Author: admin

  • МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ АЯЛАЛ

    2011 оноос үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ танин мэдэхүй, нөхөрлөлийн цуврал аялалыг санаачлан зохион байгуулж байна. Нийгмийн идэвхитэй сайн дураар нэгдсэн залуус үйлдвэрээр зочилж газар дээрээс нь бодит мэдээллийг олон нийтэд хүргэж сэтгэгдэлээ хуваалцдаг.

    Салбартаа нөлөө бүхий болон олон нийтийн сүлжээнд идэвхитэй иргэд, хэрэглэгч, харилцагчдийн төлөөлөлд үйлдвэртэй танилцах аялалыг зохион байгуулж, бүтээгдэхүүний танилцуулга, амталгааг явуулна. Энэ үйл ажиллагааг нэвтрүүлэг бүтээж олон нийтэд хүргэнэ.

    Зорилго: Тэргүүлэгч үйлдвэрлэлийг олон нийтэд танилцуулж, хэрэглэгчийн итгэл үнэмшил, бахархалыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

    Үндэслэл: Хүн харсан зүйлдээ итгэж, бүрэн ойлголттой болдог учраас, тодорхой түвшинд технологи, үйлдвэрлэлийг үзүүлж үнэнч хэрэглэгчийг нэмэгдүүлж чадна.

    2011 оноос үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ танин мэдэхүй, нөхөрлөлийн цуврал аялалыг санаачлан зохион байгуулж байна. Нийгмийн идэвхитэй сайн дураар нэгдсэн залуус үйлдвэрээр зочилж газар дээрээс нь бодит мэдээллийг олон нийтэд хүргэж сэтгэгдэлээ хуваалцдаг.

    Үйл ажиллагааны дараалал

    1. Агуулга бүтээх ТВ-тэй тохирох
    2. Оролцогчдыг сонгох
    3. Оролцогчидод санал тавьж, бүтгэх
    4. Өдрөө товлож, үйлдвэртэй тохирох
    5. Оролцогчидоо цуглуулж, нэгдсэн унаагаар үйлдвэр дээр авчирах
    6. Үйлдвэртэй танилцуулна
    7. Бүтээгдэхүүний амталгаа, нийт бүтээгдэхүүний танилцуулга пресентаци
    8. Хамтран ажиллах хэлбэр, саналыг танилцуулна
    9. Гарын бэлэг, бүтээгдэхүүний дээж
    10. Оролцогчдыг үдэн гаргана.
    11. Агуулгыг бүтээж олон нийтэд хүргэнэ.
    12. Оролцогчидоор нийтийн сүлжээнд мэдээлэл бичүүлнэ.
  • Монголын Төмөр Зам, Замын 3-р анги | Төмөр зам дагуу соёлын үрийг тарьлаа 2011

    МТЗ-ын Замын 3-р ангийн Хөдөлмөр хамгааллын инженер Л.Дэжидмаагийн саналын дагуу тус ангийн ажилтнуудад зориулсан “Хувь хүний амжилт ба ажлын бүтээмж” сэдэвт лекц зохион байгуулахаар өчигдөр орой Говьсүмбэр аймгийн Чойр өртөөнд ирлээ. Замын 3-р ангийн инженер, мастеруудад өнгөрсөн жил сургалт зохион байгуулж байсан бөгөөд тэр үеэс холбоотой ажиллаж байгаа билээ. Инженер Л.Дэжидмаа, ахлах инженер Р.Сүхбаатар нар нь “Яруу сэтгэгч” сонины уншигчид бөгөөд анх сониноос улбаалан бидэнтэй танилцаж байсан.

    22:00 цаг өнгөрөөгөөд Чойрт ирж, албаны хүнээр тосуулан ажилчдын амрах байранд байрлалаа

    Өнөө өглөө 9:00 цагт 69 машинтай хөдөлж, замын хэсгүүд төвлөрсөн эхний газраа ирж лекцээ уншлаа. Ажилчид их сонирхож сонсож байсан бөгөөд хувь хүний хөгжлийн мэдээллээр маш их дутагдаж байдаг нь тодорхой харагдаж байв. Зам ангийн ажилчид нь төмөр замын эвдрэл, гэмтлийг бүрэн хариуцаж, шалгаж, засварлаж ажиллах үүрэгтэй ажээ. Инженерийн хэлж байгаагаар хөгжингүй орнуудын зам засвар нь бүрэн механикжиж, нэг машинаар л бараг бүх засварыг шийддэг болоод байгаа бол Монголын хувьд бараг 100% гар ажиллагаагаар гүйцэтгэж байгаа нь учир дутагдалтай санагдлаа. Ер нь МТЗ нь Оросоос шууд шахдаг хуучин технолги, зүтгүүр зэргээс шалтгаалан технологийн хувьд маш хоцронгуй явж байгаа юм байна. Харин одоо монгол захиралтай болсноос хойш шинэчлэлийн хүрээнд зарим ажлуудыг хийж байгаа тухай инженерээс сонслоо.

    Тэндээс буцаж Зам анги дээрээ ирэхэд замын мастер нь зам ангийн үйл ажиллагааг танилцууллаа. Зам анги нь төмөр замын засвар, үйлчилгээ хариуцдаг гэдэг утгаараа зам дагуу хэсгүүдэд хуваагдаж ажилладаг юм байна. Нэг хэсэг нь 26 км замын аюулгүй байдлыг бүрэн хариуцдаг ажээ. Танилцаад явж байхад хүндэт самбар дээр нь өмнөх жил манай сугалтанд сууж байсан мастер ах Шилдэг мастер болсон байхыг хараад дотроо баярлаж л явлаа. Мөн гражийн хананд хэд хэдэн уран зураг өлгөөтөй байсан нь маш сонирхолтой харагдаж байсан. Сураг сонсвол энэ зам ангийг байгуулагдахад 2 зураач ажиллаж байсан бөгөөд тэдний бүтээл гэж хэлж байсан.

    Хоолоо идчихээд дараагийн хэсэг ажилчидад лекцээ уншлаа. Миний уншиж байсан лекцүүдээс энэ лекц нэлээдгүй халуухан лекц болсон бөгөөд заалны уур амьсгалтай уялдан сэдвээсээ хальж тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Монгол хүний үнэ цэнэ сэдвүүдрүү нилээд хазайлаа.

    Ер нь галт тэрэгэнд таарсан ах нар, энд таарсан инженер, тогооч эгч нартай ярилцаж байхад, Монгол хүний хөгжлийн асуудалд бүгд л санаа зовж байгаа нь илт байсан бөгөөд Монгол хүнд итгэл найдвар, урам зориг, хийж бүтээх сэдэл тэмүүллийг өгч, хувь хүний амьдралдаа хандах сэтгэлгээг дахин шинэ сэтгэлгээнд авчирах ёстой гэсэн санааг бүгд цухалжуулж байв. Л.Дэжидмаа инженерийн хувьд маш дэвшилтэт үзэлтэй хүн гэдэг нь ажиглагдсан. Тэрээр, “Би ажилчидаа тогтмол хөгжүүлж, цэнэглэж байхыг хичээдэг бөгөөд 300000-р сургалт авъя гэхэд дарга нар нь мөнгөө харамладаг. Тэгэхэд нь бид 300000 төлөөд 300 ажилтанаа цэнэглэж, ажилчидаараа 300000000-г бүтээлгэх ёстой гэж дарга нартаа хэлдэг. Мөн энэ төсвийн байгууллагууд бүгд албан ёсоор ажилчидынхаа толгойд юм хийж, сургаж хөгжүүлэхэд мөнгөө зориулах хэрэгтэй” гэсэн санаануудыг хэлж байсан.

    Чойр суурин нь чимээ аниргүй, хүн хөдөлгөөн багатай тосгонтой төстэй. Хөдөө явалгүй олон жил болсон миний хувьд анир чимээгүй, тайван, сонирхолтой л байна. Маргааш өглөө төмөр дагуу Айраг суманд байрлах замийн хэсгүүдрүү соёлын үрийг тарихаар явна даа. Яг одоо Чойр суурин дахь инжерийн албан өрөөнөөс блогоо бичиж байна.

    2011.4.16 өдөр 21:21 цаг
    Говь сүмбэр аймаг, Сүмбэр сум, Чойр өртөө

    Өглөө 10:00 цагт Чойроос хөдлөөд Шарын голоор дайраад Дорноговь аймгийн Айраг суманд ирлээ. Замдаа инженерүүдийн эхлүүлсэн “Шашин, итгэл үнэмшил, хуурамч лам нар, бөө, хятадууд ухаад дууслаа” гэх мэт сэдэвт яриаг сонсож, мөн Замын 3-р анги нь 312 км урт төмөр замын засвар үйлчилгээг хариуцан ажилладаг 320 гаруй ажилтан ажиллагсадтай хамт олон зэрэг мэдээллийг авлаа. Шарын голын ойролцоо МАК-ийн байгуулж байгаа коксжсон нүүрсний үйлдвэр баригдаж байгаа нь харагдаж байсан. Хуучин технологитой үйлдвэрүүдээс татгалзаж ийм өндөр технологитой үйлвэрүүдийг байгуулах нь зөв байгаа юм даа. Ингээд Айраг суманд байрлах замын 3-р ангийн ажилчидад лекцээ уншлаа. Хүмүүс лекцийг маш их сонирхож хүлээж авсан бөгөөд 2 цаг уншчихаад байхад л хэн ч гарч явахгүй байсан. Тэгээд “Мандухай хатан ээжүүд” аянг хүмүүст хүргэж Гэр бүлийн боловсролын лекцийг сонсгоход мөн л хүмүүс тэвчээртэйгээр сонсож байсан. 

    Айраг сумыг тойроод маш их жоншны ордтой бөгөөд энэ сумын ихэнхи иргэд нь жонш ухаж амьдрал ахуйгаа залгуулдаг тухай иргэд ярьж байсан. Замд жоншны хятад үйлдвэр нэг харагдаж байсан.

    Мөн энэ суманд улсын нөөцийн газар /бензин, түлш/ байрладаг юм байна. 

    Одоо эндээс 23:20 цагийн галт тэрэгт суугаад Хотын зүг хөдөлнө.

    Дорноговь аймаг Айраг сум замын 3-р ангийн замын мастер З.Чинбат ахын гэрээс блогоо бичиж байна. Сая Чинбат ахад блогын тухай нилээн тайлбарлаж өгч блог нээж өглөө. Интернэтийн ухааныг олох гэж нилээн хичээж байгаа ах байна. Сайшаалтай.

  • “Өргөө” кино театр тасалбар түгээх журмаа сайжруулж, үйлчилгээний чанартаа анхаарна уу

    Сая 3 тасалбар захиалах гээд очлоо.19:10 цагийн үед. Тасалбар түгээгч нь надаас цаг асуугаагүй, 19.20 юм байна гэж бодоод биччихэж, Цагийг нь лавлан харсан чинь 19:20 гэсэн байлаа.

    21.40-р солиулах гэсэн тасалбар түгээгч нь уурлаад, билет гарнаас шүүрээд л, би өрөнд орохоор болчлоо, цагийг чинь асууж бичүүлээ биз дээ гэх мэт тасалбараасаа хэтэрсэн олон үг хэлж загнаж дайрч байна. Тасалбарынхаа цагийг солиулж авах гэж баахан загнуулж зүхүүллээ. Тасалбар түгээгч надаас цагаа асуулгүйгээр, рефлексээрээ одооны киног үзэх гэж байгаа юм байна гэж бодоод л биччих ж лээ. Олон хүнтэй харилцаж байгаа болохоор надаас цаг асуусан гэж бодож байгаа байх. Тэгээд шууд намайг гүтгэж байгаан, чамаас цагийг чинь асуугаа биз, чи бараг л тэнэг юм уу гэж байна. Ийм санамсаргүй алдаа алийг тэр гэхэв.

    Санал:

    1. Тасалбарын цагийг солиулах бол жирийн нэг үйлчилгээ. Тухайн сольсон тасалбарыг дараагийн хүнд шилжүүлэх, эсвэл тасалбар нь байгаа учир түүнийгээ ахлахдаа үзүүлж тайлбарлах гэх мэтээр шийдэж болох байх. Харин саяны хандлага шиг хэрвээ тасалбар түгээгч цаг буруу бичээд тэр тасалбараараа өрөнд ордог бол Өргөө кино театр тасалбар түгээх журамаа өөрчлөх хэрэгтэй байх гэж бодож байна. Би тэнд хэн нэгний алдаанаас болж загнуулж зүхүүлэх гэж очоогүй. Зүгээр л тасалбараа аваад, киногоо тайван сайхан үзээд гарах гэж л очдог.

    2. Үйлчилгээний ажилтаныхаа хөгжил, соёлд анхаарал тавих хэрэгтэй. Үйлчлүүлэгчийг хүн гэж хардаггүй мөнгө гэж хардаг. Хүний санал хүсэлтийг сонсож, мэдэрч харилцдаггүй, хувийн зан араншингаа заалаар нэг гаргадаг баймааргүй байна. Мөн байгууллагын зүгээс ажилтаныхаа хөгжилд анхаарч харилцах арга барил, хүлээцтэй сонсох чадвар, стресс бухимдалаа тайлах арга барилд сургах хэрэгтэй. 

    3. Үйлчилгээний ажилтанаа зүгээр л мөнгө хураадаг хүн гэж харж болохгүй. Үйлчлүүлэгчээ сонсдог, санал хүсэлтийг тогтмол мэдэрч үйл ажиллагаандаа тусгадаг байвал танай байгууллагын үйл ажиллагаа л сайжирна. Баахан реклам сурталчилгаа хийгээд, яг яваад очихоор үйлчилж байгаа буюу яг эцсийн хэрэглэгчидэд хүргэж байгаа цэг дээр ажиллаж байгаа хүмүүс нь ийм байж болохгүй. Байгууллага ажилчиддаа анхаарал тавьж, амралт, стрессийг нь зохицуулж, оюунд нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байвал тухайн байгууллагын амжилтанд сайнаар нөлөөлнө. Ажилтандаа оруулсан хөрөнгө тань танай ашгийг хэд дахин нэмж чадна. Ажилтандаа сургалт авахаас харамласан хэдэн төгрөг чинь тэр мөнгөнөөсөө хэд дахин их алдагдалыг ч авчирж болно.

    4. Үйлчилгээний ажилтан нэрээ зүүсэн байх ёстой. Ямар ч нэр байхгүй байсан болохоор хэн гэдгийг нь мэдэхгүй. Нэрийг нь асуухад чамд хамаагүй гэсэн хандлагатай байсан.

    Жич: Монголын нэг ч гэсэн үйлчилгээний байгууллага хэрэглэгчидтэй зөв сайхан харилцаж, үйлчилгээний чанараа сайжруулаасай, үйлчилгээний чанар гэдэг бол хананд өлгөсөн өргөмжлөл, шар дарцаг биш гэдгийг ойлгоосой, ажилтаныхаа хөгжилд анхаарал хандуулаасай, ажилтан бол байгууллагын гол баялаг гэдгийг ойлгоосой, хэрэглэгчээ бүү алдаасай гэдэг үүднээс энэ саналыг бичлээ. Урлаг соёлыг түгээх сайхан үйлсд тань амжилт хүсье.

  • “Мэргэжлээ хэрхэн оновчтой зөв сонгох вэ” лекц

    Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт зориулж “Боловсролын шинэ хандлага”, ахлах ангийн сурагчидад зориулж “Мэргэжлээ хэрхэн оновчтой зөв сонгох вэ” сэдвээр цуврал лекц зохион байгууллаа. 

    Лекцээ камераар бүтэн бичиж чадаагүй учир хагас дутуу бичлэг, лекцэнд ашиглаж байсан пресентешн орууллаа. Мэргэжлээ сонгох гэж байгаа сурагчидад бага ч болов хэрэг болох болов уу. Монголын ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн мэргэжлээ зөв сонгож дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтнүүд болоорой.

  • TWESTIVAL БУЮУ ЖИРГЭЭЧДИЙН НЭГДСЭН ЦУГЛАРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

    Даян дэлхийн твиттерчид нүүр тулан уулзаж танилцдаг, хамтран ажилладаг, дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгддэг дэлхийн бүх твиттерчдын дунд болдог хамгийн том үйл ажиллагаа бол Twestival (Twitter+Festival) юм.

     

    Ганц ганц дусал нийлж гадаад их далайг бий болгодог шиг нэг жиргээчийн санаа өргөжин тэлсээр дэлхийн жиргээчдийг хамарч, тухайн санаачлага нь бодит ажил хэрэг болдог ба даян дэлхийн жиргээчид нэгдэж дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж хүмүүнлэгийн болон байгаль экологийн салбарт бодитой ажлуудыг бүтээн босгосоор байна.

    Twestival нь сошиал медиад тулгуурлан хамгийн том хандив босгосон үлгэр жишээ болдог бөгөөд одоогоор 1,2 сая доллар босгож 137 ашгийн бус үйл ажиллагаанд хандивласан байдаг байна. Жишээ нь 2009 оны Twestival-д нийт 80 хот оролцож 50 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгийг цуглуулж олон улсын ашгийн бус байгууллагуудадхандивлажээ. 

    2011 оны Twestival наадамд дэлхийн 74 хотууд оролцохоор бүртгүүлсэн байна.

     

    Twestival ямар хэрэгтэй вэ?

    1. Твиттер найзууд болон ажил төрлийн, анд нөхдийн хүрээгээ тэлж хамтран ажиллах.

    2. Өөрийгөө бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг хуваалцах нээлттэй талбар.

    3. Олон жилийн онлайн танилуудтайгаа нүүр тулан уулзаж, санал бодлоо бодит ажил хэрэг болгох.

    4. Твиттерчид нэгдэн цугларч нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх. 

    5. Хандивын үйл ажиллагаанд оролцож дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх.

    6. Твиттерийг олон нийттэй амжилттай харилцахад хэрхэн ашиглах талаар суралцах, туршлага солилцох.

    7. Байгууллагууд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулан сурталчилах, хамтран ажиллах гэх мэт олон талын ач холбогдолыг бий болгох боломжтой.

     

    Харин Монголын жиргээчид Twestival хөдөлгөөнд нэгдэж Улаанбаатар хотод ULAANBAATAR TWESTIVAL- 2011” үйл ажиллагааг 3 сарын 24-нд зохион байгуулахаар боллоо.

    НЭГДЭЕ! http://twitter.com/UBTwestival НЭГДЭЕ!

    Даян дэлхийн жиргээчид хамтдаа бүтээнэ!

  • Хэсэг жиргээчид уулзаж UB TWESTIVAL-ийн талаар санал бодлоо солилцлоо

    Монголд анх удаа болох гэж байгаа Даян дэлхийн твиттерчид нүүр тулан уулзаж танилцдаг, хамтран ажилладаг, дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгддэг дэлхийн бүх твиттерчдын дунд болдог хамгийн том үйл ажиллагаа бол Twestival-ийн талаар санал бодлоо солилцлоо. Удахгүй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Жиргээчид энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой. Twestival-ийн талаар уншаарай.

     

    НЭГДЭЕ! http://twitter.com/UBTwestival НЭГДЭЕ!

  • “ULAANBAATAR TWESTIVAL 2011”-ИЙН НЭЭЛТТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

    Даян дэлхийн твиттерчид нүүр тулан уулзаж танилцдаг, хамтран ажилладаг, дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгддэг хамгийн том цугларалт буюу Twestival (Twitter+Festival) 3 сарын 24-нд Монголд зохион байгуулагдахаар боллоо. Жиргээчид нэгдэж дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж хүмүүнлэгийн болон байгаль экологийн салбарт бодитой ажлуудыг бүтээн босгосоор байна.

    2011 оны Twestival наадамд дэлхийн 74 хотууд оролцохоор бүртгүүлсэн байгаа бөгөөд түүний  нэг нь Улаанбаатар хот билээ.
    Та Twestival-д оролцсоноор твиттер найзууд болон ажил төрлийн, анд нөхдийн хүрээгээ тэлж хамтран ажиллах, дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо хүргэхээс гадна байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйл ажиллагааг танилцуулан сурталчилах боломжтой.

     

    Ulaanbaatar Twestival 2011” зохион байгуулах ажлын хүрээнд доорх нээлттэй ХАМТРАН АЖИЛЛАХ 5 САНАЛыг та бүхэнд хүргэж байна.
    1. Төрийн бус байгууллага, төсөл санаачлагчидад хандсан:Twestival нь Твиттерчидийн хандивын мөнгийг нийгмийн сайн сайхны төлөө бодитой ажил хийдэг Төрийн бус байгууллага болон улсын хөгжилд түлхэц болох ирээдүйтэй төслийг санхүүжүүлэхэд зориулдаг тул уг хандиваар өөрсдийн үйл ажиллагааг ивээн тэтгүүлэх сонирхол бүхий ТББ, төслийн багууд мэдээлэлээ илгээнэ үү.
    ТББ-ыг санал асуулга болон зохион байгуулагчидын санал, шалгаруулуулалтын журмыг үндэслэн шалгаруулж хандив олгодог.
    Шалгаруулалтанд оролцох байгууллагууд нь
    1.1. Үйл ажиллагааны танилцуулга, 
    1.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    1.3. Ямар хүмүүст хүрч ажилладаг талаарх мэдээлэл
    1.4. Гаргасан амжилт болон цаашидын зорилго
    1.5. Одоогийн санхүүгийн зарцуултын тайлан
    1.6. Хандивын мөнгийг ямар үйл ажиллагаанд зарцуулах төлөвлөгөө зэрэг мэдээлэлээ gerel.orgil@gmail.com хаягруу 3 сарын 10-ны дотор илгээнэ үү.

     

    2. Твиттер ашиглагч уран бүтээлчидэд хандсан: Дуучид, бүжигчид, зураач, зохиолч, сэтгүүлч, гараар урлагчид зэрэг бүх төрлийн уран бүтээлчидэд өөрсдийн уран бүтээл, үйл ажиллагааг танилцуулан сурталчилах боломж олгож байгаа бөгөөд албан ёсны хөтөлбөрт оролцох Твитерчид өөрсдийн товч танилцуулгыгluvsandorjj@yahoo.com хаягруу 3 сарын 10-ны дотор илгээнэ үү.

     

    3. Нийт твиттерчидэд хандсан: Бүгдээрээ хамтдаа цугларч онлайн нөхөрлөлөө ажил хэрэг болгож хамтран ажиллаж мөн даян дэлхийн твиттерчидын хөдөлгөөнд нэгдэж хүмүүнлэгийн сайн үйлсд хандив өргөцгөөе.

     

    4. Твиттер ашиглагч байгууллагуудад хандсан: Твиттерийг хэрэглэгчид болон олон нийттэй харилцахад амжилттай ашиглах талаар туршлага солилцож байгууллагынхаа нэр хүндийг өсгөх

     

    5. Ивээн тэтгэж хамтран ажиллах сонирхолтой байгууллагуудад хандсан: Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан сурталчилж байгууллагынхаа нэр хүндийг онлайн орчинд өсгөх боломж.

     

    Холбоо барих
    Утас: 88779173, 88708980

     

    Ивээн тэтгэгч байгууллагууд
    Мэдээллийн дэмжигч
    “Яруу сэтгэгч” клуб

     www.twitter.com/UBTwestival 

    Даян дэлхийн жиргээчидтэй НЭГДЭЕ!
  • Компанийн захирал, маркетингийн дарга нарт зөвлөж байна

    Нэгэн компаний захиралд “Онлайн орчинд амжилттай маркетинг хийж бизнесээ өргөжүүлэх нь” гэсэн сэдвээр зөвлөгөө өгч, яриа үүсгэж байгаагаа бичиж аваад та бүхэнд хүргэж байна. Компаний захирал, маркетингийн дарга нарт болон ер нь өөрийн үйл ажиллагааг бусдад таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусдад хүргэх сонирхолтой хэн бүхэнд хэрэг болно гэж бодож байна. Монголчууд далайд гарцтай болоод удаж байна.

  • Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөний Монгол дахь элч төлөөлөгч Ч.Ганхуяг-тай НЭР ТӨРИЙН талаар яриа өрнүүллээ

    Хувь хүний нэр төр, Монгол хүний нэр төр, Нэр төртэй бизнесийн талаар сонирхолтой яриа дэлгэлээ. Залуус бидэнд санууштай, мэдүүштэй зүйл олон байна.

  • The New Media Marketing Agency-н залуусын юу сэтгэж юу бүтээж байгааг мэдмээр байна уу?

    The New Media Marketing Agency-н хамт олон нь шинэ тутам эрчимтэй хөгжиж буй интернэтд суурилсан маркетинг, ПР-ийн үйлчилгээг дэлхийд өрсөлдөхүйц түвшинд үзүүлэхээр ажиллаж байна. Дэвшилтэт медиад суурилсан маркетинг нь дэлхийн топ байгууллагуудын сонголт, шинэ хандлага болон хөгжиж байгаа бөгөөд манай баг дэвшилтэт медиа маркетинг үйлчилгээг цогц байдлаар Монголд анх удаа үзүүлж буй мэргэжлийн агентлаг юм. 

    Одоогоор бид үндэсний томоохон корпорациудын төсөл дээр ажиллаж байгаагаас гадна монгол залуусын оюун санаагаар бүтсэн шинэ шийдэл бүхий интернэтэд суурилсан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргах, Монгол хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, мэдээлэл технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах “Монголын Цахиурт хөндий” төслийг санаачлан хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.

    Дэвшилтэт медиад суурилсан маркетинг нь дэлхийн топ байгууллагуудын сонголт, шинэ хандлага болон хөгжиж байгаа бөгөөд манай баг дэвшилтэт медиа маркетинг үйлчилгээг цогц байдлаар Монголд анх удаа үзүүлж буй мэргэжлийн агентлаг юм. 

    Одоогоор бид үндэсний томоохон корпорациудын төсөл дээр ажиллаж байгаагаас гадна монгол залуусын оюун санаагаар бүтсэн шинэ шийдэл бүхий интернэтэд суурилсан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргах, Монгол хүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, мэдээлэл технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах “Монголын Цахиурт хөндий” төслийг санаачлан хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.