
- Энд тэнд наалгах гэж хэдэн оюутанд цагийн мөнгө төлнө. Тэд нар нь хөөрхий даарч, хөрч хараал урсгана. Наагчидад ээлгүй.
- Скоч, жонхуу, цавуугаар хана туурга завааруулна. Хотын соёлд ээлгүй.
- Баахан цаас гарзадна. Цааш наах бүрд ойд нэг мод унана. Байгаль орчинд ээлгүй.
- Тэглээ гээд хэн ч олж харж уншихгүй. Уншлаа ч сэтгэгдэл төрүүлэхгүй. Харин ч бүүр шал дордуулна. Хэрэглэгчид ээлгүй.
- Маргааш нь цэвэрлэгч эгч нар арилгах гэж хуруу хумсаа хугална. Баахан зовно. Цэвэрлэгч эгчид ээлгүй.
- Хэрвээ цэвэрлэхгүй бол ингээд заваараад байсаар л байна. Орчиндоо ч ээлгүй.
- Гражийнх нь хаалгыг завааруулсан байхыг харсан жолооч уураа бараад цэвэрлэж байхыг харлаа. Жолоочид ч ээлгүй.
Заваан РЕКЛАМАА гэж!!!