Орос улсын иргэн Дэнис Францозов Монгол орноор 40 хоногийн турш аялах үедээ Монголын байгаль, цаг уурын онцлогийг харуулсан нэгэн гайхалтай бүтээлийг хийжээ. Уг видеог хийхэд 100,000 зураг шаардагдсан байна.
Тэрээр: “Монгол руу хийсэн 40 өдрийн аялал. Гайхалтай домог түүхийн өлгий, онгон зэлүүд нутаг
. Зөвхөн би, миний эхнэр бас бидний хуучин “Landy” ( Land Rover Defender). Бас камер, камерын хөл хоёртойгоо. Өмнө минь мянга мянган километр. Ямар ч засмал замгүй. Үзэсгэлэнт Алтайн уулс, аюултай говь нутаг бас цэвэр тунгалаг Хөвсгөл нуур. <code>Зуун километрийн турш ямар ч хүн тааралдахгүй харин сая сая од, гэрэлт сүүн зам.” хэмээжээ.
Leave a Reply