлаг
    • – 2014 онд Якут улсад болсон “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцож Шилдэг уран бүтээл, шилдэг хамтлаг, шилдэг хөгжимчний шагналыг авсан. Мөн Якут улсын соёлын яамны “Талархал” авсан.
    • – 2014 онд Орсын Холбооны Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадмын олны талархал хүлээсэн хамтлагаар шалгарсан.
    • – 2014 онд Монгол улс дахь АНУ-ын элчин сайдын яамны “Талархал” 
    • – 2015 онд Дэлхийн Хөөмэйн Нэгдсэн Холбооны “Оны шилдэг хөөмэйн хамтлаг” – аар шалгарсан.
    • – 2016 онд “Авъяаслаг Монголчууд” шоуны шилдэг хамтлаг
    • – ӨМӨЗО, Тайвань, ОХУ, БНТУ-ын засгийн газрын урилгаар тусгай арга хэмжээнд бие даан оролцож байсан.

    2018 онд ОХУ-ын Халимаг улсад зохиогдсон “Ойрд Түмэн-2018” язгуур урлагийн наадмаас үндэсний шилдэг хөгжмийн номинацийн шагнал хүртсэн.

    ALTAI- band had about 50 works in our song catalogue and mostly create our performances with the Western Mongolian region’s bii biyelgee dance, khuumii, ikhyel khuur and the unique tatlag technique on the morin khuur.

    Bii biyelgee– Bii biyelgee originates from the Altai region of Mongolia and has been widely popular among the Huns as a dancing style. This has been confirmed by the research of Mongolian Cultural historians. Traditional dancers Ganzorig Balgan and his brother Gurbazar Balgan have inherited the biyelgee dance from their ancestors who passed it down 14 generations.

    Khuumii– this traditional throat singing has been noted to be popular since the time of the Huns. Historians have documented that the Hun nomads used to howl like wolves. Altai band khuumii singer Davaadalai Munkhbat is a 4th generation singer, who has inherited the throat singing from his ancestors.

    Tatlag– a unique style of playing that has been refined for centuries on the instruments morin khuur and ikhel. This style has particularly developed in the Western Region of Mongolia. For the Altai band this playing style blends perfectly well with the bii biyelgee dance. The tatlag has developed over the years as a solo improvisational performance style among the nomads within their homes. The tatlag is such a refined style of playing with a very unique sound and requires the player to possess not only a remarkable technique but powerful spirit. Many professional musicians find it difficult listen this style of playing and replicate the sound. The tatlag style can embody and express a variety of characteristics and movements such as the bull, horse and camel. Mongolian traditional praise artists also widely use tatlag in their performances. Our very own Adyakhuu Sanchir is a 4th generation morin khuur and ikhyel player. Altai band is developing and utilizing tatlag style in all of our creations.

    Some of Altai band’s achievements:

    Received Olonkho “Nomadic music” festival’s top song award as well as 4 other awards. This festival was held in Yakut, Buriatia in 2014.

    The president of Mongolia Mr. Elbegdorj Tsakhia recognized our contribution to the preservation of Mongolian arts/culture and extended a special invitation to our band. When he met us personally he wished us the best in our journey to promote Mongolian traditional dance and music, which cemented us as the ambassadors of this endeavor.

    A 1400 year old bow harp ALTAI -Yatga instrument was entrusted to Altai band in 2014.

    The official six members of the Altai band are:

    1. Adyakhuu Sanchir- Leader of the band, morin khuur player and female vocals
    2. Altakhuyag Oyunsuren- Yatga
    3. Munkhbat Davaadalai- Khuumii, tsuur, mouth khuur, bamboo khuur, khengereg
    4. Tumentogooch Arvan- Khuumii, morin khuur, male vocals, percussion
    5. Balgan Gurbazar- Traditional dance, khuumii, mouth khuur, percussion
    6. Balgan Ganzorig- Traditional dance, ikhel, percussion.
    Our artists utilize khuumii (throat singing), morin khuur (horse headed fiddle), bii biyelgee (traditional dance), yatga, Altai yatga, tsuur, arrow khuur, bamboo khuur, percussive instruments of various kind and shagai in their performances. Our band’s members have officially inherited these culturally significant instruments and performances styles for the past 4-12 generations from their ancestors, making our band the only band of its kind in existence today.

    https://www.facebook.com/Altaimusic
    https://www.facebook.com/Musicagencymn

  • Баярсайхан УУГАНЦЭЦЭГ- Хувцасны загвар зохион бүтээгч


    Дизайнер, хувцасны загвар зохион бүтээгч

    Хайрын Хурим салоны захирал. 2001 онд ШУТИС, ҮТДС-ийг Оёдлын технологич, дизайнер, үйлдвэрлэлийн менежмент хавсарсан мэргэжилээр төгссөн. Хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилээрээ тасралтгүй 15 жил ажиллаж байна. Хайрын Хурим салон 10 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Улирал бүр өөрсдийн загварын цуглуулгаа гарган толилуулдаг. Хуримын болон эрэгтэй хослол, монгол хувцас, орчин үеийн чиг хандлагатай бүх төрлийн хувцасыг үйлчлүүлэгчийн захиалгаар цор ганц бүтээгдэхүүн гаргадагаараа онцлог. Монгол загварыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан бүтээгдэхүүн загвар дээр түлхүү ажиллаж байна.

    Цаашлаад монгол брэндыг гадны улс орнуудад таниулан сурталчлах, монголдоо торго, даавуу үйлдвэрлэх ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

    УРАН БҮТЭЭЛ

    2006 он Гоёл 2006 загварын нэгдсэн шоу;2006 онд “Зугтсан үзэсгэлэн” загварын шоу;
    2011 он Candy загварын шоу;
    2012 он “Хайрын хурим& Marco Taglieferri” Италийн нэрт дизайнертэй хамтарсан шоу;
    2013 он “Single ladies 1” киноны хувцас загвар;
    2014 он “Гоёлын даашинз” загварын шоу;
    2015 он “Монгол загвар” хувцасны үзэсгэлэн. Зураач Д.Наранцэцэгийн бүтээл Монгол хатадын зурагаар 100% цэвэр торго үйлдвэрлүүлж, уран зурагийг монголын орчин үеийн загварын чиг хандлагт нэвтрүүлсэн;
    2015 он “I am free” гоёлын даашинзны үзэсгэлэн. Энэ загварын материал нь өөрсдийн захиалгаар үйлдвэрлүүлсэн 100% цэвэр торгоор хийгдсэн;

    https://www.facebook.com/hairiinhurim/

  • ​Сүхээгийн АЛДАРХИШИГ- Экстрим аялал хөгжүүлэгч

    Экстрим аялал хөгжүүлэгч

    Экстрим аяллын Алдараа гэдэг нэрээрээ аялал сонирхогчдын дунд танигдсан тэрээр 1999 онд аялал жуулчлалын салбарт орж ирснээс хойш өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна.

    Монголын адал явдалт аяллын бүтээгдэхүүнийг бий болгох, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Уулын аялал, өндөр уулын явган аялал, уулын дугуйн аяллын бүтээгдэхүүний судалгааг өөрийн биеэр газар орон дээр нь хийж, зам маршрутыг бий болгон дэлхийн адал явдалт аялал сонирхогчдод танилцуулах ажлыг хийж ирсэн. Ялангуяа Монголын цаст оргилуудыг гадаадын уулчидад таниулж эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр ажиллан Монголын цаст оргилд авирах аяллыг зохион байгуулж ирсэн. Энэхүү бизнесийн үр өгөөж нь нутгийн иргэдийн амжиргаанд тодорхой эерэг нөлөөлөл үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд Монгол хүн гараагүй цаст оргилуудыг судлан авирах зам маршрут бий болгох тал дээр ажиллаж байна.

    MONGOLIA BIKE CHALLENGE олон улсын дугуйн уралдааныг зохион байгуулахад үнэт хувь нэмэр оруулж Монгол улсыг дэлхийн дугуйчдад танилцуулсан бөгөөд энэ уралдааны нөлөөгөөр Монгол орноор аялах дугуйчдын тоо өсч байна. Тус уралдаан ирэх жил 7 дахь удаагаа Монгол улсад зохион байгуулагдана.
    ICE CHALLENGE MONGOLIA мөсөнд авиралтын арга хэмжээг санаачлан зохион байгуулж хүүхэд залуусыг энэ спортод сонирхолтой болгох тал дээр ажиллаж байна.

    Өвлийн аяллыг Монголдоо хөгжүүлэхийн тулд сүүлийн 7 жил өвлийн дугуйн аяллуудыг зохион байгуулж байна. Хөвсгөл нуурын мөсөн замаар Ханх- Хатгал гэсэн маршрутаар өвлийн дугуйн аяллыг анх зохион байгуулсан.
    Монголчуудыг Монголдоо аялахад туслах зорилгоор 21 аймгийн хөтөч дотоод аялал жуулчлалын цуврал номнууд дээр ажиллаж байна. Өөрийн блогоороо дамжуулж монгол аялагчиддаа мэдээлэл хуваалцахын тулд http://mongoliaexpeditions.blogspot.com ажиллуулж түүн дээрээ аяллын тэмдэглэлээ хөтөлдөг.

    Адал явдалт, экстрим аялал хөгжүүлэх хүсэлтэй энэ чиглэлд мэргэших сонирхолтой залуусд зааж сургаж хамтран ажиллах боломжтой. Мөн Монгол орноороо аялах тэр дундаа ууланд дугуйгаар аялах сонирхолтой хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллах боломжтой.

    https://www.facebook.com/aldarkhishig.suhee

    Ярилцлага унших

  • Өлзийхишигийн ОРГИЛБОЛД- Ясан сийлбэрчин


    Ясан сийлбэрч

    1992 оны 7 сарын 11-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуульд Интерьер дизайны мэргэжлээр сурдаг. Ясан сийлбэр хийж эхлээд 7 жил болж байна. Дүү Ө.Бат-Оргилын хамт уран бүтээлээ хийдэг. Үхэр, тэмээ, чоно, зааны яс, буга, аргал, янгирын байгалийн жамаар унасан ясан эвэрээр зүүлт чимэглэл, сийлбэр, шатар, морин хуур, интерьер чимэглэлийн бүтээл урладаг. 2016 оны хавар бие даасан үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй хөдөлмөрлөж байна. Ясан урлал нь натурал, байгальлаг мэдрэмжийг хүнд өгөхөөс гадна үе дамжуулан өвлүүлэн нандигнадаг эдэлгээтэй бүтээл болдог. Мөн байгальд ээлтэй урлал юм. Эртний өвөг Монгол, Хүннүгийн үеэс үүсэлтэй ясан урлал өв соёлоо хойч үеийнхэндээ уламжлуулж дэлхий дахинд таниулах зорилготой.

    https://www.facebook.com/Ясан-…

  • Чулуунбатын ГАНБОЛД- Дэлхийн аварга график дизайнер


    График дизайнер

    Дүрслэх урлагийн дээд сургуульд график дизайнер, СУИС-д хувцас дизайнерээр тус тус суралцаж төгсөөд АНУ-ын Cuyahoga falls-ийн урлаг дизайны сургууль, Kent State- ийн их сургуульд компьютер график дизайн болон 3D animator инженерээр сурч 2006 онд амжилттай төгссөн.

    Сургуулиа төгсөөд АНУ-ын Digital Day Greative группт аниматороор ажиллаж байхдаа CNN, CNBC зэрэг мэдээллийн компанийн реклам сурталчилгааг бүтээжээ. Ганболдын бүтээсэн SMACKER’S, Pillsbury, JIF зэрэг компанийн реклам Yahoo-д тавигддаг байсан тул Yahoo-гийн сурталчилгааны албаныханы анхааралд өртөж түүнд ажлын санал тавьсан байна. Ингээд YАHOO! Inc группийн салбар компаний реклам сурталчилгааны албанд нь хөдөлгөөнт баннер сурталчилгааны ажил хийж байсан.

    2011 онд Adobe компаниас зохион байгуулдаг Guru Awards тэмцээнд оролцож гранпри шагнал хүртсэн. Улмаар 2012 оноос Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сурталчилгааны албанд ажиллах санал ирж, Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд ажилласан бөгөөд одоогоор энэ албандаа ажиллаж байна.

    Түүний ур ухаанаа шингээн хийсэн олон веб сайт интернэт ертөнцөд Монгол гэдэг өнгө төрхийг нэр төртэй төлөөлдөг. Түүнээс гадна АНУ-д бизнес хийдэг монголчуудынхаа реклам сурталчилгаа, вэб дизайн, график дизайны ажлуудыг нь хийж хамтран ажилладаг.

    http://ganbold.com/

    Ярилцлага унших

  • Гомбосүрэнгийн МЭНД-ООЁО- Зохиолч (Дэлхийн яруу найргийн хаан)


    Зохиолч, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн

    Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1952 онд мэндэлсэн. 1978 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг төгсөж, 1996 онд СУИС-д магистрын зэрэг хамгаалсан. 2002 онд Дэлхийн Урлаг Соёлын Академиас (АНУ) Утга зохиолын доктор цол хүртсэн.

    1970 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, дунд сургуульд багш, Монголын радиогийн сурвалжлагч, уран зохиолын редактор, Монгол телевизийн ерөнхий редактор, Монголын Соёлын Сангийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч болон ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Соёл, урлагийн газрын дарга зэрэг албыг хашиж байсан. Одоо Монголын Соёл, яруу найргийн Академийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, Дэлхийн Урлаг соёлын Академийн байнгын гишүүн, Дэлхийн Яруу найрагчдын их хурлын дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байна.

    “Гэгээнтэн”, “Шилийн богд” роман, “Алтан Овоо” шастир, “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй”, “Гэрэлтэх агшин бүр”, “Он цагийн хүрд”, “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор”, “Чам руу би явж байна”, “Утгын болор сүм” зэрэг яруу найраг, хүүрнэл зохиолын 50 гаруй бүтээлээрээ хүмүүний оршихуйн гэгээн тунгалгийг илэрхийлэн, утга төгөлдөр, уян зөөлөн ертөнцийг уншигч олноо нээж, үндэсний утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхийн яруу найргийн сан хөмрөгийг монгол уран сэтгэмж, намуун зөөлөн ай, гүн ухаанаар баяжуулан эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрхэм болно. Түүний бүтээлүүд англи, орос, хятад, франц, герман, грек, япон, хинди, мажар, бенгал, тамил, солонгос зэрэг 50 гаруй хэлээр орчуулагдан олон орны уншигчдын хүртээл болжээ.

    Тэрээр 1990-1996 онд тусгаар тогтнол, ард түмний билгийн мэлмийг нээгдүүлэх, үндэсний өв соёлоо сэргээн мандуулахын бэлгэдэл болох ”Мэгжид Жанрайсиг” хөтөлбөрийг санаачилж, бүтээн залах үйлсийг удирдагчдын нэг байв. Түүний санаачлагаар Монгол орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх, соёлын дурсгалыг судлан сурталчлах, сэргээн хамгаалах чиглэл бүхий “Монгол сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний аяллыг 11 удаа зохион байгуулж, олон мянган км замыг туулан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өрнүүлж, соёл, эрдэм шинжилгээний үлэмж сан, хөмрөгийг бүрдүүлэн Монголын түүх, соёл, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хүн чулуун дурсгал, хадны зураг зэрэг олон шинэ дурсгалыг илрүүлэн мэдээллийн сан хөмрөгийг баяжуулан бүрдүүлсэн билээ.

    Г.Мэнд-Ооёо дэлхийн томоохон их сургуулиуд болох АНУ-ын Стэнфорд, Калифорниа Берклей, Японы Киорицу, Унгарын Будапештийн их сургууль, Италийн Умбриа зэрэг олон сургуульд Монголын өв соёл, язгуур мэдлэг ухааны лекц илтгэлүүдийг уншин сонордуулсан байна. Мөн олон улсын яруу найргийн “Пен” клубын шагналтан билээ. Тэрээр Дэлхийн Урлаг соёлын академийн “Гарамгай яруу найраг бүтээсний төлөө” хэмээх эрхэм хүндтэй шагналыг 2005 онд хүртсэн байна. Мөн Энэтхэгийн Олон улсын яруу найргийн Академийн шагнал, Солонгосын Ханчон Соёлын Академийн дээд шагнал, Грекийн Зохиолчдын олон улсын нийгэмлэгийн шагнал болоод Дэлхийн Энх тайвны утга зохиолын Алтан медаль тус тус хүртжээ. 2009 онд Унгарын Будапешт хотноо явагдсан дэлхийн яруу найргийн наадамд оролцож хамгийн дээд шагнал болох ПОЭТ ЛАУРЕАТЕ /Poet Laureate/ цол хүртэж, Алтан титмийн эзэн болж байсан. Мөн 2014 онд болсон Дэлхийн Яруу найргийн их наадмаас Тэргүүн шагналыг хүртсэн байна.

    Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1996 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан. Тэрээр Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж хүндэтгэл хүлээсэн нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн юм.

    НОМ БҮТЭЭЛ

    Бодлын шувуу. Шүлгийн түүвэр, УБ 1980

    Жиргээ хөөрхөн шувуухай. Сургуулийн өмнөх насныханд. Шүлгүүд УБ 1980

    Уулнаас өндөр тэмээ. Сургуулийн бага насныханд. УБ 1983

    Өлзий утас. Шүлэг, найраглал, дууль. УБ 1984

    Хуурын магнай. Шүлэг найраглал. УБ. 1990

    Алтан Овоо. УБ 1993, 2002, 2007, 2010 удаа хэвлэсэн

    Билгийн мэлмий нээгч. Түүх нийтлэл, бясалгалын хөлгөн судар. УБ 1997

    Утгын болор сүм. Шүлэг найраглал. УБ 1997

    Найман шаргын туурь. УБ 2000

    I am coming to you. Poems in English and Mongolian, Russian, Japanese, French and Hindi. Published in Mongolia. 2000

    Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй. Яруу найраг. УБ 2002

    I am coming to you II. Ulaanbaatar 2002.

    Морин хуурын судар. /крилл, хуучин монгол бичгээр/ УБ 2002

    Морин хуурын зохионгуй. УБ 2002.

    Nomads are coming from the horizon. Poems in English, Russian, Chinese, Japanese. Ulaabaatar 2003.

    Дарьгангын хөх шастир. /Товчилт, ойллого, туурь, эсээ, нийтлэл, тэмдэглэл, судар шастирын чуулга/ УБ 2004. 128 хх

    All Shining Moments. /Poems in English. Translated by Sh.Tsog/ Ulaanbaatar 2005

    Морин хуурын домог. УБ 2005

    The Legend of the Horse-head fiddle. Ulaanbaatar. 2005

    The Tale of the Travelling Star /Mongolian, English. Translated by S.Sumiya/ Ulaanbaatar 2005.

    All Shining Moments. /English and Japanese. Translated by Kae Morii/ Tokyo 2005

    All Shining Moments. /Published by Joy Rainey King/ USA 2006.

    The Echo of Humanism. /Tamil and English. Translated by Va.Mu.Sethuraman/ India 2006.

    POEMS. /English and Bangladesh. Translated by Aminur Rahman/Dhaka and London 2006.

    Infinite Glare. /Монгол, англи, хятад хэлээр/ эрхлэн хэвлүүлсэн

    POEM CULTURE CORP. ТайванУлс 2006.

    Nomadic Lyrics (Нүүдэлчний найраг) англи хэлээр.

    translated by Simon Wickham-Smith. Ulaanbaatar 2007

    Golden Hill translated by Simon Wickham-Smith. Ulaanbaatar 2007

    “Яруу найраг – шидэт долгион” I , Улаанбаатар 2007

    “Яруу найраг – шидэт долгион” II, Улаанбаатар 2007

    “Алтан Овооны Алтан шастир”, Улаанбаатар 2008

    “Nomadic Lyrics” translated and published by Trajan Petrovsky, Skope, Makedonia, 2009

    “Дарьганга ардын аман зохиол” Г.Ловорын хамт, Улаанбаатар 2008

    “Хэсэг цагаан манан” яруу найргийн ном, УБ 2010

    “Гэрэлтэх агшин бүр” яруу найргийн ном УБ 2010

    A Patch of White Mist /Англи хэлнээ, яруу найргийн шинэ түүвэр/ 2010

    Parole Nomade /яруу найргийн түүвэр францаар/ 2010

    Quickwit the Camel /хүүрнэл яруу найргийн бүтээлүүд/ 2010

    “I am coming to you – 30 languages” /Чам руу би явж байна шүлэг дэлхийн 30 хэлнээ/ УБ 2011

    “Гэгээнтэн” роман УБ 2012

    “Altan Ovoo” англи хэлнээ хоёр дахь хэвлэл, 2012

    https://www.facebook.com/mendooyo