Author: admin

  • Team Work & Team Play – Багийн ажил & Багийн тоглолт сургалт Монголд

    Доктор Жим Кэйнийн /Dr.Jim Cain/ “Teamwork&Teamplay” сургалт нь 1995 оноос дэлхийн 60 гаруй оронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд АНУ, Канад, Сингапурт төвтэй.

    БАГИЙН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛЖ, ЭЕРЭГ ХАНДЛАГА, ОРОЛЦООГ БИЙ БОЛГОЖ, УУР АМЬСГАЛЫГ НЭГТГЭН БАГАА ИДЭВХИЖҮҮЛЭХ олон улсын сургалт.

    Багийн ажил & Багийн тоглолт нь сургалтын шинэ хандлага болон хөгжиж буй тоглоом, оролцооны аргаар баг нэгнээ илүү танин мэдэх, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, багаар ажиллах чадварыг хөгжүүлж, хамт олны идэвхижүүлэн уур амьсгалыг нэгтгэдэг “үйлдэн суралцах” олон улсын сургалт юм. Багийн гишүүд мэдлэгтэй, ур чадвартай байлаа ч багийн ажиллагаа, эерэг уур амьсгал үгүй бол бүтээмж гарахгүй.

    Амралт зугаалга, гадаад орчны сургалт, байгууллагын сургалттай уялдуулан зохион байгуулах боломжтой.

    “Багийн ажил & Багийн тоглолт” сургалт нь бүхэлдээ тоглоомын аргад тулгуурлан явагддаг. Үр дүнтэй баг хамт олон бий болгох, шинэ баг бүрдүүдэх, багийн гишүүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх, хөгжүүлэх зэрэг дасгал ажлуудаас эхлээд эрч хүч авах, эерэг хандлагыг төлөвшүүлэх, ур чадвараа хөгжүүлэх, бүтээлчээр сэтгэх, эсвэл зүгээр л хөгжилдөх зэрэг үйл ажиллагаанууд энэхүү сургалтын хөтөлбөрт багтдаг.

    СУРГАЛТ АВСАН БАЙГУУЛЛАГУУД

    Таванбогд, Хаан банк, MCS-Тотал дистрибюшин, МSC-Азиа Пасифик Брюэри, Шунхлай, APU, Петровис, Голомт банк, Макс групп, MSM, Талх чихэр, GEM, Интерактив BI, БльюМон групп, Мастер групп, Номин Холдинг, Нью Медиа групп, Хүннү ресурс, Zig Zag Trade, БОСА Холдинг, Мах импекс, Монос групп, Мөнхийн үсэг, Намир групп, Мон Роүд, Арж капитал, Космо трейд, Мишээл групп, TML Group, Үндэсний хөгжлийн газар, ЧД ИТХ, Улсын төв 2-р эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлэг, ХӨСҮТөв, УБЦТС ТӨХК, KRKA, УБТЗ- Сайн шанд зангилаа, МҮОНРТелевиз, JCI Их хүрээ

    ХОЛБОО БАРИХ

    Утас: 88028241, 90803655, 89811326
    info@creativemongolia.com
    http://creativemongolia.com
    БУСАД СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД

    БУСАД СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД

  • Буянзын МЯГМАРЖАВ- Нүүдлийн соёл иргэншлийн дэлхийн хөгжилд оруулсан өөрчлөлт

    Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор

    Завхан аймгийн Улиастай хотын уугуул. 1961 онд ХААДС-ийг төгсөж агрономич мэргэжилтэй болсон. Төгсүүтээ ХААЯ болон ХААЯ-ны шууд харьяа Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн станцад ерөнхий агрономичоор ажиллаж байгаад ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 1972 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотноо дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1999 онд “Монгол болон Ази, Африкийн нүүдлийн мал аж ахуйтай орнуудыг харьцуулан судалсан нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдэвтээ дэлхийн 40 орон, 40 сая нүүдэлчдийн аж ахуй эрхлэх ухааныг судлан багтаасан юм. Энэ хугацаанд ХААИС, МУИС-д багшлан олон эрдэмтэн шавьтай болсон бөгөөд тэдгээрийн дунд хоёроос гурван шинжлэх ухааны доктор, 10 гаруй дэд доктор бий. Түүнээс гадна ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд тус тус ажиллаж, олон улсын хурал, зөвлөлгөөнд илтгэл тавьж, залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажлыг удирдаж байсан.

    ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд доктор / Ph.D /, Агро экологийн сургуульд  шинжлэх ухааны доктор /Sc.D/ хамгаалуулах зөвлөл, МУИС-ийн Газар зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Б.Мягмаржав:Орчин үеийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн үүдийг Монголын их Юань гүрэн нээсэн

    Буянзын Мягмаржав МОНЦАМЭ агентлагт ном бүтээлийнхээ дээж 15 ботийг өнөөдөр бэлэглэлээ. Тэрбээр эдгээр ном бүтээлдээ дэлхийн эдийн засаг, нүүдлийн аж ахуй, өнөөгийн эколог, бизнес жуулчлалын асуудлыг хөндөн бичсэн аж.

    – Эрдэмтэн багш та манай агентлагт бэлэглэж буй ном бүтээлийнхээ талаар сонирхуулна уу ?

    – Миний бүтээлүүд олон улсын чиглэлтэй учраас өнөөгийн дэлхий, Ази, Африкийн орнуудын нүүдлийн мал аж ахуй болоод Монголын хаадын түүх бол дэлхий ба Евроазийн түүхтэй салшгүй холбоотой учраас манай улсын үндэсний агентлаг МОНЦАМЭ-дээ бэлэглэх сэтгэл төрсөн юм. Учир нь, МОНЦАМЭ агентлаг дэлхийн олон орны мэдээллийн сүлжээтэй ойр, өөрийн дэргэд англи, орос, хятад, япон зэрэг хэлээр сонин гаргаж түгээдэг учраас бүтээлээ бэлэглэх нь зөв гэж бодсон.

    Эхний 9 боть нь дэлхийн 40 гаруй орныг хамарсан 40 сая нүүдэлчдийн амьдралыг тусгасан нүүдлийн мал аж ахуйн сэдэвтэй юм. Дараагийнх нь 6 боть Монголын эзэнт гүрэн, Монголын их Юань улсын түүх болон “Монголын нууц товчоо”-г дэлхийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн харилцаа, маркетингийн үүднээс судалж Хубилай, Өгөөдэй, Бат, Зүч, Гүюг зэрэг их хаадад зориулан бичсэн бүтээлүүд юм. 

    – Эдгээр ботийг эрдэмтэн нөхөдтэйгөө хамтран бичив үү, аль эсвэл дан ганц таны бүтээлүүд үү?

    – Хоёр ботийг нь баг болж хамтран бичсэн. Бусад бүх ботийг би өөрийнхөө олон жилийн судалгаа, ажиглалт, эрдмийн бүтээлийнхээ шим дор бүтээсэн гэх үү дээ. 

    – Та эдийн засгаас гадна түүхийн чиглэлээр нэлээд судалгаа хийжээ дээ?

    – Миний бие Завхан аймгийн Улиастай хотын уугуул. 1961 онд ХААДС-ийг төгсөж агрономич мэргэжилтэй болсон. Төгсүүтээ ХААЯ болон ХААЯ-ны шууд харьяа Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн станцад ерөнхий агрономичоор ажиллаж байгаад ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 1972 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотноо дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1999 онд “Монгол болон Ази, Африкийн нүүдлийн мал аж ахуйтай орнуудыг харьцуулан судалсан нь” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдэвтээ дэлхийн 40 орон, 40 сая нүүдэлчдийн аж ахуй эрхлэх ухааныг судлан багтаасан юм. 

    -Хэд хэдэн их, дээд сургуульд багшилж байсныг тань дуулсан?

    – Энэ хугацаанд ХААИС, МУИС-д багшлан олон эрдэмтэн шавьтай болсон бөгөөд тэдгээрийн дунд хоёроос гурван шинжлэх ухааны доктор, 10 гаруй дэд доктор бий. Түүнээс гадна ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд тус тус ажиллаж, олон улсын хурал, зөвлөлгөөнд илтгэл тавьж, залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажлыг удирдаж байсан.

    ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд доктор / Ph.D /, Агро экологийн сургуульд  шинжлэх ухааны доктор /Sc.D/ хамгаалуулах зөвлөл, МУИС-ийн Газар зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

    – Та одоо яг ямар бүтээл хийж байна вэ?

    – 15 боть дээрээ нэмээд 3 боть шинээр бичиж байна. Эдгээрийгээ хэвлүүлчихвэл 18 боть болох юм. Бичиж байгаа бүтээлээсээ иш татвал, “Олон улсын интеграц-Монголын эзэнт гүрэнд” гэсэн бүтээл дээрээ ид сууж байна. Энэ бүтээлдээ Мөнх хааны тухай өгүүлэх юм.

    – “Дэлхийн эдийн засагт Монголын их Юань улсын оруулсан хувь нэмэр” боть тань сонирхол татаж байна. Энэ ботийн онцлог нь юу вэ?

    – Энэ ботио Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан бичсэн юм. Гол онцлог нь орчин үеийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн үүдийг Монголын их Юань гүрний эдийн засаг нээж өгсөн гэдгийг өнөө үеийнхэнд ойлгуулах гэж хичээсэн юм. Жишээлэхэд, Юань гүрэн дэлхийд усан замын харилцааг хөгжүүлсэн, ялангуяа Энэтхэг, Солонгос, Япон, Зүүн өмнөд Азид усан харилцааг хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлснийг энэ ботьдоо онцлон дурдсан байгаа. Мөн өнөөдрийн яриад байгаа дэлхийчлэл болон дэлхийн эдийн засагт Монголын их Юань гүрний оруулсан хувь нэмэр их байсныг ч тодруулж өгөхийг хичээсэн. Мөн Өгөөдэй хааны 830 жилийн ойд зориулсан “Олон улсын маркетингийн орчин-Монголын нууц товчоонд” хэмээх 12 дугаар ботио охин М.Халиуныхаа /доктор/ хамт бичсэн. Энэ ном их хөдөлмөр, хөлс шингэсэн бүтээл болсон л доо. Энэ бүхнийгээ нэгтгээд дүгнэхэд, монгол хаадын тухай болоод дэлхийн нүүдлийн аж ахуйг өнөөдрийн эколог, бизнес, жуулчлалаас салгах аргагүй юм шиг бодогддог юм.

    – Таны эрдмийн ажлыг охин чинь үргэлжлүүлж байгаа юм аа даа, бүтээлээс нь дурдвал…?

    – Миний охин МУИС-ийг  Олон улсын худалдааны мэргэжлээр төгсөөд эрдэм судалгааны ажил хийж байна. 1997 онд Олон улсын худалдааны чиглэлээр дэд докторын зэрэг хамгаалсан. Одоогоор СЭЗИС-д багшилж байна. Хамгийн сүүлд  “Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн, тэдгээрийн брэнд-Олон улсын зах зээлд” номоо хэвлүүлээд байна.

    Улаанбаатар /МОНЦАМЭ/ Батсайхан.Ж  183@montsame.mn  | 2020-01-28 16:11:19

  • Жигжидийн СОСОРЖАВ- Мах махан бүтээгдэхүүний технологич, инженер

    Мах, махан бүтээгдэхүүний технологич, инженер

    МАЛЫН ХИШИГ: Мах, махан бүтээгдэхүүний гарын авлага уншиж танилцах: https://www.usp2030.org/gimi/R…

    Бага насны дурсамж содон санагдана.
    Аав минь УБ яваад ирэхдээ хиам авчирч анх хиам идэж үзэж байж билээ. Амттай ч юм шиг дахиад идээд баймаар ч юм шиг. Ээжээсээ асуулаа
    – Ээжээ ийм хиамыг гэртээ хийж болох уу?
    Ээж минь инээмсэглэн “Том болоод хиам хийдэг хүн болоод ханатлаа идэхгүй юу” гэж билээ. Хиам хийдэг инженер болно гэж би тэр үед яахан төсөөлөх билээ. Мартжээ.
    Олон жилийн дараа 10–р анги төгсөх боллоо.
    Төгсөх шалгалтуудаа амжилттай өгч цаашид ямар мэргэжил эзэмших тухай ярилцлаа .
    Том ах Ж.Нямжав “Чи ерөөсөө Германд суралцах хуваарь ав, хүнсний инженер болооч” гэж билээ.
    Хойтон жил нь алдартай Гумбольдтын их сургуулийн хуваарь авч “Мах, махан бүтээгдэхүүний технологич инженер” мэргэжлээр сурч эхэллээ.
    Германчуудаас ихийг сурч ер нь л бол “Хувьсан өөрчлөгдсөндөө’’
    Сургуулиа төгслөө…
    1989 оны 09-р сарын 13 Мартах аргагүй өдөр
    Онгоцонд суугаад нутгийн зүг нисэж байлаа. Шинэхэн инженер. Эхлээд ажилчнаас эхэлдэг гэсэн, дараа нь ажлын үр дүнг харгалзан дэвшүүлдэг гэсэн. Ажиллана даа, зүтгэнэ дээ гэж бодож явлаа. Монголдоо ирлээ. Мах комбинатад хуваарилагдан очлоо. Хар бор ажил ч зөндөө хийлээ. Толгой шийр ч хуйхалж үзлээ. Удаж төдөлгүй инженерийн байранд очлоо. Ажлын төлөө зүтгэж явсаар … Цаг хугацаа харвасан сум шиг түргэн өнгөрчээ.
    Хагас жарны ажлын туршлагатай, бас нэг сонин нь “ БАГШАА” гэж дууддаг олон шавьтай болжээ. Залуу байхдаа “Багш” гэж дуудуулна гэж үнэндээ бодоогүй цэл залуугаараа байх юм шиг бодож явж дээ. Яг энэ агшинд би өөрөөрөө, хамт олноороо бахархаж байна.
    Ард түмэндээ эрүүл хүнс хүргэх гэж зүтгэсэн 30 гаруй жилийн хугацаанд би өөрөөрөө овоглосон хамт олонтойгоо хийсэн зүйлсээс цөөн хэдийг бичвэл:
    – Монгол аргаар мах эвдэж, ангилсан мах гаргав.
    – Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх анхны “Махны сургалтын төв“-ийг нээж олон хүнд сургалт хийжээ.
    – Махны салбарт хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрт хийж амжилттай хэрэгжүүлсэн
    – Монгол улсын хүчний байгууллагуудад зориулан хөнгөн цагаан саванд нөөшилсөн төрөл бүрийн будаатай хуурга, ногоотой махан хуурга, шууз, өөхний агууламж багатай хиамнууд зэргийг дурдаж болно.
    Өглөө бүр ажил уруугаа яарч, орой бүр ажлаа дүгнэж гэрийн зүг урамтай явдаг жирийн инженер би жаргалтай хүн.
    Багын дурсамж амьдралд биеллээ олж хиамаа өөрөө хийдэг хүн боллоо сонин юм.
    ‘’БИ’’ –гээс ‘’ БИД ‘’үнэн шүү

    Бид бахархах зүйлтэй хүмүүс

    Хүнсчин миний бахархал –ХҮНСЧИД

  • Яндагийн ГАНБОЛД- Малын их эмч, мал эмнэлэгийн холбоо

    Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн гишүүн / Академич/, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор/ ScD/, профессор, Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын үндэсний жороо морин спортын холбооны тэргүүлэгч гишүүн 
    Малын их эмч, Мал эмнэлгийн хүрээлэн, ХААИС (Ph.D), 1993 он, ШУА (Sc.D), 2009 он
    Украины ХАА-н академи

    Шинжлэх ухааны доктор, профессор, ШУАкадемийн гишүүн

    • Монгол улсын зөвлөх малын эмч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
    • Украйны Хөдөө Аж Ахуйн Академийн малын их эмч
    • Малын их эмч, орос хэлний багш, орчуулагч, сэтгүүлч мэргэжилтэй
    • Мэргэшсэн чиглэл: Мал эмнэлгийн эм зүй, эм судлал, хор судлал, эмийн технологи, эмнэл зүй. 
    • Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, удирдах албан тушаалд ажиллаж байсан.
    • “Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн” ТББ-ын захирал, “Монголын хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо”-ны зөвлөх, “Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо”-ны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна.

    https://www.facebook.com/ireed…

    Царцааны бэлдмэлийн зохион бүтээгч


    ЖОРОО АДУУНЫ ГЕНИЙН СУДАЛГАА НЭН ЧУХАЛ

    Монгол зан заншил, урлаг, соёлын уламжлагдан ирсэн, мал сүргээ адгуулан маллаж уналга, эдэлгээнд сургаж, тэр ч бүү хэл баяр цэнгэлийн үед “гангараа” болгон хэрэглэж, малч ухаан, малчин хүний эрдэм соёлыг гайхуулж байдаг нэгэн өвөрмөц үйлдэл нь Монголчуудын хөлөг мориндоо жороо явдал сургах, нэгэнт сурсан жороо явдлыг уран гоё болгож, урлаг мэт хөгжүүлж ирсэн нь сайхан зан заншил, ур чадвар юм. Жороо адууг газар нутгийн онцлогтой холбоотойгоор төрж, удам дамждаг хэмээн нутгийн нэрээр нь тэр нутгийн жороо морь гэж нэрлэж ирсэн түүхтэй билээ. Манай ард тумний дунд нилээд түгээмэл болсон ойлголт нь жороо адууны гарал Ховог сайрын нутгаас гаралтай гэж үздэг боловч, үүнийг шинжлэх ухааны болон уг гарвлын үүднээс баталсан нотолгоо өнөөдөр хүртэл байхгүй ба газар, газрын жороо олон үеэр дамжиж ирсэн нь нэг нутаг уснаас биш, нилээд олон газраас, өөрөөр хэлвэл нийтлэг байдлаар жороо морины явдал үүсч, хөгжсөн байж болох талтай юм.

    Биологийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл гарал үүслийн хувьд хаа нэгтэй газар жороо адууны анхлан бий болсон гарал үүслийг батлах баримт нотолгоо байх ёстой бөгөөд энэ нь орчин үеийн ойлголтоор тухайн сүрэг, омог, магадгүй үүлдрийн генийн илрэц болох нь нэн сонирхол татаж байгаа юм.

    Өнөөгийн байдлаар манай орны хувьд адуу мал яагаад жороо явдал сурдаг, эсвэл жороо төрдөг, тэр чадвар нь удамшдаг эсэх, удамшдаг бол жороо удмын сүрэг бий болгох боломжтой эсэх зэргийг судлан тогтоох нь нэн чухал байна. Энд би ардын сонгон шалгаруулалт, шилэн өсгөлт, өөрөөр хэлвэл малч ухаанаар бий болгодог жороо сургах арга туршлагыг огт үгүйсгэхгүй байна. Дэлхийн шинжлэх ухааны ололтоос авч үзвэл Америк болон Европын орны судлаачид адууны алхаа, гишгээг тодорхойлогч DMRT3 нэртэй генийг жороо моринд илрүүлсэн байна. Гэхдээ эдгээр орны жороо гээд байгаа морьдууд нь хатирч гэдгээрээ илүү алдартайг уншигч та мэдэх байх аа. Ийм адууг өсгөн, үржүүлж, уралдаан, тэмцээнд оруулж байдаг Исланд улсад гэхэд л дээрхи ген илэрдэг болох нь мэдээлэгдсэн байна.Иймээс адуунд жороо явдал бий болоход энэ ген нөлөөлдөг эсэхийг нотлон судлах ажлыг өргөн цар хүрээтэй эхлүүлэхээр бидний хэдэн судлаачид Монголын үндэсний жороо морин спортын холбооны дэмжлэгтэйгээр зорин ажиллаж байна.

    Хэрвээ бид энэхүү генийг монгол жороо моринд илрүүлж чадах аваас нэг талаас /том утгаараа/ жороо морь дэлхийд өөр хаана байгааг ижилдүүлэн судлах, эсвэл зөвхөн Монголоос гаралтай гэдгийг нотлон дэлхий дахинаа зарлах, нөгөө талаас монгол жороо морины явдал удамшдаг эсэхийг тогтоох, моринд жороо явдал сургадаг арга, туршлага, ур чадвар бүхий цогц мэдлэгийг инноваци болгох, цаашилвал нутаг, нутгийн жороо адууны генийн сан бүрдүүлж, хамгаалах, улмаар уран жороо явдалтай сүрэг үржүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх боловсрол, нийгэм, соёл, зан заншил, эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой ажил болох юм.

  • Сүрэнжавын АРИУНАА- ARIUNAA SURI брэндийг үндэслэгч дизайнер

    Загвар зохион бүтээгч, ARIUNAA SURI брендийг үндэслэгч

    С.Ариунаа нь Герман улсын Бремен хотын урлагийн их сургуулийг загвар зохион бүтээгчээр магистр цолтой суралцаж төгсөөд, Германы тэргүүлэгч брэндүүдийн нэг болох “Evelin Brandt”-д бүтээлч дизайнераар 2 жил ажилласан. 2012 оноос хойш өөрийн ARIUNAA SURI брэндийг бий болгож, тус брендийг олон улсын хэмжээнд таниулан сурталчилж, компанийн үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж байна.

    ARIUNAA SURI брэнд нь байгальд ээлтэй олон улсын стандартыг хэрэгжүүлсэн зах зээлд өөрийн өвөрмөц чиг хандлагатайгаар танигдсан, мөн Монголын экологийн цэвэр түүхий эд болох ноос, ноолуур, савхи болон хонины нэхийг ашиглан урласан төрөл бүрийн хувцаснуудыг дээд зэргийн өндөр чанартайгаар урладаг “Монголын анхны дизайнер брэнд” билээ.

    Амьдралын хэв маяг, хэл, соёл урлаг, загварын үүсэл түүх гээд бүх талаараа эрс тэс өрнө дорнын хоёр ертөнцийн ХООРОНД нууцлаг оршигч, түүнийг суралцагч, ялгааг бүтээлдээ шингээгч – энэ бол ARIUNAA SURI. Үүнийг мэдрэгч түүнчилэн чанар болон дизайны өөр шийдэлийг Хүсэгч худалдан авагч хэн бүхэнд энэ брэнд зориулагдсан болно.

    Бид ARIUNAA SURI брэндийг зах зээлд хөгжүүлэх, таниулах чиглэлээр дэлхийн хэмжээний загварын шоу, PR, маркетингийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж дотоодын зах зээлд хөгжин цэцэглэхийн зэрэгцээ Азид Япон, Орос, Казакстан, Европт Герман, Австри болон Америкийн зах зээлд танигдсаар байна.

    2015/11/14 SNOW 2016 Fashion Show

    “Дархан Минж” ХХК-ийн Европ технологиор боловсруулсан зөөлөн, хөнгөн нэхий нь Монголын Загварын салбарт нэгээхэн шат ахисан үйл явдал болоод байна. ARIUNAA SURI брэнд уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг загвар гарган хамтарсан шинэ брэнд бий болж дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

    2015/5/28-31-нд Австрийн Грац хотод “Assembly the Design Festival”-д уригдан “Мазаалай” коллекцоороо танилцуулсан.

    2015/4/5-нд ARIUNAA SURI брэндийн нэрийн дэлгүүр, урланг Улаанбаатар хотод нээсэн.

    2014 оны 6- 10 сард “Тютю“ киноны загвар хариуцаж ажилласан ба үзэгч, хэрэглэгч нарын магтаалыг чамгүй хүртсэн ажил болсон.

    2014/7/2-нд ARIUNAA SURI загварын шоуг Испани улсын Ибиза арал дээр зохион байгуулсан.

    Монголоосоо анх удаа 2013 онд Токио хотод “Mercedes Benz Fashion Week” загварын шоунд оролцож, 2014 онд дахин амжилтаа бататгалаа.

    2014 оны 1 сард Сочи Өвлийн Олимпын хувцасыг шинэчлэн гаргаж бэлтгэсэн ба уг ажил нь мөн дэлхийд Монголоо сурталчилсан томоохон ажил болсон юм.

    2013/7/13-нд ARIUNAA SURI 2015 хавар зуны коллекцын загварын шоуг анх удаа Монголд усан дээр тайз засч, мэргэжлийн түвшинд өргөн хэмжээний энтертайнмент шоуг өвөрмөц зохион байгуулсан.

    https://www.facebook.com/ariunaasuri

  • Отгонбаярын СОЛОНГО- Эко бүтээгдэхүүний трэнд судлаач

    Уншигч таньд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Отгонбаяр овогтой Солонго гэдэг. Миний бизнес болон амьдралын гараа бүгд суралцахаас эхлэсэн билээ. Одоогоор миний бие Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод ажиллаж амьдарсаар одоогоор  долоон жилийг өнгөрүүлжээ. Анх Америк Улсад хөл тавихдаа л Эх Орондоо Эх дэлхийдээ хувь нэмэртай хүн болохыг эрмэлзэж мөрөөдсөөр ирсэн. Мөрөөдөл маань биелэж байна. Би өөртөө итгэлтай, бэрхшээлийг туулах чадвартай Эх орондоо Эх Дэлхийдээ ээлтэй, шударга бизнес эрхлэгч болно гэдэгтээ итгэлтэй байна.

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2020 оноос Үндэсний Төслийн Удирдлагын хүрээлэнгийн гэрээт судлаач

    2019 оноос  “Sokos Fine Goods” LLC https://www.lovesokos.com/ Чикаго Хот, Америкийн Нэгдсэн Улс

    “Сокогын Нэрийн Бараа”компанийг үндэслэн байгуулагч, захирал

    • ● Дэлхийд Ээлтэй Хувцас бүтээгдэхүүн 2019 онд Чикаго хотын хамгийн том залуусын фестивалд танилцуулж 3 өдөрт 1000 ширхэгийг худалдаалсан амжилт үзүүлсэн.
    • ● Өнгө, Будаг, Мэдрэмжийн шилдэг брендээр танигдсан.
    • ● 100,000 хүмүүсийн урд гарч брэндээ сурталчилсан. Одоогоор Америк улсад Монгол улсаас инпортолж болох байгальд ээлтэй бүтээгдэхүүн, түүхий эд мөн цаашлаад үйлдвэр байгуулах судалгаанд оролцон бүтээн байгуулахыг зорьж ажиллаж байна.

    2015- одоо
    Global University Systems
    Лондон, Их Британи Нэгдсэн Вант Улс                                                                         Олон Улсын Боловсролын Зөвлөх
    www.globaluniversitysystems.com

    • ● Дэлхийд боловсролоороо тэргүүлдэг 42 муж хотуудын сургуулиудтай хамтран ажиллагч байгууллага бөгөөд 75,000 элсэгч оюутнуудтай.
    • ● 3 хүнтай багийн ахлагчаар ажиллахдаа нийтдээ 1165 оюутныг гадаадын их дээд сургуульд амжилттай зуучилсан,
    • ● Канад улсад  шинэ гэрээний дагуу амжилттай төгссөн оюутнуудад 5 жилийн гэрээтэй ажил олгогчтой төгсөх эрх багадаа цалин 50,000 ам канад доллараас эхлэнэ.
    • ● Америк Улсын Сургуульд суралцахад хэрхэн шаардлага хангах  бичиг баримт бүрдүүлэхэд нь туслаж зөвөлгөө өгөх тусгай сургалттай.

    2011-2014 The New Media Group Улаанбаатар, Монгол

    Сошиал Медиа Маркетингийн Мэргэжилтэнээс Төслийн Менежер

    • ● Төслийн бүх төлөвлөгөө тайлан  сар, улирал, жилийн бэлтгэх
    • ● Цахим сүлжээний төсөл дээр тогтмол контент бэлдэх багийн бүтээмж болон олон нийтэд хүргэхэд анхаарч инфографик, видео, болон артикл бэлдэн 35,000 дагагчтай болсон.
    • ● Монголын томоохон компаниудтай амжилттай гэрээ байгуулж ажлын байрны програмдаа оруулж чадсан.
    • ● 7 хоног бүрийн уулзалтыг ирээдүйн боломжит хэрэглэгчээ олоход төлөвлөн зарцуулах.
    • ● Менежментийн баг, удирдлагын багаас тогтмол заавар зөвөлгөө авч хамтран ажиллах.
    • ● Ажил олгогч болон ажил хайгч нарыг амжилттай бүртгэн 10,000 ажил хайгч, 55 албан байгууллагатай холбоо тогтоож чадсан

    БОЛОВСРОЛ

    Бизнесийн Удирдлагын Мастер Голч 3.9- Америк                                         Concordia University Chicago                               2020
    Маркетинг болон Борлуулалтын Мэргэжилтэн Сертификат- Америк      Computer Systems Institute                                  2017
    Бизнесийн Удирдлагын Бакалавр Маркетинг Менежмент– Монгол        University of Humanities                                2011                                          

    АМЖИЛТ БҮТЭЭЛ

    Өөрийн старт-апыг амжилттай удирдахын зэрэгцээ. Нийгэмдээ туслах зорилгоор  International Multicultural Awards Gala д оролцож өөрийн гишүүнээр элссэн “Аравт Номадс” төрийн бус байгууллагаа дэмжин оролцохын зэрэгцээ бүтээгдэхүүнийхээ дээжээр ирсэн зочидод бэлэглэсэн. Уг арга хэмжээнд долоон төрийн бус байгууллага оролцож 100,000 долларын хандив босгож дэлхийн нийтэд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сайн сайхан амьдралын төлөө хөрөнгө хандивлаж чадсан.

    УР ЧАДВАР

    • ● Оффис бүх програм
    • ● Дижитал Маркетинг- Google AdWords/Analytics/Webmaster, Raven Reports, Mongoose
    • ● Төслийн Менежмент- Workfront OpenAir, Basecamp, Trello, Aiello
    • ● Онлайн Шоп Хөгжүүлэлт –  In-depth knowledge of social media marketing platforms: Facebook, Instagram, Twitter, Google, Pinterest
    • ● Мэргэжлийн англи хэлтэй
    • ● Манлайлагч
  • Бямбацогтын Амартүвшин

    Бямбацогт овогтой Амартүвшин 1983 онд Завхан аймгийн баян тэс суманд айлын ууган хүү болж мэндэлсэн.

    1991 онд Баянтэс сумынхаа бүрэн дунд сургуульд элсэн орж 2001 онд 10- р ангиа дүүргэсэн. 2001 онд Улаанбаатар хотод Кино урлагийн дээд сургуульд элсэн орж 2005 дүүргэсэн. 2007- 2008 онд Баян тэс сумандаа ЕБС- сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаад 2009 онд Улаанбаатар хотод ” Эх орон” телевизд киноны дуу оруулагчаар ажиллаж байсан. 2010 онд Завхан аймаг Баян тэс сумандаа ЕБС- д Хөгмийн багшаар ажиллаж байгаад 2011 онд Баян тэс сумынхаа Хүүхдийн Цэцэрлэгт Хөгжмийн багшаар ажиллаж байна.

    Цол: 2021онд Боловсролын удирдлагын Магистр багш, Арга зүйч багш

    Шагнал : Монголын залуучуудын шилдэг залуу алтан медаль, МҮОХ – нэрэмжит тэмдэг

  • БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭВТРҮҮЛЭГ

    Бүтээлч Монгол нэгдэл МҮОНТВ-тэй хамтран бүтээв.
    Санаачилагч, найруулагч Ж.Лувсандорж

  • Д.ЭРДЭМБИЛЭГ: ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН БҮР ДИЗАЙНТАЙ БАЙХ ЁСТОЙ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛЖ ХӨГЖҮҮЛДЭГ

    Барилга хөгжил сэтгүүлийн “Амжилтын түүх”-ийн хойморт уригдах зүй ёсны эрхмүүдийн нэг бол яах аргагүй Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг юм . Эх орон, ард түмэн, дэлхийд хийж бүтээсэн гавьяа олонтой, хийж бүтээхийн асар их тэмүүллээр урагшилж яваа уран бүтээлч. Бусад уран бүтээлчдийн адил эх оронч сэтгэлгээ нэвт “шингээсэн” мундаг уран бүтээлчтэй ярилцахад үндэстний гэх тодотгол, бахархлынхаа талаар олныг эргэцүүлэх сэдэл төрсөн юм. Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө, сүмогийн аваргад олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом, Их Майдар төсөл, Морин хуурын дүрс бүхий цамхаг гээд алдартай бүтээлүүд нь түүнийг илэрхийлдэг. Францад очсон хүн бүрийг Эйфелийн цамхгийн дэргэд авхуулсан зургаар нь таньдаг шиг Монголын Морин хуур цамхгийг зорих ирээдүй үеийг төсөөлж, бахархаж явсан сэтгэлийн гал минь ярилцлагын явцад бөхөх шиг болсон талаар дор өгүүлэх болно.

    Таны үндсэн мэргэжлээс яриагаа эхлэх үү?

    -Уран зургийн мэргэжилтэй. ДУДС буюу Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байлаа. Дүрслэх урлагийн чиглэлээр залуусыг бэлтгэдэг байсан. Дүрслэх урлаг нь дотроо зураасан зураг, уран баримал, чимэглэх урлаг, уран зураг, монгол зураг, керамик шавар эдлэл, арьсан эдлэл, хивсэн урлал гэх мэтээр төрөлжсөн сургалттай. Төр засаг ч бодлогоор дэмжин ажилладаг байж. Тэр үед би уран зургийг сонгон С.Дондог гэж гавьяат багшийнхаа удирдлаган дор дөрвөн жил суралцан төгссөн. Тухайн үеийн жишгээр үргэлжлүүлэн дээд сургуульд суралцахын тулд багаар бодоход таван жил ажиллах ёстой байдаг. Тиймээс Үзэсгэлэн чимэглэлийн газар буюу одоогийнхоор “Выставка”-д таван жил ажилласан. “Выставка”-д манай улстай хамтын ажиллагаа, харилцаатай дэлхийн бусад орнууд, тухайн үеийн хэллэгээр социалист хүрээллийн орнуудын үзссгэлэнгүүд гардаг байсан. Бид ч эндээс өөрсдийн үндэсний уламжлалт хэв маяг бүхий арьс шир, ноосон эдлэлийн гэх мэтийн үзэсгэлэн бэлдэж гадагш гарган сонирхуулдаг байлаа. Ингээд энэ салбарт таван жил ажилласныхаа дараа хуучнаар ЗХУ-ын Москва хотод үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр таван жил суралцаж, боловсролоо дээшлүүлсэн. Төгсч ирэхэд маань 1991 он болсон байсан. Энэ үед манай улсад ардчилсан хөдөлгөөн өрнөж нийгмийн бүтэц өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор Үзэсгэлэн чимэглэлийн газар хувьчлагдаж эхэлсэн бөгөөд бодлогын чиг баримжаа алдагдсанаас үүдэлтэй бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд мэргэжлээрээ шууд ажиллах боломжгүй болж, би ерөнхийдөө ажилгүй болсон. Гэхдээ манай улсад бүтээн байгуулалтын ажил сэргэн эрчимтэй өрнөх болсноор барилгын салбарт орж ажиллах нөхцөл бүрдсэн. Ингээд өөрийн мэргэжлийн дагуу интерьер дизайны чиглэлээр компани байгуулан ажилласан. Хаус дизайн гэдэг компаниа 2000 онд байгуулаад өнөөдрийг хүртэл 15 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо барилгын зургийн компани болж өргөжсөн.

    -Танай компани 2000 онд байгуулагдсан гэхээр тухайн үед энэ чиглэлийн бараг анхны компани байсан уу?

    -Иймэрхүү чиглэлийн ажлууд дөнгөж л эхэлж байсан. Өмнө нь би “Боролдой” студид таван жил ажилласан. Зар сурталчилгааны чиглэлээр видео бүтээгдэхүүн гаргадаг тус компанид найруулагчаар ажилласан. Хүүхэд байхдаа киноны найруулагч, зохиолч болох мөрөөдөлтэй байсныгаа энд бага зэрэг хэрэгжүүлсэн гэж болно. Тухайн үед шилжилтийн байдалтай байсан тул киноны салбар эрч хүчтэй гарч ирэх чадамж муу байсан, харин зар сурталчилгааны салбар эрчимтэй эхэлж байсан болохоор энэ чиглэлээр найруулагчаар ажиллаж байсан. Үүнээс хойш барилгын салбар сэргэж эхэлсэн учраас үндсэн мэргэжлээрээ ажиллах болсон. Интерьер дизайн бол дүрслэх урлагийн нэг чиглэл.

    -Таны суралцаж төгссөн үйлдвэрлэлийн дизайн нь дотроо бас чиглэлтэй байх уу. Эсвэл бүх төрлийн үйлдвэрлэл энд хамаарах уу?

    Миний дээд боловсрол эзэмшсэн мэргэжил нь яг үйлдвэрлэлийн дизайн. Сургууль маань ч ийм нэртэй. Дэлхийн аль ч оронд нэн тэргүүнд үйлдвэрлэл хөгжих ёстой гэсэн бодлого явдаг. Харин манай улс шиг үйлдвэрүүдээ устгачихсан улс ховор. Ер нь үйлдвэрлэл явагдаж байгаа нөхцөлд үйлдвэрээс гарч буй ямар ч бүтээгдэхүүн дизайнтай байх ёстой. Үйлдвэрлэл, дизайн хоёр бол салшгүй ойлголт. Хуучин ЗХУ-ын үед ч одоогийн ОХУ-ын үед ч үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр боловсон хүчнүүдийг маш ихээр тогтмол бэлтгэдэг. Одоогийн байдлаар манай улсад л энэ бодлого алдагдчихаад байгаа болохоос дэлхий даяараа үйлдвэрлэлийн дизайныг үйлдвэрлэлийн бодлоготойгоо уяж явдаг. Үйлдвэрлэлийн дизайны тухайд гэвэл өөрийн чинь зүүж байгаа нүдний шил, гутал, цаг, зүүлт бүхэн тус бүртээ дизайнеруудын гаргасан бүтээгдэхүүн. Ерөөсөө л бидний эргэн тойрон тэр чигээрээ дизайн. Бидний энэ сууж байгаа байшин өөрөө дизайн. Үүнийгээ дагаад барилгын материал үйлдвэрлэн хөгжинө. Барилгын архитектор гэж мэргэжил байгаа шүү дээ. Тэгвэл архитекторын өмнө архитектор-дизайн гэж байх ёстой. Манайд энэ бас бага зэрэг дутагдалтай юм шиг. Архитекторууд шууд л архитектурынхаа зургийг гаргаад явчихдаг. Тэгвэл эхлээд архитектор-дизайнераар зургаа гаргуулбал илүү зүгээр юм шиг надад санагддаг. Нэг үгээр хэлбэл Архитектор хүний суурь авъяас нь зураач байх ёстой. Сүүлийн 15 жилийн хугацаанд миний хийж хуримтлуулсан, бүтээсэн ажлууд архитектур-дизайны чиглэл рүү орчихсон байна. Гэхдээ архитектор гэдэг чинь мэргэжлийн тусгай сургууль учраас хоёр өөр гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Харин үйлдвэрлэлийн дизайн нь дотроо барилга архтектур, хувцас, сав баглаа боодол гэм мэтээр маш олон төрөл болоод явчихна. Миний хувьд архитекторын чиглэлээр төгсөөгүй хийсэн бүтээл маань л архитектур-дизайны чиглэлээр бүтээгдэж байгаа юм.

    -Бид бүхний бахархал болсон морьтой хөшөө гэгддэг Цонжин болдог дахь их эзэн Чингис хааны маань хөшөөний зохиогч нь Та. Гаднынхан ирэхээр дагуулж очдог ганц газартай болсон шүү дээ бид. Үзэсгэлэнт байгаль, хөдөө нутгаас гадна үндэсний соёлыг илтгэсэн бүтээн байгуулалт гэдэг талаас нь онцолж байна л даа. Энэ талаараа дурсвал?

    -“Хаус дизайн”компаниа байгуулаад интерьер дизайны чиглэлээр ажиллаж байх үеийн хамгийн анхны том ажил бол Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө цогцолборын ажил байсан. Энэ төслийг би оюутан байхаасаа л мөрөөдөж байсан. Оюун санаандаа олон хэлбэрээр зурж, төсөөлж байсан энэ ажил маань Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тэмдэглэх үйл ажиллагааны үеэр хэрэгжих нөхцөл нь бүрдээд загвар эскизээ гарган ажилдаа орсон.Эх загвараа бариад Баянгол зочид буудлын хажууд явж байгаад Х.Баттулга гишүүнтэй таарч үзүүлсэн. Мань хүн шуудтдэмжсэн. Уг төсөл маань монументал уран баримал, инженерийн бүтээцийн шийдэлтэй хосолсон цогцолбор ажил юм. Дангаараа уран баримлын ажил гэж болохгүй. Ингэж хоёр бүтээлийг цогцлоон хослуулснаараа миний хувьд нэлээн хүнд даалгавар болсны сацуу сонирхолтой ажил байсан. Гэхдээ ийм шийдлүүд дэлхий дээр олон бий. Тухайлбал, эрх чөлөөний хөшөө. Эдгээрийн нэг нь гэж ойлгож болно.

    -Ажлын явцад ямар бэрхшээл тулгарч байв.

    -Бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Бэрхшээлийг даван туулах нь нэг талаасаа тухайн ажлын амт шимт, үнэ цэнэ нь байх. Тэгэхээр бэрхшээл байна гэдэг нь ажил явагдаж байна гэсэн үг гэж ойлгож болно. Бэрхшээлгүй ажил гэдэг нь цаанаа ямар нэг хор уршигтай ч юмуу богино настай байх магадлалтай. Бэрхшээлүүдээс гэвэл Монголд төдийгүй дэлхийд анхдагч болсон хамгийн том морьтой хөшөөний цогцолбор ажил гэдэг утгаараа жижигхэн Монголын жижиг уран бүтээлчдийн хувьд том сорилт, бэрхшээл байсан. Дэлхийн морьтой хөшөөнүүдийн түүхэнд одоогоор ийм том хөшөө байхгүй учраас харьцаа алдах, баримжаа зөрөх зэрэг алдаанууд гарч байсан. Гэхдээ эдгээр нь миний хувьд том туршлага болсон.

    -Цогцолборын ерөнхий төлөвлөгөөг бас Та гаргасан уу?

    Ерөнхий төлөвлөгөөг ч бас давхар бодолцсон. Орчны судалгаа хийж, тэр хавийн хэмжээнд нийтэд нь том талбайг хамруулах хийх ёстой байсан. Тэр хэмжээнд өөрийн төсөөллөөрөө хийсэн боловч харамсалтай нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын юмуу эсвэл соёлын бүтээн байгуулалтуудыг хамгаалах бодлогууд алдагдалтай байдгаас болж Цонжин болдогийн орчин дахь бүх газар хувийнханд очсон байна лээ. Ингэхээр тухайн орчин уран бүтээлчдийн ерөнхий төлөвлөгөөгөөр хийгдэх ямар ч бололцоогүй болсон гэж болно. Тиймээс цаашид иймэрхүү хөшөө дурсгал бүхий цогцолбор, соёл амралтын томоохон байгууламж барихдаа орчин тойрных нь газрын асуудлыг анхнаас нь бодлогоор шийдэж байхгүй бол замбараагүй зүйл үүсэх бас нэгэн том туршлага эндээс харагдаж байгаа. Энэ бол манай орон нутгийн засаг захиргааны зүгээс газрын харилцааны тал дээр хийж буй алдаа.

    -Морьтой хөшөө маань хэдэн жилийн баталгаат “нас”-тай вэ?

    Хөшөөнд бол зуун жилийн гарантия /баталгаат хугацаа/ өгдөг. Гэхдээ байгалийн болзошгүй давагдашгүй хүчин зүйлүүдийг эс тооцвол 100-аас мянган жил болох тохиолдол бий. Ер нь хөшөөг тав таван жилийн зайтай засвар үйлчилгээ хийн сэргээж байх ёстой. Үүнийг хариуцаж байгаа байгууллага засвар үйлчилгээ хийж байгаа эсэхийг би мэдэхгүй, ямартай ч өөрийн зүгээс сануулсан.

    -Их Майдар төслийн талаар сонирхуулаач. Ажлын явц ямархуу байна?

    -Чингис хааны морьт хөшөөг байгуулсныхаа дараа би хэсэг хугацаанд завсарлага авч хувийн уран бүтээлээ туурвисан. Мөн бусад барилгын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2010 оноос Их Майдар төслийг бүтээн байгуулах ажилд орсон. Уг төсөл нь дотроо хоёр үндсэн хэсэгтэй. Эхнийх нь хөшөө, цогцолборын хэсэг, дараагийнх нь “Майдар сити” эко хотын төсөл явагдаж байгаа. Миний хариуцсан ажил бол хөшөө дурсгал, суварганы хэсэг юм. Чингис хааны хөшөө бол монголчуудын бахархлыг сэргээх, бахархах түүхэн сэдэлтэй бүтээл байсан бол Их Майдар нь монголчуудын ёс зүй, ёс суртахуун, оюун санаа, соёлын дархлааны төсөл болох зорилготой хийгдэж байна. Тиймдээ ч уг төслийн үйл ажиллагаа ард түмний хандиваар явж байгаа ажил. Харин Цонжин болдогийнх бол бизнес, аялал жуулчлалын төсөл гэдгээрээ ялгаатай юм. Тэгэхээр Их Майдар төсөл нь цэвэр оюун санаа, ард түмний итгэл үнэмшлийн төсөл учраас хандиваар, тайван чанартай гүйцэтгэхийг зорин ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл одоогоор30 хувьтай явж байна.

    Майдар төслийн гол онцлог юу бэ?

    Майдар төслийг бүтээх санаа, үндэслэл нь надад их таалагдсан. Учир нь би буддийн соёлыг их сонирхдог. Хүн болгон ямар нэг байдлаар ёс суртахууны баримжаатай байх ёстой. Харамсалтай нь яг одоо Монголд ёс суртхуун маш доод түвшинд уналаа. Бараг байхгүй болсон гэж хэлж болно. Чингис хааны үед булаг шандны эхэнд бие засвал цаазлана гэх мэт ёс суртхуун байлаашдээ. Европчууд ихэвчлэн буддийн ёс суртахууныг ажил амьдралдаа ашиглаж явдаг гэж би хувьдаа дүгнэдэг. Тиймээс би энэ уламжлалаараа уг төсөлд сэтгэл хангалуун орж ажиллаж байгаа. Манай хүмүүс мөнгөтэй, мэдлэгтэй, боловсролтой байна. Гэвч ёс суртахуунгүйгээсээ болж шунахай сэдэлтэй гэмт хэрэгт орж түрэмгий дээрэнгүйгээсээ болж нэр төрөө алдаж дуусч байна даа. Тэр утгаараа буддийн соёл, ёс суртахууныг улам гүнзгий дээдлэх болсон.

    -Морин хуур цогцолбор гэж аугаа төслийн талаар бид гайхан биширч сонссоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхийн томоохон хотуудын нэрийн хуудас болсон гайхамшигт бүтээлтэй эн зэрэгцэхүйц, сор бүтээлтэй болох нь гэсэн омогшил хүн бүрийн сэтгэлд бадамлан ассан болов уу. Гэтэл ойрд энэ тухай “шум” нам жимхэн байх шиг?

    -Морин хуур төслийг таван жилийн өмнө эхэлсэн. Энэхүү төслөө санаачлаад газрын асуудлаа шийдвэрлэх гэж Г.Мөнхбаяр даргын үеэс хөөцөлдсөн. Г.Мөнхбаяр дарга газрын асуудлыг нэг удаа шийдвэрлэж өгсөн ч тодорхой шалтгааны улмаас цуцалчихсан байсан. Шалтгаан нь ундны усны хуулийн дагуу татгалзах гэсэн байсан. Гэтэл одоо яг тэр газар дээр нь нэг компани барилгын зураг төслөө хийгээд батлуулчихсан явж байна. Тэгэхээр ам,ажил зөрдөг асуудлаас болоод зарим нэг үндэсний бүтээн байгуулалт улс төрийн “нүдний хор” орсноос болж, нурах явдал байдаг юм байна гэж уран бүтээлч хүнийхээ хувьд харамсаж явна. Одоо Монгол Улс маань 3-5 сая жуулчин авна гэсэн зорилт тавьчихаад явж байгаа мөртлөө үндэстнийхээ хэв шинжит бэлгэ тэмдэг болох бүтээн байгуулалтууд руугаа огт анхаарал хандуулахгүй байгаа нь гайхмаар санагддаг. Бие даасан тусгаар улс мөртлөө үндэснийхээ бахархал болохуйц 30-хан давхар барилгыг барьчихаж чадахгүй байгааг гайхаад барахгүй байна. Бүтээн байгуулалтын ажил маань шийдэгдчих болов уу гэж таван жил хүлээлээ. Өөрийнхөө зүгээс бараг бүх барилгын компанийн захирлуудад санал тавьж уулзсан. Хотын даргын албанд томилогдсон үе үеийн дарга нарт санал тавилаа. Зарим нь ч өөрсдийн зүгээс саналаа тавиад ирдэг гэвч дахиа л нөгөө газрын асуудал дотоод зөрчил …. Одоо бол бараг л найдвар тасраад байна. Гэтэл Хятадаас надад хамтарч ажиллах саналууд ирж байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд төслөө хэрэгжүүлэхийн тулд ӨМӨЗО-нд барих талаар эхний саналууд ирсэн байгаа.

    -Үнэхээр харамсалтай юм аа. Манай улсын үндэстний бахархал болохуйц ийм сайхан төслийг санаачилчихаад байхад бүтээн байгуулах үйлсийг ямар ч монгол хүн эргэлзэх зүйлгүй уухайлан дэмжмээр юм. Ард түмэн хэчнээн хүлээлттэй байгаа билээ дээ?

    -Энэ мөчид танай сэтгүүлийг уншиж буй манай улсын барилгын салбарыг хариуцаж буй эрх мэдэлтнүүд, барилгын корпораци, компанийн захирлууд энэ тал дээр жаахан анхаармаар байгаа юм. Америкийн бахархал, нэрийн хуудас нь Эрх чөлөөний хөшөө, Францынх Эйфелийн цамхаг, Оросынх Улаан талбай болдог бол Монголынх Морин хуурын цамхаг болох байх л гэж боддог. Эрдэмбилэг гэдэг хүн төслийг нь санаачлаад загварыг нь гаргачихаад байхад энэ хүнээр хөөцөлдүүлээд явах ёсгүй л болов уу. Манай хотын захиргаа болон хот төлөвлөлт, соёлын бүхий л эрх мэдэлтэн холбогдох хүмүүс, үндэстнийхээ бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бусад барилгын корпораци, компанийнхан хамтраад нэгдсэн хүчээр миний өмнөөс санаачлаад явах ёстой байтал намайг их гуйлгалаа, гүйлгэлээ. Намайг залуу байхад манай улсын бүх салбар маш нарийн бодлоготой, эмх журамтай байсан. Бүх зүйлээ тав таван жилээр төлөвлөж явдаг байв. Гэтэл одоо ямар ч бодлогогүйгээр аялал жуулчлалын хий хоосон уриа дэвшүүлээд явж байна. Хэт улс төржсөн эдийн засаг яваад байгаа болохоор уран бүтээлч бидний хувьд нэн хохиролтой, түүгээр зогсохгүй ард түмэн ч байнга хууртан мэхлэгдэх байдалтай оршин суусаар байгаа нь харамсмаар санагддаг даа. Иргэдийн хүлээлт маш их байгааг анхаарч санаачдагатай ажиллах ёстой. Эрдэмбилэг гэдэг хүн ганцаараа зүтгээд хүч хүрэхгүй нь тодорхой асуудал.

    -Ард түмэн энэ нарийн асуудлыг мэдэхгүй худлаа “сенсаци”-лаад өнгөрлөө л гэсэн ойлголттой үлдэх байх даа?

    -Манай хувийн хэвшлийн бие даасан барилгын томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар энэ төслийг ажил болгоод хэрэгжүүлж болмоор юм шиг. Мэдээж бизнесийн зах зээлд өрсөлдөж буй компаниуд болохоор ашгийн төлөө богино хугацаанд барьж, зарах орон сууцны барилгуудад бүхий л анхаарлаа хандуулж байгаа байх л даа. Нөгөө талаас энэ төсөлд зориулах хөрөнгө бололцоо нь хүрэхгүй байж магадгүй. Тиймээс миний дээр хэлсэнчлэн, Монголын томоохон барилгын компаниуд сэтгэл, санаачилга гарган корпорацийн хэмжээнд , төр засгийнхаа дэмжлэгийг аван газраа шийдүүлээд хэрэгжүүлчихэж болох зүйл дээр санаачилга гаргахгүй байгаад л гутраад байгаа юм.

    -Энэ төслийг санхүүжүүлэн манай улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх сохирхолтой гаднын компаниуд байгаа болов уу?

    -Зөндөө байгаа. Гэвч манайхан ингэж гүйцэтгүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж чадахгүй байна. Тухайлбал, сангийн яам мөнгөгүй гэж хэлээд л гаргана. Баталгаа гаргаж өгч чадахгүй. Уг нь манай улсад наад зах нь нүүрсний асар их нөөц байна. Иймэрхүү нөөц, баялгынхаа өчүүхэн хэсгээр барьцаа тавиад гадныхнаар санхүүжүүлэн бариулчих менежмент алга. Дахин хэлэхэд санаачилга, сэтгэл дутаад байна. Зөвхөн өнөөдрийн ашгийг л харцгаах юм. Хойч ирээдүйд үлдэх соёлын өв уламжлал, өнөөгийн Монголын хөгжлийг илтгэх бүтээн байгуулалтаа анхаарахгүй байна. Өчнөөн олон жуулчинг өөртөө татна гэцгээж байгаа мөртлөө үндэстний гэсэн тодотголтой үзүүлж, сонирхуулах зүйлээ бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Түүгээр зогсохгүй дэд бүтэц, үйлчилгээний соёл, олон жуулчин хүлээж авах боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлуудаа анхаардаггүй. Үндэсний соёлын наандаад Нийслэл хотынхоо бэлгэ тэмдэг болохуйц 30-хан давхар барилга барьчихаж чадахгүй улсын нийслэл байна гэхээр үнэхээр харамсалтай санагддаг.

    -Та Монголын өнөөгийн бүтээн байгуулалт, барилгын салбарын ажлыг энэ чиглэлийн мэргэжилтний хувиар хэрхэн дүгнэж, ирээдүйг нь ямраар төсөөлдөг талаараа сонирхуулаач?

    -За энэ асуултад бас л нэг сонин хариулт өгье л дөө. Саяхан нэг Хятад хүн надтай ирж уулзсан юм. Анх удаагаа Монголд ирж байгаа хүн байна лээ. Тэгээд, “Би хэдийгээр хятад хүн боловч эзэн Чингис хааныг биширч, хүндэтгэж явдаг. Тэр ч утгаараа танай улсыг зорьж, онгоцноос буух хүртлээ сэтгэл их хөдөлж, догдолж байлаа. Нийслэл хот нь лав үнэхээр гайхамшигтай, алт, мөнгөн купол /бөмбөгөр/ орой бүхий байшингуудтай, олон тооны ордон, музей, үзмэрүүдтэй, хаант улсын үеийн үндэстний хэв шинж, имижийг агуулсан уран барилгуудтай сүрлэг хот байх даа гэж төсөөлж байлаа. Гэтэл Оросын нэг захын мужийн жижигхэн хотод ирчих шиг санагдсан. Их гайхсан. Эндээс монголжуу зүйл олж харах боломжгүй байсан. Хаанахын хот вэ гэж сэтгэлээр унасан” гэж ярьсан юм. Үүнийг би шүүмжлэл гэж ойлгосон. Гэхдээ тэр хүний харамсал бас мэдрэгдэж байсан. Манай улсын өнгө төрх харийнханд ингэж л харагдаж байна. Энд би мөн л нэгдсэн бодлогын талаар хөндөх гээд байна л даа. Хотын ерөнхий төлөвлөлтөд түүхчид, уран бүтээлчид, гаднын зөвлөхүүд ялангуяа архитектор дизайнеруудыг оролцуулахгүй байна. Зөвхөн мөнгөтэй захиалагч бүхнийг шийдвэрлэснээрээ хот өөрийн гэсэн имиж, тодрхойлолтгүй хот болж хувирна. Хатуухан хэлэхэд манай улсын нийслэл хоёрдмол утгаараа бохирдсон.

    -Таны бодлоор нийслэл хотоо яаж өөрийн гэсэн өвөрмөц имижтэй болгон өөрчлөх вэ?

    -Миний бодлоор шинэ дагавар хотуудыг байгуулан хөгжүүлэх нь зүйтэй. Түүнийг дагасан эдийн засгийн бүсүүд бий болон хөгжих ёстой. Түүнээс Улаанбаатар хотын хувьд бол өөрчлөгдөн хөгжих боломж нэгэнт байхгүй. Анхнаасаа 400 мянган хүнд зориулсан дэд бүтэцтэйгээр төлөвлөгдсөн хот учраас сэргээн засварлана гэхээс шинээр барьсан нь илүү бодитой юм. Хөрөнгө зардлын хувьд ч тэр. Дагавар хотууд нь эдийн засгийнхаа чиглэл чиглэлээр хөгжөөд явдаг жишиг бий.

    -Гаднын алдартай архитекторуудаас хэнийг онцлон бишрэн хүндэтгэж, бүтээл байгууламжийг нь дурсах дуртай вэ?

    -Гаднын орнуудад үнэхээрийн гайхамшигтай архитектурын байгууламжууд олон байгаа. Тэдгээрийг бишрэн бахдахын сацуу өөрийнхөө улсын архитектурын хөгжлийг, бодлогын алдаа зэрэгт харамсч явдаг. Саяхан би Итали яваад ирсэн. Итали улс дээр миний хэлсэнчлэн архитектурыг урлагийн бүтээл, түүх болгон үлдээдэг гайхамшигтай орон. Саяхан болж өнгөрсөн нэгэн жишээг сонирхуулмаар санагдлаа. Казакстан Улс Ромд элчин сайдын газраа барихаар хотын захиргаанаас газар хүссэн байна л даа. Ингээд хотын захиргаанаас гаргаж өгсөн газарт барилгын ажил эхлүүлэхээр суурийн малтлага хийж эхэлтэл янз бүрийн урлагийн бүтээл, уран барилгын туурь гарч ирсэн байгаа юм. Казакстанууд энэ талаар хотын захиргаанд мэдээлэхэд тэд яаралтай арга хэмжээ авч, казакстануудаас уучлалт хүсэн тухайн газраа буцаан авч оронд нь өөр газрыг үнэгүй өгч байгаа юм. Тэгэхээр урлаг, түүх соёлынхоо төлөө амиа тавьж хөрөнгө зардал үл хайрлан босгож сэргээдэг авч үлддэг тийм сайхан түүх соёлоо дээдлэн шүтдэг сэтгэлгээ манайханд дутагдаад байна. Мөнгийг шүтэхээсээ илүү урлаг соёл, түүхээ дээдлэн биширдэг ард түмэн юм байна гэдгийг италичуудаас сая мэдэрч бахархах сэтгэл төрж байв. Тэд хэдэн мянган жилийн өмнөх архитектурын бүх барилга байгууламжаа сэргээн засварлаж, авч үлдэж чадсан байна. Ийм байх соёлыг суулгахын тулд ёс суртахуунтай байж, зөвхөн өнөөдрийн ашиг харсан эд баялгийн төлөөх учир утгагүй өрсөлдөөнийг зогсоож чадвал бид шинэ хотын талаар ярьж болно. Нэмж хэлэхэд, дэлхийн томоохон улсын жишгээр хотуудаа чиглэлээр нь байгуулан хөгжүүлэх нь хамгийн зөв ирээдүй гэж харж байна. Нэг хот нь төр захиргааны удирдлагын хэсгийн, нөгөөх нь зөвхөн урлаг соёлын, үйлдвэрийн, хөдөө аж ахуй түүхий эдийн ложистикийн гэх мэтээр эдийн засгийн хөгжилтэйгөө уялдаж явах ёстой.

    -Таныг бас нэлээд олон байгууллага, томоохон компаниудын логог зурсан тэр дундаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн эмблемийг бүтээсэн гэдгийг мэднэ. Гэтэл машины лого зурсан талаар бас сонссон юм л даа. Энэ нь хаанахын ямар машины лого юм бол?

    -Манай “Хаус Дизайн” гэдэг компани чинь шууд утгаараа дизайны байшин гэсэн үг. Тэгэхээр бүх төрлийн дизайныг хийдэг болно гэж анхнаасаа бодож ийм нэр өгч байлаа. Зөвхөн барилгын дизайн биш өөрийнхөө үндсэн мэргэжил болох үйлдвэрлэлийнхээ дизайны ажлыг орхигдуулахгүй байхыг хичээдэг. Монгол Улс эрт орой хэзээ нэгэн цагт үйлдвэржих л байх л даа. Сая Итали явахдаа 20 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулаад монгол залуусаа хот, хөдөө гэлтгүйгээр авьяас чадварыг нь нээж Италийн дизайны сургуулиудад суралцуулах зарчмын тохироонууд хийж ирлээ. Бид өөрсдийгөө бодохоос илүү хойч үедээ чиглэсэн бодлогуудыг түлхүү анхаарах хэрэгтэй байгаа юм л даа. Энэ ч утгаараа сурч боловсрох замыг нь зааж, тусалж дэмжих ажлыг давхар эрхэлж байгаа. Энэ далимаараа Европын Luxury брэндийн автомашины үйлдвэрүүдтэй уулзаж ярилцсан. Энэ төрлийн автомашинууд дээр Чингис хаан гэдэг лого байж болох талаар тохироонууд хийж ирсэн. Үйлдвэрлэл дизайны хослолыг дэлхийн топ брэндүүдтэй холбож явах нь зөв юм байна гэсэн концепция-г гаргаад явж байгаа.

    -Та бид хоёрын яриа нэлээд албаны байдлаар өрнөсөөр өндөрлөх нь. Уран бүтээлч хүн гэдэг нэг л тааварлашгүй, ер бусын эгэл бус ертөнц юм шиг санагддаг. Таны дотоод сэтгэл рүү бага зэрэг өнгийж болох уу. Өөрийгөө бага зэрэг илэрхийлээч?

    -Дотоод сэтгэлийнхээ талаар өөрөө илэрхийлэх нь хэцүү. Заримдаа би ч өөрийгөө танихаа больчихдог. Хүмүүс намайг хэрхэн илэрхийлдгээр дүгнэгдэх бас нэгэн талтай. Харин өөрөө өөрийгөө илэрхийлбэл сайн, муу Эрдэмбилэг гэдэг хоёр хүний тэмцэл миний дотор өрнөдөг гэж боддог. Мэдээж сайн тал нь илүү дийлээсэй гэж хүсч, эрмэлзэж явдаг. Түүнээс өөгүй өндөг шиг төгс хүн бол би биш. Ямар нэг зүйлийг бүтээх гэж хичээж яваа нэгэн. Энэхүү хичээл зүтгэлийнхээ явцад зарим нэг хүн, ойр дотныхныхоо сэтгэлийг гонсойлгох, бахдаж баярлуулах зүйл ч гардаг байх. Найз нөхөд, гэр бүлийн хувьд ч тэр. Энэ нь ажилдаа хэт улайрах, донтох үед ялангуяа уран бүтээлч нарт түгээмэл тохиолддог нийтлэг зовлон юм шиг байна лээ. Гэхдээ гэр бүлийн хүн маань бас уран бүтээлч болохоор намайг харьцангуй сайн ойлгодог.

    -Өнөөгийн нийгэм, залуусын талаарх таны дүгнэлт?

    -Одоогийн залуус гэдэг бид нар л гэсэн үг. Бид ч ялгаагүй залуу байхдаа алдаж, онож л явсан. Одооны залуус болохгүй, би гэж ярих дургүй. Аль ч нийгмийн бүх л залуус тухайн үеийн нийгмээ дагаж оршин тогтноно. Залуус маань аливаа зүйлд тэвчээртэй, хүлээцтэй, том зорилгуудтай байх хэрэгтэй. Дутагдалтай зүйлс мэдээж бий. Гэхдээ түүнийг нь тэдний буруу гэхээсээ илүү нийгмийн байдалтай холбож ярих хэрэгтэй болов уу.

    -Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ гэдэг уламжлалт асуултыг асуумаар санагдлаа. Жаахан улиг болсон асуулт хэдий ч хүн бүрийн хариулт сонирхолтой л байдаг?

    -Чөлөөт цаг гарвал уран зургаа зурдаг. Гэхдээ яг одоогийн байдлаар уулзалтууд, хурал, гадуур хөөцөлдөх ажил маш их байгаа болохоор өөртөө чөлөөт цаг гаргаж чадахгүй л байна. Гадуур ажил хөөцөлдөхөд цагийг маш ихээр үрэх шаардлагатай болдог нь харамсалтай.

    -Таны зурах чадвар багынх уу. Удам дамжсан авьяас бий юу?

    -Аав маань эмч мэргэжилтэй мөртлөө ажлынхаа хажуугаар шүлэг, дууны үг бичдэг, дүрслэх урлаг сонирхдог урлагийн мэдрэмж өндөртөй хүн байсан. Ээжийн талаас зураач удамтай. Миний хувьд багаасаа л зураг их зурдаг үзсэн киногоо төсөөлөн дүрд нь хувирч тоглох дуртай хүүхэд байсан. Багын л урлагт дуртай, мэдрэмжтэй хүүхэд байсан болохоор эцэг, эх маань багаас нь энэ чиглэлийн дугуйланд дараа нь дүрслэх урлагийн сургуульд оруулсан болов уу.

    -Таны амьдралдаа баримталдаг зарчим, хэлэх дуртай үг юу бол?

    -За юу ч гэмээр юм бэ дээ. Бүгд л тэгж асуудаг. Иймэрхүү асуултад хариулах заримдаа төвөгтэй ч юм шиг санагддаг. Гэхдээ сүүлийн үед Бүх зүйл ард үлдэнэ гэдэг үгийг л хэлэх дуртай болоод байна даа.

    Эх сурвалж: https://www.facebook.com/barilga.hugjil/

  • Crowdfunding Platforms ОЛОН НИЙТИЙН САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖУУД

    Бусдын сэтгэлийг догдлуулж чадах гайхалтай санаагаа танилцуулаад, урьдчилаад хөрөнгө оруулалт аваад бусадтай хамтран ажиллах тогтолцоог бий болгож буй олон нийтийн санхүүжилтийн системүүдээр дамжуулж дэлхий дээрх гайхалтай санаанууд бодит бүтээгдэхүүн болсоор байна.

    Харин танд ямар санаа байна вэ?

    Доорх системүүдийг ашиглахдаа:

    kickstarter.JPG

    https://www.kickstarter.com/

    Үе шат

    1. Төслөө байршуулна. Таны төсөл байрлах хуудсанд ВИДЕО байх ба төслөө оновчтой тодорхой тайлбарласан байх шаардлагатай.
    2. Эргэх холбоо. Найзуудтайгаа feedback үүсгэ. Төсөл бүрэн хэрэгжсэний дараа хөрөнгө оруулагчдад хувь урамшуулал өгнө
    3. Дэлхий нийтэд төслөө түгээ. Төслийн явцад хүмүүсийн асуулт, сэтгэгдэлд хариу өгч update хийж явах хэрэгтэй.
    4. Санхүүжилтийн явцыг хяна. Энэ нь хэзээ, хичнээн хүн хөрөнгө оруулж байна, хэр хэмжээний мөнгө цугларсан бэ гэдгийг та дэлгэрэнгүй харж болох юм.
    5. Таны төсөвлөгдсөн хөрөнгө бүрдлээ. Дараа нь яах вэ?
    6. Хөрөнгө оруулагчидтайгаа холбоотой бай.
    7. Тэдэнд талархал илэрхийлж, урамшуулал өгөөрэй!

    Төлбөр

    Цугласан нийт мөнгөн дүнгийн 5% – Kickstarter-н шимтгэл

    Төлбөрийн үйл ажиллагааны шимтгэл 3% + $0.20 AUD per pledge.

    Pledges under $10 have a discounted micropledge fee of 5% + $0.05 AUD per pledge

    Видео: (Энд төслийн түүхийг өгүүлнэ)

    • Өөрийгөө болон төслийн баг хамт олноо танилцуулсан байна.
    • Төслийнхөө замналыг танилцуулах нь зүйтэй. Өмнө нь хийж байсан оролдлого, төсөлтэй холбоотой хуучны зураг, судалгаа зэргээсээ хуваалцах нь туршлагатай нөхдийн сайшаах давуу тал болно.
    • Төслөө бүрэн хэрэгжүүлэхэд юу төлөвлөж байгаа, хэдий хугацаанд юу хийх тухайгаа илэн далангүй хуваалцана.
    • Төсөвлөсөн хөрөнгөө багтаан дурдаарай.

    Төрөл:

    Art, Comics, Crafts, Dance, Design, Fashion, Film & Video, Food, Games, Journalism, Music, Photography, Publishing, Technology, Theater

    Онцлог:

    “Бүрэн эсвэл огт үгүй” гэдэг зарчмаар явна. Төсөв тань тогтоосон хугацаандаа бүтэн бүрдсэн бол санхүүжилтээ авна. Дутуу бол та ямар ч мөнгө авалгүй гэртээ харина.

    indiegogo.JPG

    https://www.indiegogo.com/

    Дараах 4 чиглэлээр оролцоно:

    • Хувь хүн: Та өөртөө аль эсвэл дуртай зүйлдээ, мөн амьдралынхаа тэмдэглэлт баяруудад зориулан мөнгөө өсгөх боломжтой.
    • Бүтээлч төсөл: Урлаг уран бүтээлийн чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэх. Кино хийх, цомог бүтээх гэх мэт.
    • Бизнес төсөл: Шинэ бизнес эхлэх, шилдэг бүтээгдэхүүн гаргах зэрэгт дэмжлэг авах.
    • Ашгийн бус төсөл: Сайн үйлсэд хүмүүсийг нэгтгэх.

    Төслийн бүтэц:

    1. Агуулга: Сайхан сэтгэгдэл төрүүл. Ажлынхаа зорилгыг танилцуулах ба илүү ихийг сурахын тулд хүмүүсийг өөртөө тат. Үндсэн мэдээлэл маань цахим талбар, компанийн карт мөн хайлтын систем дээр ажлыг тань танилцуулсан байна.
    2. Түүх: Салбартаа мэргэшсэн хүмүүс байгаа тул төслийнхаа тухай байж болох хамгийн их хэмжээнд нь өгүүл. Хөрөнгө оруулагчдын сэтгэлийг хөдөлгөх элементүүдийг оруулж, та өөрийгөө танилцуулна. үнэнч тууштай ажиллахаа харуулсан (юунд ч дийлдэшгүй, зорилгоосоо няцашгүй) , үр өгөөжтэй (олон зүйлийг хүнд өгсөн) мөн товч бөгөөд тодорхой байвал таны төсөл сайн болжээ гэж болно.
    3. Төсөв: Төсөвлөгдсөн хөрөнгийн тухай мэдээллийг та бидэнд ирүүлнэ. Төсөв бүрдүүлэх хэлбэр, хүлээн авагчийн төрөл зэргээс хамаарч олон сонголт байдаг.
    4. Баг: Таны гол хамтрагч хэн бэ? Түүний тухай мэдээллийг оруулна. Тэгснээр бид хамтран ажиллахад ямар нэгэн саад гарвал эргэн холбогдох юм. Тэрхүү мэдээлэл олон нийтэд харагдахгүй, тарахгүй байх болно.
    5. Нэмэлт: Төслийг тань идэвхжүүлэх нэмэлт зүйлс, онцлог давуу талыг оруул
    6. Perks: хөрөнгө оруулагчдад өгч буй урамшуулал юм

    Төрөл:

    Animals, Art, Comic, Community, Dance, Design, Education, Environment, Fashion, Film, Food, Gaming, Health, Music, Photography, Politics, Religion, Small Business, Sports, Technology, Theater, Transmedia, Video / Web, Writing

    Хөрөнгө цуглуулах 2 нөхцөлтэй:

    Flexible Funding (keep what you raise)

    Fixed Funding (all-or-nothing)

    9% -н шимтгэл

    ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ОРУУЛАХАД АНХААРАХ

    (Энд төслийн түүхийг өгүүлнэ)

    • Өөрийгөө болон төслийн баг хамт олноо танилцуулсан байна.
    • Төслийнхөө замналыг танилцуулах нь зүйтэй. Өмнө нь хийж байсан оролдлого, төсөлтэй холбоотой хуучны зураг, судалгаа зэргээсээ хуваалцах нь туршлагатай нөхдийн сайшаах давуу тал болно.
    • Төслөө бүрэн хэрэгжүүлэхэд юу төлөвлөж байгаа, хэдий хугацаанд юу хийх тухайгаа илэн далангүй хуваалцана.
    • Төсөвлөсөн хөрөнгөө багтаан дурдаарай.

    Агуулгыг орчуулж бэлтгэсэн: Б.Цэцэгбаяр http://creativemongolia.com/tsetsegbayar/