Author: admin

  • МАГИСТРЫН ДИПЛОМЫН АЖИЛ БИЧИХ ЗААВАР

    2. Оршил

    Тухайн сэдвийг судлах болсон шалтгаан, судалгааны ажлын зорилт, зорилго, түүний судлагдсан байдал, судалгааны арга, шинэлэг тал, үнэ цэнэ, онол практикийн ач холбогдол, дипломын ажлын бүтэц зэргийг бичдэг.

    3. Үндсэн хэсэг

     А/ Онолын хэсэг. Тухайн сэдвийг агуулгын хувьд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид хэрхэн үздэг, тэдгээрийн гаргасан үнэлэлт, дүгнэлт, тодорхойлолтууд, тэдгээрийг хооронд нь харьцуулсан байдал зэрэг байна. Мөн түүхэн явцад хэрхэн өөрчлөгдөж байсныг товч дурдаж болно.

    Б/ Судалгааны хэсэг. Онол, практикт хэрэглэх боломж, өөрийн дэвшүүлсэн таамаглалуудыг нотлох баримтууд, маргаантай байгаа асуудлуудыг эрдэмтэн, судлаачид хэрхэн шийдвэрлэсэн, практик амьдралд хэрхэн шийдвэрлэж байгаа зэргийг тодорхой баримт судалгаанд тулгуурлан бичсэн байна.

    4. Дүгнэлт. Судалгааны ажлын эцэст ямар үр дүнд хүрч улмаар дүгнэлт хийж түүний онол болон практикт хэрхэн хэрэглэж болох ба хэрэгжүүлж байгаа арга замуудыг тодорхой бичнэ. Энэ нь төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөө, байгууллагын бүтэц зохион байгуулалтын хэлбэртэй эсвэл онолын тодорхойлолт, дүгнэлт, санал байж болно.

    5. Ном зүй.

    6. Хавсралт. Судалгаанд ашигласан бүх баримт сэлт, материалууд, график, схем зураг, хүснэгт зэрэг байна.

  • Чинбатын ЭНХТҮВШИН- Арьсан хүүхэлдэй урлалын мастер, Монгол баатрын дүр хөгжүүлэгч

    Харахад амьд мэт, барихад аргал үнэртсэн өвөрмөц дүр төрхтэй, монгол ахуй соёлыг агуулсан “N’COOSH” брэндийг “Өөр мэдээ” онцлон танилцуулж байна. Оюуны өмчийн хуулиар баталгаажуулсан зохиогчийн эрхийн гэрчилгээтэй анхны монгол хүүхэлдэйнүүд гадаад улс орнуудын үзэсгэлэнг чимэх болжээ. Өвөг дээдсийн өв их уламжлалыг ахуйн соёлоор дамжуулан ирээдүй хойч үедээ үлдээх,дэлхийд монгол хүүхэлдэйн брэндийг тамгалж үлдээх хүсэл өвөрлөж яваа хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшинтэй ярилцлаа.

    -Таны тухай анх сонсоод эмэгтэй хүн гэж бодсон. Яагаад хүүхэлдэй урлах болов?

    -Би СУИС-ийн ДУС-ийг чимэглэх урлагийн ангийг Я.Эрдэнэчимэг багшийн удирдлагад сурч төгссөн. Бидэнд монгол гар урлал, эсгий урлал, нэхмэл, хатгамал, арьсан урлал гээд бүгдийг заасан. Уран бүтээлч хүний хувьд Монголын нүүдэлчин иргэншлийн ахуй, өв соёл устаж байгаад эмзэглэдэг. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж монгол ахуйг яаж авч үлдэх вэ, хойч ирээдүйдээ ямар байдлаар дамжуулах вэ гэж боддог байлаа. Тэгээд хүүхэлдэйн урлагаар монгол ахуйн соёлыг харуулж болох юм гэж зориглон 2005 оноос хийж эхэлсэн.

    Одоо дэлхий дээр гар урлал хамгийн үнэ цэнэтэй урлаг болсон. Манайхаас бусад оронд маш өндөр үнэлэгддэг юм билээ. Монголчууд бусдын хийсэн брэнд гэх зүйлсэд хошуурч байдгаас өөрсдийн үнэ цэнэтэй зүйлсийг мэддэггүй.

    -Та гадаадад хэдэн хотод үзэсгэлэнгээ гаргав?

    -2006 онд National Geographic -ийн урилгаар Монголоо төлөөлж АНУ-д анхны үзэсгэлэнгээ гаргасан. Түүнээс хойш Атланта, Техас, Сан Франциско, Сингапур хотуудад гаргаж байлаа. Эх орондоо 2006 онд “Монгол костьюмс” компани дээр 208 ширхэг хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэсэн. Хамгийн сүүлд хэд хоногийн өмнө Японд томоохон үзэсгэлэнд оролцоод ирлээ. Манайд хүүхэлдэйн урлагаар үзэсгэлэн гаргасан хүн байдаггүй. Миний хүүхэлдэйнүүд Монголын нүүдэлчин ахуйг харуулдаг. Энэ нь энгийн үндэсний хувцастай хүүхэлдэйнээс өөр юм.

    Өвөг дээдэс маань хүүхэлдэйн урлагаа маш баялаг уламжилж үлдээжээ. Нүүдэлчин иргэншлийн онцлог нь өв соёлоо бичиж үлдээдэггүй. Үгнээс үгэнд, сэтгэлээс сэтгэлд, оюун санаасаа оюун санаад дамжуулж ирсэн. Бидний цус генд энэ бүхэн унтаа байдалтай байна. Минийх 2005 онд сэрсэн юм байлгүй, гэнэт л хийж эхэлсэн. /инээв/

    -Нүүдэлчин ахуйг хүүхэлдэйгээр дамжуулж гаргахын тулд судалгаа их хийсэн үү?

    -Би Монгол Японы хамтарсан “Чингис хаан”, “Үхэж үл болно”, Якутын “Тайна Чингис” зэрэг түүхэн киноны хувцас хэрэглэл, гэр барааг хийсэн. “Хар хорин” захын н.Лхагвасүрэн гэдэг хүний захиалгаар 100 баатрын хувцсыг зэр зэвсэг, эмээл, морины хуяг, их хэнгэрэг зэрэг иж бүрдлээр нь хийж өгсөн. Энэ бүгдийг хийхийн тулд маш их судалсан. Археологийн олдворуудаар гарын авлага болгож XIII зуунд монголчууд юу өмсч, хэрэглэж байсан бол гэсэн бодолдоо тулгуурлаж нөгөө л эд эсэн дэх мэдээлэлдээ хөтлөгдөж, бодоод сэтгээд, нэг хэсэгтээ зүүд нойрондоо энэ зуунд амьдарч байсан.

    Нүүдэлчин ахуй, соёл иргэншил судалсан, энэ тухайярьдаг хүмүүс голдуу настай түүхч, судлаач,эрдэмтэд байдаг. Харин та залуу хүн хэр нь энэ талынмэдлэг сайтай байгаа нь сайшаалтай санагдаж байна?

    -Хэн ч байсан монгол ахуй, соёлоо мэдэх тусам бусдын соёлд автахгүй болно. Ирээдүйд зөв алхам хийж, зөв амьдарья гэвэл үүх түүх рүүгээ заавал эргэж харах ёстой. Учир нь өнгөрсөн цагт монголчууд хүчирхэг байсан. Ирээдүйд дахин хүчирхэгжих үндэс өнгөрсөн цагт байна. Одоо бол монголчууд бусдын оюун ухаанаар бүтээгдсэн технологийн хөгжлийг ашиглаж байна. Автомашин нисдэг болох нь цаг хугацааны асуудал болчихоод байхад магадгүй ирээдүйд эмч хүний оронд робот, техник хүнийг эмчилж, хагалгаа хийдэг болох биз.

    Монголын нүүдэлчин иргэншил дотор асар их баялаг бий. Гэхдээ дэлгүүрээр дүүрэн шүдэнз, асаагуур байхад галаа манаж чулуугаар асаая, зөвхөн дээлээ өмсье гээд байвал хэн ч хүлээж авахгүй, харин ч ад болно. Би бүгдийг хүлээн зөвшөөрдөг ч хэт туйлшрахгүй өнгөрснөөс юу авч ирээдүйд ашиглах боломж байгааг судлах ёстой гэж боддог. Тухайлбал, цавууг монголчууд ясаар, арьсаар, эврээр хийдэг байж. Энэ уламжилж ирсэн технологийг сэргээж орчин үеийн техникийг ашиглаад дэлхийд гайхуулах монгол брэндийн цавуу хийх боломжтой.

    -Бид өнгөрсөн үеэ хойч үетэйгээ холбох дамжуулагчийн үүргийг гүйцэтгэх ёстой. Үүнд таны уран бүтээлямар онцлогийг шингээж байна?

    -Би хүүхэлдэйгээ арьс, үс, яс, хумс гээд малын ашиг шимээр хийдэг. Гаднаас нэг ч түүхий эд, материал авдаггүй учраас Монголын эдийн засагт шууд хөрөнгө оруулалт болно. Нэг ёсондоо хоосон орон зайнаас бүтээсэн баялаг юм. Нүүдэлчин өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн ахуйн соёлд тулгуурлан зөвхөн монголд байгаа бүтээгдэхүүнээ ашиглаж хүүхэлдэй хийж байна. Энд эдийн гэхээс илүү өв соёл, ёс заншил гэсэн эдийн бус ашиг сонирхол их бий.

    Улс орон болгон өөрсдийн гэсэн хүүхэлдэйн брэндтэй. Оросыг матрёшка, Японыг Шоко, АНУ-ыг барби төлөөлөх жишээтэй. Дэлхий даяар хүүхэлдэйг Барби төлөөлж байна.

    Миний хийсэн хүүхэлдэйг хүлээн зөвшөөрч чадвал Монголын брэнд болох байх. Хамгийн гол нь хэн ч хийсэн бай Монголыг төлөөлөх хүүхэлдэй өнгөн талаас илүүтэй цаад гүн ухаан утга учир өв соёл уламжлалыг харуулдаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс “N’COOSH” нэртэй хүүхэлдэйн брэндийг гаргаж оюуны өмчөөр баталгаажуулсан.

    -N’COOSH брэнд хэдэн төрөлтэй вэ?

    -Айл гэрт хэдэн гишүүн байдаг билээ тэр бүгдийг урласан. Гэхдээ бүгд өөр өөрийн онцлогтой, дахин давтагдашгүй. Яг л хүн шиг. Би баян биш ч хүүхэлдэйгээ худалдаалах зорилгоор хийдэггүй. Хамгийн гол нь Монголыг дэлхийд төлөөлөх брэнд болж үлдээсэй гэж хүсдэг.

    Сонирхолтой нь хүүхэлдэйг бид хүн төрөлхтөний сүүлийн үеийн бүтээл гэж боддог. Гэтэл Хүннүгийн үеийн булшнаас 108 ширхэг жижигхэн хүүхэлдэй гарч ирсэн байдаг. Торгон даавуун хувцастай, нүүрийг нь цагаанаар будаж, нүд хөмсгийг нь зурчихсан, үсийг нь дээш нь овоолж хөндлөн чагт хийсэн маш нарийн хийцтэй хүүхэлдэй байсан. Модоор урласан мориных нь хөл хөдөлдөг байх жишээтэй. Энэ олдворуудыг огт дэлгэж үзүүлэхгүй байгаа юм. Гадагшаа гаргачихсан юм болов уу. Тэгэхээр хүүхэлдэй гэдэг зүйл хүн үүссэн цагаас байсан юм бишүү гэж бодож байна.

    -Өнөөдрийг хүртэл хэчнээн хүүхэлдэй урлаад байна. Таны хүүхэлдэйнүүдээс аргалын утаа үнэртэх юмбилээ?

    -Ойролцоогоор 2000 гаруй хүүхэлдэй үйлдвэрлэсэн байх. Нарийн тоо байхгүй. Брэнд болгохын тулд загвар хийц төдийгүй эд материалын хувьд хөгжиж байх ёстой. Миний хүүхэлдэйг тэврээд тоглохоос илүүтэй тавьчихаад харж харьцаж байх оюун санааны тоглоом болно. Би сая Японы үзэсгэлэнд оролцохдоо бүх хүүхэлдэйгээ аргалаар утаж авч явсан. Энэ нь нэг төрлийн нянгийн ариутгал юм. Япончууд манай аргалыг судлаад агаарт дэгдэж буй 380 төрлийн бактерийг устгадаг болохыг нь тогтоосон байна. Монголоос нэг кг аргал 35 ам.доллараар авахаар ярилцсан ч Хятадын хилээр гаргахгүй гэсэн юм билээ.

    Нөгөө талаас арьсыг амьтай гэж үздэг учраас чийгтэй газар очоод хэвээ алдах аюултай. Монголчууд дашмагаа хийхдээ шөрмөсөөр оёчихоод, элс чихэж хатаан хус модны нойтон шилмүүс болон аргалаар утдаг байж. Тэгэхээр аргал ямар хэрэгтэй, үнэ цэнэтэйг мэдээд өвөг дээдэс маань хэрэглэж иржээ. Уламжлал гэдэг ямар их зүйл хадгалж байдгийг зөвхөн энэ жишээнээс харж болно.

    -Хүүхэлдэйгээ хаагуур борлуулдаг вэ. Гадагшаа чиглэсэн менежмент хийж байна уу?

    -Би залуу хүн гэхэд орчин үеийн хэрэглээнд муу. Утас, интернэт нэг их ашиглаад байдаггүй. Хамгийн гол нь хийсэн уран бүтээлээ хүмүүст зөв хүргэх л чухал байна. Тухайлбал, хөхүүр барьсан хүүхэлдэй хийчихээд түүнийгээ тайлбарлахдаа хөхүүр яаж хийдэг, бүлүүр модны онцлог, айрагны тухай гээд бүгдийг судалж, зөв тайлбарлах ёстой.

    Шагай гэх малын энэ жижигхэн яс ямар их утга учир ёс заншил агуулдаг юм бэ гэж боддог. Монголчууд адууны хомоолоор гурван төрлийн цаас хийж, хар өнгийн будаг гарган авч сураа буддаг байсан гээд олон сайхан уламжлал байна. Би өвөө, эмээ нартай их найзална. Тэд монгол ахуй соёлыг тэр чигтээ агуулж байдаг. Тэднийг байгаа дээр уулзаж, гэр хотонд нь очиж хонох юмсан гэж боддог. Монголоо гурав бүтэн тойрчих хүсэл бий. Мэдээж мөнгө их орох байх. Би хотын хүн хэр нь яагаад ийм зүйл сонирхож хүсээд байдгаа миний өвөг дээдсээс ирсэн эд эстэй холбоотой болов уу гэж боддог юм.

    Энэ маягаар хойч үедээ монгол ахуй соёлоо үлдээж чадвал миний уран бүтээл хийж буйн хэрэг бүтнэ. Одоогоор уран бүтээлдээ анхаарч байгаагаас бизнес болгож амжихгүй явна. Уг нь бизнес болгоод олноор нь хийгээд, хайрцаг савтай болгоод, бараа тэмдэгтийн дугаарлалт авдаг болчихвол гадаад зах зээлд гаргаж болох.

    -Уран бүтээл бүр өөрийн төрөх цаг хугацаатай байдаг гэдэг байх аа?

    -Тиймээ, хүүхэлдэй бүрийг урлахад янз бүрийн хугацаа шаарддаг. Нэг хүүхэлдэйг сар хийж байхад, заримдаа гурав хоногт амьдруулах нь ч бий. Хамгийн анхны хүүхэлдэй маань бөө байсан. Би хүүхэлдэйнхээ хэвийг гаргаж бэлдчихээд “өнөөдөр хоёулаа төрхөө олноо, чи яамаар байна” гээд хүүхэлдэйтэйгээ ярьж суудаг юм. Энэ нь нэг ёсондоо сэтгэлээсээ сэтгэл тасалж өгч буй хэрэг юм. Хүүхэлдэй өөрийнхөө донжийг өөрөө л олдог.

    Уран бүтээл эхлэхдээ өөрийгөө хоосолж бэлдэж байгаад санаануудаар дүүрээд ирэхээр нь хийдэг. Нэг төрсөн санаа дахин давтагддаггүй. Сэтгэлээсээ сэтгэл тасалж хийдэг учраас хүүхэлдэйгээ зарж чаддаггүй. Нэг удаа үзэсгэлэнгээ гаргачихаад хүүхэлдэйнүүдээ заруулахаар шавь нартаа өгсөн юм. Гэтэл “Сувинер хауст” тавьчихсан байсныг хараад их хэцүү болсон. Мөнгөтэй бол буцаагаад авчих юмсан гэж бодогдсон шүү. Өөрийн бүх сэтгэлээ шингээж хийдэг учраас миний хүүхэлдэйнүүд өөр өөрийн онцлог араншинтай, амьд болдог.

    -Гадныхан хэрхэн хүлээж авдаг вэ?

    -Тэдний үзээгүй юмыг үзүүлж байгаа юм чинь ангайна шүү дээ. Японд болсон үзэсгэлэнд Осом Бошо гэдэг япон брэнд хүүхэлдэй хийдэг 80 настай хөгшин бий. Би тэр хүнтэй танилцаад хүүхэлдэйгээ үзүүлсэн чинь “Хүүхэлдэй чинь амьтай юм байна” гэж намайг үнэлсэн. Би тэр хүнийг багшаа гэдэг юм. Тэгээд төлөвлөж байгаад сая хамтарч үзэсгэлэнгээ гаргалаа. Япончууд миний хүүхэлдэйг маш их сонирхсон. Японы сонинд миний тухай гарсан. /инээв.сур/

    Тэнд хүүхэлдэй маш үнэтэй. Жирийн худалдаан европ хүүхэлдэй 7-8 сая төгрөгөөр зарагдаж байна. Осом Бошо багшид хоёр тэрбум төгрөгөөр үнэлсэн хүүхэлдэй ч байна лээ. Японы гүнж нарын кимоног хийдэг гараар нэхсэн даавуугаар 30 жилийн өмнө хийсэн юм билээ. Түүнийгээ зарахгүй, хэр баргийн үзэсгэлэнд гаргадаггүй. Сая хамтарсан үзэсгэлэнд гаргасан.

    -Цаашид ямар мөрөөдөл төлөвлөгөөтэй байна.Монгол брэнд болгохын тулд юу хийх вэ?

    -108 цамын хүүхэлдэй хийх бодол байна. Хатгамал, нэхмэл, сийлбэр, баримал, шуумал, дархан гээд олон төрөл нийлж байж бүтнэ. Шарын шашин хөгжих үед 108 цамыг хийхдээ уг үндэс нь бөөгийн филисофи байсан юм билээ. Дамдиндорлигийг замбуулинд буулгахын тулд 108 цам зохиогдсон. Дамдиндорлиг бол эрлэг номун хаан. Нарны бурхан бол хатан нь гэж үздэг. Энэ талаар нэлээд судалсан. 70 см орчим өндөртэй 108 цамын хүүхэлдэй хийхэд надаас маш их ур чадвар, хөдөлмөр шаардана. Алт, мөнгө, шүр, сувд гээд хэрэгтэй бүх зүйлийг ашиглана.

    Хэрэв 108 цамаа хийж чадвал дэлхийн улс орнуудын төв талбай дээр дэг ёсных нь дагуу цамлуулах хүсэл байна. Энэ нь дэлхийн бүх хүн амьтан эрүүл энх, сайн сайхан байгаасай гэсэн зорилготой. Улс орнуудаар явж ирсэн 108 цам маань эх орныхоо төв талбайд дэлхийн сайн сайхан энерги бүгдийг авчирна. Тэгээд жижигхэн музей байгуулж үлдээе гэсэн том хүсэлтэй байна. Биелүүлэхийг хичээх болно.

    https://www.facebook.com/enkht…

    Эх сурвалж: Зууны мэдээ

    Монгол гар урлалын нэгдсэн цомог үзэх

  • Жамбалын ТҮВШИНЖАРГАЛ- Сийлбэрч, боржин чулуун урлалын мастер

    Сийлбэрч, боржин чулуун урлалын мастер. “Боржин суварга” ХХК-ийн захирал.

    Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. 1996-2001 онд СУИС-ийн Сийлбэрийн ангийг дүүргэсэн. Тэрнээс хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаад, сүүлийн 5-6 жил чулуун баримлаар дагнан ажиллаж байна. АНУ-д чулууны үйлдвэрт ажиллаж байсан.

    https://borjinsuvarga.com/

    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Сийлбэрчдийн хувьд чулуугаар бүтээл туурвина гэдэг хамгийн хэцүү байдаг гэдэг. Тэгвэл чулуу, тэр дундаа боржин чулуугаар соёлын үнэт өвийг үлдээдэг эрхмийг өнөөдрийн “Редакцийн зочин” булангийнхаа хойморт урилаа.

    -“Редакцийн зочин” буланд маань уригдсан анхны сийлбэрчин та боллоо. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
    -Намайг Ж.Түвшинжаргал гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. Аав, ээж минь тэр нутгийн хүмүүс. Би 1996-2001 онд СУИС-ийн Сийлбэрийн ангийг дүүргэсэн. Тэрнээс хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаад, сүүлийн 5-6 жил чулуун баримлаар дагнан ажиллаж байна.

    -Сийлбэрчин гэхээр л модоор юм хийдэг хүмүүс санаанд ордог. Тэгэхээр та чулуун сийлбэрийг дагнан хийхээсээ өмнө юугаар сийлбэр хийж байв?
    -Мод, яс гэх мэт бусад зүйлсээр сийлбэр хийдэг байсан. Гэхдээ оюутан байхдаа чулуугаар юм хийх гэж үзнэ. Тэрнээсээ болоод багшдаа “Ямар том зантай юм” гэх зэргээр зэмлүүлж л явлаа. Тэгээд Америкт 2-3 жил болохдоо чулуугаар сийлбэр хийж үзээд эргэлт буцалтгүй амтанд нь орчихсон. Чулуу гэдэг үнэхээр хэцүү л дээ. Хэр баргийн хүн шууд чулуун сийлбэр хийнэ гээд бариад авдаггүй. Миний хувьд бол чулуугаар баримал хийнэ гэдэг бол мөрөөдөл, хүсэл минь байсан гэж хэлж болно. Аливаа зүйлийн эх загварыг чулуугаар гаргахдаа тэрийгээ хэд дахин томруулж дотроо төсөөлнө, том баримал бүтээнэ гэж мөрөөднө…

    Урлагийн түүхүүдийг харж байхад бүхий л чулуун бүтээлүүд үлдсэн байна. Чулуу гэдэг бол байгалийн өвөрмөц бүтээл шүү дээ. Тийм болоод ч тэрүү чулуугаар бүтээл хийхээр илүү амьд болдог шиг санагддаг. Тэгээд л чулуунд дурласан байж магадгүй. Бүр тэгээд цаанаасаа намайг чулуу руу урва гэж байгаа юм шиг хүний газарт яваад очсон чинь чулууны үйлдвэрт ажилд орж таарсан. Газар газраас ирсэн олон өнгийн чулууг хараад дуу алддаг байлаа. Гадаадад байхдаа бол баар, рестораны интерьер дизайны чимэглэлийн зүйлүүдийг ихэвчлэн хийдэг байсан. Яг баримлыг бол Монголдоо ирээд л хийж эхэлсэн дээ.

    -Хэдэн оноос хойш чулуугаар уран бүтээл хийсэн юм бэ?
    -2006 оноос хойш өдийг хүртэл гэхээр есөн жил болсон байна.

    -Чулуугаар хийсэн томоохон бүтээлээсээ нэрлээч?
    -Томоохон 40-50 бүтээл байгаа. Үүн дээр бүтээсэн суварга, шүтээний тоог оруулах юм бол бараг 200-300-д хүрсэн байх.

    -Чулуугаа ер нь яаж сонгож байна?
    -Манай улсад хэд, хэдэн төрлийн боржин чулуу байдаг. Монголын боржин чулууг дэлхий нийт хүртэл судалчихсан байдаг юм билээ. Монгол боржин бол боржин чулуулаг дундаа залууд тооцогддог. Нарийн зүйлийг хийхэд ур гоё гардаг, урт настай, хатуу гэх мэт олон давуу талтай.

    Бид чулуугаа олборлохын тулд газрын өнгөн дээрээс биш, ухаж авдаг. Учир нь өнгөн дээрх чулуунууд цаг хугацааны эрхээр өгөршилт ихтэй болсон байдаг. Тиймээс ухаж авч байгаа. Гэхдээ одоо техник харьцангуй хөгжөөд, том чулуунуудыг олборлоход саадгүй болсон. 3 метр хүртэлх өндөр чулууг хүртэл өргөөд гаргаад ирдэг болсон учраас тэр хэмжээний чулуунаас нэг баримал гаргачих тохиолдол байна. Тэрнээс том болчихвол суурь наагаад, дүрс нь нэг том чулуу байдаг ч юм уу, янз бүр л дээ.

    Том чулуу нэг бүтээл болдог гэсэн. Нэг том чулуугаар бүтээл хийсэн жишээ дурдаач?
    -Хөвсгөл аймагт боссон Ширэндэв гуайн баримал байна. Энэ баримал сууринаасаа дээш 2.7 метр, “Глобал центр”-ийн хашаанд байгаа ирвэс л гэхэд ямар ч наалтгүй нэг чулуунаас гарсан, 3.45 метр өндөр байх жишээтэй.

    -Наалтгүй хийж байгаа чулуугаар бүтээл хийхэд хэцүү юу?
    -Сайн тоног төхөөрөмж байхад гайгүй ээ. Цаг л их ордог. Ирвэсийг л гэхэд нэг жил хийсэн байх.

    -Чулуунуудаа ихэвчлэн ухаж авдаг гэлээ. Байгаль дэлхийтэй харьцаж байгаагийн хувьд тодорхой ёс жаяг үйлддэг үү?
    -Манайхны хувьд социализмын үеэс чулуугаар барилга байгууламж, баримал зэргийг хийж байсан учраас хуучны чулуу олборлож байсан газар нэлээд байдаг. Тэдгээрээс авдаг. Мэдээж хэн дуртай нь харсан газраасаа чулуу аваад байна гэсэн ойлголт байхгүй. Тусгай боржин чулууны нөөцтэй газраас авна. Тэгэхийн тулд орон нутгийн байгаль орчны газар, Засаг захиргаанаас зөвшөөрөл авах зэргээр их ажил болно. Түүнийхээ дараа ухсан газраа нөхөн сэргээх гэж асуудал бий.

    -Яг хаанаас чулуугаа авч байна?
    -Монгол орон тэр чигээрээ боржин чулууны нөөцтэй. Бидний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумаас голчилж авдаг. Гэхдээ газар болгоноос чулуу авч болдоггүй. Манайхан их сүсэг бишрэлтэй болоод тэр үү, эсвэл газар нутаг минь их догшин болоод тэр юм уу чулуугаа өгдөг, өгдөггүй газар гэж бий. Өгдөг газраасаа аргадаж авна. Аргадаж авахаар аливаа ажил саадгүй, сайхан бүтдэг.

    -Баримлыг өөр чулуугаар хийж болох уу. Та хийж байв уу?
    -4-5 төрлийн боржин чулуунаас гадна гантигаар баримал хийж байсан. Монгол орны цаг уурын нөхцөл байдал нөлөөлөөд ч тэр юм уу гантиг чулуугаар бүтээл хийхээр цав их гардаг юм билээ. Боржин чулууг техник технологи нь дааж, гаргаж чадвал цав байдаггүй. Тэр нь агуу шүү…

    -Сийлбэр, баримлуудаа хүнтэй хамтарч хийдэг үү?
    -Энэ чулууг чинь ганцаараа хөдөлгөж, баримал болгоно гэж байхгүй л дээ. Өөрөө их загвараа гаргаад ажилчидтайгаа хийнэ. Том зүйл хийлээ гэхэд хувааж аваад л ажилдаа ордог. Тэгээд нийлээд нарийн зүйлүүдийг хийхдээ өөрөө гардан ажиллах тал бий.

    -Боржин чулуу ур сайн гаргадаг гэдэг юм билээ. Үүнийг тайлбарлаач…?
    -Чулуу бүрт онцлог байдаг. Нэг чулуу сонгож аваад үнэхээр гайхалтай бүтээл болгоод гадаа байршуулахаар өөрөөсөө хэтэрхий их гэрэлтдэг чулуунууд мэлийгээд, хаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй болчихдог. Тэгэхэд зарим чулуу байгалийн нарыг өөртэй шингээгээд, гэрэл сүүдэр нь тохироод хийсэн бүх чимэглэл тодроод сайхан харагдах нь бий. Авдрантын ногоон боржин, Замтын шар боржин бол гоё биш, Эрдэнэ сумын саарал боржин, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнийн улаан боржин, Өвөржанчивлангийн цайвар ногоон боржин зэргийн ур их гоё гардаг. Ер нь чулууг ухаад авч байхад л чанар нь танигддаг. Тухайн авч очсон краныхаа даацаар чулууг цуулахад цууралтаасаа эхлээд сайн, мууг нь мэдчихдэг. Чулуу чинь ширхэгтэй эд.

    -Хүний захиалгаар баримал хийж байна уу. Эсвэл өөрийн зохиомжоор бүтээл туурвиж байна уу?
    -Ихэвчлэн захиалгаар хийдэг. Түүний хажуугаар бас уран бүтээл хийнэ ээ. Ажлынхаа хажуугаар баримал хийж байгаад 15-20 болгоод хотынхоо төвд ч юм уу, Туулынхаа эрэг дээр ч юм уу үзэсгэлэн гаргая гэж боддог юм. Гэтэл бэлэн болсон бүтээлүүдийг маань хүмүүс авчихаад одоохондоо нэг л болохгүй байна.

    -Захиалгын дийлэнхийг ямар бүтээл эзэлдэг вэ?
    -Сүүлийн үед хүмүүс суварга их хийлгэж байна. Үүнээс гадна хамгийн гол нь тухайн хүний барималд хандах үнэлэмж захиалгад шууд нөлөөлж байна  л даа. Хүн юм үзэж нүд тайлаад ирэхээрээ юмыг огт өөрөөр хараад, үнэлээд эхэлдэг юм байна.

    -Нэг бүтээлийг дахиж хийхэд хэзээ ч эхнийх шигээ болдоггүй-

    -Таны уран бүтээл дунд Сонгинохайрханы савдаг байна л даа. Савдаг гэдэг бол манайхны оюун ухаанд л байдаг зүйл шүү дээ. Түүнийг урлан бүтээх хэцүү байв уу?
    -Уулын савдаг, лус зэргийг нүдэнд харагдтал биччихсэн зүйл Буддын сударт нь байдаг юм билээ. Тэр уулын савдаг бол тийм сахалтай, таягтай, үхэр, морь унасан зэргийг нь биччихсэн байдаг. Тэрийг нь харж байгаад зураг, скезийг нь гаргана. Тэгээд захиалагч нь зөвшөөрвөл хийнэ дээ.

    -Хэмжээ алдаж  байсан тохиолдол бий юу?
    -Зөндөө. Нэг бүтээл хийж байтал хөрөө багажны ир арай их ороод буруудаж байсан тохиолдол бий. Тэгээд дахиад шинээр эхэлж байсан. 1.60-тай хүний хөргийг хийж байснаа энэ буруу болчихлоо, 1.50-тай хийчихъе гэхгүй шүү дээ. Тийм учраас дахиад л хийхээс өөр аргагүй.

    -Буруу хийсэн бүтээлээ тэгээд шууд хаячих уу?
    -Жижиглээд өөр юм хийнэ.

    -Ер нь баримал тухайн эх бүтээлтэйгээ, хүнтэйгээ ижил хэмжээтэй байх ёстой байдаг гэсэн үг үү?
    -Тухайн захиалагчийн бодол л доо. Би дураараа томруулж, жижгэрүүлэх аргагүй. Баримлын бас нэг давуу тал нь нэг байсан бүтээл нэг л байна. Нэг бүтээлийг дахиж хийлээ гэхэд хэзээ ч эхнийх шигээ болдоггүй.

    -Оюутан байхдаа чулуугаар юм хийх тэмүүлэлтэй, хүсэлтэй байжээ. Тэгвэл тэрийгээ биелүүлээд ирэхээр бас өөр зүйлийг хүсч мөрөөдөж эхэлсэн байх?
    -Оюутан байхаас одоог хүртэл хүсч, бодож ирсэн нэг зүйл бий. Тэрэлжийн уулсыг ажиглаад байхад их өвөрмөц, сонин содон, гайхалтай сэдлийг төрүүлдэг. Ирээдүйд яг л тэр уулсыг цогцоор нь бүтээл болгочихсон, тэрийг монгол төдийгүй дэлхийн хүмүүс зорьж ирж үздэг, нэг үгээр хэлбэл, Байгаль арт галерей ч гэх юм уу тийм зүйлийг л хийхийг мөрөөддөг дөө. Энэхүү ажилтай маань төстэй ажлыг бурханч лам Г.Пүрэвбат эхлүүлсэн гэж ойлгож болно. “Аглаг бүтээлийн хийд”-ийг анх зураг төслийг нь гаргахаас эхлээд би гар бие оролцсон. Анх сүмийн суурийг тавих гээд ухаж байхад том том чулуу гарч, үүнийг холдуулмаар байна гэж хандаж байсан. Бид очоод тэр том чулууг ашиглаад өөр зүйл болгоё гэх санал тавьсан. Тэр үед Г.Пүрэвбат лам ч гэсэн “Зүүдэнд ингэж чулуу гарч ирнэ гэж” орж ирж байсан. Тиймээс үүнийг холдуулалгүй бүтээл болгоё гэж ярилцаад сэнтий болгож байлаа. Дараа нь үүдэнд нь байгаа найман арсланг мөн л тэндээс гарсан чулуугаар хийсэн. Тэгээд ер нь энд тэндээс нь чулуу гарч ирвэл л бүтээл болгож байсан даа.

    -Та бүтээлээсээ хамгийн өвөрмөцийг нь нэрлээч?
    -Уран бүтээлч хүн хийсэн бүтээл болгондоо хайртай байдаг юм. Үнэхээр тэндээс нэрлэ гэвэл сүүлд хийсэн тэмүүлж буй азаргаа хэлье. Үүнийг би их бодож байж хийсэн. Тийм хэмжээний азарганы баримал Монголд төдийгүй дэлхийд байхгүй болов уу.

    -Ер нь монголчууд адууны баримал, тэр дундаа ахуйн соёлтойгоо холбоотой бүтээл их туурвидаг юм шиг ээ…?

    -Би уяач өвөг дээдэстэй, уяач айлын хүүхэд. Бага байхаасаа л хурдан морь унаж, найр наадамд уралддаг байлаа. Тиймдээ ч адуунд их дуртай, хайртай… Цэцэрлэгт байхдаа дан морины зураг зурж, үзэсгэлэн гаргаж байсан. Дөрөвдүгээр ангидаа бас бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. Монголд байгаа адууны баримлууд болхи, гүйцэтгэл муутай, нэг л дутмаг санагддаг. Социализын үеийн өвгөн мастеруудын маань хийсэн бүтээлүүд л байдгаас сүүлийн үеийн сайн баримал гэж байхгүй болсон юм шиг санагддаг. Тэгээд л тэр азаргаа хийсэн. Зохиомжийг нь гаргахдаа усан давалгаан дундаас, бугуйлаа чирэн цойлж  гарч ирж байгаагаар гаргасан.  Энэ нь хүн аливаа салбарт ажиллахдаа алтан дундаж биш, цойлж, тэргүүлж байх ёстой шүү гэх утгыг илэрхийлсэн. Би яг ингэж боддог хүн л дээ. Аливаа ажлыг бусдаас илүү, тэргүүлж хийж чадахгүй бол ажиллаад хэрэггүй гэж… Модон тавилга хийхдээ хүртэл дэлгүүр бүрт байгаа шиг биш, арай өөр хийх ёстой гэх санаа. Тэрийг л хүмүүст ойлгуулах гэж баримлаа хийж байлаа.

    -Тэр азарга одоо хаана байна?
    -“Ажнай”  корпорацийн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ авсан. Нүхтийн аманд байршуулах байх. Нүхтийн аманд том цогцолбор байгуулж байгаа юм билээ.

    -Уран бүтээлч хүний хувьд ур ухаанаа гаргаж хийсэн бүтээлийг тань нэг уулын мухарт аваачаад тавьчихаар харамсалтай байдаг болов уу?
    -Миний хувьд хотын төвд ч юм уу, эсвэл байнгын хүн явж, хөлхөлдөж байдаг гудамжинд бүтээлээ тавих юмсан л гэж боддог. Гэхдээ манай монголчууд чинь юмыг өмчлөх дуртай ш дээ. Худалдаад авчихсан юм чинь би энийг дуртай газраа тавина гэдэг… Тэгээд л нэг уулын дээр, амралтын газартаа аваачаад тавьчихдаг.

    -Чулуугаар юм хийдэг хүмүүсийн уушиг нь мууддаг гэж ярьдаг юм билээ?
    -Аливаа юмны тоос шороо гэдэг муу нь муу л байх. Гэхдээ миний хувьд боржин чулуугаар юм хийдэг болоод ч тэр үү жаахан өмөөрмөөр санагдаад байдаг юм. Хүмүүсийн яриад байдаг шиг уушгинд нөлөөлөөд өвчлүүлээд байгаа юм алга л байна. Мэдэхгүй, сураглахгүйдээ биш, би хүмүүсээс асуугаад л байдаг юм. Ийм чулуутай ажилладаг хүмүүс 5-6 жил болоод шинжилгээнд ордог. Тэгэхэд бүхэл бүтэн 15 жил Авдрантын хориход ял эдэлж, боржин чулуугаар баримал хийж  байсан хүний уушги эрүүл гарсан. Хориход бол маск гэх мэт хөдөлмөр хамгааллын зүйлс байхгүй ш дээ. Америкт л гэхэд боржин чулууг маш их дээдэлдэг. Айлууд нь чадвал цонхныхоо тавцанг, бүр чадахгүй бол унтлагынхаа өрөөний орны хажуудах шкаф дээр ч юм уу нэг жижиг боржин чулуун сувинер тавьдаг. Энэ чулуу их энерги өөртөө татаж, хүнийг сайхан амраадаг гэдэг. Үүнээс гадна Занабазарын Төвхөн хийд, Өмнөговийн Дэмчигийн хийд гэх мэт бол цул боржин тогтоц шүү дээ. Тийм газруудад бурхад, номын мэргэд шавилан сууж, гэгээрсэн байдаг. Дундговийн Чойрын хийд ч цул боржин шүү дээ.

    -Таны бүтээлд хүүхэдтэй холбоотой хөшөө хэр их вэ?
    -Нэлээд бий. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Төрөх эмнэлгийн үүдэнд, Сүхбаатар аймагт хэд хэд байна. Хэнтий аймгаас Тэмүүжингийн бага насыг хийж өгөөчээ гэх захиалга орж ирсэн. Хийж байгаа. Хүүхдийн баримал хийхэд  гэгээлэг их сайхан мэдрэмж төрдөг.

    -Та хөөрөг хийдэг үү?
    -Хөөрөг хийж болно л доо. Гэхдээ одоо уран бүтээл тал руугаа дагнан хийж байгаа. Одоо цагт хүн бүрийн хийж байгааг хийгээд баймааргүй байна.

    -Та бүтээлээ хаана хийж байна. Орон нутгаас захиалга ирлээ гэхэд очиж хийх үү?
    -Ихэнхдээ хотод хийчихээд орон нутаг руу тээвэрлэдэг. Зарим газар нутгийнхаа чулуугаар бүтээл хийлгэе гэвэл очоод хийчихдэг. Тийм тохиолдол маш цөөхөн.

    -Зарим газарт хайран зүйлээр арай л дэндүү муухай зүйл хийчихсэн тааралддаг. Мэргэжлийн хүн тийм зүйлийг бүр хянамгай харна биз?
    -Тийм зүйл тааралдана. Цаадах захиалагч тал нь яаж хүлээж авсан юм бол гэмээр, өмнөөс нь санаа зовмоор зүйлтэй таарч л байлаа. Энэ бол хаана, хаанаа л байх ёстой хариуцлага. Ийм байдал одоо байгууллага болгонд харагдаж байна. Одоо бол яахав нэг нь хийсэн, нөгөөх нь хийлгэсэн нэртэй. Харин дараа нь хойч үе минь хараад шоолно ш дээ. Тэрнээс л  ичих хэрэгтэй. Ер нь дэлхий нийт аливаа улс орныг хөшөө дурсгал, хийсэн бүтээснээр нь үнэлдэг. Гэтэл манайд ирсэн чинь хүүхдээр хийлгэсэн юм шиг хөшөөнүүд байвал муухай биз дээ.

    -Дотооддоо төдийгүй дэлхийд чанартай гэж харж байсан уран бүтээл байна уу?
    -Жанрайсаг, Цонжинболдогийн Чингисийн морьт хөшөөнөөс эхлээд сайхан, сайхан бүтээл байна. Дэлхийд бол Ромын тэр барилга байгууламж, хөшөө дурсгал үнэхээр гайхалтай.

    -Монголдоо хамгийн томд тооцогдох “Ногоон дарь эх”-ийн хөшөөг босгосон-

    -Төрийн ордны өмнө байрлах Чингисийн хөшөөг толгой жижигтэй гэж шүүмжилдэг?
    -Хажуунаас нь харахад порпорц нь зөв байдаг. Уг баримлыг хийж байгаа хүн нь өөрөө тооцоолох хэрэгтэй л дээ. Жанрайсаг бурханы хувьд доороос нь харахад зөв харагддаг. Гэтэл яг хажуунаас нь харахад маш том толгойтой. Яг тэрэн шиг алслал зэргийг бодох хэрэгтэй. Чингисийн хувьд сууж байдаг, хүмүүс яг өмнөөс нь хардаг. Тэгэхээр толгой нь жижигхэн харагдах нь ойлгомжтой.

    -Хотын төвд таны бүтээлээс тавигдсан байна уу?
    -“Саруул” төвийн хашаанд, “Өнөр хотхон”-ы үүдэн дэх хос заан байна.

    -Хүмүүс хөшөөн дээр элдэв юм их бичдэг. Танд ямар санагддаг вэ?
    -Тэр зохимжгүй. Гэхдээ 10 жилийн дараа гэхэд засарчих байх. Хаа газар байж байгаад аяндаа алга болчихдог юм билээ.

    -Та Өүлэн эхийн цогцолбор хөшөөг хийсэн. Энэ талаараа яриач?
    -Өүлэн эхийн цогцолбор хөшөө бол Монголд байгаа чулуун баримлын хамгийн том бүтээл. Суурьтайгаа нийлээд 13.6 метрийн өндөртэй, цул чулуун баримал. Наахан талд нь алдартай хатдын хөшөө бий. Цогцолборын хаалгыг цул чулуугаар хийсэн. Өндөр нь 7 метр, урт нь 14.5 см. Монголдоо хамгийн томд тооцогдох хаалга. Цогцолборыг 20 гаруй хүн хоёр гаруй жилийн хугацаанд бүтээсэн. Эх загварыг нь би гаргаад бусдыг нь ажилчидтайгаа хамтарч хийсэн.

    -Энэхүү хөшөөнөөс өөр цогцолбор бүтээлүүдээ нэрлээч гэвэл?
    -Өөрийн “Боржин чулуу” ХХК-аа байгуулахаасаа өмнө “Үүдэн чулуу” компанитай зургаан жилийн турш хамтарч ажиллаж байсан. Тэнд байхдаа Сүхбаатар аймагт цогцоор нь баримал хийсэн. Хөвсгөл аймагт Ширэндэв гуайн талбайг мөн цогцоор нь хийсэн.  

    -Өнгөрсөн зун “Ногоон дарь эх”-ийн хөшөөг бүтээсэн?
    -Боржин чулуугаар хийгдсэн хамгийн анхны, хамгийн том “Ногоон дарь эх” гэж ойлгож болно. Суурьтайгаа нийлээд 6 метр өндөр. Үүнийг хийхдээ хүнээс хандив, мөнгө цуглуулаагүй. Өөрсдийн хөрөнгөөр, хүч хөдөлмөрөөрөө дэлхий нийт, Монголынхоо нийт сайхан ээж, эмэгтэйчүүдэд зориулж бүтээсэн. Анх хөшөөг бүтээх санаа төрсөн түүхээ яривал, аав маань эхээс гурвуулаа. Хамгийн том ах нь Хаянхярваа гэж уран дархан хүн байсан. Тэр хүн Дундговь аймгаас Сүхбаатар аймагт цэрэгт татагдаж ирээд, тэндээ суурьшиж гэр бүлтэй болсон юм билээ. Тэр хүн их залуудаа бурхан болсон. Тэр ахын маань эхнэр биднийг их эрхлүүлнэ. Миний ухаан орсон цагаас хойш эмээ гэж өссөн хүн маань тэр хүн л дээ. Тэр хөгшин маань бурхан болоод 10 жил болж байна. Уран дархан байсан ахдаа, эмээдээ зориулж энэхүү бүтээлийг хийсэн гэж ойлгож болно. Одоо хүмүүс маш их очдог болсон гэсэн.

    -Хаана байдаг билээ?
    -Сүхбаатар аймгийн Төрөх эмнэлгийн үүдэнд. Төрөх гэж байгаа, хүүхдээ төрүүлээд гарч байгаа ээжүүд мөргөж, шүтдэг гол шүтээн болсон.

    -Хүмүүсээс өвөрмөц сонин захиалга хэр их ирдэг вэ?
    -“Бэлэг эрхтэн хийлгэе” гэж орж ирж байсан. Тухайн үед надад их сонин л санагдсан. Тийм захиалга өгсөн хүн яагаад ийм зүйл хийлгэх болсон сэдлээ ярьж өгсөн л дөө. Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн урдхан талд хугарчихсан жижиг бэлэг эрхтэний хөшөө байдаг юм. Тэр хөшөөний хавиар мань эр хэдэн Япон дагуулаад явж л дээ. Өөрөө Японд байсан, тэнд аялал жуулчлалын чиглэлээр ажил эрхэлдэг. Тэр шугамаараа хэдэн Японд Монголоо сурталчилж яваад тэр хөшөөтэй таарсан гэж байгаа. Японд 3 м өндөр бэлэг эрхтэний хөшөө байдаг иргэдэд нь хүүхэд гуйж, мөргөж сүсэглэдэг юм байна.

    Тэгсэн нөгөө Япончууд манай тэр хөшөөг харчихаад “Өө монголчуудынх ийм жаахан юм байхдаа”, “Энийгээ янзалчихаж чаддаггүй юм байхдаа” гэх зэргээр хоорондоо ярилцсан гэж байгаа юм. Тэгэнгүүт мань эр шаралхаад Японд чинь 3 метр байдаг бол Монголдоо би 3.5 метрийг хийлгэнэ ээ гэж омогшоод  над дээр орж ирсэн. Би ч хийж өгсөн. Хийлгээд нөгөө хугархайныхаа оронд байрлуулаад, байрлуулсан жил нь Өвөрхангайд маш их цас ороод ард иргэд нь “Энэ ёстой буруу юм ирлээ” гээд эзнийг нь буцааж ав гэж. Тэгээд нөгөө залуу Төв аймагт байх өөрийн амралтын газартаа байрлуулсан гэсэн.

    -Энэ хөшөөний мөнгө улсын төсвөөс гарсан гэх мэт яриа гарч байсан санагдаж байна?
    -Энэ хөшөөг хоёр найз хийлгэсэн юм. Нэг найз нь төрийн байгууллагад ажилладаг байж таараад тэгээд тиймэрхүү яриа гарч байсан. Мөнгө яг хаанаас гарсныг бол би мэдэхгүй. Манайхан ч тэгээд их хардамтгай шүү дээ.

    -Томоохон хөшөө дурсгалын зүйлийг жижгэрүүлж хийлгээд, өөрийн ширээн дээр тавих сонирхолтой хүмүүс байх уу?
    -Одоо хүмүүс өөрсдийнхөө жилийг хийлгэдэг болсон байна лээ. Ихэвчлэн тэргүүлэх зиндааны нөхдүүд хаш чулуу зэрэг үнэт чулуугаар тамганыхаа дээд талын дүрсийг өөрийнхөө жилээр хийлгэх сонирхол ч их болсон.

    -Боржинг өөр чулуутай хольж хөшөө хийж байсан уу?
    -Болох нь болно. Жижиг хэмжээний зүйлд жижиг металл оруулж байгаа. Зарим үед өнгийн чулуунуудтай хольж байна. Яваандаа том бүтээлүүдийг хольж бүтээх санаа байгаа.

    -Бүтээлүүд дотор чинь тооно туших уяагаар хөшөө хийсэн харагдсан…?
    -Ер нь урлагийн бүхий л нарийн нандин зүйлс Монголд байгаа мэт санагддаг юм. Зөвхөн уяаг л бодоод байхад олон төрлийн янз бүр атлаа, бүгд утга учиртай, хурдан тайлагддаг ч гэх юм уу сонин шүү дээ. Чөдөр, тушааны зангилааг л хараад байхад гурван хөл рүү явуулсан тэр зангилаа сонин. Хүчээр бус ивээр явуулчихсан. Уран зангилаа гэдэг бол тэр чигээрээ урлаг. Тиймээс тэрийг яагаад чулуугаар хийж болдоггүй юм гэж бодсон. Орчин үеийн хүмүүс ч энэ уяа, зангилаагаа мартчихаж байна. Тиймээс сануулах, биет болгож өвлүүлж үлдээх зорилгоор цувралаар хийж байгаа. Хүмүүс их сонирхдог. Гэхдээ зараагүй.

    Энэ зангилаануудыг хийхдээ зүгээр нэг хийчихээгүй. Эмэгтэй хүний донж оруулж хийсэн. Өндөр нь 3-4 метрийн хооронд 5-6 бүтээл хийгээд хотынхоо гудамжинд, тодорхой тайлбартай, явган хүнийх нь зам сүлжсэн юм шиг, хажууд нь байх сандал нь хүртэл монгол төрх, зангилааг илэрхийлсэн бүтээл болгоод тавимаар санагддаг юм.

    -Чулуун хөшөөнүүдийг нийлүүлээд үзэсгэлэн гаргаж мэдээж болохгүй. Тэгвэл өөрийн хийсэн тэрхүү бүтээлүүдийнхээ жижгэрүүлсэн хувилбараар, скез зургаар ч юм уу үзэсгэлэн гаргах бодол байна уу?
    -Хамгийн эхний том зорилго тэр байна. Байгалийн юмыг байгальд нь бүтээгээд үзэсгэлэн гаргах. Тэр үед улсаас зөвшөөрөл өгөх байлгүй дээ. Туул голын бургастай, сайртай нэг тохой дээр, гүехэн устай хэсэгт нь зарим бүтээлээ тавиад заримыг нь бургасан дунд байрлуулаад л олон хүн түүнийг сонирхон үзэх хэмжээний үзэсгэлэн гаргахыг хүсдэг. Зориуд нэг завь гаргаад завиар явж үзэсгэлэнгээ үзвэл сайхан гэж мөрөөддөг.

    -Талд давхиж яваа цагаан зээрийн хөшөө хаана байдаг юм бэ?
    -Сүхбаатар аймагт байдаг. Тус аймгийн хувьд цагаан зээр нэг брэнд нь гэж хэлж болно. Сүүлийн үед нутгийн иргэд зээрээ маш ихээр агнаж, устгаж эхэлсэн байгаа юм. Тэрийг нь болиулах үүднээс аймгийн Засаг дарга нь ийм цогцолбор байгуулах гэсэн юм аа хийгээд өгөөч ээ гэх хүсэлтийг гаргасан.

    -Туулынхаа эрэг дээр томоохон чулуун баримлын үзэсгэлэн гаргахыг мөрөөддөг – 

    -Хөшөө ихтэй газар хөгжил багатай гэж ярьдаг юм билээ. Үүнтэй та санал нийлэх үү?
    -Худлаа. Манай ард иргэдийн соёлтой л холбоотой ийм яриа гарч байгаа юм. Гадны улсуудад явж байхад онгоцны гарах хаалганаас эхлээд хаа явсан газар гоё, гоё хөшөө байдаг. Тэндээс харахад хөшөө харин ч их байх ёстой. Гэхдээ чанартай. Урам зориг авч, сэтгэлгээ өөрчлөгдмөөр байх ёстой.

    -Аливаа зүйлийг яг ижилхэн хийх онцгүй байдаг гэдэг. Жишээлбэл, морин хуур шиг барилга барина гэдэг утгагүй гэх архитектурын яриаг сонсож байсан?
    -Манай монголчууд аливаа зүйлийг яг л байгаагаар нь хийлгэх бодолтой байдаг. Тэр хүмүүстэй зөрье гэхээр бид бас чадахгүй байна. Учир нь бид л мөнгө төлж байгаа юм чинь яг тэрүүгээрээ хийлгэнэ гэдэг. Бидний хувьд болохоор арай өвөрмөц өөр санаа оруулчихмаар байдаг. Гэтэл нөгөө захиалагч үгүй ээ тийм юм байхгүй гээд зүтгэчихдэг.

    -Тэгвэл яг тэр хөшөөг дуурайлгаад хийгээд өгөөч ээ гэх хүсэлт ирж байв уу?
    -Нэг ирсэн шүү. Дундговь аймгийн Чүлтэм аваргын хөшөөг хийгээд байрлуулсны дараа жил Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хэсэг нөхөд яг өнөө Чүлтэм аваргын хөшөөний зургийг барьчихсан намайг хайж ирсэн.  Ирээд огт өөр хүнийг яг тэр зураг шигээ хийлгэе гэсэн. Уран бүтээлч хүний хувьд нэг хийсэн бүтээлээ дахиж хийнэ гэдэг хэзээ ч өмнөх шигээ болдоггүй. Тэгээд өөр хүнийг огт өөр хүнтэй ижилхэн хийлгэе гээд байх чинь утгагүй биз дээ. Миний бие дээр чиний толгойг залгая гэж байгаатай л ижил зүйл шүү дээ. Тэгээд би хийхгүй гээд явуулчихсан. Тэгсэн надтай хамт ажиллаж байсан нэг хүнээр яг яриад байснаараа хийлгэсэн байсан. Дуурайхдаа илүү гаргаж дуурайхгүй бүр хачин болгочихсон. Одоо нэг тийм сонин юм байдаг л юм билээ.

    -Ингээд ярихаар зохиогчийн эрх гэж их чухал байгаа юм. Хөшөө дурсгалдаа зохиогчийн эрх авч байна уу?
    -Нэг их зохиогчийн эрх гээд хөөцөлдөөд байдаггүй. Хуучин мод, хүрэл цутгуур зэргээр юм хийхдээ зохиогчийн эрх гэж авч байсан. Гадаадад хэдэн жил ажиллаад явж байхад Монголд хийж байсан бүтээлийг маань нэг хүн өөрийнхөө нэр дээр хувилаад зарж байсан тохиолдол гарч байсан учраас авч байсан. Энэ мэтийн том зүйл дээр бол зохиогчийн эрх авч байгаагүй ээ.

    -Гадаадаас хэр захиалга авч байна?
    -Орос руу гурван баатрын цээж баримал хийж явуулсан. Оросоос Өүлэн эх болоод таван хөвгүүнийх нь баримлыг хийгээд өгөөч гэх санал ирсэн. Загвар дээр нь ажиллаж байна. Өүлэн эхийн төрсөн газар Буриадад байдаг юм байна. Хятадаас мөн захиалга ирж байна. Нэг том сүм хийд барих гэж байгаа юм байх. Тэгээд надад хандсан. Энэ мэтээр ирж л байна.

    -Ярилцсанд баярлалаа.

  • Н.БААТАРБИЛЭГ- Ойн инженер, ойн олон улсын зөвлөх

    МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал, ой судлаач, доктор, профессор, 
    АНУ-ын Колумбын Их Сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан,Олон улсын Ой Судлалын Байгууллагуудын Нийгэмлэгийн (IUFRO) олон улсын зөвлөх, (International council), Олон улсын геосфер биосфер (IGBP) программын START хөтөлбөрийн Монголыг хариуцсан зохицуулагч

    Cудалгааны чиглэл: Модны жилийн цагиргийн цаг уур судлал, дендрохронологи, уур амьсгалын өөрчлөлт, ойн экологи судлал, ойн экосистемийн өөрчлөлт

      БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

      2000 онд Бүгд Найрамдах Чех Улсын Прагийн ХААИС-д ой судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан
      1992- 1993 онд МУИС-ийн магистр
      1987- 1992 онд МУИС-ийн Ойн инженер
      1977-1987 он Увс Улаангом 10-н жилийн 2-р сургууль

      АЖЛЫН ТУРШЛАГА

      1992 оноос МУИС-ийн Ой судлалын тэнхимд багшаар ажиллаж, 1999 онд Монголын анхны Модны жилийн цагираг судлалын лабораторийг байгуулсан. Дэлхийн цаг агаарын дулаарлын өөрчлөлтийг өөрийн орон болон бүс нутаг, дэлхийн хэмжээнд судлан тогтоох, Монгол орны ган зудын болон усны нөөцийн судалгаанд модны цагиргийн аргыг ашигласан. Монгол орны хот суурин, сүм хийдийн түүхэн судалгаа, ойн өсөлт хөгжилтөнд гарах өөрчлөлт, Улаанбаатар хотын таримал модны насны бүтцийг модны жилийн цагираг судлалын аргаар судлах зэрэг ажлуудыг бие даан санаачилж, гадаадын судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна. Олон улсын Ой Судлалын Байгууллагуудын Нийгэмлэгийн (IUFRO) олон улсын зөвлөх, (International council), Олон улсын геосфер биосфер (IGBP) программын START хөтөлбөрийн Монголыг хариуцсан зохицуулагчаар ажиллаж байна.

      Холбоо барих: baatarbileg@num.edu.mn
      Ажлын утас: 75754400, 77307730 – 4500 (МУИС)

      СУДАЛГААНЫ ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ (2010 он)

      Монгол орны модны жилийн цагирагт тулгуурлан бүс нутгийн хэмжээнд ус сувгийн судалгаа одоогоор хийгдээд байна. Монгол орны хэмжээнд хийгдсэн модны жилийн цагиргийн он цагийн хэмжилтэнд үндэслэн нийт нутгийн зуны улирлын хуурайшилтыг урт хугацааны /1520 оноос 1993 он / түүхийг судалсан. Судалгааны үр дүнд 20 ба 21-р зуун нь өнгөрсөн 4 зуунтай харьцуулахад температурын хамгийн их өөрчлөлттэй болох нь тодорхойлогдсон. Мөн хамгийн их чийгшилтэй үе нь 1955 оноос 1959 он, их хуурайшилттай үе нь 2000 оноос 2004 он байсан. 1999 оноос 2002 он, 2004 оноос 2005 он хүртэлх хуурайшилт нь өнгөрсөн 500 жилийн хугацаанд тохиолдсон хамгийн их хуурайшилтай үе байсан. Судалгааны үр дүнгээр утгатай мөчлөг байгаа нь тогтоогдсон. Хуурайшилтын давтамж болон холбогдох модны жилийн цагиргийн он цагийн хэмжилтийг илүү нарийвчлалтайгаар хийснээр бага хэмжээнд судлагдсан монгол орны цаг уурын судалгааны мэдээллийг өргөжүүлэхэд хувь нэмэр болсон.

      Монгол орны нийт нутгийн зуны улирлын / 6-аас 8-р сар / хуурайшилтын үзүүлэлтийн / PDSI / давтамжаас ажиглагдсан онцлог зүйл нь урт хугацааны байгалийн үзэгдэлтэй хамаатай төдийгүй 1999 оноос 2002 он хүртэлх хугацаанд бий болсон хүчтэй ган гачгийг дахин илэрхийлж чадсан. Зуны улирлын PDSI-ийн мэдээллийн дундаж үзүүлэлтийг өнгөрсөн үр дүнтэй харьцуулахад энэхүү хуурайшилт нь өнгөрсөн 5 зуунд тохиолдсон хамгийн их хуурайшилттай үе байсан. Хамгийн их хуурайшилттай байсан бүс нутаг нь монгол орны зүүн өргөрөгийн 95-106 хэм, БНХАУ-ын зүүн өргөрөгийн 115 хэмээс зүүн хойд зүг рүү тэлсэн байна. Судалгааны дүнд ажиглагдсан сонирхолтой зүйл нь хуурайшилт үргэлжилсэн энэ хугацаанд монгол орны баруун хязгаарын уулархаг нутгаар хэвийн чийгшилтэй байсан байна. Зүүн өргөрөгийн 103 хэм дагуу ажиглавал монгол орны өмнөд хэсэг / хойд өргөрөг 44-50хэм/, БНХАУ / хойд өргөрөг 36 хэм /, ЗХУ-ын / хойд өргөрөг 54 хэм / нутаг дэвсгэрт хамгийн их хуурайшилттай байна. БНХАУ-д 1640 оноос 1646 онуудад үргэлжилсэн хугацаагаар ихээхэн хуурайшилттай байсан нь харагдсан. Энэ нь азийн ихэнх бүс нутагт нөлөө үзүүлсэн том хэмжээний хуурайшилт мөн эсэх нь батлагдаагүй боловч тийм байх магадлал өндөр байна. 2001 оны монгол орны зуны хуурайшилт нь БНХАУ-ын төв болон зүүн хойд бүс, Мянма болон Тайланд улсуудын хойд бүсэд мөн ажиглагдсан. Үүнтэй төстэй хуурайшилтын хэлбэр нь 1999 он, 2000 он, 2002 онуудад ажиглагдсан. Үүнээс өөр урт болон богино хугацааны хуурайшилт, чийгшилтэй байсан жилийн тухай мэдээллийг мөн хуримтлуулсан.

      20-р зуун нь өнгөрсөн 5 зуунаас хамгийн их чийгшилтэй зуун / хамгийн их чийгшилтэй 10 жилд 5 жил нь багтсан / боловч, 1942 он, 1771 он, 1977-1981 он, 1735-1939 он, 1779-1983 онуудад ихээхэн хуурайшилттай байсан.

      Эх сурвалж: “Япон, монголын хүрээлэн буй орчин” сонин


      ЯРИЛЦЛАГА УНШИХ

      Н.БААТАРБИЛЭГ: ТӨР ХУЛГАЙН АРГААР МОД ОГТЛОХ АРГЫГ КОМПАНИУДАД ЗААЖ ӨГӨӨД БАЙНА

      -Ойн сангийн нөөцийн талаар ярилцлагаа эхлэх үү. Ойн сангийн өсөлт хэр байна вэ?

      -Хоёр жилийн өмнө Монгол орны ойд олон зорилтот ойн тооллого хийсэн. Үүн дээрээс яам Монгол орны ой хөгширсөн байна, нөөцийн хувьд босоо хатсан мод их байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Ойн сангийн тооллогын дүнг харахаар багасах биш нэмэгдсэн дүр зураг харагдаж байгаа. Энэ нь тооллогын арга зүй өөр болсон, дээрээс нь урд нь хүрч, тоолж чадахгүй байсан талбайг бүртгээд нэмэгдэж байгаа.

      Ард түмний дунд, бидний харж байгаагаар ойн талбай тийм ч сайн нэмэгдэхгүй байгаа. Учир нь огтолсон талбайгаа буцааж нөхөн сэргээхгүй байгаатай холбоотой. Түлээ, барилгын материалд хэрэглэж байгаа модны хэмжээ буурахгүй байна. Тэр утгаараа тооллогын арга зүй боловсруулалт сайжирсан учраас ихэссэн юм шиг харагдаж ч нөгөө талаар хэрэглээ буураагүй учраас нэмэгдсэн зүйл байхгүй.

      Заган ойг оруулаад нийт нутаг дэвсгэрийн 13 орчим хувийг ойн сан эзэлж байгаа. Энэ нь улсын нутаг дэвсгэртэй харьцуулбал бага тоо.

      -Ойн менежмент гэж юу вэ?

      -Нэгэнт улс орон, ард түмэн байгаа цагт мод, модон материалын хэрэгцээ байж таарна. Ялангуяа манай улс гэр хорооллын соёл иргэншилтэй. Түлшний мод байхаас аргагүй. Дээрээс нь улс орон мод бэлтгэхгүй юм бол барилга хийцээ юугаар хийх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс ой ашиглалт байх ёстой.

      Заган ойг оруулаад нийт нутаг дэвсгэрийн 13 орчим хувийг ойн сан эзэлж байгаа.

       

      Нөгөө талаас хэрэгцээгээ хангах хэмжээгээр мод бэлтгэж болохгүй. Манай орны ойн зонхилох төрлүүд маш удаан ургалттай. Жилд 1-2 см ургавал түргэн ургадагт тооцогдоно. Үүнээс ч бага. Маш хүнд нөхцөлд ургадаг ой. Модны өөрийнх өсөлтийн хэмжээ огтолж байгаа хэмжээг гүйцэхгүй. Энэ харьцааг зөв барих шинжлэх ухааныг ойн менежмент гэж байгаа юм. Манайхан ойн ашиглалт, хамгаалалт гэж ярьдаг. Хууль эрхзүйн хүрээнд ч тэгж оруулсан. Энэ бол буруу. Бид ой хамгаалал, ашиглалт гэж ярих ёстой. Нэгдүгээрт, ойг хамгаална. Тэгээд ашиглана.

      -Тэгвэл ойн цэвэрлэгээг хийх шаардлагатай. Хийлээ гэхэд өнөөгийн нөхцөлөөр хийх нь хэр үр дүнтэй вэ?

      -Энэ бол ойн менежментээс өөр ойлголт. Цэвэрлэгээний олон янзын арга байна. Биологийн аргаар ойг цэвэрлэж болно. Мод унаад биологийн аргаар ялзраад цэвэршинэ. Гол процесс нь энэ. Манай орны ой уулын хуурай бүсийнх учраас ялзралтын процесс удаан явагддаг. Үүнийг манайхан түймэр гарах гол шалтгаан болж байна. Иймээс ойг цэвэрлээд унасан хуурай мөчир гишүүг цуглуулаад ойгоос гаргах ёстой гэж яриад байгаа. Би өөрөө ой судлаач хүн. Ойг хамгаалах талаас илүү ажилладаг хүний хувьд ойн цэвэрлэгээ гэх бодлого алдаатай гэж үздэг.

      -Тодруулбал?

      -Унангитай, түймэрт автсан, хортонд идэгдсэн газрыг цэвэрлэ гээд компаниудад эрх олгочихдог. Би өөрөө компанийн эзэн гэж бодъё. Миний компани сайн ажиллахын тулд сайн чанарын материалаар сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Гэтэл намайг хортон идээд, гол нь өмхөрсөн, түймэрт ороод хөхөрсөн модыг очиж аваад түүгээр сайн чанарын дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн гарга гэвэл мэдээж бүтэхгүй.

      Гэвч компанийн эзэн үүнээс өөр аргаар мод огтолж болохгүйгээс хойш цэвэрлэгээний эрхийг авдаг. Яг ажлаа эхлэх болохоор босоо модыг л авна. Ингэхдээ хортон идсэн, түймэрт шатсан модыг авахгүй. Тэгээд л сайныг ялгаж аваад бусдыг хаяад, шалгалт ирэхэд муу мод авсан болж харуулаад л өнгөрөөдөг. Энэ бол бодит жишээ. Үүнийг компанийн буруу гэж хэлж болохгүй. Хувийн хэвшлийг дэмжинэ гэх нэрээр хулгайн аргаар мод огтлох арга замыг зааж өгөөд байна. Тэгэхээр ойн цэвэрлэгээ гэх энэ ажил буруу.

      -Тэгвэл яах ёстой гэж?

      -Ойн цэвэрлэгээ гэх хөтөлбөрийг зогсоох ёстой. Үүнийг хувийн компаниудаар хийлгэдэг нь буруу. Аль ч улс оронд ой бол төрийн өмч. Зах зээл нь тогтвортой болоогүй, бизнес нь ч тогтворгүй, бөөрөнхий мод огтолж авчраад зарчихдаг, түүнийгээ бүтээгдэхүүн болгож чаддаггүй хүмүүст эрхийг өгчихөж байна. Хэн, хэзээ хийх ёстой вэ гэхээр Байгаль орчны яам, Үйлдвэр худалдааны яам зэрэг бодлого барих яам, Тамгын газрын дэргэд улсын үйлдвэрийн газар байгуулах ёстой. Манай улсад өмнөх туршлага байна.

      Цэргийн анги, хорих ангиуд мод бэлтгэж байсан. Тэд бол төрийн хүмүүс. Барилгын цэргийн анги ч гэж байна. Тэнд бригад гаргаад норм үнэлгээ өгөөд хяналттайгаар бэлтгүүлэх бүрэн боломжтой. Түүндээ хорих ангиудыг ч татан оролцуулж болно. Эсвэл ойн улсын үйлдвэрийн газрыг байгуулах хэрэгтэй.

      Салбарын яамнаас авсан зөвлөмжийн дагуу мэргэжлийн хүмүүс оролцсон компани мод бэлтгэлийг хийж болно. Хулгайч, худлаа хэлдэг хүмүүс, авлига авч хардуулж сэрдүүлдэг хүмүүс энэ ажлаас холдуулах ёстой.

      -Мод, модон материалын эцсийн бүтээгдэхүүн болгож чадах хүмүүс ойн цэвэрлэгээг хийх ёстой гэж зарим хүмүүс санал хэлж байгаа. Энэ нь таныхаар хэр зөв санал вэ?

      -Цэвэрлэгээний хувьд босоо, хатсанаас гадна мөчир, гишүү, холтос гээд үр ашигтай олон хэсэг бий. Үүгээр бүтээгдэхүүн болгож хэрэглэж байсан туршлага бидэнд бий. Хар модны холтсыг даралт ихсэхэд ууж байгаа. Будагч бодис болгож ашиглаж болж байна. Мөчрийг дүүргэгч, шатах материал болгож болно.

      Зөвхөн гол хэсгийг биш дагалдах баялгийг нь ашиглах ёстой. Ер нь манайд мэргэжлийн компани гэж яриад байдаг. Тийм биш. Мод огтлоод зүсдэг хүнд авчирч өг байгаа нэг үйлдлийг л тэд хийж байна. Зөвшөөрөл авсан компани бол модыг огтолж аваад эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйл ажиллагаа явуулдаг байх ёстой.

      Түүнээс гадна ойн менежментэд алдаа цоорхой болж байгаа нэг асуудал бол модны бэлтгэгч, модны үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс, ой хамгаалагч нар нэг малгайнд орчихоод байгаа. Мод бэлтгэдэг огтолдог хүмүүс ой хамгаалдаг болж харагдаад байгаа юм. Тийм хүмүүсийн дунд яваад орохоор ойг хамгаалж судалдаг, экологийн хувьд ямар үр дүнтэйг мэддэг хүмүүс байхгүй.

      Тэд нэг малгайнд орчихсон учраас хүмүүс ойг хамгаалдаг юм байна гэж ойлгоод байдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Хамгаалдаг, бэлтгэдэг хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй. Бодлого баригч хүмүүс үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

      (Б.Заяа Зууны мэдээ сонин 2017 оны 3 сарын 31)


      ОЙН ТОО БАРИМТ (2018 он)

      Монгол улсын хэмжээнд 1,701.3 мянган га ой түймэрт нэрвэгдсэн, 134,8 мянган га ой ойн хөнөөлт гавж, өвчинд нэрвэгдсэн, 104,8 мянган га талбайд мод бэлтгэсэн байна. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болсон нүүрс хүчлийн хийг 80 хувь хүртэл шингээдэг байна. Өнөөгийн байдлаар манай улсад 535, 0 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1,202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалахаар авах арга хэмжээ авах шаардлагатай.

      Эх сурвалж: “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган”-д БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлсэн үгнээс

    • Цэдэнбалжирын АЛТАНХУЯГ- Морин хуурын багш, морин хуур судлал

      Хөгжмийн зохиолч, морин хуурын багш, удирдаач, Морин хуурын багш нарын холбооны УЗ-ийн гишүүн.
      “Хүннү аялгуу” морин хуурын сургалтын төвийн захирал, багш.

      Алтанхуяг (Алтан Аялгуут Мөрөн Хан) нь морин хуурын заах арга зүйн судалгаа, морин хуурын өв соёлын судалгаа, хөгжүүлэлтээр мэргэшиэ ажиллаж буй уран бүтээлч. Ардын язгуур урлагийг орчин үеийн хэрэгцээ шаардлагат нийцүүлэн, орчин цагийн өнгө аясаар хөгжүүлж буй уран бүтээлч юм.

      Хотхиад ястай Цэдэнбалжирын Алтанхуяг 1977 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мэндэлсэн. 

      Мэргэжил: Хөгжмийн багш, Соёл урлагийн менежер.

      БОЛОВСРОЛ
      Эрдэнэт хотын 3-р сургууль, 2000 – 2004 онд Соёлын колледжийг хөгжмийн багш, морин хуурын багшаар дүүргэсэн. 2014 – 2016 онд 2016 онд СУИС-т Соёл урлагийн удирдахуйн ухааны магистрын зэрэг /Хөгжмийн сургалтын төвийг хөгжүүлэх арга зам сэдвээр “Хүннү аялгуу” хөгжмийн сургалтын төвийн жишээн дээр бичиж/ хамгаалсан. 

      Магистрын бүтээлээ хамгаалсан жилээ буюу 2016 оноос эхлэн, уг сэдвийнхээ дагуу хувиараа “Хүннү аялгуу” хөгжмийн сургалтын төв-/ХСТ/-ийг үүсгэн байгуулсан ба байгууллага хэд хэдэн салбар,щт, туслах багш нартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус төв нь Морин хуур хөгжмийг Хөгжмийн онол, соноршуулга, ерөнхий төгөлдөр хуур, нотны программ зэрэг мэргэшүүлэх хичээлүүдтэй уялдуулан, мэргэжлийн түвшинд чанартай зааж сургадгаараа бусдаас ялгагдах онцлогтой юм. Манай төв хөгжмийн сургалтын төвийн жишгийг тогтоож, цаашлаад хөгжмийн академи болох зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн 20 орчим жилийн турш хөгжмийн боловсролын төлөө, тэр дундаа Р.Батбаяр багшаасаа өвлөн авсан төгөлдөр хуураар хөгжимдөх болон Морин хуураар хөгжимдөх арга барилыг СТА маниар Ч.Баатархүү багшаасаа өвлөн авч, түгээн дэлгэрүүлэх үйлст тэргүүлэх байр суурьтайгаар ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд Морин хуур хөгжим нь Монгол угсаатны зан үйл, ёс заншилтай хэрхэн холбогддог талаар судалгаа хийж, түүнийхээ мөрөөр уйгагүй үр бүтээлтэй ажилласаар ирсэн.

      АЖЛЫН ТУРШЛАГА
      Өмнөговь аймгийн Ханхонгор суман дахь Мэргэжлийн сургалттай Чандмань цогцолборт Хөгжмийн онол, соноршуулга, ерөнхий төгөлдөр хуурын багшаар ажлын гараагаа эхэлснээс хойш Нийслэлийн СӨБ, ЕБС, МУБИС гэх мэт олон байгууллагуудад багшаар ажилласан.
      “Хүннү аялгуу” хөгжмийн сургалтын төвийг үүсгэн байгуулагч /багш/, “Морин хуураа тоглож сурцгаая” төслийн удирдагч, Монголын морин хуурын багш нарын холбооны ТУЗ-ын гишүүн, Их Монгол Язгууртан ИНБ-ын үндэсний онолын Дэмч багш зэрэг нийхэм рүү чиглэсэн олон талт үйлийг мөрлөж байна. Үндэсний төслийн удирдлагын хүрээлэнд өв соёл морин хуурын судлаач, 

      1997 оноос Эрдэнэт хотноо Хурмаст, Хүрд, The color`s зэрэг хамтлагуудад дуучин

      2002 – 2004 онуудад Өмнөговь аймгийн Хан-хонгор суман дахь мэргэжлийн сургалттай Чандмань цогцолбор сургуульд ерөнхий төгөлдөр хуур, морин хуур, хөгжмийн онол, соноршуулгын багш

      2004 – 2009 СХД – ийн “Ирээдүйн эгшиглэн” морин хуурын чуулгын удирдаач

      2009 – 2016 ЧД – ийн Хүннү аялгуу морин хуурын чуулгын удирдаач

      2016 оноос эхлэн ХУД дахь “Хүннү аялгуу” морин хуурын сургалтын төвийн захирал

      2021 оноос Их Монгол Язгууртан ИНБ-ийн гишүүн, Алтан Дээд ГэрИЭ-ний үндэсний онлын дэмч багш зэрэгтэй. Үндэсний Төслийн Удирдлагын Хүрээлэнгийн Өв соёлын судлаач.

      ОЛОН НИЙТИЙН АЖИЛ

      2000 – 2004 Соёлын колледжийн дотуур байрны оюутны зөвлөлийн дарга

      2000 – 2004 Соёлын колледжийн оюутны зөвлөлийн дэд дарга

      2012 – Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн

      2014 – Нийслэлийн сургагч багш

      АЖИЛЛАСАН ТӨСЛҮҮД

      2006 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан морин хуурын тоглолтонд СХД-ийн морин хуурч уртын дуучдыг бэлтгэсэн багш

      2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадмын хүндэтгэлийн тоглолтонд 800 морин хуурчдын бүрэлдэхүүнд 50 суралцагч оролцуулав.

      2010 Төв аймгийн Угтаал цайдам сумын 90 жилийн ойн концертын найруулагч

      https://www.facebook.com/tsedenbaljir.altankhuyag
      https://www.facebook.com/HunnuMusic/

      Морин хуураа тоглож сурцгаая

      Эрхэм зорилго: Монгол орны бүхий л сум багт, цаашлаад Монгол туургатны хэмжээнд үйл ажиллагаа явуулах, морин хуураар дамжуулан үндэсний зан үйл, ёс заншил, язгуур урлагийн олон төрлүүдийг өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэх, сурталчилхад бидний эрхэм зорилго оршино.

    • Даши НАМДАКОВ- Дэлхийн нэрт уран барималч, зураач

      Уран барималч, зураач Даш Намдаков буюу Намдагийн Дашням нь Буриадын Чита хотын ойролцоо орших Укурик тосгонд төржээ. Түүний ээж Бүдханд найман хүүхэд төрүүлсний зургаа дахь нь энэ ярилцлагын гол баатар. Тэд удам дамжсан дархан хүмүүс юм билээ. Тэрбээр ихэвчлэн нүүдэлчид, морьтон дайчид, зөвхөн үлгэрт гарч, зүүдэнд нь л үзэгддэг болов уу гэмээр хүн амьтны дүрс зэргийг ихэвчлэн урладаг онцлогтой. Даш Намдаков анх Улаан-Үд хотноо Г.Г.Васильевын урланд ажиллаж эхлээд тэндээсээ Красноярскийн уран зургийн дээд сургууль төгсчээ.

      Энэ барималч анхны үзэсгэлэнгээ Эрхүү хотноо 2000 онд анх гаргаснаар алдаршиж эхэлсэн байдаг. Тэрбээр хүрэл цутгамал хийхээс гадна алт, мөнгө, зэс, гууль, үнэт чулуу, зааны яс, тэр ч бүү хэл адуу малын арьс үс зэргээр бүтээлээ туурвина. Түүний бүтээлүүд Санкт-Петербургийн Эрмитаж, Дорно зүгийн ард түмнүүдийн урлагийн музей, Москвагийн Орчин үеийн урлагийн музей, Нью-Йоркийн “Тибет-Хаус”, Хятадын Гуанжоу хотын Урлагийн музей гээд дэлхийн олон орны музейд хадгалагдахын зэрэгцээ Оросын Ерөнхийлөгч В.Путин, Татарстаны Ерөнхийлөгч асан М.Шаймиев, Москва хотын дарга асан Ю.Лужков, тэрбумтан Р.Абрамович, Германы канцлер асан Герхард Шредер, жүжигчин Ума Турман, кантри хөгжмийн од Вилли Нельсон зэрэг нэр нөлөө бүхий маш олон алдартай хүмүүсийн хувийн цуглуулгад бий. Ер нь түүний бүтээлүүд Герман, Франц, Бельги, Швейцарь, Финланд, Япон, Америк, Тайвань зэрэг олон орны цуглуулагчдийн санд хүндтэй байрыг эзэлдэг. 2002, 2003 онд түүний “Багнууд”, “Жүжигчин” зэрэг бүтээл нь Вампиловын нэрэмжит орчин үеийн урлагийн их наадмын шагнал хүртэж, “Эзэн” хэмээх бүтээл нь Оросын урлагийн академийн мөнгөн медаль хүртэж байв. Мөн Сергей Бодровын “Монгол” киноны зураачаар ажиллаж, үүгээрээ “Ника-2008” кино фестивалиас шилдэг зураачийн шагнал болон “Цагаан заан” шагналын эзэн болжээ. Тэрбээр 2003 онд ОХУ-ын Урлагийн академийн сурвалжлагч гишүүн болж, 2009 онд цуврал үзэсгэлэнгээрээ ОХУ-ын Засгийн газрын урлагийн салбарт олгодог шагналыг хүртжээ.. Түүний үзэсгэлэн эдүгээ ОХУ, БНХАУ, АНУ, Итали, Их Британи, Финланд, Чех, Япон, Франц, Тайвань, Сингапур, Хонгконг, Швейцарь зэрэг оронд тогтмол гарч байна. Даш Намдаков 2014 оноос Лондон хотноо амьдран уран бүтээлээ хийж байгаа билээ.

      https://dashi-art.com/

    • Боржин Суварга- Боржин чулууны мастер урлал

      “Боржин Суварга” ХХК нь 2012 онд Ж.Түвшинжаргал /СТА сийлбэрч, барималч/ үүсгэн байгуулсан. Манай урлан нь эх орныхоо хөгжил дэвшил, байгуулалтанд боржин болон чулуугаар Монгол хэв маяг, үндэстний онцлогыг орчин үеийн өнгө төрх сэтгэлгээтэй уяалдуулан түүх соёлын үнэт өвийг урлан бүтээж, Монгол дархлааг урлагын бүтээлүүддээ тусгаж, хойч үедээ өвлүүлэн үлдээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

      Манай компани нь Олон Улсын чулуун бүтээгдэхүүний стандартын дагуу баримтлан ажиллаж, түүхий эдийг хаягдалгүй ашиглан мөн зам талбайн тохижилтын хавтан барилгын дотор гадна чимэглэл бүхий дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах зорилготойгоор ажиллаж байна.

      2013 оноос эхлэн Олон Улсын чулууны үзэсгэлэн яармагт тогтмол оролцож туршлага солилцон дэлхийн чулуун урлалын өнөөгийн болон хэтийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж байна.

      https://borjinsuvarga.com/

    • Бадамгаравын БАТ-ӨЛЗИЙ- Урлагийн боловсрол, урлагийн менежмент

      Төгөлдөр хуурч, урлагийн менежмент

      “Эгшиглэн классикал мюзик” ХХК-ийн захирал, Япон улсын хөгмжийн нэрт брэнд болох Kawai корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч.

       2008 оноос эхлэн бүх нийтийн урлагийн боловсролын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан удирдаж байснаас гадна Монголын хүүхэд, залуучуудад зориулсан төгөлдөр хуурын анхны цуврал сурах бичгүүд болох PIANO I, PIANO II болон “Болор төгөлдөр хуурын домог”, “Эгэл ертөнц”, “Зуныг мөрөөдсөн гөлөг” зэрэг номын зохиогч.

      2018 онд Монголын нийт хүүхэд залуучуудад зориулан C channel Education TV буюу Монголын анхны реклам сурталчилгаагүй, улс төргүй, 100 хувь боловсролын телевизийг үүсгэн байгуусан.

      2021 онд “Монгол авъяасыг дэлхийд” гаргах зорилготой Art of Ulaanbaatar төвөө үүсгэн байгуулсан.

      Никитон хамтлаг, дуучин Наран, Hotspot хамтлаг, 3 охин хамтлаг зэрэг рок попын үе үеийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байснаас гадна “Бид нэг мөрөөдөлтэй” өөрийн бие даасан цомгийг Монголын өнөө цагийн хамгийн шилдэг хөгжимчид, уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн.

      АЖЛЫН ТУРШЛАГА
      2002- 2006 он Урлаг гоо сайхны төв ТББ-ын гүйцэтгэх захирал;
      2006- 2007 он Улаанбаатар хотын банкны гадаад харилцаа маркетингийн албаны ахлах мэргэжилтэн;
      2007- 2009 он Капитал банкны маркетингийн албаны захирал, Капитал банкнаас Засгийн газрын 40,000 орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлах;
      2009 оноос UP music production-ийн продюсер;
      2009 оноос Эгшиглэн төгөлдөр хуурын сургуулийн захирал;
      2014 оноос Япон улсын Kawai корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч;
      2019 оноос C Channel TV-ийн үүсгэн байгуулагч
      2021 оноос Art of Ulaanbaatar төвийн үүсгэн байгуулагч, захирал

      УРАН БҮТЭЭЛ
      2002 онд “Монголын хүүхдийн төлөө үндэсний газар”-ын сүлд дуу болох “Хүүхдэд ээлтэй дэлхий” дууг зохиосон бөгөөд энэхүү дуу нь Монгол орны 21 аймаг, Ази номхон далайн олон улсын хүүхдийн чуулганд Монгол орныг төлөөлөн дуулагдсан.
      2011 онд “PIANO 1” төгөлдөр хуурын сурах бичгийн зохиолч. Дэлхийн шилдэг 21 бүтээлийг найруулан, хөгжмийн онол, түүхийн үечлэлийг багтаасан энэхүү сурах бичиг нь Монголын төгөлдөр хуурын нийтэд зориулсан анхны сурах бичиг юм. Мэргэжлийн сургалтын төвүүд, мэргэжлийн багш нар уг номыг ашиглан сургалтаа явуулдаг ба өнөөг хүртэл Монголын нийтэд зориулсан цор ганц сурах бичиг юм.
      2014 он “PIANO 2” мэргэжлийн түвшиний сурах бичгийн эмхтгэлийг бүтээсэн. Дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдийн эмхтгэл ном.
      2014 он “Бид нэг мөрөөдөлтэй” бие даасан цомгоо гаргасан. Цомгийн “Бид нэг мөрөөдөлтэй”, “Бүсгүй”, “Хайр” зэрэг дуунууд нь 2011, 2012, 2013 онуудад ХИТ дуунууд болсон.

    • Өлзийбаатарын МӨНХБААТАР- Сэргээгдэх эрчим хүчний инженер, “Грийн Солар Энержи” ХХК

      Дорноговь аймагт төрж өссөн.

      БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

      2002-2007 он: Сэргээгдэх эрчим хүчний инженер, Эрчим Хүчний Инженерийн сургууль, ШУТИС.

      2006-2008 он:     Сэргээгдэх эрчим хүчний магистр, Эрчим Хүчний Инженерийн сургууль, ШУТИС.

      Мэргэжил дээшлүүлсэн байдал:

      2010 он:                   “Салхин паркын нөөцийн үнэлгээ, ТЭЗҮ боловсруулах чадавхийг дээшлүүлэх нь” инженерийн сургалт, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих төсөл

      2012 он:                      “Хэрэглээний халуун ус, халаалтын бага болон дунд оврын нарны дулааны системийн төлөвлөлт, угсралт, ашиглалт болон засвар үйлчилгээ” инженерийн сургалт. Германы нарны нийгэмлэг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөр.

      2013, 2014 он:            “Wind and Solar Energy Application Technology Based on the Climatic Change” олон улсын сургалт. ӨМӨЗО Хөх хот, БНХАУ-ын шинжлэх ухаан, технологийн яам, Өвөр Монголын байгалийн эрчим хүчний институт.

      2014 он:                      “Гэрэлтүүлэг, хөдөлгүүр ба хүчний удирдлагын хэлхээний угсралт, нам хүчдлийн хамгаалалт” сургалт, Цахилгаанчны 3-р зэрэг, Улаанбаатар хот, Эрчим хүчний хөгжлийн төв, Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор

      2015 он:                      “Хий аюулгүй байдлын менежмент” олон улсын сургалт, Улаанбаатар хот, Korea Gas Safety Corporation, Эрчим хүчний яам

      2017 он:                      “Сэргээгдэх эрчим хүчний мэргэшсэн инженер” зэрэг, Улаанбаатар хот, Эрчим хүчний яам, ШУТИС-Эрчим хүчний сургууль

      АЖЛЫН ТУРШЛАГА:

      2006-2011 он:             ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Төслийн эрдэм шинжилгээний ажилтан

      2012 он                       “Солар Хаус” ХХК-ий инженер

      2017 он                       “Монгол түлш” ХХК-ий инженер

      2013 оноос                 “Green Solar Energy” ХХК-ний захирал

      Эрдэм шинжилгээний ажлын чиглэл:

      • v Сэргээгдэх эрчим хүчний суурь судалгаа
      • v Сэргээгдэх эрчим хүчний хосолсон системийн судалгаа, төлөвлөлт, загварчлал
      • v Эрчим хүчний хэмнэлттэй барилга
      • v Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн дээшлүүлэх судалгаа
      • v Эдийн засгийн үр ашигтай сэргээгдэх эрчим хүчний бие даасан болон хосолсон системийг зохион байгуулах, зураг төсөл зохиох

      Ур чадвар:

                  Сэргээгдэх эрчим хүчний үүсвэрүүдийг дулаан, цахилгаанд хувирган ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр туршилт, судалгаа, зөвлөх, мөн бага, дунд чадлын нар, салхи, газрын гүний дулааны эрчим хүчний эх үүсвэрүүдийн угсралт, суурилуулалт, үйлдвэрлэллийн шугам, тоног төхөөрөмж сайжруулах, автоматжуулах зэрэг ажлуудыг сүүлийн 14 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Улаанбаатар, Эрдэнэт, Чойр, Говь-Алтай, Төв, Хэнтий, Булган, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагуудад хийгдсэн сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн гэрээт болон эрдэм шинжилгээний ажлуудын судалгаа, угсралт, суурилуулалт, туршилт, зүгшрүүлэлт, эрдэм шинжилгээний ажын тайлан зэргийг хийж гүйцэтгэсэн.

                  Судалгааны ажлын хүрээнд “Нарны эрчим хүч” гарын авлага, гадаад болон дотоодод болсон эрдэм шинжилгээний бага хуралд 9 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл нийтлүүлж, ашигтай загварын гэрчилгээ, бүтээгдэхүүний загварын патент – 4, хувь хүн, албан байгууллага, төсөл хөтөлбөр, гэрээт эрдэм шинжилгээний ажлын угсралт, суурилалтын ажил – 40 гаруй, үүнээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 35 ажил хийж гүйцэтгэсэн.

                  Мөн хувь хүн болон албан байгууллагуудын бага, дунд оврын барилгын дулаан, цахилгаан хангамжын ажил, барилга угсралт, систем автоматжуулалт, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт, суурилуулалт, ашиглалт, засвар үйлчилгээ зэргийг хийж гүйцэтгэсэн туршлагатай болно.

      ҮЙЛДВЭР ПРАКТИКТ НЭВТРҮҮЛСЭН ТӨСӨЛ

      2007 он:

      “Уулын баяжуулалт “Эрдэнэт” үйлдвэрийн “ККД”, “СКДР”-ийн хэсгийн үйлдвэрлэллийн тоосжилтийг бууруулах төсөл”, Угсралт, туршилт, зүгшрүүлт, ажлын тайлан, Эрдэнэт

      2007 он:

      “Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бага оврын хөргүүрийн угсрах технологи”, Улаанбаатар, Угсралт, туршилт, ажлын тайлан

      2008 он

      “ДЦС-3 ТӨХК-ийн уурын шугамын дулааны алдагдлыг бууруулах төсөл”, Улаанбаатар, Уурын шугамын дулаалгын судалгаа, уурын шугамын ажлын зураг, ажлын тайлан

      2009 он:

      “Разработка методики определения /измерения/ параметров входного контролякачеств электрических и механических оборудования и средств измерения”, судалгаа, эрдэмшинжилгээний ажлын тайлан, Эрдэнэт

      2010 он

       “Pre-Feasibility Study for Two 50MW Wind Farms in Choir and Taishir” Final report, Project Promotion of Renewable Energy Utilization, Expert of Wind energy, Taishir soum, Govi-Altai and Choir soum, Govi-Sumber

      2010 он:

      “Уулын баяжуулалт “Эрдэнэт” үйлдвэрийн “КСМД”, “СМДР”-ийн хэсгийн үйлдвэрлэллийн тоосжилтийг бууруулах төсөл”, Эрдэнэт, угсралт, туршилт, зүгшрүүлт, ажлын тайлан

      2010 он:

      “МСЦ 3.2-4.5 бутлуурын цахилгаан хөдөлгүүрийн редукторыг тогтмол соронзон цахилгаан хөдөлгүүрээр солих туршилт, судалгаа”судалгаа, эрдэм шинжилгээний ажлын тайлан, Эрдэнэт

      2010 он

      “Дулаан тоолуурын тооцоон дахь алдагдлыг бууруулах, тооцоот параметрийн үр дүнгийн судалгаа”, Дулааны тоолуурын судалгаа, эрдэм шинжилгээний ажлын тайлан, Улаанбаатар

      2011 он:

      “Газрын гүний хөрс-ус төрлийн дулааны насос, нар хосолсон халаалтын систем” өрөмдлөгө, дулаан солилцуур угсралт, суурилуулалт, Гачуурт тосгон, Улаанбаатар

      2011 он

      “Төв аймгийн “Эрдэнэ” сумын төвийн төсвийн байгууллагуудын дулаан хангамжинд газрын гүний хөрс-ус төрлийн дулааны насос хэрэглэх боломжийн судалгаа”, Улаанбаатар

      2012 он

      “Бага оврын барилгын халаалтанд нарны эрчим хүчний тоног төхөөрөмж суурилуулах” судалгаа, угсралт, суурилуулалт, ажлын тайлан, Захиалагч: НЗДТГазар, Улаанбаатар

      2012 он

      “Хорооны нэгдсэн барилгын халаалт болон ахуйн хэрэглээний халуун ус бэлтгэх нарны эрчим хүчний тоног төхөөрөмж суурилуулах”, судалгаа, угсралт, суурилуулалт, ажлын тайлан, Захиалагч: НЗДТГазар, Улаанбаатар

      2013 он

      “Говийн Гурван Тэмээт” жуулчны баазын амралтын гэрүүдийн гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн системийг нарны эрчим хүчээр шийдэх”, судалгаа, материал, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Өмнөговь аймаг, Булган сум

      2013 он

      “ШУТИС Эрчим хүчний инженерийн сургуулийн Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд байрлах сургалтын полигонд нарны халаалтын систем болон 10кВт-ын салхин цахилгаан үүсгүүр суурилуулах” судалгаа, материал, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Хэнтий аймаг, Цэнхэр мандал сум, Нугаар баг

      2013 он

      “Төв аймгийн Баянчандмань сумын Ходоодны аманд байрлах хувийн сууцанд нарны халаалтын систем суурилуулах”, тооцоо судалгаа, угсралт, суурилуулалт, Төв аймаг, Баянчандмань сум

      2014 он

      “Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах Бүүвэйт жуулчны баазын халууны газарт нарны халуун систем суурилуулах”, материал, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Тэрэлж

      2014 он

      “Баянбулаг зусланд байрлах иргэн н.Хорлоогын хувийн сууцанд нарны цахилгаан үүсгүүр суурилуулах”, угсралт, суурилуулалт, Улаанбаатар, Баянбулан зуслан

      2015он

      “Хонхор тосгонд байрлах хүлэмжийн аж ахуйд нарны халуун ус, халаалтын систем суурилуулах”, материал, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Улаанбаатар, Хонхор тосгон

      2015 он

      “Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн засвар угсралтын цехэд Нарны халуун усны системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил”, материал, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулат, Эрдэнэт хот

      2015 он

      “Иргэн М.Гарьдын бага оврын барилгад Нарны халаалтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил” материал, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулат, Улаанбаатар хот

      2016 он

      “Иргэн М.Гарьдын бага оврын барилгад Нарны халуун ус ба нарны цахилгаан хангамжын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил” материал, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулат, Улаанбаатар хот

      2016 он

      “Green building center судалгааны төвд 3кВт чадалтай төвийн эрчим хүчний зэрэгцээ ажиллах нарны цахилгаан систем болон 3кВт чадалтай UPS-ийн угсралт, суурилуулалтын ажил”, материал, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулат, Улаанбаатар хот

      2016 он

      “Төв аймгийн Баянчандмань сумын Ходоодны аманд байрлах иргэн  Д.Ганбатын хувийн сууцанд UPS суурилуулах ажил”, Тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Төв аймаг, Баянчандмань сум

      2017 он

      “Хөрсний болон агаарын эх үүсвэртэй дулаан насосны бодит үр ашгийг тодорхойлох судалгаа”, Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын тайлан, Хүүшийн ам амины орон сууц, Энхжин хотхон, Улаанбаатар хот

      2017 он

      “Ачит Ихт ХХК-ний лаборатори болон цайны газрын байранд нарны эрчим хүч, газрын гүний дулааны насос хослосон халаалтын системийн угсралт, суурилуулалтын ажил” өрөмдлөгө, дулаан солилцуур угсралт, суурилуулат, “Ачит ихт” ХХК, Эрдэнэт хот

      2017он

      “ХААИС-ийн сэргээгдэх эрчим хүчний лабораторит нарны эрчим хүчний халаалтын туршилтийн стендийн угсралт, суурилуулалтын ажил”, материал, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, ХААИС, Улаанбаатар хот

      2018 он

      “Нарны эрчим хүчний 3кВт чадалтай төвийн эрчим хүчний шугамтай зэрэгцээ ажиллах үүсгүүрийн угсралт, суурилуулалтын ажил”, Угсралт, суурилуулалт, Баянгол дүүрэг, Хайрын үйлс сүм, Улаанбаатар хот

      2018 он

      “Загварын зориулалттай бага оврын барилгад Газрын гүний хөрсний эх үүсвэртэй дулааны насос бүхий халаалтын системийн угсралт, суурилуулалтын ажил”, гүний дулаан солилцуур болон дулааны насосны узелийн угсралт суурилуулалт, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот

      2018 он

      “Үйлдвэрлэлийн зориулалтай байранд нарны халаалтын системийн угсралт, суурилуулалтын ажил”, Угсралт, суурилуулалт, СХДүүрэг Баруун туруун, Улаанбаатар хот

      2018 он

      “Судалгааны зориулалттай нарны вакуум коллектор болон агаарын эх үүсвэртэй дулааны насос хослосон халаалтын системийн угсралт, суурилуулалтын ажил”, Угсралт, суурилуулалт, Цонжин болдог, Налайх дүүрэг, Улаанбаатар хот

      2018 он

      “Улаанбаатар хотод газрын гүний дулааныг оновчтой ашиглах урьдчилсан судалгаа боловсруулах”, Судалгаа, судалгааны ажлын тайлан, Улаанбаатар хот

      2018 он

      “Талын буудал” ХХК-ний зочид буудлын зуны ажиллагаатай нарны халуун усны системийн угсралт, суурилуулалтын ажил” Нарны халуун усны системийн тоног төхөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулат, Ховд хот

      2018 он

      “Иргэн н.Баатарын амины орон сууцны нарны халаалтын системийн угсралт, суурилуулалтын ажил”, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулат, Чингэлтэй дүүрэг, Яргайт зуслан, Улаанбаатар хот

      2018 он

      “Өвөрхангай аймгийн төвд байрлалтай халуун усны газарт нарны халаалт, халуун усны системийн угсралт, суурилуулалтын ажил” тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Дарь эхийн сүм, Өвөрхангай аймаг

      2018 он

      “Иргэн Ц.Мөнхтуяагын амины орон сууцанд агаарын эх үүсвэртэй дулааны насос бүхий халаалтын системийн угсралт, суурилуулалтын ажил” тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Сонгино хайрхан дүүрэг, Ханийн материал, Улаанбаатар хот

      2019 он

      “Нарны цахилгаан станцын тоног төхөөрөмжүүдийн эвдрэлийн шалтгааныг тоон мэдээлэлд тулгуурлан тодорхойлох экспертийн дүгнэлт гаргах ажил”, Дата боловсруулах, тооцоо хийх, дүгнэлт гаргах, Улаанбаатар хот

      2019 он

      “БОАЖЯамны харьяа “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв”-ийн 10кВт чадалтай төвийн цахилгаан эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах нарны цахилгаан хангамжийн ситсемийн угсралт, суурилуулалт” тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Арцатынн задгай, Хан-уул дүүрэг, Улаанбаатар хот

      2019 он

      “Өвөрхангай аймгийн төвд байрлалтай Сүмийн барилгад нарны халаалтын системийн угсралт, суурилуулалтын ажил” тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Дарь эхийн сүм, Өвөрхангай аймаг

      2019 он

      “Өвөрхангай аймгийн Богд суманд байрлах цаг уурын төвийн барилгад нарны халаалтын системийн угсралт, суурилуулалтын ажил” тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Богд сум, Өвөрхангай аймаг

      2019 он

      “Нийслэлийн СХД-ийн 22-р хорооны 122 дугаар сургуулийн халаалтын системд газрын гүний дулааны насос суурилуулах ажил” тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Улаанбаатар хот

      2019 он

      “Их тамир сумын Цацын эрэгт байрлах судалгааны төвийн нарны цахилгаан болон халуун усны системийн угсралт, суурилуулалтын ажил” тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Их тамир сум, Архангай аймаг

      2019 он

      “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Тогоо уулын сайт, Цогт-цэций сумын Таван өндөр, Цэций уул сайтууд дээрх нарны цахилгаан эх үүсгүүрийн суурилуулалт” угсралт, суурилуулалт, Өмнөговь аймаг Ханбогд, Цогт-цэций сум

      2019 он

      “Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Поошиг сайт дээрх нарны цахилгаан эх үүсгүүрийн суурилуулалт” угсралт, суурилуулалт, Өмнөговь аймаг Гурван тэс сум

      2019 он

      “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Дарцаг уулын сайт дээрх нарны цахилгаан эх үүсгүүрийн суурилуулалтын ажил” угсралт, суурилуулалт, Эрдэнэцогт сум, Баянхонгор аймаг

      2020 он

      “Хан-Уул дүүрэг 8-р хороонд байрлах Техникийн төв байр 2 байрны дээвэрт 18,6кВт чадалтай төвийн цахилгаан эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах нарны цахилгаан хангамжын системийг угсарч суурилуулах ажил” тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот

      2020 он

      “Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах “Шамбала 2056” төслийн усалгааны худагт 3кВт чадалтай бие даасан нарны цахилгаан хангамжын систем угсарч суурилуулах ажил” тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Эрдэнэ сум, Дорноговь аймаг

      2020 он

      “Төв аймгийн нутаг байрлах бага оврын барилгат 4,5кВт чадалтай бие даасан нарны цахилгаан хангамжын систем угсарч суурилуулах ажил” тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Төв аймаг

      2020 он

      “Чингэлтэй 1-р хороонд байрлах Техникийн төв байр 1 байрны гадна талбайд 6,8кВт чадалтай төвийн цахилгаан эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах нарны цахилгаан хангамжын системийг угсарч суурилуулах ажил” тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот

      2020 он

      “Brown hill хотхонд байрлах амины орон сууцанд төвийн цахилгаан эрчим хүчний шугамтай зэрэгцээ болон бие даасан байдлаар ажиллах 14,4кВт чадалтай нарны цахилгаан хангамжын систем, 11кВт чадалтай нарны халаалтын систем, 17,5кВт чадалтай агаар эх үүсвэртэй дулааны насос бүхий халаалтын системийг угсарч суурилуулах ажил” тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, Сонгино хайрхан дүүрэг, Улаанбаатар хот

      Хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл:

      1. 1. “Feasibility study on Evacuated vacuum tube solar water heater usage for Heating and Domestic hot water in decentralized users”, Элиста 2009.10.09, Современное состояние, проблемы и перспективы использования возобновлямых источников энерги, Научно-практического семинар, 202-207с
      2. 2. “Experimental results of solar drying for dairy products and medical herbs in Mongolia”, Элиста 2009.10.09, Современное состояние, проблемы и перспективы использования возобновлямых источников энерги, Научно-практического семинар, 207-213с
      3. 3. “Амины орон сууц болон хот суурин газрын дулаан хангамжид дулааны насос ашиглах боломжийн судалгаа”, Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхтгэл, 200-207 хуудас, Улаанбаатар 2009 он
      4. 4. “Бага оврын “Асгат” хөргүүрийн туршилт, судалгаа”, “Эрчим & ingineering” сэтгүүл, 32-37 хуудас, Улаанбаатар 2009 он
      5. 5. “Бэрхийн далд уурхайн босоо амнуудын нам потенциалын дулаантай усны эх үүсвэрийн нөөц, параметрүүдийг тодорхойлох судалгаа”, ”Эрчим хүчний үйлдвэрлэл ба экологи” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхтгэл 2010 он
      6. 6. “Training bases of Power Engineering School of MUST on renewable energy and some results of research activity”, Ulaanbaatar, 16-21st August 2010, International seminar on “Energy efficiency improvement of consumers” Mongolia & Austria
      7. 7.  “Potential in using solar energy for reducing air pollution in city and settled towns” Ulaanbaatar, 21st November 2013, “Solar power plant technology and opportunities workshop”
      8. 8. “Нарны халаалтын оновчтой ашиглах боломж, судалгааны үр дүн”, Барилга.мн сэтгүүл, Дугаар №91, Хуудас 66-69, Улаанбаатар хот 2017 он
      9. 9.  “Нарны халаалтын системийн ашиглалт ба судалгааны үр дүн”, ХАА-ийн инженерийн шинжлэх ухаан, технологи ЭШХурал, хуудас 51-60, Улаанбаатар хот 2018 он 12 сар

      Ном, сурах бичиг

      1. 1. Ө.Мөнхбаатар, Ч.Мангалжалав, Г.Одонтунгалаг

      “Шингэн ба хийн динамикийн бодлогын хураамж, лабораторийн ажлын гарын авлага” – Улаанбаатар 2008 он 7.4 х.х

      1. 2. Ө.Мөнхбаатар.

      “Нарны эрчим хүч” – Улаанбаатар 2010 он 2.75 х.х

      Шинэ бүтээл, ашигтай загвар

      1. 1. Ө.Мөнхбаатар, П.Энхдаваа

      “Усны урсгалын энергиэр ус татах төхөөрөмж” НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр ДДБОСангийн Жижиг Төслийн хөтөлбөр, Шинэ бүтээл, ашигтай загварын уралдаан, III байрын шагнал, 2010 он

      1. 2. Ө.Мөнхбаатар, Х.Энхжаргал, Ч.Даваасамбуу, Д.Түвшинбаатар, З.Баттогтох

      Туузан дамжуулга угаах төхөөрөмж – Ашигтай загвар, №2510, 2010 он

      1. 3. Ө.Мөнхбаатар, Х.Энхжаргал, Ч.Даваасамбуу, Д.Түвшинбаатар, З.Баттогтох

      Хөдөлгөөн мэдрэгчтэй мананцар үүсгэх төхөөрөмжийн автомат удирдлага -Ашигтай загвар, №2511, 2010 он

      1. 4. Ө.Мөнхбаатар

      Халуун ус, ариун цэврийн өрөөтэй зөөврийн ба суурин байгууламж /7 хувилбар/ – Бүтээгдэхүүний загварын патент, №30-0003035, 2019.06.25

      Хамтран ажиллах https://www.facebook.com/GSEMongolia

    • АЯНЧИН- Суудлын тэрэгний тээшинд багтдаг аяны эвхдэг гэр

      Суудлын тэрэгний тээшинд багтдаг АЯНЫ ЭВХДЭГ ГЭР

      https://www.facebook.com/Ayani…