Author: admin
-
Цэнгэл ӨНӨРЖАРГАЛ: “УДИРДАХУЙН УХААН”- МОНГОЛ ХҮН МОНГОЛ УХААНААР МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ НЬ ИРЛЭЭ
Менежментийн үндэсний зөвлөхСтратеги, төсөл, эрсдлийн удирдлагын чиглэлээр судалгаа хийдэг.
БОЛОВСРОЛ
Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Төрийн байгууллагын гүйцэтгэл, компанийн засаглал, худалдан авах ажиллагаа, хүний нөөц, манлайлал, өрсөлдөх чадвар зэрэг чиглэлүүдээр АНУ, БНСУ, БНХАУ, Макаод мэргэжил дээшлүүлсэн.АЖЛЫН ТУРШЛАГА
Удирдлагын академийн ахлах багшийн албан тушаал дээр ажиллаж байгаа бөгөөд “Төслийн Удирдлага, Хөгжлийн хүрээлэн” ТББ-ын захирлын сонгуульт ажил эрхэлдэг. 2013 онд Ерөнхий сайдын дэргэдэх “Монгол Улсад төслийн удирдлагын стандарт нэвтрүүлэх” ажлын хэсгийн гишүүн, санаачлагч, “Эм Ай Ю” ОУДС-д төслийн удирдагч, төлөвлөлтийн албаны даргаар ажиллаж байсан. 2010 оноос Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн гишүүн, 1999 – 2008 МЗАЖХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.АЖЛЫН АМЖИЛТ
Монгол улсын төслийн удирдлагын тогтолцоог шинэчлэх чиглэлээр идэвхтэй судалгаа шинжилгээ хийж байгаа. Тус чиглэлээр 2013 онд засгийн газарт санал, зөвлөмж оруулснаар Монгол улс үндэсний стандарт мөрдөхөөр болсон. 2008 оноос менежментийн сэтгэлгээний шинэ хандлага болох бодит чадварын үндэсний судалгааг амжилттай гүйцэтгэж энэ чиглэлээр ном сурах бичиг хэвлүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Монгол улсын хөгжилд онцгой нөлөө үзүүлэх Эрдэнэтийн 100 000 тонны гангийн үйлдвэрийн төслийн багийг удирдаж эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж амжилттай батлуулсан. Нийт 100 орчим төслийн үйл ажиллагааг чиглүүлж, туршлага, сургамж хуримтлуулсан. “Эм Си Эс” групп, “Бодь” групп, ”Нью Прогресс” групп, “ТЕСО” корпораци, “Очир Ундраа” групп, “Говь” ХХК, “Макс” групп зэрэг 20 орчим бизнесийн байгууллагуудад урт болон богино хугацааны зөвлөх үйлчилгээ үзүүлж туршлага хуримтлуулсан. Ерөнхий сайдын ажлын алба, Хөгжлийн банк,Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Замын үүдийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Татварын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Улсын Драмын Эрдмийн Театр, Улсын Дуу бүжгийн эрдмийн чуулга, Багануур ХК, Улаанбаатар төмөр зам зэрэг 30 орчим төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан.БҮТЭЭЛ
УДИРДАХУЙН УХААН
* Менежментийн 80 гаруй төрлөөс сонголт хийж, өнөөгийн манай нийгэмд хамгийн чухал гэсэн 50 гаруй төрлийн менежментийн чиглэлд төвлөрч ажилласан. Эдгээр 50 орчим төрлийн менежментийг судлах явцад “менежмент” гэж юу юм бэ гэдэг асуултанд бодитой ойлголт иргэдэд өгөх боломжийг эрэлхийлсэн болно.
*Энэ номыг бичихийн тулд 100 орчим төр, хувийн хэвшлийн төсөлт үйл ажилагаанд оролцон менежментийн хэрэгцээ, шаардлагын талаар гүнзгийрүүлж ойлгож авсан. 10 гаруй жилийн судалгаа, зөвлөгөө, хэлэлцүүлэг зохион байгуулж байж энэхүү ном маань бий болсон. Бид сайн зэвсэг үйлдвэрлэсэн. Гагцхүү энэхүү зэвсгийг хэрхэн ашиглах, сэтгэл нь уншигч олны хандлагатай холбоотой байх.
-
ХҮЛЭМЖИЙН АГРО ПАРК БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАХ НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ
Мөнх ногоон амьдрал ТББ, Чандмань парк ХХК-иас санаачилсан ХҮЛЭМЖИЙН АГРО ПАРК БАЙГУУЛАХ ТӨСӨЛийг хамтран хэрэгжүүлж Монгол Улсдаа хүнсний аюулгүй байдлийг бий болгож 4 улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэх зорилготой хүн бүрийг урьж байна.Төслийн танилцуулга, хамтын ажиллагааны нээлттэй анхны уулзалт 2-р сарын 4-ны 14:00 цагт Монгол Японы соёлын төвд болно.
Төслийн хүрээнд 20 га талбайд 60 хүлэмж барина.
-
Дангаа ХОСБАЯР- Нэрт хөөмийч
Хөөмийч, урлаг судлаачГерман Улсын “Super talent- 2009” уралдааны тусгай байр; Испани Улсын Хатан хааны нэрэмжит шагналт.
1971 оны 1-р сарын 12-нд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Үе дамжсан нэрт хөөмийч. Олон мянган жил үе дамжин ирсэн хөөмий болон язгуур урлагаа даян дэлхийд алдаршуулан тунхаглаж, Герман, Франц, Австри, Швецарь, Итали, Испани, Финланд, Швед, Дани, Норвеги, Чех, Голланд, Белги, Сингапур, Бразил зэрэг дэлхийн 42 оронд 700 гаруй удаагийн бие даасан live тоглолтоо сая гаруй хүнд хүргэснээс гадна олон арван сая үзэгчтэй ТВ шоунуудад оролцож Монгол урлагаа дэлхий дахин хүргэсэн.
Бие даасан “Дангаа Алтай” 1998, “Хөөмийн домог” 2001, “Transmongolia” 2002 цомог, “Тэнгэрийн орон” DVD 2003 онд, “Hosoo& Transmongolia” хамтлагаараа “Тэнгэрийн дуу” 2004, “Нутгаа дурслаа” 2007 альбом болон Герман, Итали, Израилийн хамтлагуудтай хамтарч нийт 13 CD бүтээсэн.
АЖЛЫН ТУРШЛАГА
1991- 1996 он Улсын ардын дуу бүжгийн чуулга, Төв аймгийн хөгжимт драмын театр, ардын дуу бүжгийн Мандухай чуулга, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгат тус тус хөөмийч, хөгжимчин;
1996 оноос Хосоо ТрансМонголиа хамтлагийн үүсгэн байгуулагч, ахлагч, хөөмийч, хөгжимчин;
Монгол Хөөмийчдийн Нэгдсэн Холбооны тэргүүн;
Монголын хөөмийн хөгжлийн ассоциацийн хүндэт гишүүн;
Европын орнуудын дээд өнгөний (overtone) дуучдын холбооны тэргүүлэгч гишүүн;
Дэлхийн нүүдэлчдийн язгуур өв соёлын төвийн тэргүүлэгч гишүүн;
https://www.facebook.com/hosoo.khosbayar1
http://www.hosoo.de/