Author: admin

  • УРЛАГТАЙ АМЬДРАЛ ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    Хүнд байгалиас гоо сайxны мэдрэмжийг заяасан хэдий ч түүнийгээ нээхгүй байсаар хорвоог бардаг. Өөрийн дотор байх мэдрэмжийг хөглөсөнөөр шинэ сэдэл санаа, урам зоригоор өөрийгөө дүүргэж чаддаг. Та өөрийн сэрэхүй мэдрэмжийг нээхийн тулд уран зургийн гайхамшит ертөнцөд түр ч болтугай саатаж, уран зургийн яруу тансаг өнгө зохисоор нүд баясгаж сэтгэлээ хөглөөрэй.

     

    БОЛОМЖ: Уран бүтээлчидтэй нээлттэй уулзаж урлагийн тухай яриа өрнүүлж, сүүлийн үеийн уран бүтээлүүдтэй нь танилцаж хүссэн бүтээлээ өөрийн болгох боломж.

    ХЭЗЭЭ: 7 сарын 7-ны 15 цагаас – 7 сарын 14 /Өдөр бүр 10- 18 цаг хүртэл/
    ХААНА: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

    УРАН ЗУРАГ УРЛААЧИД
    В.Ундраа \Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, “Яруу сэтгэгч” сэтгэлгээний урлангийн зураач\
    Л.Энхбат \”Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн\
    Н.Амарсайхан \”Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн\
    Р.Чинзориг \Чөлөөт уран бүтээлч\

  • Блогч таны зориулсан 3 минутаар ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БҮТЭЭН БОСГОНО

    The New Media Marketing Agency;хамт олон бизнес шийдэл боловсруулахаас гадна шинэ тутам хөгжиж буй мэдээлэл харилцааны хэрэгцээ шаардлагыг хангахуйц өөрсдийн бүтээлүүдээ танилцуулахаар бэлтгэж байна. Бидний хамгийн түрүүнд олон нийтэд хүргэж байгаа бүтээл бол ЗАРЛИГ- ХҮМҮҮНЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨН билээ. 

    Яагаад ЗАРЛИГ хөдөлгөөнийг ЭХлүүлсэн бэ?
    1. Монголд өдөр бүр л ямар нэг хүүхэд монголдоо эмчлэх боломжгүй өвчин тусаад хандив тусламж гуйсан өрөвдөлтэй дүр зураг харагддаг.
    2. Судалгаагаар манай улсаас жилд 130-200 тэрбум төгрөг гадаадад эмчлүүлэх зорилгоор гадагшаа урсдаг гэсэн тооцоо байдаг. Голдуу Бээжин, Хөх хот, Америк, Солонгос, арай боломжтой нь Япон руу явж эмчлүүлдэг.
    3. Би нэг хүүхдэд хандив өргөнө, 2 удаа өргөнө. Гэхдээ өдөр бүр хандив өргөж чадахгүй. Тэгээд ч бидний өргөсөн хандив асуудлыг шийдэж чадахгүй, 10 жилийн дараа ч эмчилэгдэх боломжгүй хүүхдүүд хандив гуйсаар байх болно. Хогийн ургамалын ишийг мянгантаа таславч дахин ургахын адил асуудлыг үндсээр нь шийдвэрлэхийн тулд бид яах ёстой вэ. Би тэр хүүхдүүдийг эмчлэх эмнэлэгийг барих ёстой. 

    ЗАРЛИГт хэрхэн НЭГДЭХ вэ?
    3 минут л хангалттай, Зарлиг хөдөлгөөний баннерийг өөрийн блогтоо нэг удаа л хуулж тавьна. Эхлээд http://launchpad.newmediamarketingagency.com/-д  бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа доорх зааврыг (видео 2) ашиглана.

    Яагаад ЗАРЛИГ гэж НЭРлэсэн бэ?
    Монголчууд бид нэгдэж нягтарч, ойлголцсон үедээ илүү хүчирхэг байдаг. Манжийн үед “Гурван монгол нийлвэл цэрэг болно” гэсэн хэлц үг үүсэж монголчуудыг аль болох хагалан бутаргах бодлого барьж олон аймаг хошуудад хувааж, албан тушаал, отго жинс, тогосны өдний ялгаагаар хооронд алалцуулж байв. Тэгвэл өнөөдөр бид цахим орон зайд өөрсдийн эв нэгдлийг илэрхийлж монгол хүнийхээ санаачилгыг дэмжиж чадсанаар нэг ч болтугай асуудлыг шийдвэрлэж чадах юм. Энэ бол бидэнд ирж буй эв нэгдлийн ЗАРЛИГ юм.

    ЗАРЛИГийн нэгдэл ямар ҮР дүнд хүрэх вэ?
    Хөдөлгөөнд нэгдсэн блогч таны блог дахь баннер захиалагчийн хүсэлтээр тодорхой хугацаанд шинэчлэгдэнэ. Шинэчлэгдэх бүрт Зарлиг хөдөлгөөний санд мөнгөн хуримтлал бий болох юм. Бидний төлөвлөгөөгөөр 2015 он гэхэд монголд эмчлэгддэггүй өвчнийг эмчлэх боломжтой хүүхдийн эмнэлэг байгуулах хэмжээний хуримтлал бий болох юм. Тухайн хуримтлалаар Хүүхдийн эмнэлэг байгуулж, хүндэтгэлийн хананд хөдөлгөөнд нэгдсэн блогч бүрийн нэр бичигдэх юм.

    Ингээд монгол хүүхдүүдийн тодорхой хэсэг нь эх орондоо эмчлэгдэх юм. Магадгүй таны хүүхэд ч байж магадгүй шүү дээ.

  • ХҮНИЙ НЭРИЙГ БҮТЭН ХУГАЛСАН ХҮН, ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ ХАГАС ХУГАЛДАГ ЮМ ШҮҮ!

    ХҮНИЙ НЭРИЙГ БҮТЭН ХУГАЛСАН ХҮН, ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ ХАГАС ХУГАЛДАГ ЮМ ШҮҮ!
    / Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж/

    Оюутан байхад харьцааны хичээл зааж байсан нэг багш бидэнд хаана ч явсан өөрийнхөө нэрийг овогтойгоо хамт чанга, тод хэлж байгаарай! гэж билээ. Тэр үед энэ үгийн жинхэнэ ид шидийг тэгтлээ их анзаараагүй юм даг.
    Хожим нь нэг олны цуглаан дээр өөрийгөө танилцуулахдаа “Намайг Болдын Болормаа гэдэг” гэж хэлэхэд үнэхээр сайхан санагдсан. Тэр үед аавынхаа нэрийг өөрийнхөө нэртэй хамт хэлэхэд бяцхан бардамнал, бас сэтгэлд итгэл дүүрээд л ирэх шиг болсон. Энэ мөчид л багшийн хэлсэн үг ухааны орой руу орсон доо…

    “Эцгийнхээ нэрийг сэвтээсэн золиг!” гэж нутгийн нэгэн буурлаа ярьж байсныг санаж байна. Хүүгээ буруу явахад өөрөө хэрэг тарьчихсан юм шиг аавын сэтгэл энэлдэг гэдгийг тэгэхэд л анзаарч билээ. Тэр үед анзаарсан энэ зүйлээ тэгсхийгээд мартчихсан байсан.

    Харин хэзээ хойно аавыгаа халаглуулж байгаа танил залууг хараад бодол жихүүцсэн. Тэрхэн мөчид зэмлэж хэлсэн буурлын үгийг ухааны сүвэгчээрээ сүвлэн сүвлэн саналаа. Энэ хоромд л эцгийнхээ нэрийг өндөрт өргөхөд хүний нэр сэвгүй явахын учиртайг ойлгосон доо…

    “Тэр дандаа худлаа ярьдаг” гэж найзынхаа цөхрөлийн үгийг зөндөө сонсч байлаа. Хүний итгэлийг олон алдвал алдаагаа засах амаргүйг энэхэн үед мэдэрч билээ. Харин энэ мэдрэмжээ өнөө хэр нь мартаагүй явна.

    Яагаад гэвэл бусдын итгэлийг алдах хичнээн дэмийг мэдэх болохоор л тэр! Өнөөдөр хэн нэгнийг хуурч, нэрээр нь түрий барьж өмнөөс нь ярих амархан боловч эргээд энэ үгэндээ ороогдох тийм хүсмээр зүйл биш. Иймээс л хүний итгэлийг бүрмөсөн алдсан хүн өөрийнхөө нэрийг гутлын уланд гишгүүлсэнтэй адил хөсөрдүүлдэг санж. Тэгээд ч нэр хугарахаар яс хугар гэдэг дээ.

    Үдэш салхилж явахад жихүүн болсон хорвоо намрын сэрүүн болсныг илтгэн, тэнгэр бараалсан үүлс бороошиж нэг нүүнэ.

    Нэрээ хичээж яваарай! гэх Өвөөгийн жинтэй үг зүрхэн цохилоонд санагдаж, нээрээ би чинь “сайн” охин шүү! гэж өөртөө хэлмээр л…

    Сайн аавынхаа чихийг халууцуулахгүй явахыг хичээж, Сайхан ээжийнхээ сэтгэлийг сэвтээхгүй амьдрахыг зорьж, Саруул хүмүүний итгэлийг алдахгүй юм шүү гэж санаж, Санааг минь зөөллөдөг нэрээ дандаа чангаар хэлдэг би.

    Залуус аа! Хүмүн гэх төрийг хүндэтгэж яваарай, Бусдаас чамайг л гэж онцлох өөрийнхөө нэрийг хайрлаж яваарай!

  • УРЛАГТАЙ АМЬДРАЛ ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    Яруу сэтгэгчдийн нэгдэл байгууллага “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгээс УРЛАГТАЙ АМЬДРАЛ үзэсгэлэнг зохион байгуулж байна. 

    Хүнд байгалиас гоо сайxны мэдрэмжийг заяасан хэдий ч түүнийгээ нээхгүй байсаар хорвоог бардаг. Өөрийн дотор байх мэдрэмжийг хөглөсөнөөр шинэ сэдэл санаа, урам зоригоор өөрийгөө дүүргэж чаддаг. Та өөрийн сэрэхүй мэдрэмжийг нээхийн тулд уран зургийн гайхамшит ертөнцөд түр ч болтугай саатаж, уран зургийн яруу тансаг өнгө зохисоор нүд баясгаж сэтгэлээ хөглөөрэй.

    БОЛОМЖ: Уран бүтээлчидтэй нээлттэй уулзаж урлагийн тухай яриа өрнүүлж, сүүлийн үеийн уран бүтээлүүдтэй нь танилцаж хүссэн бүтээлээ өөрийн болгох боломж.

    ХЭЗЭЭ: 7 сарын 7-ны 15 цагаас – 7 сарын 14 /Өдөр бүр 10- 18 цаг хүртэл/
    ХААНА: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

    УРАН ЗУРАГ УРЛААЧИД
    В.Ундраа \Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, “Яруу сэтгэгч” сэтгэлгээний урлангийн зураач\
    Л.Энхбат \”Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн\
    Н.Амарсайхан \”Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн\
    Р.Чинзориг \Чөлөөт уран бүтээлч\

    Tax: FREE
    УТАС: 99278174

  • ХАРАМСАХ ЗҮЙЛГҮЙ АМЬДАР

    “Би зориглож хийгээд, алдаж оносон бүх үйлсдээ хэзээ ч харамсдаггүй. Яагаад гэвэл, хийж чадах эсэхдээ өөрийгөө сориод үзсэн учраас, би энийг чадлаа, би энийг чадахгүй юм байна гэсэн хариултаа өөрөөсөө олж, дүгнэж чадсан учраас харамсаад байх зүйлгүй. Харин хийх гээд зориглож чадаагүй тэр зүйлүүддээ л маш их харамсдаг. Яагаад гэвэл, тэр зүйлийг үнэхээр өөрөө хийж чадах байсан уу? Хийж чадахааргүй байсан уу? гэдэгт өөрийгөө сорьж чадаагүй, хариултаа өөрөөсөө олж чадаагүйдээ, Би түүнийг хийж чадах байсан болов уу? гээд л өдий болтол өөрөөсөө асууж, хийсэн бол яах байсан бол гээд л байнга харамсдаг. Тиймээс хийе гэж бодож байгаа зүйлүүдээ заавал, хийж байгаарай гэж хэлмээр байна. Хийгээд туршаад үзчихвэл амар шүү дээ. Хийж чадвал, чиний амжилт нэгээр нэмэгдэнэ. Хийж чадаагүй бол чиний сурах зүйл нэгээр нэмэгдэнэ” гэжээ.

    Хэзээ нэгэн цагт харамсахгүйн тулд, шинэ ондоо өөрийн бодож санаж байгаа бүх ажлуудаа зориглож хийцгээе.
    ‎”Ажлыг хийж эхлэвэл бүтнэ, бүтэхгүй гэсэн 2 хувилбартай бол хийж эхлээгүй үед бүтэхгүй гэсэн ганц л хувилбар байдаг”

  • The New Media Marketing Agency 1 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЮУ ХИЙЖ БҮТЭЭВ ЦААШИД ЮУ ХИЙЖ БҮТЭЭХ ВЭ

    Нэг жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлуудаа гэр бүл найз нөхөд, хамтран ажиллагсаддаа тайлагнаж цаашдын хамтын ажиллагаагаа баталгаажуулсан бидний ойн баяр амжилттай сайхан боллоо.

    БИДНИЙ ТУХАЙ

    The New Media Marketing Agency компани нь монголын мэдээлэл технологи болон маркетингийн хөгжлийг шинэ түвшинд хүргэж дэвшилтэт медиа маркетингийн салбарт дэлхийд өрсөлдөх зорилго тавин 2010 оны 6-р сарын 2-нд 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан билээ. Одоогоор Удирдлагын зөвлөлийн баг, Маркетингийн газар, Технологийн газар, Дизайны газар гэсэн бүтэц зохион байгуулалттай 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид байгууллагынхаа мэдээлэл болон удирдлагын менежментийг хялбарчилан оновчилж өөрсдийн зохиосон төслийн удирдлагын програм болон онлайн офиссыг бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна.

    Компанийн удирдлагын зөвлөлийн багт Амартайваны Мэнд-Орших, “Наран” группын СЕО, Харвардийн их сургуулийн магистр Балхаажавын Бүүвэй, мөн “Тэнгэр” санхүүгийн нэгдлийнДэд ерөнхийлөгч, Харвардийн их сургуулийн магистр Ханибалын Амартүвшин, “Mongolia International Capital Corporation”-ийн ерөнхийлөгч Дарамбазарын Ачит-ЭрдэнэХотын нийтийн төв номын сангийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Жамсранжавын Бэгзсүрэн, Энхтайваны корпусын сайн дурын ажилтан Travis Hellstrom нар ажилладаг.

    Байгуулагдсан цагаасаа хойш гадаад дотоодын нэр хүндтэй байгууллага, хувь хүмүүсийн захиалгын дагуу тэдгээрийн онцлогт тохирсон мэдээллийн технологи, маркетинг, дизайны цогц шийдлийг боловсруулан хамтран ажиллаж байна. Үүнд, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Эдийн засагчД.Жаргалсайхан“Мандухай Хатан” компани“Акума Эрин” компани,“Тэнгэр санхүүгийн нэгдэл” компани“Монголын Нууц Товчоо” компани“i-concept” компаниМонголын Эдийн Засгийн Чуулган ТББ,GLOBAL DIGNITY хөдөлгөөнМонголын Оюутаны Холбоо зэрэг нэр хүнд бүхий байгууллага, хувь хүмүүс юм.

    Хором мөч бүрд өргөжин тэлж буй интернэт хэрэглээний өсөлттэй уялдан дэлхийн тэргүүлэгч компаниуд маркетингийн бодлоготоо дэвшилтэт медиа маркетингийг оновчтойгоор ашиглаж байна. Дэвшилтэт медиа маркетинг нь хамгийн бага зардлаар брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зорилтот зах зээлд, маркетингийн зардлын өгөөжийг хэмжих боломжтойгоор хүргэдэг шинэ үеийн арга юм. Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдаалах нь жижиг компаниудын хувьд биелэх боломжгүй зүйл байсан бол одоо бид энэ ойлголтыг халж, “хүн бүр экспортлогч” гэсэн уриан доор жижиг дунд бизнес эрхлэгч нар болон компаниудын гадаад зах зээлд хийх маркетингийн кампанит ажлууд дээр төвлөрч ажиллаж байна.

     

    КОМПАНИЙН СОЁЛ

    “Хүн төвтэй бизнес” энэ бол бидний уриа. Бизнесийн ашиг орлогоос илүүтэйгээр харилцагч, үйлчлүүлэгчид, ажилтануудаа нэн тэргүүнд тавьж тэдний хөгжих таатай орчинг бүрдүүлж, салбартаа тэргүүлэгч чадварлаг ажилтан нь хамт олны амжилт гэсэн зарчимаар бид ажилладаг. Тиймээс ажлын орчин нь хүн өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж хийж бүтээх, сэдэлжүүлэх боломжийг бүрдүүлсэн байх ёстой гэж бид үздэг. Ажлын нарийн цагт баригдаж, өдөр бүр ажлын байранд ирэхгүйгээр хүссэн орчин нөхцөлдөө ажиллаж, ажлын гүйцэтгэлээ ажлын байранд байх цагаар хэмжүүлэх бус, ажлын гүйцэтгэлийн хугацаа болон чанараар дүгнүүлэх боломжийг ажилтнууддаа олгодог. Ажилтануудын амралт чөлөөт цагийг идэвхитэй өнгөрүүлэх, ажил дээрээ чөлөөтэй амрах, тоглох, олон нийтийн мэдээ мэдээллийн цахим хуудсуудаар зочилж найз нөхөдтэйгээ харилцах, өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдлийн дагуу блог хөтлөхийг дэмждэг.

    Бид бүгдээр санаачлагч байж нэгнийхээ санал, санаачлагыг дэмжиж, бусдынхаа ур чадвараас тогтмол суралцаж, ажиллах бүтээн туурвих орчиноо өөрсдийн мөрөөдлөөр бүтээж тасралтгүй хөгжин дэвших компанийнхаа соёлыг хамтдаа бий болгохоор чармайн ажиллаж байна.

     

    НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

    Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүмүүнлэгийн салбарт ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болох Nomadic care ТББ,Blue sky education projectMongolia Institute of Outdoor Learning байгууллагаАdvance humanity зэрэг байгууллагуудыг дэмжиж цахим хуудсуудыг үнэ төлбөргүйгээр хийж гүйцэтгэсэн юм.

    Үүнээс гадна залуусын боловсролыг дэмжсэн, нийгмийн сайн сайхны төлөө “Монгол блогчид-2010” наадам, “Мандухай Хатан Ээжүүд” гэр бүлийн боловсролыг дэмжих хүмүүнлэгийн аян, “Мандухай хатны үрс” аянг санаачлан зохион байгуулж, Нэр төрөө эрхэмлэх дэлхийн өдөр, “UBTwestival-2011” арга хэмжээг хамтран зохион байгууллаа. Мөн 2011 оны 8 сард Дэлхий даяар шинэ  санааг түгээгч TED арга хэмжээний бүсчилсэн хөтөлбөр болох “TEDxUlaanbaatar” арга хэмжээг “Уламжлалаа дээдэлж ирээдүйг бүтээцгээе” уриан доор зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Бид өөрсдийн нийгмийн хариуцлага болгож ЗАРЛИГ – Хүмүүнлэгийн хөдөлгөөнийг эхлүүлж блог бичдэг хүн бүр эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмэр оруулах боломжийг олгосон билээ.

     

    БИЗНЕС ШИЙДЛҮҮД

    Хүн төрөлхтний харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн сувагуудад эрс шинэ дэвшилүүд гарснаар интернэтэд суурилсан цахим нийгэм улам бүр хүрээгээ тэлсээр байна. Тиймээс онлайн орчны хэрэглэгчидтэй зардал багатайгаар түргэн шуурхай харилцах, реклам сурталчилгаагаар залхаахгүйгээр хүссэн үед нь хүссэн мэдээлэлээр хангаж, үнэнч тууштай хэрэглэгчийг төлөвшүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэх нь шинэ үеийн захиалга болоод байна.

    Бид таныг мэдээллийн эрин зууны шинэ ололт, дэвшилттэй хөл нийлүүлж Хувь хүний брэнджүүлэлтийн цогц шийдэл, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн цогц шийдэл, Компанийн цогц шийдэл, Корпорацийн цогц шийдэл гэсэн төрлүүдээр бизнесийн шийдлийг боловсруулан хамтран ажиллаж байна.

     

    БҮТЭЭГДЭХҮҮН

    Бид монгол хүний оюун санаагаар бүтсэн шинэ шийдэл бүхий интернетд суурилсан бизнесийг идэвхижүүлэн хөгжүүлэхэд зориулагдсан цогц бүтээгдэхүүнүүдийн нэгдэлийг бүтээж байна. Үүнд,

    Зарлиг –  Хүмүүнлэгийн хөдөлгөөн, Ханлиг – Бизнесийн цахим хуралдай, Гэрэгэ – Сошил Медиа маркетинг, Голомт – Бизнесийг мандан бадраагч, Соён – Цахим мэдлэгийн өргөө, Хишиг – Өдөр бүр үнэ цэнэтэй, Буухиа – Худалдан авалтын хувьсгал зэрэг агуулга, зорилгын хувьд дахин давтагдашгүй боломжийг олгосон бүтээгдэхүүнүүдээ тун удахгүй та бүхэнд хүргэх болно.

     

    ТАНЫ САНААЧЛАГЫГ ДЭМЖИХ БИДНИЙ ШИЙДЭЛ

    The New Media Marketing Agency компани нь таны санаачилга, хүсэл мөрөөдлийг дэмжиж бодит ажил хэрэг болгох зорилгоор дараах шийдлүүдийг санал болгож байгаа билээ.

    The New Media Venture Capital: Мэдээлэл технологийн салбарт таны санаачилсан бизнес төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, менежмент, маркетингийн бодлогоор дэмжиж, эцсийн үр дүнд хүртэл нь хамтарч ажиллах юм.

    The New Media Open University: Интернэтэд суурилан нээлттэй боловсрол олгох хэлбэр нь боловсролын ирээдүйн чиг хандлага юм. Иймээс бид програм хангамж, дэвшилтэт медиа маркетингийн боловсролыг хүссэн хүн бүрт хүссэн газраасаа, хүссэн цагтаа суралцах боломжийг бий болгож дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн бэлтгэх бодлого барин ажиллаж байна.

    The New Media Creative Studio: График, дизайны салбарт шинэ өнгө төрхийг бий болгож, таны хүссэн график, дизайны шийдлийг бүтээхээр ажиллаж байна.

    The New Media Foundation: Нийгмийн сайн сайхны төлөө олон талт үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдаж байна.

     

    ХАМТЫН АЖИЛЛАГАА

    Улам бүр хавтгайрч буй дэлхий дээр компаниуд бүх зүйлийг дангаараа хийх боломжгүй  болж бусад компаниудаас хамаарах хамаарал өсөж байна. Технологи хөгжих тусам бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд улам нарийн, боловсронгуй хэсгүүдээс бүрдэх болсон. Үүнийг дагаад нэг компани дотроо хэд хэдэн нарийн мэргэшсэн хэсгүүдтэй байх, эсвэл өөр байгууллагуудтай холбоотой ажиллах шаардлага тулгарч байна. Энэ нөхцөлд хамгийн сайн хамтрагч байж чадсан байгууллагууд өндөр амжилтанд хүрч байна. Компаниуд зардлаа хэмнэж, эрсдэл багатайгаар амжилтанд хүрэхийн тулд шилдэг менежменттэй, чадварлаг хүний нөөцтэй, маркетингийн цогц үйлчилгээ үзүүлдэг агентлагуудад хандаж, чанартай үйлчилгээ авахыг илүүд үзэж байна. 

    Манай хамт олон дэвшилтэт медиа маркетингийн салбарт хийж гүйцэтгэсэн ажлууддаа, харилцагчдынхаа зүгээс өндөр үнэлгээг хүртээд байна. Бид хамтран ажилладаг үйлчлүүлэгчдийнхээ хүсэл эрмэлзлийг эрхэмлэж, компанийнхаа үйл ажиллагаанд ул суурьтай тусган ажилласнаар хамтдаа өсөн дэвжих бодлогыг баримтлан ажилладаг. Цаашдаа дэвшилтэт медиа маркетингийн салбарт бодит хувь нэмэр оруулахын тулд илүү өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж, харилцагч байгууллагууддаа илүү цогц үйлчилгээг хүргэх зорилго тавин ажиллаж байна.

     

    БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ

    Дэлхийд тэргүүлэгч салбар болох мэдээллийн технологи нь хурдтай хөгжлөөрөө дэлхийн хөгжлийг тодорхойлсоор байна. Мэдээллийн технологи нь бүх салбарт нэвтэрч мэдээллийн технологиос хамааралгүй салбар гэж үгүй боллоо. Тиймээс энэ салбарт хийж бүтээх, санаачлах ажлууд хором мөч бүрд нэмэгдэж дэлхийд хамгийн ирээдүйтэй мэргэжлээр тодроод байна. Мэдээллийн технологийн мэргэжилтний онцлог болсон дэлхийн хэмжээнд өрсөлдөж, дэлхийн хэмжээнд үнэлүүлэх боломж бидэнд ч бас нээлттэй байна. Монгол хүний оюун ухаан, ур чадвараар газар доорх баялагаас илүү баялагийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Монгол залуус нэгдэж, монгол оюунаар мэдээлэл технологийн хөгжилд цахиур хагалж дэлхийд өрсөлдөхүйц бүтээлүүдийг хийж чадна. Хийх учиртай. 

    Мөрөөдлөө биелүүлэх цаг иржээ.
    Тиймээс монгол залуусын зорилго тэмүүлэл, монголын мэдээлэл технологийн хөгжлийн хурдасгуур “Монголын Цахиурт хөндий” төслийг бид санаачиллаа.

     

    Бидний ойн баярт тансаг сайхан орчинг бүрдүүлж өгсөн Black Box theatre, амттай сайхан хоолоор дайлсан “МSH ресторан“, видео бичлэг хийж хамтран ажилласан “Дельта энтертаймент”-ийн хамт олонд маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэн найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтран ажиллагсаддаа маш их баярлалаа. Дараа жилийн ойн баяраар илүү их хийж бүтээсэн амжилтаар дүүрэн уулзацгаая.

  • Өөртөө зориулсан урхи

    Эрт урьд цагт ухаантай, сүр хүчит хаан байжээ. Тэр хаан дэлхийн хаана ч байхгүй ховор амьтадын цуглуулга бүхий амьтаны хүрээлэнтэй юмсанжээ. Гэтэл Төвдийн Гималайн ууланд хааны амьтаны хүрээлэнд байхгүй нэгэн ховор амьтан байдаг тухай сонсжээ. Тэр амьтан зэрлэг, догшин бөгөөд олон хүмүүс барих гэж оролдоод чадсангүй. Тэгээд хаан нэгэн ухаан сийлж, тэр амьтаны идэх дуртай өвсийг нь мэдэж ойн цоорхойд маш ихийг овоолуулжээ. Хэд хоногоос нөгөө амьтад ойн цоорхойд ирж овоолсон өвсөнөөс иддэг болж гэнэ. Амьтад өвс идсэний маргааш, хаан өвсөө тойруулан шонгууд босгуулжээ. Нэг хоногийн дараа шонгуудынхаа доод ирмэгээр нь нэг нэг банз хадуулжээ. Амьтад тэр жижиг саадан дээгүүр нь алхаж ороод л өвсөө идчихээд яваад өгч гэнэ. Хоёр хоногийн дараа ахин нэг нэг банз нэмлээ… Дөрөв хоногийн дараа дөрвөн банз… Амьтад өвсөө идэхийн тулд дээгүүр нь үсэрч орж байжээ. Ингээд нэг сарын дараа гэхэд өндөр хэрмэн хашаа үүсч, амьтад орох жижигхэн хаалга л үлдээжээ. Амьтад дуртай өвсөө идэхийн тулд жижигхэн хаалгаар чихцэлдэн орж байлаа. Бүх амьтад орсоны дараа хааны цэргүүд ухасхийн хэрмэн хашааны хаалгыг хааж, том цоожоор цоожиллоо…

    Бусдаар тэжээлгэх дуртай хүмүүс урьханд орсон мэт амьдардаг. Маш олон хүмүүс нүдэнд ажиглагдамгүй нарийн түвэгтэй явдалдаа аажмаар баригдаж, хоригдлын байдалтай амьдарч байдаг. Өмнө тань эхлээд нэг багана, дараа нь бас нэг хөндлөвч гарч ирснээ хэзээ, яаж байгаа нь ажиглагдахгүй, мэдрэгдэхгүй байсаар нэг мэдэхэд та маш том цайзаар хүрээлүүлж, түүний хаалга цуурга нь бат бэх түгжээгээр түгжээстэй болсон байдаг. Хичнээн хүмүүс мөнхийн албадлагын дор амьдарч байдаг гэж санана.

  • Өөрийгөө өөрчлөх аргууд

    Өөрийгөө одоо хир ялж чадаагүй хүн энэ сэдвээр бичнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй удах биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ.

    Их хүний нийтлэг шинж
    Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон:
    “Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй,
    Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.”
    (Self-reverence, self-knowledge, self-control,— These three alone lead life to sovereign power.)
    гэж шүлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ.

     

    “Уруу татах хүч”

    Би багадаа “өөрийгөө ялах л хамгийн хэцүү” гэх юмуу, “өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно” гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед “тийм л байх” гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин Японд ирээд байхдаа нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм.
    “Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу Татах Хүч”-нд ялагдсанаас болдог” гэж тэрээр хэлээд “зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна” гэж хэлж билээ. Түүнээс хойш “за яадгийм”, “дараа болъё” гэж бодох бүрд энэ “уруу татах хүч”-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм.
    “Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг “байлдах урлаг” хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хүнд бэрхийг туулах бололтой.
    Нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. “Эрч хүч”-ээр жигүүрлээд “уруу татах хүч”-рүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. “Эрч хүч” унтарч, “уруу татах хүч” ноёрхлоо.
    Yнэндээ энэ “эрч хүч” гэдэг юм сэлбэж байхгүй л бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл “уруу татах хүч” бол үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид “эрч хүчийг” үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай адил хэрэг болно.

    Цаг мөч бүрийг мэдрэх

    Цэнэг авсан үедээ бид жишээ нь “өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ” гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэр чигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан, тэгэх байсан гэж одоо харуусан боддог юм. “Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав” .
    Энэ бүхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж, мэдрэхээс эхэлнэ.

    Хянах хүснэгт

    Магистрт орох шалгалтанд бэлдэж байх үедээ би өдөр бүрээ хянахын тулд тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Энэ нь өдрийн тэмдэглэлээс ялгаатай ба уг тэмдэглэлд зөвхөн тэр өдөр ямар хичээл хийснээ бичих юм. Гол зарчим бол олигтой юм хийгээгүй байлаа ч гэсэн түүнийгээ бичих. Эхний гурван өдөр юу ч хийгээгүй байхад л өнгөрчихөв. Тухай бүрд нь:
    “4 сарын 2. Юу ч хийсэнгүй.”
    “4 сарын 3. Юу ч хийгээгүй” гэх мэтээр бичээд байлаа. Гэтэл энэ нь ядаж харахад үзэмжгүй учир 4 дэх өдрөөс нь аргагүй хичээлээ барьж авч билээ. Энэ арга барил өөрт минь үр дүнтэй санагдсан тул хэсэг хугацааны дараа илүү боловсронгуй болгож долоо хоногт хэдэн цаг англи хэл хийсэн, хэдэн цаг онолын хичээл хийсэн гэх мэтийг нарийвчлан гаргадаг хүснэгт болгосон юм. Өдөр бүрээ “мэдрэх” болсноор өдөр бүрийн хийх ёстой ажлууд маань илүү бодитой харагдах болсон билээ.
    Яваандаа энэ хүснэгтэнд хичээлээс гадуур хийх ёстой ажлуудыг ч тусгав. Нэг өдөрт заавал гүйцэтгэх ажлуудыг дугаарлаж, өдөр бүрийн биелэлтийг тэмдэглэдэг болсон. Жишээ нь би орой шүдээ угаахаас залхуурдаг байлаа. Гэтэл ажиглаад байхад цэвэрч бус байдал гэдэг хүнд залхуурлыг авчирдаг ажээ. Протестант шашинтнууд цэвэрч байхыг эрхэмлэх ба их хөдөлмөрчөөрөө алдартай. Япончууд ч адилхан цэвэрч бөгөөд шоргоолж мэт хөдөлмөрч улс билээ. Өөрийгөө ялах өчүүхэн мөртлөө маш чухал алхам бол цэвэрч байдлыг сахих явдал юм байна гэдэгт би бат итгэв. Заваанаас залхуу, залхуугаас арчаагүй үүснэ. Ард түмэн маань “Бага залхуугаас их залхуу” гэж сургасан нь юутай үнэн. Хөл маань амархан шивэртдэг тул орой болгон хөлөө угаах гэх мэтийг ч тусгав. Эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм.

    Тэвчээр

    Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь “байнга үргэлжлүүлэх” өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Дээр бичсэн, бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог. Yргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчсэний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээнд удаан сууж чаддаггүйг оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртлээ өөрийгөө албадаж, хүчлэхээс аргагүй.
    Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм. Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдгийг бид мэднэ. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад, “үзүүлээд өгье” гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно. Английн их зохиолч Самьюэл Жонсон: “Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог” (Great works are performed, not by strength, but perseүerence) гэж хэлжээ.

    (үргэлжилнэ)

     Эрин М.Тулгат

  • Амьдралын аксиомууд

    Зарим хүмүүс үргэлж л амар хялбарыг хайж, хөнгөн ачаанд дуртай байдаг. Цөөхөн хүмүүс л хэцүү бэрхээс зүрхшээлгүйгээр саад бэрхшээлийг даван туулдаг. Аз болж хувь тавилан хүмүүст аз жаргал хэмээх том том бэлэгийг өгөхөд хөнгөн ачаанд дурлагсад нэгэнт том ачаа даахгүй учраас том бэлэгийн хэлтэрхийг л үүрэх ажээ. Харин хүнд ачаа үүрч сурсан хүмүүс бол том бэлэгийг дажгүй үүрээд явж байгаа нь харагдана.

    Харин та хөнгөн хялбарт дурлагчдын нэг арай биш биз дээ. Уг нь том бэлэгээ даадаг байхын тулд одооноос биеэ дасгалжуулж байвал тун зүгээр л дээ.

    ***

         Бусдаас бэлэг авахад дургүй хүн гэж ер нь байдаг билүү?. Бэлэг авахдаа  уур бухимдалтай, хөмсөгөө зангидаж авдаг хүн байдаг билүү? Гэтэл бэлэг авахдаа сэтгэл хангалуун бус, уурлаж бухимддаг хүмүүс бас олны олонд байх юм аа. “Өнөөдөр” гэдэг өдөр бол бурханаас бидэнд өгсөн бэлэг юм. “Маргааш, шинэ өдөр бүхэн” бол бурханаас бидэнд өгч байгаа бэлэг юм. Энэ бэлэгийг аз жаргалтайгаар инээмсэглэн хүлээж авахын оронд хараал, бухимдалтай угтахын учир юунд вэ?! Маргааш ч бас “Маргааш” ирнэ шүү дээ. Та энэхүү бэлэгийг инээмсэглэн эсвэл хөмсөг зангидан хүлээж авах уу?! гэдгээ дахин нэг бодож үзээрэй.

    ***

    Та үргэлж инээмсэглэн хүлээж авдаг хүн бол үнэхээр аз жаргалын найз нь ажээ.

    ***

                 Хүн өөрийн олсон мөнгөө яг гурван тэнцүү хуваагаад, 1/3-ийг нь аав ээждээ зориулах хэрэгтэй, тэд чамайг өсгөж өндийлгөсэн учир чи тэдэнд өртэй.

    1/3-ийг нь үр хүүхэддээ зориулах хэрэгтэй. Ирээдүйд тэд чамайг тэжээх учраас.

    1/3-ийг нь өөртөө зориул. Чи яг одоо амьдарч байгаа учраас.

     ***

                Биеийг эзлэх гэж юунд                    яарнам. Биеийг эзлэх гэж давшин түрэмгийлснээр түүнийг зай барихад хүргэж оргүй хоосон хоцрох бишүү?! Харин үүний оронд эхлээд сэтгэлийг эзэмд, сэтгэлийг эзэмдвэл бие аяндаа эзлэгдэх бишүү.

     ***

                Дэлхий хэтэрхий их                          өргөстэй ажээ. Хэн нэгэн нь энэ их өргөснөөс бүр залхаж гүйцээд “Дэлхийг бүхэлд нь ширлээд өгөөч” хэмээн Бурханаас гуйжээ. Бурхан “Чи өөрийнхөө л хоёр хөлыг ширлэчихвэл болох бишүү” хэмээн хариулжээ.

  • Боломж яг дэргэд чинь байна

    Тэр үеийн тоос сорогч овор ихтэй, ашиглахад төвөгтэй хүнд байлаа. Левит чухам энд л хүчин зүтгэвэл зохих боломжтойгоо мэдрээд олз омогны хойноос мордсон байна. Бүрэн дүүрэн ялахаасаа бүр өмнө ахиц муутай болсон бизнест нөлөө бүхий талбар эзэмшиж чадсан байлаа.

    Поль Хоффман, Гарольд С.Венс нар иймэрхүү зүйлийг “студебеккер” гэдэг авто тэргэнд хийсэн юм. Эднээс өмнө бол бусад бүх үйлдвэрлэгчид ганц нэг эд ангийг өөрчлөх, бүхээгний бүрээсийг солих зэрэг л ажлыг хийж байжээ. Хоффман, Венс хоёр өөр маягаар ажилласан байна. Тэд дизайнер Раймонд Лоувайг урьж залуу үеийнхэнд зориулсан авто тэрэгний загвар зохиох даалгавар өгчээ. Шинэ залуу гэр бүл, залуу худалдан авагчид орчин үеийн чамин хийцтэй машинтай болохыг хүсэж байлаа. Залуус улиг болсон хуучны овор ихтэй тэрэг худалдаж авахдаа дурамжхан байв.

    Лео Герстанзанг гэдэг хүн Хоффман, Венс хоёроос ялгаатай нь гэвэл санхүүгийн орлого өгч мэдэх шинэ үйл хажиллагаа хайгаагүй байна. Тэрээр нялх охиноо гэргий нь хэрхэн угааж байгааг нэг удаа ажиглажээ. Гэргий нь хүүхдийнхээ нүд, хамар, чихийг цэвэрлэх гэж хөвөн имэрч ядаж байгааг харж байжээ. Тэрээр нялх хүүхэдтэй айл болгонд байдаг хэрэгцээг гэв гэнэтхэн тов тодорхой олж харжээ. Тэгээд л ашиглахад бэлэн, “К-типс” гэдэг имэрсэн хөвөн бүтээсэн байна.

    Балтимор хотын Отто Дайфенбах оёдлын машины бяцхан дэлгүүрийн эзэн байжээ. Тэгээд нэг удаа янжуурын гялгар нийлэг уутыг ган утсанд ороож байснаа автал коктейль сорж уух гуурсархуу юм болчихсон ажээ. Нийлэг гуурс хийж болох юм байна гэсэн санаа бие сэтгэлийг нь эзэмдсэн гэнэ. Бага балчир хүүхдүүд сүүг гуурсаар сорж уух дуртай болохлоор эхчүүдийн сэтгэлд энэ санаа нийцнэ. Хүүхдүүд ч гэсэн өөрсдийгөө томчуудын хүлээн авалтанд оролцож байгаа мэтээр бодох тул сэтгэлд нь бас нийцнэ. Хийжүүлсэн ус зардаг тэргэнцэр ч цэвэр цэмцгэр харагдах болно. Урьд өмнө өөр хүн ийм гуурс хийх гэж байсан эсэхийг л шалгах хэрэгтэй байлаа. “Нийлэг уут үйлдвэрлэгчидээс асуух нь зөв” хэмээн Дайфенбах сэтгэжээ. Тэгээд л унаа авч Уилмингтон дахь Дюпоны компани уруу очлоо.

    Үйлдвэрийнхэн “Ийм санаа төрсөн нь сайхан хэрэг” гэцгээхийн зэрэгцээ, нийлэг эдээр гуурс хийж чадсан хүн байхгүй л байгаа юм даа хэмээн анхааруулжээ. “Та ийм юм хийх эрмэлзэлтэй байгаа бол бид таньд дуртайяа тусална. Манай оронд тун олон янзын гуурс ашигладаг боловч нийлэг гуурс гэдэг чухал санаа ч байж мэднэ” гэцгээжээ. Отто Балтимортоо буцаж ирээд нийлэг гуурс хуйлах төхөөрөмж зохион бүтээх ажилд улайрч, хийж ч чадсан байна. “Глассипс” гэдэг нэртэй болсон сая сая гуурс өдөр тутмын амьдралд тус болж, баяр цэнгэл нэмсээр зах зээлийг эзэлж, Дайфенбах нэн унацтай бизнесээ бий болгоод бэлжсэн ажээ.

    Мичиган мужийн Салино хотын хөрш хоёр эзэгтэй угаалгын нунтагны тухай байнга ярилцдаг байж гэнэ. Энэ ярианаасаа үндэслэн нэг эзэгтэй нь янз бүрийн нунтагийг хольж байгаад юу ч цэвэрлэх шинэ нунтаг гаргаж авчээ.

    Тэр эмэгтэй байшингийнхаа хонгилд ихээхэн нунтаг бэлтгээд хоёр гэрээрээ хувааж найз нөхөддөө тараасан байна. Төдөлгүй шинэ нунтаг хийлгэх гэсэн захиалга өдий төдийгөөрөө ирэх болжээ. Бусад эзэгтэй нар ч шинэ нунтагын тухай дуулж, тэр нунтаг нь ч тэдний сэтгэлд нийцсэн байна.

    Байшингийн хонгилд эхэлсэн үйлдвэрлэл цэцэглэн хөгжсөөр “Спик энд Спэн” гэдэг угаагч нунтагны үйлдвэр болжээ. Тэр нунтаг тун сайн борлож байсан болохоор “Проктер энд Гембл” гэдэг савангийн үндэсний томоохон компанийн анхаарлыг татлаа. Энэ компани 1945 онд тэр хоёр эзэгтэйгээс нунтагийг нь үйлдвэрлэх эрийг худалдан авч, энэ насандаа хүний гар харахааргүй болтол нь их мөнгө төлсөн байна. Хөрш хоёр эзэгтэй өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг бодож байхдаа бүх хүнд хэрэгэй тийм зүйлийг нээсэн ажээ. Тийм болохоор та ч гэсэн, гэр орондоо байж байхдаа ч сайжруулж боловсронгуй болгож болохоор зүйлийг эрж хайгаарай. Ажил дээрээ ч, сургуульдаа ч, пин амбаартаа ч, сүм хийдэд ч, өөрийн тань ашиг сонирхол бусдын хүсэл эрмэлзэлтэй уялдан нийлэх газар бүрд л эрж хайгаарай.

    Таныг гэрийн эзэгтэй юм гэж бодъё. Ор дэвсгэр засах, хоол хүнс хийх, сав суулга угаах бишгүй олон ажил бий. Энэ бүх ажлын аль нь ч гэсэн боловсронгуй болгох өдий төдий боломжийг агуулж байдаг. Жишээлбэл, эргэдэг дамарт ороосон цаасан алчуурын зарчмыг ор засах, хураахад ч ашиглаж болно. Орны хөл толгойн аль нэгэнд гараар эргүүлэх дамар хийчихвэл орны даавууг дэлгэхийн тулд хэд хэдэн удаа эргүүлэх жишээтэй юм. Тэр дамрыг яаж бэхлэх, даавуугаа яаж бэхлэх зэрэг өдий төдий асуудал гарах л даа. Гэвч хамгийн гол нь шинэ санаа төрсөн явдал юм шүү. Тэр ч атугай орны даавуу, дэр, ширдэг, орны хөл толгойны хэлбэр хийцийг ч боловсронгуй болгож болно. Эд бүгдийн хийц үзэмжийг сайжруулж  улам бүр тохилог болгож болохгүй гэж үү дээ.

    Та, эсвэл нөхөр тань тодорхой авъяас чадвартай бол угаалгын саван дээр бэхэлчихэж болохуйц, сав суулга угаах аюул осолгүй цахилгаан төхөөрөмж ч сэдэж болно. Хоол хүнс бэлтгэж хийх ажилд ч гэсэн боловсронгуй болгохоор өдий төдий боломж бий. Гэр орноороо явж өдөр тутмын ажил үйлсыг санаарай, өөрчилж сайжруулмаар юм байхдаа л байгаа.

    Нэрд гарсан хөгжмийн нэг зохиолчийн гэргий ашигласныхаа дараа шууд л жорлонгийн устай татчихаж болох цэвэрлэгээний өвөрмөц сойз саяхан сэдсэн байлаа. Тэр бүсгүй шинэ саналаа “Персонал продакст” компанид худалдсан агаад борлосон бүтээгдэхүүн бүрээс тодорхой хувийг хүртэх болжээ.