
Шатрын их мастер, Монгол улсын гавъяат тамирчин. Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн.
1987 оны 10 сарын 8-нд төрсөн
ФИДЕ-гийн “Олон улсын эмэгтэй их мастер” цолыг Монгол улсаас анхлан хүртсэн (2003) тамирчин юм.
2000 оноос ОХУ-ын Москва хотод бэлтгэл сургуулилтаа хийж буй. 2009 оны 4 сарын байдлаар дэлхийд чансаагаараа 2440 оноотой 43-т бичигддэг.
Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай (2001, 2005)
- 2000 онд анх Монголын шигшээ багт багтан, Дэлхийн шатрын олимпиадын 2-р ширээнд тоглож, 14 өргөөс 9 оноо авсан. Уг олимпиадад хожим дэлхийн аварга болсон ОХУ-ын шатарчин Александра Костенюкийг хожиж байв. Тэр олимпиадын үеэр “Олон улсын мастер” цол хүртсэн байна.
- 2002 онд мөн 2-р ширээнд тоглосон. 13 өргөөс 8.5 оноо авч, “Олон улсын их мастер” цолны 1 балл авсан.
- 2004 онд анх удаа 1-р ширээнд сууж, багаа тэргүүлэн тоглов. 10 өргөөс 7 оноо авчээ.
- 2006 онд 1-р ширээнд тоглон, 6.5 оноо авсан байна.
- 2008 онд 1-р ширээнд тоглон, 10 өргөөс 7 оноо авсан амжилтаар ширээндээ 7-р байрт орсон.
https://www.facebook.com/mongontuul
Leave a Reply